Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1143

 

         2022          09           19                                         2022/ШЦТ/1143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд хэсэгчлэн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: И.Мөнхцэцэг,

шүүгдэгч *******ы өмгөөлөгч: Д.Б, М.Б,

шүүгдэгч*******гийн өмгөөлөгч: Т.А, С.Д /онлайнаар/,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч: Б.Тунгалагнаран,

гэрч: Ч.Г, Г.Х,

шүүгдэгч *******,*******, ******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 43 настай эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00-0 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Харчу овогт Г-ын Б нь нотлох баримт өөрчилсөн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн нийтийн албан тушаалтан хахууль авах гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 50 настай эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Ар зайсан гудамжны 000 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Монгол овогт Югийн Б нь хахууль өгөх гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1987 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын 0 дугаар багийн Өгөөмөрт оршин суух бүртгэлтэй боловч Төв аймгийн Жаргалант сумын 00 дүгээр баг, Бын арын 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Харчу овогт Г-ын Б нь үргэлжилсэн үйлдлээр гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

1. Шүүгдэгч ******* нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 0 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар /хуучин нэрээр/ ажиллаж байхдаа эрүүгийн 2000000000000 дугаартай “Т.Т нас барсан” гэх хэрэгт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн 28.2.11 дэх заалтад заасан “Энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бодитойгоор шалгаж, гэмт хэрэг түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах" үүргээ зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа албаны эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу:

Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр бичиг, үсэг мэдэхгүй Н.Пгээс мэдүүлэг авахдаа “...7 дугаар зоорь руу орох гээд явж байсан чинь зоорины хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн... Биеийн аль хэсэг рүү нь өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан” гэж мэдүүлгийг зориудаар өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Мөн тухайн хэрэгт сэжигтнээр тооцогдож, яллагдагчаар татагдан шалгагдсан Б.Ч, түүний эхнэр, хахууль өгөгч******* нарын ашиг сонирхлын үүднээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу:

- Б-1 худалдааны төв дэх 7 дугаар зоорь руу харсан хяналтын камерын бичлэг байсаар байхад уг бичлэгийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх замаар хэрэгт хавсаргаагүй, уг бичлэгт үзлэг хийж гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй,

            - 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Чийг сэжигтнээр тооцож мэдүүлэг авах ажиллагааг бэхжүүлж хийсэн камерын бичлэгийг уг бичлэгийг хэрэгт хавсаргаагүй,

 

Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу:

            - 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр бичиг, үсэг мэдэхгүй Н.Пгээс мэдүүлэг авахдаа “...7 дугаар зоорь луу орох гээд явж байсан чинь зоорины хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн... Биеийн аль хэсэг рүү нь өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан” гэж мэдүүлгийн зориудаар өөрчилсний хариуд*******гаас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500000 төгрөгийг Хаан банк дахь дансаараа шилжүүлэн хахууль авсан,

2. Шүүгдэгч******* нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн 201726020645 дугаартай хэрэгт шалгагдсан өөрийн нөхөр Бүрнээбазарын Чт давуу байдал бий болгох зорилгоор хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан ахлах мөрдөгч *******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500000 төгрөгийг Хаан банк дахь дансаараа шилжүүлэн хахууль өгсөн,

            3. Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр яллагдагч *******,******* нарт холбогдох эрүүгийн 1702002260240 дугаартай хэрэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж өөрийн төрсөн ах *******ы эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгч, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарсны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Цагдаагийн хэсгийн байранд анх удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө:

“...Энэ жил 8 дугаар сарын эхээр эрт ургацаа хурааж байтал манай том ах ******* “мөнгөний хэрэг гарчихлаа” гэж над руу залгасан ба “бололцоогоороо 1 сая гаруй төгрөгийн хэрэг байна, төмс гайгүй томорч байвал оруулж ирээд зарчхаач” гэсэн ба би... өөрийн 19-78 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машиндаа... нийт 2 тонн төмс ачаад Улаанбаатар хот ороод Барс зах дээр очоод өмнө төмс зардаг байсан Болороо гэх 7 номерын лангуун дээр суудаг эгч таараад 1 кг-ыг нь 1.000 төгрөгөөр тооцоод 2 тонн төмсөө өгөөд нийт 2 сая төгрөгөөр зарахаар болоод 1.5 сая төгрөгийг нь бэлнээр аваад, “500.000 төгрөгийг нь араас чинь өгье” гэхээр нь би ах ******* ахтай яриад “дансаа явуулчих” гээд дансыг нь Болороод өгөөд “энэ данс руу явуулчих” гэж хэлээд явсан... ах *******ы гэрээр нь ороод бэлнээр 500.000 төгрөг өгөөд явсан. Ингээд 1 сая төгрөг ах *******д өгч байсан... Үлдсэн 1 сая төгрөгөө би өөрөө авсан...

Харин сүүлд нь Болороо эгч нөгөө 500000 төгрөгөө ахад шилжүүлэхдээ “төмс чинь ялзарсан байна” гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл хаячихгүй юу, би дараа очихдоо уулзъя” гэж хэлж байсан ба дараа нь “за за мөнгө орчихлоо” гэж байсан...” гэж  /4хх-40-41/,

Мөн шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарсны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 1 дүгээр хорооллын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө:

“Төмсөө 7 номерт аваачиж зарсан... Б ах хэлсэн. 7 номерт 30-40 шуудай төмс буулгасан шиг санагдаж байна. Тэгээд өөртөө хэдэн төгрөг аваад 500.000 төгрөг үлдэхээр нь Б ахын дансны дугаарыг өгчихсөн юм...” гэж /5хх-86-99/,

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарсны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг авах өрөөнд дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө:

“...Би өөрөө сумын газар тариалангийн мэргэжилтнээс гарал үүслийн бичиг авдаг гэдгийг мэднэ. Гарал үүслийн бичиггүй явахаар замын цагдаа нар торгоод байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ энэ 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ирж төмс зарахдаа сумынхаа газар тариалангийн мэргэжилтнээс гарал үүслийн бичиг аваагүй юм. Би өөрийнхөө 19-78 ТӨА улсын дугаартай портер маркийн машинаар ачиж ирсэн байгаа. Төв аймгийн Жаргалант сумын ард иргэд төмс тариалж тэрүүгээр амьдардаг, тариалсан төмсөө хураагаад Улаанбаатарт авчирч зарахад хотын худалдааны төвүүдээс ганцхан Б-1 худалдааны төвийн наймаачид бид нараас авсан төмснийхөө /портертой төмснөөс/ мөнгөнөөс шинжилгээний мөнгө гэж 20.000-30.000 төгрөг суутгаж авдаг юм. Миний энэ Б гэж хүнд төмс зарах үед төмс ховор байсан учир шинжилгээний мөнгөө суутгаж аваагүй юм. Угаасаа төмс ховор үед шинжилгээний мөнгөө авдаггүй юм, төмс элбэг үед шинжилгээний мөнгөө суутгаж аваад байдаг юм...” /6хх-60-62/ гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 194 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ю.Бгийн өмгөөлөгч Т.Аоос: 1-р хавтаст хэргийн 13,*******гийн данс 84, *******ы данс 166, 3-р хавтаст хэргийн шинжээчийн дүгнэлт 151-153, шинжээчийн дүгнэлт 159-161, сэжигтэн Чийн мэдүүлэг 165-166, яллагдагч Чийн мэдүүлэг 167-169, сэжигтэн Ч.Лхагвасүрэнгийн мэдүүлэг 174, 176, 193, прокурорын тогтоол /хэрэгсэхгүй болгосон/ 194-197, прокурорын тогтоол /прокурорын тогтоолыг хүчингүй болгосон/ 204-205, прокурорын тогтоол /мөрдөн байцаалтын харьяаллыг өөрчлөн тогтоосон/ 206, прокурорын тогтоол /яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах / 223-228, прокурорын 2017.11.17-ны өдрийн 273 дугаар яллах дүгнэлт /Б.Ч/ 232-238, Баянгол дүүргийн шүүхийн 2017.12.25-ны өдрийн 01 дугаар цагаатгах тогтоол 70-71, 4-р хавтаст хэргийн МУДШ-ийн 2018.04.27-ны өдрийн 184 дугаар тогтоол 6-9, МУДШ-ийн 2018.10.16-ны өдрийн 2/3718 тоот албан бичиг 13-14, гэрч *******ы мэдүүлэг 17-18, яллагдагч *******ы мэдүүлэг 132-135, гэрч *******ийн мэдүүлэг 40-42, прокурорын даалгавар 56-57, прокурорын тогтоол /Б.Чт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон/ 58-59, гэрч Б.Чийн мэдүүлэг 85-86, гэрч*******гийн мэдүүлэг 125, ялллагдагч *******ы мэдүүлэг 134, мөрдөгчийн санал 114, 5-р хавтаст хэргийн гэрч Л.Отгонсүрэнгийн мэдүүлэг-123, Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн иргэн ******* нарын газар эзэмших ашиглах гэрээ, тариалангийн газрын хувийн хэрэг 176-197, 6-р хавтаст хэргийн*******гийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл 7-8, яллагдагч*******гийн мэдүүлэг 71-73, 8-р хавтаст хэргийн *******ийн эзэмшлийн газарт үзлэг хийсэн баримтууд 64-69, шүүгчийн 2021.07.21-ний өдрийн 807 дугаар захирамж 89-90, шүүх хуралдааны тэмдэглэл 186-195 зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Т.Аоос: гэрч Т.Хулан, Ч.Г нарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг үндэслэн шалгаж үзэхэд нэр бүхий иргэдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, тухайн иргэд нь өөрсдийн мэдэх зүйлийн талаар мэдүүлэг өгсөн байх тул нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд, гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч *******, ******* нар нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас шүүгдэгч******* хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас тус тус оролцсон болно. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, гэм буруугийн дүгнэлт, оролцогч нарын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийгээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах байдлаар хүлээн авч шийдвэрлэлээ. Үүнд:

1. Шүүгдэгч *******ы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.Чт холбогдох эрүүгийн 201726020645 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. /3хх109-241/

Тухайлбал: Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч ******* нь 2017.03.14-ний өдрийн эрүүгийн 201726020645 хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол гарган мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн. /3хх114/

Мөн түүний удирдан явуулсан 2017.03.15-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх119-120/, 2017.03.20-ны өдөр хэргийн сэжигтэн Б.Чийн эхнэр*******гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх139/, 2017.03.24-ний өдөр Х.Тгаас /амь хохирогч Т.Тын төрөл садны хүн/ мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх144/, 2017.04.15-ны өдөр Б.Бээс /Б-1 худалдааны захын байцаагч/ хэргийн газарт хяналтын камер байдаг эсэх талаар гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх145/, 2017.06.02-ны өдөр бичиг үсэг мэдэхгүй гэх Н.Пгээс гэрчээр мэдүүлэг авсан мэдүүлэг /3хх149/, 2017.03.14-ний өдрийн Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэлүүд /3хх164-166/, 2017.03.28-ны өдрийн Б.Чийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /3хх167-169/, 2017.06.14-ний өдрийн Б.Чт урьд сонсгосон ялыг өөрчилсөн тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /3хх170-171/ зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг хариуцан явуулж байсан нь хэрэгт авагджээ.

