Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1205

 

 

 

 

 

 

 

 

2022            09            28                                       2022/ШЦТ/1205

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц,

           улсын яллагч Ж.Б,

            шүүгдэгч Г.Н оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...............дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчим хохирогч О.Д “миний дүүг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, тархи доргилт, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чамархай, дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвуу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлсэн, дээрх мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэх (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ннь 2022 оны 05 дугаар сарын 06-аас 07-нд лжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын орчимд өөрийн дүү Г.Н өмөөрч иргэн О.Д толгой нүүр хэсэг рүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал,

 

1. Хохирогч О.Д: “...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны орой 00 цагийн орчимд Сити караоке руу хоёр найз болох С.О, А.Х хамт орж тухайн караокедоо тус бүр 3 шил Тайгер нэртэй пиво уусан. Тухайн караокеноос 04 цагийн орчимд ганцаараа гарч гадаа байсан хэдэн залуучуудтай уулзаж байгаад Сод Монголын шатахуун түгээх станцын чиглэлд явсан. Тэгээд араас хоёр найз гүйцэж ирээд хамт алхаад явж байтал араас ногоон өнгийн куртиктэй залуу болон цайвар цэнхэр өнгийн яак өмссөн залуу гүйж ирээд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар 2-3 удаа цохичихсон. Би цохиулчхаад өндийгөөд хартал хажуухан талд манай найз болох О ногоон өнгийн куртик өмссөн залуу хар өнгийн цамцтай залуу, цэнхэр яактай залуу нар газар унагаачихсан дээрээс нь өшиглөөд байхаар нь би дундуур нь орж салгах гэтэл анх намайг цохисон ногоон өнгийн куртиктэй залуу дахиад миний нүүрэн тус газар луу 2-3 удаа цохисон. Тэгээд миний нүүр болон хөмсөгнөөс цус гарч байгааг нөгөө залуучууд харчхаад зугтаагаад явчихсан. Тухайн залуус  хүрч ирээд  манай дүүг дээрэлхлээ гэх шалтгаанаар  бид нарыг зодсон юм шиг  байна лээ. Тухайн үед анх гүйж ирдэг  ногоон өнгийн  куртиктэй залуу  миний нүүрэн тус газарт  гараараа 4-5 удаа  цохисон.Би Н  3000.000 төгрөг хүлээн авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 115 дахь тал),

 

2. Гэрч Г.Ө: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 4 цагийн орчимд БЗД-ийн 5 дугаар хороонд байх гэртээ яг орж байтал манай үеэл Н над руу залгаад “21 дүгээр хорооллын уулзварын хойд талын караоке дотор байна, хэдэн хүмүүс караокеноос гаргахгүй байна, та Н ах, Н нарыг аваад хүрээд ир” ... гэхээр нь хүргэн Н үеэл Н бид гурав ...21 дүгээр хорооллын уулзварын хойно байх караоке дээр очоод би Н хамт таксинаас бууж караокены үүдэнд очтол Н цаана явж байгаа хоёр гурван хүн гээд заахаар нь Нурагшаа гүйгээд явчихаар нь би үлдээд "...юу болсон юм..." гэж асуухад "...энд хэдэн хүмүүстэй муудалцчихсан, тэр хүмүүс нь бид нарыг зодох гээд байна, манай хоёр найз гарч чадахгүй дотор хүлээгээд байж байгаа..." гэж хэлсэн. Нын араас очиход Н, Ннар 3 хүнтэй муудалцаад зодолдоод байж байхаар нь би эр хоёрын гадуур хувцаснаас нь татаж авч салгаад Н Н үлдээсэн. Тэгээд би Нн хамт тухайн караоке руу ороход Н найзууд болох Б, Г нар текин дээр нь тооцоогоо хийж чадахгүй байна гээд зогсож байхаар нь тооцоог нь хийгээд гарсан чинь үүдэнд цагдаа нар ирчихсэн, Н бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тухайн үед надтай хамт ирсэн Н  ногоон өнгийн хүрэм, хүрэн өнгийн  бие тамирын өмд, шар өнгийн  гутал өмссөн байсан.  Хүргэн Н нь  хар өнгийн куртиктэй, би  жинсэн яактай байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

3. Гэрч Б.Н“...2022 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 04 цагийн орчимд манай хадам Ө над руу залгаад "... 21 дүгээр хорооллын ойролцоо Н хүмүүс хоргоогоод байна гэнэ, хамт явчхаад ирье..." гэж хэлэхээр нь Н, Ө бид гурав такси бариад 21 дүгээр хорооллын уулзварын хойно байх караоке дээр ирэхэд таксинаас Н, Ө нар бууцгаасан. Удалгүй Ө нь Н дагуулж ирээд надад өгчхөөд Н хамт караоке руу орсон. Тэгээд тэр хоёр 5 гаруй минутын дараа гараад иртэл цагдаа нар ирчихсэн Н, Ө нарыг хэлтэс рүүгээ аваад явчихсан. Тэгээд би дагаж хэлтэс дээр ирээд Н батлан даалтад аваад гэр лүүгээ харьсан. Би тухайн үед хар өнгийн ботинк, хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Надтай хамт ирсэн хадам Н ногоон өнгийн хүрэм, хүрэн өнгийн биеийн тамирын өмд, шар өнгийн гутал өмссөн байсан. Манай хадам Ө нь цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд болон жинсэн яак, цайвар ягаан өнгийн саравчтай малгай, цагаан өнгийн пүүз өмссөн байсан. Манай дүү Н хар өнгийн куртик, цэнхэр жинсэн өмд, хар гуталтай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

