| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0304/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2018-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р багт оршин суух, С овогт Д.Э-н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Э, гэрч С.И шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие Д.Э нь 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 оны 08 дугаар сарын 03-ны хүртэл ажиллаж байгаад ажлаа өөрчилж 1987 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэ сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж 1988 оны 12 дугаар сарын 31-нд курсид явах болсон тул ажлаас чөлөөлөгдөж Улаанбаатар хот Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх бригад, фремийн бэлтгэх курсын нягтлан бодох ангийн 3 сарын курс төгсөж ирээд 1989 оны 04-р сарын 12-нд “Амьдралын зам” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 1990 оны 05 дугаар сарын 10-нд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Э нь 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Дорноговь аймаг Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймаг Эрдэнэ сумын хүн эмнэлэгт асрагчаар, 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Дорноговь аймаг Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаар зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай захирамж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай захирамж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай захирамж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар Д.Э-г ажлаас чөлөөлж ажилд томилох тухай захирамж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба томилох тушаал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба томилох тушаал, Д.Э-н хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч С.И, Д.Б нарын тодорхойлолт, гэрч С.И-н мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Э-г улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Д.Э-г 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Дорноговь аймаг Эрдэнэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймаг Эрдэнэ сумын хүн эмнэлэгт асрагчаар, 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Дорноговь аймаг Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н