Мөн шүүгдэгч ******* нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хойш эрүүгийн 201726020645 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байх боловч Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувиар 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх /Зхх202/, мөн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 146/5877 дугаартай албан бичгээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.ЭнхТд шилжүүлж /Зхх203/ байсан үйл баримт тогтоогдож байна.

1.1 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр бичиг, үсэг мэдэхгүй Н.Пгээс мэдүүлэг авахдаа “...7 дугаар зоорь руу орох гээд явж байсан чинь зоорины хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн... Биеийн аль хэсэг рүү нь өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан” гэж мэдүүлгийг зориудаар өөрчилсөн гэсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Мөн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр бичиг, үсэг мэдэхгүй Н.Пгээс мэдүүлэг авахдаа “...7 дугаар зоорь руу орох гээд явж байсан чинь зоорины хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн... Биеийн аль хэсэг рүү нь өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан” гэж мэдүүлгийг зориудаар өөрчилсөн гэсэн нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

Учир нь Н.Пгээс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ахлах мөрдөн байцаагч ******* гэрчээр мэдүүлэг авсан /3хх149/, үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч Г.Г түүнээс дахин гэрчээр мэдүүлэг авсан байна. /3хх215/.

Гэрчийн хувьд бичиг үсэг мэдэхгүйгэсэн байх бөгөөд эхний удаа мэдүүлэг өгөхдөө “...Би ажлаасаа буугаад эхнэрээ авах гээд 7 дугаар зоорь руу орох гээд явж байсан чинь зоорины хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд хажууд Т эгч харж байгаад “чи адилхан байж ядарсан хүнийг өшиглөөд байхдаа яадгийн” гэж хэлээд загнаад хөөгөөд явуулж байсан. Тэгээд дараа нь юу болсныг нь мэдэхгүй, би эхнэрийг аваад явсан...Биеийн аль хэсэг рүү өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан, тэгсэн Т эгч Лхагвааг хөөж явуулсан” гэсэн мэдүүлэг өгсний өөрт нь уншиж өгч танилцуулан гарын үсэг зуруулав гэжээ. /3хх149/

Дараагийн удаа мэдүүлэхдээ “...Би талийгаачийг Л гэгч өшиглөж байхыг хараагүй. Харин Т эгч “яагаад чи өшиглөж байгаа юм” гээд Лхагвааг хөөж байхыг нь сонссон юм ... Би өшиглөсөн гэж хэлээгүй. Надад байцаалт уншиж өгөөгүй. Би бичиг үсэг мэдэхгүй. Гарын үсгээ зур гээд зуруулсан...” гэсэн байна. /3хх-215/

Улсын яллагчаас гэрчийн эхний өгсөн мэдүүлгийг шүүгдэгч ******* санаатайгаар өөрчилж бичиж хийх ёсгүй үйлдэл хийсний хариуд*******гаас хахууль авсан гэж дүгнэжээ. 

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлд байцаалтын тэмдэглэл хөтлөх журмыг заасан бөгөөд 146.3 дахь хэсэгт “Байцаалт дуусмагц тэмдэглэлийг байцаагдсан этгээдээр уншуулах буюу өөрөө зөвшөөрвөл уншиж өгөх ба тухайн этгээд нэмэлт, засвар оруулахыг шаардвал түүнийг тэмдэглэлд заавал бичнэ.”, 146.4 дэх хэсэгт “Байцаагдсан этгээд мэдүүлгийг өөрөө уншсан, эсхүл түүнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уншиж өгсөн алин болохыг тэмдэглэлд тусгана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл гэрч монгол бичиг үсэг мэдэхгүй тохиолдолд мөрдөгч байцаалтын тэмдэглэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөн, гэрчид уншиж сонсгон, шаардлагатай бол засвар оруулан гарын үсгийг нь зуруулах, энэ талаар тэмдэглэл үйлдэх хуулийн заалтыг зөрчин дээр дурдсан гэрч Н.Пгийн мэдүүлгийн хувьд Т эгч “яагаад чи өшиглөж байгаа юм” гээд Лхагвааг хөөж байхыг нь сонссон талаараа ярьсныг “өшиглөж байгааг өөрөө харсан талаар мэдүүлсэн мэтээр өөрчилж бичсэн болох нь тогтоогдож байна

Б.Чт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай Цагаатгах тогтоолоор /3-р х.х-70-74/ хэргийг шийдвэрлэхдээ гэрч Н.Пгийн эхний мэдүүлэг “Би ажлаасаа буугаад эхнэрээ авах гээд 7 дугаар зоорь руу орох гээд явж байсан чинь зоорины хаалганы хажуу талд нэг залууг жижиглэнгийн Лхагваа гэдэг залуу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд хажууд Т эгч харж байгаад “чи адилхан байж ядарсан хүнийг өшиглөөд байхдаа яадгийн” гэж хэлээд загнаад хөөгөөд явуулж байсан. Тэгээд дараа нь юу болсныг нь мэдэхгүй, би эхнэрийг аваад явсан...Биеийн аль хэсэг рүү өшиглөснийг нь анзаарч хараагүй, ямар ч байсан намайг булан тойроод гарч ирэхэд нэг удаа өшиглөж байсан, тэгсэн Т эгч Лхагвааг хөөж явуулсан” гэх дээрх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцож тогтоолд тусгасан байна.

Нотлох баримт гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, процессийн хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг хэлнэ.  Эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын нотолгооны ач холбогдол, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйн тулд холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй. Тухайн нотлох баримтыг өөрчлөх зэргээр бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулах нь нотолгооны ач холбогдлыг бууруулах, ач холбогдолгүй болгох сөрөг үр дагвартай учир хууль тогтоогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заасан байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрч Н.Пгээс мэдүүлэг авахдаа өгсөн мэдүүлгийг нь өөрчилсөн болох нь дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байх тул *******ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Харин хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнөх буюу 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиаар тодорхойлно” гэх заалтыг зөрчсөн байх тул тухайн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн /2002 оны/ хуулийн 253 дугаар зүйлийн 253.3 болгон зөвтгөн өөрчилж, шүүгдэгч *******ыг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

1.2 ******* нь хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг шалгаагүй буюу албаны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэсэн тухайд:

            Хэрэгт авагдсан дараах гэрч нарын мэдүүлгээс хэрэг учрал болсон гэх Барс захын 7 дугаар зоорь руу харсан газарт хяналтын камерын бичлэг байсан талаар дараах байдлаар мэдүүлжээ. Үүнд:

- Гэрч Ц.Эгийн /Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгч байсан/ 2019 оны 7 дугаар сарын 09-нд өгсөн “...Т явж байгаа бичлэг байна уу гэдгийг харахаар камерын бичлэг шалгаж үзээд байж байсан. Тэр үед манай эрүүгийн мөрдөгч нараас нэлээн хэд нь бөөгнөрөөд хараад байж байхад гаднаас эрүүгийн тасгийн дарга Л ороод ирэхээр гадуур гарч ажил хийхгүй байна гэж загнах байх гэж бодоод тухайн өрөөнөөс гараад тэр хавиар ажиглалт хийгээд явж байхад талийгаач Т нас барсан газарт нэг хүн утсаар яриад зогсож байсан. Тэр үед гадаа гэгээ тасарсан бүрэнхий болж байсан. Тэгээд тэр хүн дээр очоод яриа өдөөд юм ярихад тэр ах “ахын дүү наад хүн чинь зүгээр байна уу, яасан байна гэж зүгээр байна уу?” гээд дахин дахин асуугаад байсан. Тухайн үед тэр хүн нэлээн сандарсан, тэвдсэн байдалтай байхаар нь би дотроо юм яриулъя хэрэгт хамааралтай хүн байж магадгүй гэж сэжиглээд “зүгээрээ ах, гайгүй л байх шиг байна ш дээ ах” гэж хэлээд тэр ахыг жоохон тайвшруулсан. Тэгээд “яасан зүгээр үү” гэж “яасан юм” гэж тэр ахаас асуухад “манайх тэр агуулахад ногоо зардаг юм, наадах чинь манай энэ хавиар хулгай хийгээд яваад байдаг юм, түрүүн манай агуулахаас хайрцаг сармис хулгайлахаар нь ах нь зоорь руугаа оруулж байгаад хэд өшиглөсөн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ахаа та тэр залуугийн биеийн аль хэсэг рүү нь өшиглөсөн юм” гэж асуухад “ийшээ гээд ар нуруу руугаа зааж байсан, ийшээ гээд цээж рүүгээ гараа зааж байсан, ийшээ гээд бөгс рүүгээ зааж байсан. Тэгэхээр нь би “аан за за” гэж хэлээд тасгийн дарга дэд хурандаа Лын 99000000 дугаарын утас руу залгаад “даргаа та түр гараад ирээч, энд нэг хүн юм яриад байна” гэж дуудаад тэр залууг тасгийн дарга Лтай уулзуулсан. Би тэр хавиар хэрэгт хамааралтай өөр нотлох баримт хайгаад явж байхад тасгийн даргаас “одоо ажил руу явцгаая, энэ хүнийг аваад ажил руу явъя” гэж миний анх уулзсан хүнийг дагуулаад явж байсан. Тэгээд Барс дээр ажиллаж байсан эрүүгийн мөрдөгч нар ажил руу явцгаасан гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /5хх117-120/,