4. Гэрч Г.Н “...2022 оны 05 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчимд найз Г гэр лүү ганцаараа очсон,  Б араас ирсэн, тэгээд бид 3 Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво хувааж уугаад 2 цаг орчмын дараа гэрээс нь гарч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хорооллын уулзварын хойно байрлах караоке паб руу би 4-5 шил пиво уусан. Тэгээд удалгүй Б 0.75 литрийн архи авч ирээд бид нар уугаад удаагүй байтал хажуу ширээнд сууж байсан хүний нэг нь манай ширээн дээр байсан архийг унагаагаад хагалчихаар нь Б тухайн хүмүүстэй маргалдаж байгаад салцгаасан. Тэгээд удалгүй тухайн караоке хаах гээд хүмүүсээ гаргаж эхлэхээр нь бид гурав гарах гэтэл караокены зөөгч "... та нарт үлдэгдэл тооцоо байгаа, түрүүн маргалдаад байсан хүмүүс чинь гадаа та нарыг зодох гээд хүлээгээд байна, тооцоогоо хийчихвэл би та нарыг хүргээд өгье..." гэхээр нь би байдал бишидсэн юм шиг санагдахаар нь Ө гэх үеэл ах руу залгаад 21 дүгээр хорооллын уулзварын арын караокед хүрээд ир...” гэж дуудсан. Тэгээд ярьснаас хойш 30-40 минутын дараа Ө ах ирчихсэн байна гэхээр нь би тухайн караокены зөөгчид нь хэлж хаалгыг нь онгойлгуулаад гартал түгжээтэй төмөр Хашааны цаана Ө, Н ах нар рчихсэн байхаар нь би “...тэр хүмүүстэй муудалцсан..." гэж урагшаа заатал Н ах тэр хүмүүсийн араас гүйчихсэн, би тэр явдлаас хойш болсон зүйлсийг бүдэг санаж байгаа нэг сэрэхэд Н ахтай цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6932 дугаартай: ... “О.Д биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун чамархай, дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд баруун 1-р шүдний эмтрэл, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвуу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.05.07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

 

7. Шүүгдэгч Г.Н: “...2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шинжих шөнө 03 цаг өнгөрч байхад манай үеэл ах Ө залгаад “танай дүү Н согтуу залгаад байна, хүмүүс зодох гээд байна ирээд аваач” гэж ярилаа гэхээр нь би гэрээсээ гараад такси бариад Ө, хүргэн Н нартай уулзаад Н байгаа газар болох Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо чикен хаус нэртэй хоолны газрын үүдэнд ирээд зогсоход Н дотор үүдэнд нь зогсож байсан. Тэгээд Н “бид нарыг дээрэлхээд байсан хүмүүс тэр байна” гэж хэлээд урагшаа явж байсан гурван залууг хуруугаараа заасан. Тэгэхээр нь би түрүүлээд ганцаараа очоод юу болсон талаар асуугаад нэг залуутай нь барилцалдаад ноцолдсон. Тухайн залуу миний хүрмийг толгой дээгүүр бүтээгээд дарахаар нь гараа саваад толгой нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Ө, Н хоёр ирж намайг салгасан юм. Нэг залуутай нь зодолдсон болохоор бусад залуустай би болон Ө, Н, Н нар зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, гэрч Г.Н, түүний найз Б нар нь караоке паб-д үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэргэлдээх ширээний хүмүүстэй маргалдсан байх ба улмаар Г.Н нь өөрийн ах Г.Н холбогдон “танихгүй хүмүүс дээрэлхээд байна” хэмээн дуудан ирүүлсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Тодруулбал,  шүүгдэгч Г.Н нь хамаатан, хүргэний хамтаар ирж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийн дүү Г.Н, түүний найз нарыг нь авч явахын оронд дүүгийнхээ зааж өгсний дагуу хохирогчийн араас очиж  хохирогчийн биемахбодид халдаж гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч нь тухайн асуудлын учир зүйг олж, нухацтай хандсан бол ийм үйл баримт болохооргүй байсан атал уурын мунхаг, хөнгөн хуумгай хандсан нь ийм байдалд хүргэсэн байна.

 

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

шүүгдэгч Г.Н нь хохирогч О.Д зодон бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Н энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч О.Д нь шүүгдэгч Г.Н зодуулсны улмаас дараах зардлыг нэхэмжилсэн. Тухайлбал, эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсний төлбөрт 430,000 төгрөг, цаашид шүд хийлгэх, түнтэй холбогдон гарах эмчилгээнд зориулж 1.830.000 төгрөг, нийт 2.260.000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримт, нэхэмжлэлийг гаргаж хэрэгт хавсаргуулжээ.

Харин шүүгдэгч Г.Н нь хохирогч О.Д 3000,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, улмаар хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “..хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан” учруулсан хохирол төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь аливаа юмны учир шалтгааныг олж, тодруулалгүйгээр хөнгөн хуумгай хандсан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч Г.Н нь хувийн байдлын хувьд “Hello distrubition” ХХК-нд түгээгчийн ажил хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, түүний орлоготойг илэрхийлэх  ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримт авагдсан, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн ангилалд хамаарсан, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь жирэмсэн, өрхийн орлогыг өөрийн цалингаар хангадаг зэрэг дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан прокурорын санал болгосон торгох ялыг хэмжээг бууруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Н нь хохирогч О.Д 3.000.000 (гурван сая) төгрөгийг төлсөн, цаашид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