- Гэрч Ө.Тын /эрүүгийн мөрдөгч/ 2018 оны 11 дүгээр сарын 14-нд өгсөн “...Би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл, 2017 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Тухайн үед Барс худалдааны төвийн гадаа иргэн Т гэгч нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг гараад уг хэрэгт Б.Ч гэгчийг ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б шалгасан. Энэ хэрэг гарахад эрүүгийн төлөөлөгч нар бөөнөөрөө ажиллаж байсан, тэр цаг хугацаанд би Барс худалдааны төвийн орчмыг хариуцсан эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ба миний өмнө Барс худалдааны төвийг Ойдов /Утас 99091376/ эрүүгийн төлөөлөгч хариуцдаг байсан. Тухайн үед Барс худалдааны төвд ажиллаж байхад худалдаа наймаа хийдэг хүмүүс тараад явцгаасан байсан тэгээд камерын бичлэг хариуцсан хүнийг нь дуудаж ирүүлээд камерын бичлэг үзэж байсан одоо санаж байгаагаар талийгаач найз нартайгаа явж байгаа бичлэг байсан, 7 дугаар зоорины цаана талийгаач Т хана налаад доошоо сууж байгаа бичлэг байсан санагдаж байна. Тэр бичлэгийг манайхнаас хэн хуулбарлаж авсан эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаач тухайн цаг хугацаанд Барс худалдааны төвөөр найз нартайгаа явж байгаа бичлэг байсан, нас барахынхаа өмнө хана налаад доошоо сууж байгаа бичлэг байсан... Одоо санаж байгаагаар талийгаач Т хана налаад доошоо сууж байгаа бичлэг нь тухайн 7 дугаар зоорины хажуу талд нь байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /4хх95-97/, Мөн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, тухайн үед холбогдогч гэх хүнийг хэн, хаанаас барьсан талаар мэдээгүй, хүнээ олчихлоо бүгд цуглар гэж хэлээд манайхан цугларсан гэжээ.

- Гэрч Ө.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Б-1 худалдааны төвийн гадна ногооны талбайд эхлүүлэв... Гэрч Ө.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...7 дугаар зоорины цаана талийгаач Т хана налаад доошоо сууж байгаа бичлэг байсан... бичлэг нь тухайн зоорины хажуу талд нь байсан санагдаж байна” гэж мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгаж аль зоорины камер шүүж үзсэн болох, тухайн камер нь талийгаач Т байсан газрыг харах боломжтой эсэхийг шалгаж тогтоох зорилгоор ажиллагааг явуулав. Гэрч Ө.Т Б-1 худалдааны төвийн төмс, хүнсний ногооны агуулахуудын А-3 зоорь гэж бичсэн хаягтай агуулах руу шатаар өгсөж ороод баруун гар талд байрлах шилэн павилонд байрлуулсан дэлгэц камерыг заагаад энэ миний үзсэн камертай агуулах мөн байна гэж заав. Уг агуулах дотор байрлуулсан камер хянах дэлгэц төхөөрөмжөөс гадна талбайг хянах камер нь 7 дугаар зоорь руу харах боломжтой эсэхийг шалгаж үзэхэд камерын баруун өнцөг хэсэг нь талийгаач Т.Т нас барсан гэх 7 дугаар зоорь руу харсан, 7 дугаар зоорины гадна талбайг харах боломжтой байлаа...” /6хх211-217/,

- Гэрч О.Оын /Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгч/ 2018 оны 11 дүгээр сарын 15-нд өгсөн: “...Тухайн өдрийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагчаар А ажиллаж байсан, эрүүгийн төлөөлөгчөөр би ажиллаж байсан... Барс худалдааны төвд хүн нас барсан дуудлагын дагуу хэргийн газар очиж ажиллахад манай эрүүгийн төлөөлөгч нар дуудагдан ирсэн ба тус тусдаа өөр өөрийн гэсэн үүрэг чиглэлтэйгээр ажилласан...Миний үзсэн камерын эсрэг талд бас нэг камер байсан тэр камер талийгаач Т.Тын нас барсан газар руу эгц хажуугаас нь харсан камер байсан ба тэр камерын бичлэгийг манайхнаас хэн нь шалгасан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна...Одоо санаж байгаагаар талийгаачийн хэвтэж байсан газрыг харсан камер нь сая миний хэлсэн 2 камер байсан ба нэг нь доошоо харсан байсан...” гэсэн мэдүүлэг /4хх99-101/,

- Гэрч Э.Дын “...Тэгээд цагдаа нар ирээд хэрэг болсон газрын улаан туузаар уяад хүн амьтан оруулж гаргахгүй хамгаалсан... Тэгсэн “7 дугаар зоорь руу харсан камер хаана байна” гээд камерын бичлэгийн өрөө рүү намайг дагуулж орсон. Тэгээд “дүрс нь харагдаж байна, тэр 7 дугаар зоорь мөн үү” гэж надаар заалгасан. Тэгээд тухайн камерын цагийг ухрааж байгаад “за чи одоо гадаа гараад машинд хүлээж бай” гээд намайг тухайн өрөөнөөс гаргасан. Гадаа гарахад талийгаачийн найз нарыг гээд бид нарыг машинд суулгаж авч яваад цагдаагийн хэлтэс дээр аваачин мэдүүлэг авсан...Тухайн бичлэгт бичигдсэн бичлэгийг ухрааж үзээд хэрэг болох үеийн цагийг хийгээд үзэх гэж байхдаа намайг “за чи одоо гарч бай” гээд өрөөнөөс гаргаж байсан. Тэгэхээр би бичлэгт юу юу бичигдсэн эсэх талаар хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /4хх-69-71/, дахин мэдүүлсэн “...Миний энэ орж үзсэн камер нь Барс 1 худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг жимс ногоо зардаг түрээслэгч нар ажилладаг А-3 гэдэг худалдааны төвийн камерын бичлэг. Энэ А-3 худалдааны төв нь талийгаачийн хэвтэж байсан 7 дугаар зоорины ертөнцийн зүгээр баруун урд талд нь байдаг, А-3 худалдааны төвийн камерын бичлэг нь 7 дугаар зоорь руу харсан байсан бөгөөд камерын бичлэгийг ухрааж үзэж байгаад намайг одоо гар гээд тухайн өрөөнөөс гаргасан. Тухайн үед 4-5 эрүүгийн төлөөлөгч нар байсан...” гэсэн мэдүүлэг /6х.х-243-244/,

- Гэрч Б.Лын /Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан/ 2020 оны 01 дүгээр сарын 29-нд өгсөн “...Би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхдаа Б-1 худалдааны төвд иргэн Т.Т нь гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэрэгт эрүүгийн төлөөлөгч нарын хамт очиж ажилласан. Хэргийн газар дээр очиж ажиллахад 20 орчим насны Т.Т гэдэг залуу нас барсан байсан бөгөөд нас барсан учир шалтгааныг тогтоох зорилгоор эрүүгийн төлөөлөгч нарт биечлэн сурвалжлага хийж ажиллах үүрэг чиглэл өгч ажиллах явцад эрүүгийн төлөөлөгч дэслэгч Ц.Э нь “даргаа та энд нэг хүнтэй уулзаадах, энэ хүн талийгаачийг зодсон цохисон талаараа ярьж байна, энэ хүн гэртээ очиж дулаан хувцсаа өмсөөд ирсэн байна” гэж хэлсэн. ...Тухайн үед Б-1 худалдааны төвд эрүүгийн төлөөлөгч нар ажиллаж байхдаа талийгаач Т.Т нас барсантай холбоотой камерын бичлэгүүдийг энэ тэнд шүүж үзэж байсан. Гэхдээ камерын бичлэг хуулбарлан авсан эсэхийг нь одоо сайн санахгүй байна. Эрүүгийн төлөөлөгч нар энэ тэнд биечлэн сурвалжлага хийж байхад нь хүнээ олсон гээд төлөөлөгч нараа татаж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /6х.х-249-250, 7х.х-1-2/,

Мөн тухайн хэргийн оролцогч болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө хяналтын камерын бичлэг байгаа эсэхийг шалгуулах, мөн энэ талаар хяналтын прокурорт гомдол гаргаж байжээ. 

Тухайлбал, *******ы 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрч Х.Тгаас /амь хохирогч Т.Тын төрөл садны хүн/ мэдүүлэг авахад “...эзэн холбогдогч нь байдаг юм болов уу, гадны нөлөөтэй гэсэн камерын бичлэгийг нь үзэх хэрэгтэй байна...” гэжээ. /3х.х-144/,

Гэрч Ч.Г /6х.х-226-229/, Ч.С /6хх230-232/ нарын мэдүүлэг болон гэрч Ч.Г, Т.Хулан нар шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ мөн ******* байцаагчтай хяналтын камерын бичлэг байгаа эсэх талаар уулзаж асууж байсан талаараа мэдүүлжээ.

Хяналтын прокурор Н.Мөнхцэцэг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.Хулангаас авсан тайлбарт “...Талийгаач Т.Т нь миний дараагийн төрсөн дүү байгаа юм. Гаргасан гомдлын тухайд гэвэл би энэ хэрэгтэй холбоотой асуудлаар асууж тодруулах зорилгоор болон байцаагч дуудсан цагт очиж уулзсан. Нийтдээ 3 удаа очсон байгаа... Талийгаачийн ажил явдал дууссанаас хойш ... байцаагч дээр дахин очиж хэргийн талаар асуугаад “камерын бичлэг байгаа гэсэн учраас үзье” гэсэн. Гэтэл байцаагч ******* нь “та нарт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд үзүүлдэггүй юмаа” гээд хэлэхээр нь манай эгч бид хоёр хамт уурлаад “та нар мөрдөн байцаалтыг удаан хийж байна, өчнөөн хоног хугацаа өнгөрч байна” гээд эгч хэлэх үед би дуугүй байж байсан. Тэгэхэд мөрдөн байцаагч нь огт тоосон шинжгүй уурласан байдалтай харьцаж бид нарыг гаргаад явуулдаг байсан. 3 дахь удаагаа 10 гаруй хоногийн дараа дахин Г эгчтэй хамт очиж “чи камерын бичлэг байгаа гэсэн үзье” гээд биднийг хэлэхэд “ямар камерын бичлэг, би тэгж хэлээгүй” гээд уурлаад байсан...” гэжээ. /3х.х-179-180/,

Мөн прокурорын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэн Х.Тгаас авсан тайлбарт “...Гаргасан гомдлын тухайд гэвэл 2017 оны 3 дугаар сарын 15, 16-ны хавьцаа цагдаагийн байгууллага дээр очоод байцаагч *******тай уулзаж “хэрэг гарсан газраас ямар нэгэн камерын бичлэг гарсан юм уу” гэж асуусан. Тухайн үедээ байцаагч нь “ер нь л шалгаж байгаа, камерын бичлэг нь бүдэг юм шиг байна лээ” гэж хэлж байсан. “Та нар ажил явдлаа дуусаад ирж уулзаа” гэж хэлсэн. Тэгээд ажил явдлаа дуусгаад 3 дугаар сарын 20-д гаргаад очсон. Тэр үед байцаагч ******* нь “талийгаач нас барсан зоорины харалдаа камерын бичлэг байдаггүй юм байна” гэж хэлж өмнө хэлснээ үгүйсгэсэн. Тэгээд “би тэгж хэлээгүй” гээд байсан...” гэжээ. /Зх.х-181-182/,

Хэдийгээр дээр дурдсан гэрч нарын мэдүүлгээр хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичигдсэн нөхцөл байдал байсан талаар мэдүүлээгүй байх боловч “...амь хохирогчийг тухайн өдөр найзуудтайгаа хамт явж байсан, мөн хана налаад сууж байсан...” зэрэг дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт байсан талаар мэдүүлжээ.

Тухайн үед хэргийн газарт бүрэлдэхүүнтэй очиж ажилласан эрүүгийн төлөөлөгч Ц.Э, мөрдөгч Ө.Т, О.О нарын мэдүүлгээр хяналтын камерын бичлэг байсан талаар мэдүүлсэн байх боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172.3 дугаар зүйлд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тухайн баримтыг бэхжүүлж, цуглуулж авсан эсэх, *******д хэрэг материал хүлээлгэж өгөхдөө тухайн бичлэг гэх баримтыг хүлээлгэж өгсөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байх ба тухайн ажиллагааг ахалж явуулсан Б.Л  “Тухайн үед Б-1 худалдааны төвд эрүүгийн төлөөлөгч нар ажиллаж байхдаа талийгаач Т.Т нас барсантай холбоотой камерын бичлэгүүдийг энэ тэнд шүүж үзэж байсан. Гэхдээ камерын бичлэг хуулбарлан авсан эсэхийг нь одоо сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн байна. 

Дээрх нөхцөл байдлыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч *******ы “надад хэрэг материал хүлээлгэж өгөхдөө хяналтын камерын бичлэг хүлээлгэж өгөөгүй” гэх мэдүүлэг нь  баримтаар няцаагдахгүй байх ба  прокуророос түүнийг “албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Б-1 худалдааны төв дэх 7 дугаар зоорь руу харсан хяналтын камерын бичлэг байсаар байхад уг бичлэгийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх замаар хэрэгт хавсаргаагүй, уг бичлэгт үзлэг хийж гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй” хэмээн яллаж байгаа нь баримтаар хангалттай нотлогдохгүй, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна.

Тухайн үйлдлийг шалгаж, хамааралтай этгээдүүдээс мэдүүлэг авсан, хийвэл зохих ажиллагааг бүгдийг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд нэмж ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар цагаатгах тогтоолд /3-р х.х-70-74/ хяналтын камерын бичлэг байсан эсэх талаар дурьдаагүй байгаа ба амь хохирогчийг олох үед ямар байр байдалтай байсан талаархи  гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгаж тогтоох ажиллагаа явуулсан тэмдэглэлүүдийг тогтоолд тусгасан болох нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” зарчмыг удирдлага болгон улсын яллагчаас “Мөн тухайн хэрэгт сэжигтнээр тооцогдож, яллагдагчаар татагдан шалгагдсан Б.Ч, түүний эхнэр, хахууль өгөгч******* нарын ашиг сонирхлын үүднээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу:

- Б-1 худалдааны төв дэх 7 дугаар зоорь руу харсан хяналтын камерын бичлэг байсаар байхад уг бичлэгийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх замаар хэрэгт хавсаргаагүй, уг бичлэгт үзлэг хийж гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй” гэх үйлдлийг ******* нь үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

1.3. Прокурорын 2022.07.05-ны өдрийн 194 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч *******ыг “Т.Т нас барсан” гэх хэрэгт сэжигтнээр тооцогдож, яллагдагчаар татагдан шалгагдсан Б.Ч, түүний эхнэр, хахууль өгөгч******* нарын ашиг сонирхлын үүднээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Чийг сэжигтнээр тооцож мэдүүлэг авах ажиллагааг бэхжүүлж хийсэн камерын бичлэгийг уг бичлэгийг хэрэгт хавсаргаагүй” гэжээ. /9-р х.х-23-55/

Шүүх дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Ө.Тын /эрүүгийн мөрдөгч, тухайн үед Б.Чоос сэжигтний мэдүүлэг авахад камерын бичлэг хийсэн/ 2018 оны 11 дүгээр сарын 14-нд өгсөн “...Би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл, 2017 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Тухайн үед Барс худалдааны төвийн гадаа иргэн Т гэгч нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг гараад уг хэрэгт Б.Ч гэгчийг ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б шалгасан. Ингэж шалгахад Б.Ч гэгчийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авахад байцаалт мэдүүлгийн явцыг камерын бичлэгээр бэхжүүлээд байцаалт дууссаны дараа ахлах мөрдөн байцаагчид өгсөн байгаа. Тухайн үед гар дээр бичлэг хийж байсан, Зопу маркийн камер байдаг...” гэсэн мэдүүлэг. /4хх95-97/,

- Мөн гэрч Ө.Т мэдүүлэг авах ажиллагаанд дүрс бичлэг хийсэн нь тогтоогдсон буюу тухайн дүрс бичлэгийн холбогдох хэсэг сэргээгдсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №830 дугаартай дүгнэлт /7хх19-24/, Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /6хх193-198/ тогтоогдож байгаа,

-  Гэрч Ө.Тын 2021.01.18-ны өдөр тус шүүхэд явагдсан шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг /8-р х.х-35-38/ Тухайн мэдүүлэгт Эрүүгийн тасгийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу мэдүүлэг авах ажиллагааг дүрс бичлэгээр баталгаажуулсан, тухайн дүрс бичлэгийг тухайн үед мөрдөгч *******д  өгсөн эсэх талаар баттай санахгүй байгаа талаар мэдүүлсэн байна. 

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд байцаалт явуулах нийтлэг журмыг хуульчилсан бөгөөд сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагааны явцыг дүрс бичлэгээр бэхжүүлэх, энэ тухай байцаалтын тэмдэглэлд тусган, дүрс бичлэгийг хэрэгт хавсаргах үүрэг бүхий журмыг хуульчлаагүй байна.

Тиймээс уг бичлэгийг тухайн үед ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан *******д өгсөн эсэх нь тодорхойгүй, мөн уг мэдүүлэг авах ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлтэд дурдсанчлан сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг авах ажиллагааг буулгасан дүрс бичлэгийг хэрэгт хавсаргах үүргийг тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар хүлээлгээгүй байх тул тухайн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.4 Шүүгдэгч ******* нь хэргийн оролцогчтой хувийн харилцаа тогтоож, өөрийн чиг үүрэгт хамааралгүй гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн тухайд:

Шүүгдэгч ******* нь гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Атарчимэг /тухайн үедээ Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөгч, цагдаагийн ахмадаар ажиллаж байсан/-тэй урьд нь хувийн харилцаатай байсан талаар холбогдох гэрч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Эрүүгийн 201726020645 дугаар хэргийн оролцогч Б.Ч, түүний төрөл, садны холбоотой хүмүүсийн зүгээс Н.Атарчимэгээр дамжуулан *******тай холбоо тогтоосон, улмаар ******* нь хэрэгт шалгагдаж байсан Б.Ч, түүний эхнэр*******, Б.Чийн дүү Б.Мангалжав нартай хувийн харилцаа холбоо тогтоон эрүүгийн 201726020645 дугаар хэргийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байсан нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /хх5-7/ болон дараах баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Гэрч Д.Тгийн /Б.Чийн ах Б.Чинбаярын эхнэр/ 2018 оны 11 дүгээр сарын 15-нд өгсөн “...Тухайн үед Барс худалдааны төв дээр архи уудаг, хулгай хийдэг Таа гэдэг залуу нас барсан хэрэгт би гэрчээр байцаалт өгсөн байгаа. ...манай нөхрийн талынхан ярьж байгаагаас сонсоход “Чийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч Бтай хэрхэн яаж холбогдох, яах ийх бэ” гэсэн асуудал яригдаад “Найдансүрэн гэдэг Завхан аймгийн харьяат хүн байдаг, түүний охин Атарчимэг нь цагдаад ажилладаг тэрүүгээр дамжуулан уулзана” гэж ярьж байсан. Миний хувьд айлын бэр учир тэр болгон тэд нарын ярьсан ярианд оролцоод байдаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /4хх90-94/,

Гэрч Н.Атарчимэгийн 2017 оны 12 дугаар сарын 28-нд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын сүүлээр билүү 4 дүгээр сарын эхээр манай аав Найдансүрэн нь Чийн төрсөн дүү болох Мангалтай хамт надтай уулзахаар манай ажил дээр ирээд ажлын хажууханд хоолны газарт уулзалдсан. Аав хэлэхдээ “Даарий эгчийн хүү Ч хэрэгт холбогдоод танай хэлтэст шалгагдаж байгаа юм байна, эд нар хуулийн мэдлэг муу болохоор яах ийхээ мэдэхгүй будилаад явж байгаа юм байна” гэж хэлсэн. Би Мангалаас “яасан ийсэн” талаар асуухад “Барс худалдааны төв дээр ногооны зоорь ажиллуулдаг Ч ахын зоориноос хүн саримс хулгайлсан гэсэн. Тэгээд тэр хүн нь нас бараад ахыг хорьсон байгаа” гэж хэлсэн. ...Мангалтай уулзсанаас 3-4 хоногийн дараа Чийн хэргийн талаар хошууч Бтай уулзаж асуусан. Тэгэхэд “Барс дээр гарсан хүн амины хэргийн холбогдогч ш дээ, хэргийг нь би шалгаж байгаа” гэж хэлсэн. Үүний дараа яг хэзээ гэдгээ санахгүй байна хошууч Баас хэргийн талаар асуухад “ял сонсгож байцаасан байгаа, хэргийг нь шүүх рүү явуулах гэж байгаа” гэсэн. Үүний өмнө Мангал над руу байнга залгаж хэргийн талаар асуудаг “байцаагчаас нь асуугаад өгөөч” энэ тэр гэдэг байсан... би тэр болгон асууж чаддаггүй байсан. ...Анх 2011 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдоход манай тасагт хошууч Б мөрдөн байцаагчаар ажиллаж байсан... Тэр үед хошууч Б эхнэргүй байсан. Тэгээд бид 2 уулздаг болоод дотно харьцаатай болсон юм. Тэгж байхад хошууч Б Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжээд явсан... Тэгээд байж байтал би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжиж очсон. Тэгээд ажлаа хийгээд байж байхад хошууч Б манай хэлтэст манай тасагт ахлах мөрдөн байцаагчаар шилжээд хүрээд ирсэн. Тэр үеэс бид 2 дахин холбоогоо сэргээж үе үе уулздаг болсон. Ер нь хошууч Б бид 2 гэр бүл болно гэж ярьж байсан. Манай гэрээр ирдэг, манай аавыг, манай дүү нарыг таньдаг, манай хүүхдийг мэддэг байсан юм...” гэсэн мэдүүлэг /4хх22-27/,

Гэрч Д.Найдансүрэнгийн /Н.Атарчимэгийн эцэг/ “...******* нь Завхан аймгийн Алдархаан сумын харьяат гэдэг байсан, манай охинтой гэр бүл болчихвол нэг нутаг усны хүмүүс зүгээр юм уу даа гэж бодож байсан. ...би өөрийн хүргэн байсан *******тай тухайн үед энэ хэргийн талаар уулзаж байгаагүй. Харин Б.Мангалжавыг “танай охин Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг билүү” гээд намайг зориод ирэхээр нь охин Атарчимэгтэй цагдаагийн хэлтсийнх нь гадаа уулзуулсан юм. Тэр үед Б.Мангалжав нь “ах Б.Чийг хүн амины хэрэгт холбогдуулан хорьсон байгаа, таньж мэддэг хүн байна уу” гэж байсан. Тэгэхэд охин Атарчимэг маань “хэрэг нь яг хэн дээр байгаа юм болоо, тоо бүртгэлээс асууж өгье” гэсэн юм ярьж байсан. Тэгээд Мангалжав бид 2 тэндээс яваад охин Атарчимэг маань ажил руугаа орсон. Үүнээс хойш Атарчимэг, Мангалжав нар хоорондоо уулзсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Охин Атарчимэг маань Б.Мангалжавын ах Б.Чийн хэргийн талаар *******тай уулзсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5хх-121-123/,

Гэрч Б.Мангалжавын /Б.Чийн төрсөн дүү/ 2018 оны 11 дүгээр сарын 14-нд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Ч ах байцаагчийнх нь утаснаас залгаж ярьсан. Тэгэхдээ “хэрэгт холбогдон шалгагдах болсон, хоригдож байгаа” гэсэн. ...Ээж Дайрийсүрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын хүн бөгөөд Найдансүрэн ахтай нэг нутаг усны хүмүүс гэж явдаг. Найдансүрэн ахын охин Атарчимэгийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ажилладаг гэдгийг мэдэх учир Найдансүрэн ахтай уулзан охин Атарчимэгтэй уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг/4хх-87-89/,

Мөн ******* нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Юрлиймаагийн Бгаас түүний нөхөр Б.Чийн хувийн байдал, хэрэг учрал болсон өдрийн тухайн гэрчийн мэдүүлэг авсан /3хх139/ байх бөгөөд Ю.Бгийн эзэмшдэг нөхөр Б.Чийн нэр дээр бүртгэлтэй 88104828 утас руу *******ы 99052510 дугаарын утаснаас залгаж ярьсан, мессеж бичсэн байв. Ярьсан яриа, мессежний холболтуудыг ягаан өнгийн тодруулагчаар тодруулж *******ы нэрийг бичсэн байна. /2хх106-107/. Тодруулбал, шүүгдэгч*******гаас *******ы дансанд мөнгө шилжүүлэх үе буюу 2017.08.09-нд 1 удаа залгаж ярьсан, 2 удаа мессеж бичсэн, 2017.08.10-нд 3 удаа залгаж ярьсан, 1 удаа мессеж бичсэн, 2017.08.11-нд 1 удаа залгаж ярьж, 6 удаа мессеж бичсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл: “Уг тэмдэглэлээр *******ы Хаан банкны 501....685 дугаарын дансанд... 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр*******гийн Хаан банкны 5015152554 дугаарын данснаас 500.000 төгрөг шилжин орсон. Мөн*******гийн Хаан банкны 50....554 дугаарын данснаас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр *******ы Хаан банкны 50.....685 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжин орсон байв. Уг гүйлгээг хийхдээ тодруулсан ямар нэгэн бичиглэл, тэмдэглээ хийгдээгүй байлаа” /1хх-55- 57/, *******ы Хаан банкны 50.....685 дугаарын дансны хуулга /1хх-166/,*******гийн Хаан банкны 50.....54 дугаарын дансны хуулга /1хх-240/,

Мөн Н.Атарчимэгийн 891....22 дугаарын утас руу ******* залгаж ярьсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хугацааны ярианы билл байх бөгөөд *******ы 99....10 дугаарын утаснаас Н.Атарчимэгийн 89....22 дугаарын утас руу олон давтамжтайгаар ярьсан, мессеж бичсэн нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. Мөн лавлагаанд Н.Атарчимэгийн 89....22 дугаарын утас руу Б.Чийн дүү Б.Мангалжавын 88....78 дугаарын утаснаас залгаж ярьсан байсныг ягаан өнгийн тодруулагчаар Б.Мангалжавын нэрийг бичжээ. /2хх98-104/,

Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсайн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 5118 дугаартай Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /3хх204-205/, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсайн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтын харьяаллыг өөрчлөн тогтоох тухай тогтоол /3хх206/ хэрэгт авагдсан байх бөгөөд энэхүү хэрэг хянагдаж байгаа нөхцөл байдлын талаар шүүгдэгч ******* нь хэргийн оролцогч нарт мэдээлэл, заавар, зөвлөгөө өгч байсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнгээс тогтоогдож байна. 

Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4961 дугаар дүгнэлтээр нууц ажиллагааны магадлагаанд дурдагдсан хүмүүсийн дуу авианы бичлэгүүд нь тохирч байгааг тогтоосон байх ба шүүгдэгч талаас энэхүү үйл баримттай маргаагүй болохыг тэмдэглэж байна. 

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч нь энэхүү нөхцөл байдал байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй талаар тодорхой заасан. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн зүйлийн 49.1.4 дэх заалтад “өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол”, 49.1.5 дахь заалтад “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол” мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.9 дүгээр зүйлүүдэд энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд оролцож болохгүй нөхцөл байдлыг мөн тусгаж өгсөн болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар ******* нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн 201726020645 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа болон Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувиар ажиллаж байхдаа тухайн хэргийн оролцогч нартай хувийн харилцаа тогтоосон, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хэргийн оролцогч, тэдгээрт хамааралтай хүмүүст мэдээлэл, заавар өгсөн болох нь тогтоогдож байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгохоор тодорхойлсон.

Тиймээс шүүгдэгч *******ыг өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор буюу ашиг сонирхлын зөрчил үүсгэн өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан болон тухайн хэлтэст нь шалгагдаж байгаа хэргийн оролцогч нартай хувийн харилцаа тогтоож, өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй заавар, мэдээлэл өгсөн ба “гэрч Д.Пгийн мэдүүлгийг өөрчлөх” зэргээр гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, үүний хариуд*******гаас 500.000 төгрөг дансаар шилжүүлан авч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн”  гэх яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзээд шүүгдэгч *******ыг нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, сэжигтэн Б.Чийн мэдүүлгийг бэхжүүлсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргаагүй гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, Барс худалдааны төв дэх 7 дугаар зоорь руу харсан хяналтын камерын бичлэг байсаар байхад уг бичлэгийг хэрэгт хавсаргаагүй, уг бичлэгт үзлэг хийж гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогдоогүй гэх үйлдлийг “******* үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэг. Шүүгдэгч*******, ******* нарыг гэм буруутайд тооцсон үндэслэл, тэдгээрийн хооронд төмсний худалдаа хийсэн гэсэн нь холбогдох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тухайд:

Шүүгдэгч ******* “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэх, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүгдэгч******* нь “би төмс л худалдаж авсан, хахууль өгөөгүй” гэх, түүний өмгөөлөгч нар” гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” байр суурьтай оролцож байгаагаа илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч “Б ямар шалтгаант холбоотойгоойр тухайн мөнгийг шилжүүлж байгааг нотолж ирүүлэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гарсан байдал баримтаар нотлогдохгүй байна. Зоорины хяналтын камерт 2017.03.14-нд Б огт ажиллагаа хийгээгүй. Яаж ямар шалтгаант холбоо гарч ирээд байгаа юм. Чийг сэжигтнээр камерын бичлэг хийснээ санахгүй байна гэж гэрч мэдүүлсэн. Баримтыг хэлтсүүд хоорондоо албан бичгээр хүргүүлдэг. Өгөөгүй юмыг Б яаж мэдээд хахууль өгөөд байгаа юм. П 5 удаа мэдүүлэг өгсөн. Б дээр 2 удаа, өөр байцаагч дээр 2 удаа, Баянгол дүүргийн шүүх дээр 1 удаа мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгүүдийг Б яаж өөрчилсөн юм. Өөр мөрдөгч нар зөндөө асуусан. Яагаад тэрийг тооцохгүй байгаа юм... Бгийн үйлдэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэжээ.

 Шүүхээс талуудын мэтгэлцээнийг дүгнэн үзээд ******* нь ах *******ы хэлсний дагуу Барс захад худалдагчаар ажиллаж байсан*******д 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төмс зарсан,******* нь төмсний үнэ болох 500.000 төгрөгийг *******ы данс руу шилжүүлсэн гэсэн нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

Төмс зарсан эсэхтэй холбоотой ******* 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анх удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө: “...Энэ жил 8 дугаар сарын эхээр эрт ургацаа хурааж байтал манай том ах ******* “мөнгөний хэрэг гарчихлаа” гэж над руу залгасан ба “бололцоогоороо 1 сая гаруй төгрөгийн хэрэг байна, төмс гайгүй томорч байвал оруулж ирээд зарчхаач” гэсэн ба би... өөрийн 19-78 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машиндаа... нийт 2 тонн төмс ачаад Улаанбаатар хот ороод Барс зах дээр очоод өмнө төмс зардаг байсан Болороо гэх 7 номерын лангуун дээр суудаг эгч таараад 1 кг-ыг нь 1.000 төгрөгөөр тооцоод 2 тонн төмсөө өгөөд нийт 2 сая төгрөгөөр зарахаар болоод 1.5 сая төгрөгийг нь бэлнээр аваад, “500.000 төгрөгийг нь араас чинь өгье” гэхээр нь би ах ******* ахтай яриад “дансаа явуулчих” гээд дансыг нь Болороод өгөөд “энэ данс руу явуулчих” гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдөр би үүрээр төмсөө зарсан ба... ах *******ы гэрээр нь ороод бэлнээр 500.000 төгрөг өгөөд явсан. Ингээд 1 сая төгрөг ах *******даа өгч байсан... Үлдсэн 1 сая төгрөгөө би өөрөө авсан... Харин сүүлд нь Болороо эгч нөгөө 500.000 төгрөгөө ахад шилжүүлэхдээ “төмс чинь ялзарсан байна” гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл хаячихгүй юу, би дараа очихдоо уулзъя” гэж хэлж байсан ба дараа нь “за за мөнгө орчихлоо” гэж байсан...” гэжээ. /4хх-40-41/,

Мөн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд мэдүүлэг өгөхдөө “...Төмсөө 7 номерт аваачиж зарсан... Б ах хэлсэн. 7 номерт 30-40 шуудай төмс буулгасан шиг санагдаж байна. Тэгээд өөртөө хэдэн төгрөг аваад 500.000 төгрөг үлдэхээр нь Б ахын дансны дугаарыг өгчихсөн юм...” гэжээ. /5хх-86-99/,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Би өөрөө сумын газар тариалангийн мэргэжилтнээс гарал үүслийн бичиг авдаг гэдгийг мэднэ. Гарал үүслийн бичиггүй явахаар замын цагдаа нар торгоод байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ энэ 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ирж төмс зарахдаа сумынхаа газар тариалангийн мэргэжилтнээс гарал үүслийн бичиг аваагүй юм. Би өөрийнхөө 19-78 ТӨА улсын дугаартай портер маркийн машинаар ачиж ирсэн байгаа. Төв аймгийн Жаргалант сумын ард иргэд төмс тариалж тэрүүгээр амьдардаг, тариалсан төмсөө хураагаад Улаанбаатарт авчирч зарахад хотын худалдааны төвүүдээс ганцхан Б-1 худалдааны төвийн наймаачид бид нараас авсан төмснийхөө /портертой төмснөөс/ мөнгөнөөс шинжилгээний мөнгө гэж 20,000-30,000 төгрөг суутгаж авдаг юм. Миний энэ Б гэж хүнд төмс зарах үед төмс ховор байсан учир шинжилгээний мөнгөө суутгаж аваагүй юм. Угаасаа төмс ховор үед шинжилгээний мөнгөө авдаггүй юм, төмс элбэг үед шинжилгээний мөнгөө суутгаж аваад байдаг юм...” /6хх60-62/ гэж мэдүүлжээ.

******* яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2017 оны 8 дугаар сард машиныхаа лизингийн төлбөрийг төлөх мөнгөний хэрэг гараад өөрийн төрсөн дүү ******* руу залгаад “мөнгөний хэрэг байна уу” гэж асуухад “одоогоор мөнгө байхгүй байна би хэд хоногоос төмс ачаад хот руу орно тэгэхээрээ залгая” гэсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна манай дүү ******* төмс ачаад орж ирээд “Барс дээр зарах гэсэн зарим төмс нь ялзарсан гээд хүн авахгүй байна” гэж утсаар ярьсан. Тэр үед “чи наанаа түр байж бай” гэж хэлээд өөрийн шалгаж байсан Б.Чийн эхнэр Б руу залгаад “та төмс авах уу, манай дүү төмс ачаад ирсэн чинь зарим нэг шуудайтай төмс нь ялзарсан гээд хүн авахгүй байгаа юм байна, надад мөнгөний хэрэг гарчхаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд Б “дүүгээ наашаа явуулчих” гэсэн. Тэгэхээр нь дүү Б руу залган “чи 7 номерын зоорины Б гэдэг хүнтэй очоод уулз” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай дүү миний дансны дугаарыг асуухаар нь би өөрийнхөө дансны дугаарыг хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа миний дансанд 500.000 төгрөг орлого орсон. Энэ мөнгө хэний данснаас орсон эсэхийг би мэдээгүй л дээ. Үүний дараа дүү Б над руу залгаад “төмсөө зарчихлаа таны данс руу мөнгийг шилжүүлсэн” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон байгаа...” гэсэн мэдүүлэг /4хх131-135/,

Ю.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “...Б гэдэг хүнээс 30 шуудай төмсийг, нэг шуудайны дундаж кг нь 40 кг-тай, нэг кг-ийг 1000 төгрөгөөр тооцон худалдан авсан. Тэгэхээр 30 шуудай нь 1200 кг төмс болсныг 1000 төгрөгөөр бодохоор 1.200.000 төгрөг болсон юм. Энэ төгрөгөөс 700.000 төгрөгийг бэлнээр Бид нь өгөөд үлдэгдэл төгрөгийг 50.....685 дугаарын данс руу 8 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Тэгэхээр Б гэдэг хүнээс 1200 кг төмсийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр худалдаж аваад 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдэл 500.000 төгрөгийг дээрх дансны дугаар руу шилжүүлсэн гэж ойлгож болно. Харин би андуурсан байна лээ. Өр цуглуулж байсан дэвтрээ хаясан байснаа энэ яригдаад байгаа дэвтрээ хаясан байна гэж андуурсан байна лээ. Шинэ ургацын төмс худалдаанд тэр болгон гарч ирээгүй цаг хугацаанд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч Бы ярьж хэлсний дагуу Б гэдэг хүнээс төмс худалдан авсан гэж ойлгож болно. Барс Хүнс, Хүнсний нэгдсэн лабораторийн хүмүүс Б-1 зах руу орж ирээд буусан төмс, хүнсний ногоо болгоноос байнга дээж авдаг, манай агуулах зоорин дээр төмс, хүнсний ногоо буусан болгонд нь шинжилгээнд дээж өгч ажилладаг байсан...” гэжээ. /6хх 69-73/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч нь өөрийн гэм буруугүйгээ болон хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч түүний мэдүүлэгт дурдсан нөхцөл байдал нь холбогдох бусад баримтаар давхар нотлогдохгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэрч *******ийн мэдүүлэг, *******,******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд өөр бусад баримтаар давхар нотлогдож байгаа эсэх, холбогдох бусад баримтуудад дүгнэлт хийсний үндсэн дээр тухайн 2017 оны 8 дугаар сарын 10-аас 11-ний өдрүүдэд төмс худалдах, худалдан авах үйл явдал болсон эсэхийг дүгнэн үзлээ. 

Улмаар улсын яллагчийн шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр яллагдагч *******,******* нарт холбогдох эрүүгийн 1702002260240 дугаартай хэрэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж өөрийн төрсөн ах *******ы эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгч, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарсны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анх удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө, мөн шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарсны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарсны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг авах өрөөнд дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэснийг үндэслэлтэй гэж үзсэн.

Учир нь ******* гэрчээр анх удаа мэдүүлэхдээ “...ах ******* “мөнгөний хэрэг гарчихлаа” гэж над руу залгасан ба “бололцоогоороо 1 сая гаруй төгрөгийн хэрэг байна, төмс гайгүй томорч байвал оруулж ирээд зарчхаач” гэсэн ба би... өөрийн 19-78 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машиндаа... нийт 2 тонн төмс ачаад Улаанбаатар хот ороод Барс зах дээр очоод өмнө төмс зардаг байсан Болороо гэх 7 номерын лангуун дээр суудаг эгч таараад 1 кг-ыг нь 1.000 төгрөгөөр тооцоод 2 тонн төмсөө өгөөд нийт 2 сая төгрөгөөр зарахаар болоод 1.5 сая төгрөгийг нь бэлнээр аваад, “500.000 төгрөгийг нь араас чинь өгье” гэхээр нь би ах ******* ахтай яриад “дансаа явуулчих” гээд дансыг нь Болороод өгөөд “энэ данс руу явуулчих” гэж хэлээд явсан...” гэсэн бол,

Ю.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “...Б гэдэг хүнээс 30 шуудай төмсийг, нэг шуудайны дундаж кг нь 40 кг-тай, нэг кг-ийг 1000 төгрөгөөр тооцон худалдан авсан. Тэгэхээр 30 шуудай нь 1200 кг төмс болсныг 1000 төгрөгөөр бодохоор 1.200.000 төгрөг болсон юм. Энэ төгрөгөөс 700.000 төгрөгийг бэлнээр Бид нь өгөөд үлдэгдэл төгрөгийг 50.....685 дугаарын данс руу 8 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн...” гэжээ.

Мөн*******гийн шүүхэд гаргаж өгсөн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хуудасны нүүрэн хэсгийн зүүн дээд буланд “Б төмс 30x40x1000 1200,0x700,000 үлд 500,000 өгөх данс 50...5685 шилжүүлэх 8/11 шилжив” гэж тэмдэглэсэн байв” гэжээ. /5хх7-9/

Хэрэв ******* нь*******д 2 тонн төмсийг 2 сая төгрөгөөр зарсан тохиолдолд******* нь шүүхэд гаргаж өгсөн дэвтэртээ энэ талаар зөрүүгүй байдлаар тэмдэглэх байсан. Эсрэгээрээ******* өөрийн дэвтэрт үнэн зөвөөр тусган бичсэн гэж үзэхэд ******* энэхүү төмс зарсан нөхцөл байдлыг 2 тонн төмсийг 2 сая төгрөгөөр зарсан, 1.5 сая төгрөгийг бэлнээр авсан, ах *******ы данс руу 500.000 төгрөгийг шилжүүлүүлсэн гэж мэдүүлсэн нь харилцан нэг нэгнийгээ үгүйсгэсэн байдалтай буюу энэ талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Тиймээс шүүгдэгч*******гийн санхүүгээ хөтөлдөг гэх шүүхэд гаргаж өгсөн дэвтэр нь шүүгдэгч нарын гэм буруугүйг нотлох үндэслэл бүхий баримт биш гэж дүгнэлээ.

 

Мөн ******* нь тухайн өдрийн өглөө үүрээр төмс зарахаар Барс захад очиход төмсийг нь голоод авахгүй байсан учир ах *******тай холбоо барьсан, ******* нь*******г төмс зардаг талаар санаад түүнтэй холбож өгч төмсийг заруулсан, хэсэг хугацааны дараа *******ы данс руу мөнгө шилжсэн гэсэн нь мөн хоорондоо зөрүүтэйгээс гадна дараах баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.

Тодруулбал, Б.Чийн нэр дээр бүртгэлтэй шүүгдэгч*******гийн эзэмшдэг 88104828 утас руу *******ы 99052510 дугаарын утаснаас залгаж ярьсан, мессеж бичсэн буюу шүүгдэгч*******гаас *******ы дансанд мөнгө шилжүүлэхээс өмнө 2017.08.09-нд 1 удаа залгаж ярьсан, 2 удаа мессеж бичсэн, 2017.08.10-нд 3 удаа залгаж ярьсан, 1 удаа мессеж бичсэн, мөн 2017.08.11-нд 1 удаа залгаж ярьж, 6 удаа мессеж бичсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. /2хх106-107/

 Мөн “Барс импекс” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 42/2 дугаартай “Б-1 худалдааны төвийн хашаанд төмс хүнсний ногоо буулгаж байгаа автомашинуудын улсын дугаарыг, тухайн төмс, хүнсний ногоог хүлээн авч байгаа худалдаачдын нэрсийг бүртгэж эрүүл ахуйн шаардлага хангасан төмс, хүнсний ногоо худалдаалж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд тус худалдааны төвийн хашаанд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 19-78 ТӨА, 19-78 ТӨВ улсын дугаартай автомашинууд төмс, хүнсний ногоо буулгасан бүртгэл бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичиг/5хх-219/,

Үзлэгээр “Яллагдагч *******ы төрсөн дүү ******* Б-1 худалдааны төвийн хашаа руу 19-78 улсын дугаартай автомашинтай 2017 оны 8 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд орж төмс буулгасан эсэхийг шалгаж тогтоох зорилгоор “Барс Импэкс” ХХК-ийн “Б-1” худалдааны төвийн хашаагаар 2017 онд орж төмс, хүнсний ногоо буулгасан автомашины бүртгэлийн дэвтэрт үзлэг хийв... 38 дугаар хуудсанд 8 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл байх бөгөөд нийт 11 иргэний нэрс, уг иргэдэд төмс, хүнсний ногоо буулгасан тээврийн хэрэгслүүдийн улсын дугаар /серигүй/ бичигдсэн байв. Энэ бүртгэлд*******гийн нэр байхгүй, мөн *******ийн 19-78 улсын дугаартай тээврийн хэрэгсэл бичигдээгүй байлаа. Нөгөөтэйгөөр 8 дугаар сарын 06-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд *******ийн 19-78 дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн эсэхийг шалгаж үзэхэд бүртгэл байхгүй, бүртгэгдээгүй байлаа...” /5хх220-232/,

Мөн “Замын хөдөлгөөний төв” НӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №03/1204 дугаартай “Танай ирүүлсэн хүсэлтийн дагуу 19-78 ТӨВ, 19-78 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд замын хөдөлгөөнд оролцсон маршрутыг шүүж үзэхэд манай байгууллагын бүртгэлийн теле камерт бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичиг /6хх-13/,

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Үзлэгээр “Б-1 худалдааны төв дээр үйл ажиллагаа явуулдаг Барс хүнс, хүнсний нэгдсэн лабораторийн 2017 оны 8 дугаар сард шинжилгээ хийсэн 19 хуудас /ар өвөргүй/ материалыг шинжээч С.Бумаа гарган өгсөн бөгөөд уг шинжилгээний баримт материалуудад*******, Б.Ч нарын иргэд лабораторид төмс өгч шилжүүлж байсан шинжилгээ байхгүй байв. Харин Б.Чийн төрсөн ах н.Чинбаяр /овгийн эхний үсэг бичигдээгүй/, “Эрдэнэ Энх Трейд” ХХК-ийн нэрээр шинжилгээ хийлгэсэн шинжилгээний бичгийг үзэхэд: “Эрдэнэ Энх Трейд” ХХК нь ... 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төмс, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төмс шинжилгээнд өгч шинжлүүлж байсан байна. Иргэн н.Чинбаяр 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төмс шинжилгээнд өгч шинжлүүлж байсан байв. /5хх198-217/,

- Гэрч Б.Чинбаярын /Б.Чийн ах/ “...Манай компани нь төмс, хүнсний ногоо бөөний худалдааны чиглэлээр импортоор оруулж ирэн Б-1 худалдааны төв дээр худалдан борлуулдаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төмс хүнсний ногооны тариалалт хийж хадгалан, худалдан борлуулдаг. Манай агуулах дээр Наранчимэг, Б, Ариунаа, Ээгий нарын 4 хүн төмс, хүнсний ногооны худалдаа хийж байна...Ю.Бгийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийсэн төмсний наймааны талаарх баримт манай компанийн санхүүд бүртгэгдээгүй. Манай компанийн Б-1 худалдааны төвд худалдан борлуулахаар авчирч байгаа төмс, хүнсний ногоонд Б-1 худалдааны төвийн хүнсний лабораториос дээж авч шинжилгээ байнга хийдэг. Манай компанийн агуулахад төмс буулаа гэхэд машины дугаар бүртгэж аваад буулгасан төмснөөс дээж аваад явдаг. Үүний дараа тухайн төмсөнд химийн бордоо бодис хэрэглэсэн эсэх, шавж байгаа эсэх гээд шинжилгээг хийгээд хариуг нь гаргаж өгдөг... Өөрөөр хэлбэл Б-1 худалдааны төвийн хашаагаар төмс, хүнсний ногоо ачсан машины улсын дугаарыг харуулаас бүртгэж аваад аль агуулах дээр буулгах гэж байгааг асуудаг үүний дараа тухайн төмс, хүнсний ногоо буусан агуулахаас дээжийг нь Б-1-ийн лабораториос ирж авдаг гэж ойлгож болно. ...Компаниас худалдагч нарт төмс борлуулаарай гээд буулгасан тохиолдолд худалдагч нар хувь хүмүүсийн гар дээрээс төмс худалдаж авна гэсэн ойлголт байхгүй. Тийм асуудал байдаггүй юм... Манай компани хожуу үеийн төмсөө хадгалж байгаад намар төмс гарах хүртэл өөрийн агуулахаас татаж худалдагч нарт буулгадаг юм. Энэ 2017 оны 8 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд компаний агуулахаас хадгалж байсан төмсөө буулгаж байсан гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /6хх47-51/,

- Гэрч М.Эрдэнэчимэгийн “Барс импекс” ХХК-ийн дэд захирал/ “...Б-1 худалдааны төвд төмс, хүнсний ногоо буулгаж байгаа автомашинууд нь хашаагаар орж ирэхэд нь, орж ирээд агуулах дээр зогсоод төмс, хүнсний ногоогоо буулгаж байхад нь манай харуулууд бүртгэлээ хийдэг юм. Тэгэхдээ түрээслэгч өөрсдийнхөө машинаар /байнга зөөдөг машин/ ногоогоо ачаад ороод ирсэн тохиолдолд таньдаг, байнга орж гардаг гэдэг утгаараа түрээслэгчийн нэрийг нь бичээд машины дугаарыг нь бичихгүй өнгөрөх тохиолдол байдаг. Харин төмс, хүнсний ногоо буулгаж байгаа түрээслэгч нарын нэрсийг нь заавал бичдэг эсхүл тухайн төмс хүнсний ногоог буулган авч байгаа худалдагч нарын нэрсийг заавал бичдэг юм. ...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б-1 худалдааны төвийн хашаагаар 19-78 улсын дугаартай автомашин орж ирэн төмс буулгаагүй, мөн “Эрдэнэ Энх Трейд” ХХК-ний худалдагч******* төмс худалдаж аваагүй байна. Хэрэв 19-78 улсын дугаартай машин Б-1 худалдааны төвийн хашаагаар ороод төмсийг нь******* авсан бол машины дугаар, худалдаж авч байгаа*******гийн нэр бичигдээд лабораторийн шинжилгээнд дээж авахад тарифын дагуу авсан мөнгө нь бичигдэх ёстой юм...” гэсэн мэдүүлэг /6хх52-55/,

            - Гэрч С.Бумаагийн /Барс захад хүнс, хүнсний нэгдсэн лабораторид хөгц, мөөгөнцрийн шинжээч ажилтай/ “...Манай лабораторийн архивд хадгалагдаж байгаа шинжилгээний бичгүүдээс шүүхэд “Эрдэнэ Энх Трейд” ХХК нь ... 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төмс, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төмс шинжилгээнд өгч шинжлүүлж байсан байна. Иргэн н.Чинбаяр 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төмс шинжилгээнд өгч шинжлүүлж байсан байна. Таны асуусан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чинбаяр болон “Эрдэнэ Энх Трейд” ХХК-аас төмс шинжилгээнд өгч шинжлүүлж байгаагүй гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /6хх30-33/ хэрэгт авагджээ,

            Дээрх баримтуудаар *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан нөхцөл байдлууд няцаагдаж байхын зэрэгцээ, мөн тухайн үед төмс ховор байсан учраас шүүгдэгч*******г компаниас өөр газраас төмс худалдаж авсан гэж үзэх нь үндэслэлгүй байна. Учир нь гэрч Б.Чинбаяр, М.Эрдэнэчимэг, С.Бумаа нарын мэдүүлэг, лабораторийн шинжилгээ хийж байсан баримтуудаар*******гийн ажилладаг “Эрдэнэ Энх Трейд” ХХК нь өөрийн агуулахаасаа 2017 оны 8 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд авчирсан, зохих журмын дагуу шинжилгээ хийлгэсэн төмсөө худалдан борлуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №03/389 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтод “Тус сумын Бууралын 1 дүгээр багийн иргэн *******ийн тариалалтын мэдээг Засаг даргын Тамгын газрын архиваас шүүн хүргүүлэв хавсралт 1 хуудас” /2017 онд 7 га-д төмс тариалсан/ /5хх133/, Мөн Төв аймгийн Жаргалант сумын засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 13-ны 01/400 дугаартай “Тус сумын буурал 1 дүгээр багийн иргэн ******* нь төмс тариалж байсан талаарх баримтыг хавсралтаар хүргүүлэв. 2017 оны 8 дугаар сард төмсний гарал үүслийн гэрчилгээ авч байсан талаарх ямар нэгэн баримт байхгүй болно” гэсэн албан бичиг /5хх134/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан ба шүүгдэгч ******* нь Төв аймгийн нутагт төмс тариалдаг нь тогтоогдож байна.

Гэвч энэ нь түүнийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр*******д төмс зарсан нөхцөл байдлыг нотлохгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* шүүхэд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...лизинг төлөх, мөнгөний хэрэгцээ гараад дүүгээрээ төмс авчруулан заруулсан...” гэх боловч түүний Хаан банкны 50....5685 дугаарын дансны хуулга, 2017 оны 8 дугаар сарын 11-нд*******гийн данснаас мөнгө шилжин орсны дараа Ханбүргэдэй, Монос, Минисо, Номин, Маскмолл зэрэг газруудад худалдаа хийсэн нөхцөл байдал нь мөн мэдүүлгийг үгүйсгэж байгааг дурдах нь зүйтэй. /1хх166/

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь*******гаас хахууль авсан гэм буруутайгаа, шүүгдэгч ******* нь зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа тус тус хүлээн зөвшөөрсөн байдлыг шүүх мөн харгалзан үзсэн болно.

Иймд дээр дурдсан үйл баримтууд, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд үндэслэн шүүгдэгч*******г эрүүгийн 201726020645 дугаартай хэрэгт шалгагдсан нөхөр Б.Чт давуу байдал бий болгох зорилгоор хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан ахлах мөрдөгч *******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг Хаан банк дахь дансаараа шилжүүлэн хахууль өгсөн нь тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Ю.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.  Шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500000 төгрөгийг Шүүхийн тамгын газрын төрийн сан дахь дансанд 2021.10.26-ны өдөр байршуулсан байх тул /8-р х.х-122/ Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

 

Гурав. Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овогт Г-ын Бы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14000000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Юрлиймаагийн Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Харчу овогт Г-ын Бид 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна. *******ы хувьд нийт 284 хоног цагдан хоригдсон буюу 4260000 төгрөгийг торгуулийн ялаас хасаж тооцож, шүүгдэгч нар торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд буюу 3 жилийн хугацаанд төлүүлэх” саналтай байна гэв.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Д.Батбаяр: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 8 сар 17 хоног цагдан хоригдсоныг торгуулийн ялаас хасаж тооцож өгнө үү. Торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Т.Ариунболд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар албан тушаалын байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн буюу мөрдөгчийн зүгээс санал тавьсны үүднээс гүйлгээг хийсэн байх гэх нотлох баримт хэрэгт цугларсан.*******гийн зүгээс зүгээс нөхцөл байдлыг сайн ойлгоогүй, мөрдөгчийн албан тушаалын эрхшээлд орсон үүднээс мөнгө шилжүүлж, төмс зарсан зэргээр давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал харагдаж байгаа учраас хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэрэгс зааснаар*******гийн хувьд эрүүл мэндийн хувьд айдаст автах өвчтэй шүүх хуралдааны өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлж, эмнэлэгт хэвтсэн байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс анхан шатны эмчилгээ хийсэн. Иймд түүний хувийн байдлын хувьд айдсын өвчтэй шинж тэмдэг илрээд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмэгтэй хүний үүднээс гэмт хэрэгт холбогдохоос айсандаа ч юм уу мэдүүлэг өгөхөөс зайлсхийх нөхцөл байдал байгаа учраас гэмт хэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээд торгуулийн ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. Мөн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Тунгалагнаран: “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хамгийн бага торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. Торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******: “Гэм буруу ойлгож ухаарч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Энэ гэмт хэрэгт холбогдоод 7-8 сар хоригдож байх хугацаанд олон зүйлийг ухаарсан” гэх тайлбарыг,

Шүүгдэгч*******: “Би *******ы данс гэж мэдээгүй, зүгээр төмсний мөнгө гэж мөнгө шилжүүлсэн ” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Шүүгдэгч *******ы 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр үйлдсэн нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэх эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг буцаан хэрэглэж ялаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шалгаж үзээд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарахгүй тул тухай хүсэлтийг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******,******* нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /4хх-188_ 189, 6хх-130/ тогтоогдож байна.

Тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тэдний болон шүүгдэгч*******гийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоох, тухайн зүйл хэсэгт эрх хасах ялыг заавал оногдуулахаар заасан тул *******ы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах,*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоох, мөн түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах, *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоон ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 231 хоног цагдан хоригдсоны 1 хоногийг 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн тооцоход нийт 3465000 төгрөг буюу 3465 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болж байгааг түүнд оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас хасч тооцоход биечлэн 6535 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан *******,******* нарт хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулсан тул тэдэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ид оногдуулсан 850000 төгрөгөөр торгох ялыг холбогдох хуульд заасан 90 хоногийн хугацаанд эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул мөн хугацаанаас урт хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхилоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйл, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн /2015 оны/ хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокуророос шүүгдэгч *******д холбогдох гэрч Н.Пгийн мэдүүлгийг зориудаар өөрчилсөн гэх буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн /2015 оны/ хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн /2002 оны/ хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан Харчу овогт Г-ын Б нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Б-1 худалдааны төв дэх 7 дугаар зоорь руу харсан хяналтын камерын бичлэг байсаар байхад уг бичлэгийг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэрэгт хавсаргаагүй, бичлэгт үзлэг хийж гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй гэх үйлдлийг ******* нь үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Чийг сэжигтнээр тооцож мэдүүлэг авах ажиллагааг бэхжүүлж хийсэн камерын бичлэгийг хэрэгт хавсаргаагүй гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Харчу овогт Г-ын Быг Эрүүгийн /2002 оны/ хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3-т заасан мөрдөн байцаагч онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг, мөн Эрүүгийн /2015 оны/ хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Монгол овогт Юрлиймаагийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Харчу овогт Г-ын Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн /2002 оны/ хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар *******д холбогдох “Н.Пгийн мэдүүлгийг зориуд өөрчилсөн буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн” гэмт хэргийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овогт Г-ын Бы нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Юрлиймаагийн Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Харчу овогт Г-ын Бид 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ы цагдан хоригдсон 231 хоногийг нийт 3465 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцон хасаж, биечлэн 6535 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.535.000 /зургаан сая таван зуун гучин таван мянган/ төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******,******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500000 төгрөгийг тус Шүүхийн тамгын газрын төрийн сан дахь 100900005407 дансанд байршуулсныг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг диск, “нууц ажиллагааны магадалгаа”-нд хавсаргагдсан 3 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгч*******гийн гар тэмдэглэл бүхий /8-656000-613188 баар кодтой/ дөрвөлжин шугамтай дэвтрийг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч*******д буцаан олгож, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

12. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д урьд давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох,*******, ******* нартай аливаа хэлбэрээр харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Шүүхээс оногдуулсан торгох ялыг *******,******* нарын хувьд шүүхээс тогтоосон хугацаанд, *******ийн хувьд хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******,*******, ******* нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