Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1238

 

 

 

 

 

 

 

2022           10           05                                          2022/ШЦТ/1238

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц,

           улсын яллагч Ж.О,

            иргэдийн төлөөлөгч Д.А,

            шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ю.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн №842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн /2хх-122х/, 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн, /1хх-221/  

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн №137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, уг ялыг биелүүлээгүй, бүртгэлгүй /1хх-231х/  Э.У

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн  байрны подвалд “цагдаад өглөө” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Х нүүр болон бие рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

Мөн хамтран амьдрагч М.Х 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод зодсон, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  тоотод байх нийтийн байранд “2 утасны дугаар барьж яах гээд байгаа юм” гэж маргалдан улмаар индүүгээр түүний зүүн гарын булчин хэсэгт түлсэн, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн  байрны подвалд бусадтай хардаж, түүний зүүн шанаанд 1 удаа, зүүн талын чих рүү 2-3 удаа цохиж, дух руу нь хутга шидэх зэргээр зодсон, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн оотод “чи надаас салах гэж байна, чи намайг шоронд явж байж санаа амрах гээд байна уу” гэж уруул, цээж, баруун гар, зүүн талын хавирга руу нь  хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн задгай тоотод амь хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй П.С “ээжийг зодлоо” гэх шалтгаанаар цээж рүү өшиглөж, толгойн зүүн хэсэг рүү олон удаа дэвсэж, биед нь тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал өвчүү ясны хугарал, хамар эрүүнд зулгаралт цээж зүүн бугалга бугуй, хоёр шилбэнд цус хуралт бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн зодсоны улмаас П.С алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Х  намайг гүтгэж байна, би Х байнга зодож байгаагүй, үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би Х 2 жил хамт амьдарсан. Намайг сүүлд цагдаад барьж өгч 461-т цагдан хориулах үед би Хонгорзулыг зодоогүй, унтаж сэрээд эхнэрээ хайтал байхгүй байсан, гэтэл гаднаас цагдаа орж ирээд намайг аваад явсан.  Би Х зодож байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, согтуу үе байсан байх. Х намайг хорих ангиас гарч ирээд зодно гэдэг бодолтой ийм зүйл хэлсэн байх. 2021.05.19-ний өдөр бид хоёрын дунд хэрүүл марган болсон, гэхдээ би Х биед гар хүрсэн зүйл байхгүй, 2021.09.28-ны өдөр хувцасны индүү далайтал индүүний ус нь үсрээд Х халуун усанд нь түлэгдсэн, тухайн үед индүүгээр хүүхдийнхээ хувцсыг индүүдэж байсан, 2021.12.19-ний өдөр Хонгорзулын нүүр рүү гараараа нэг удаа цохисон, 2022.01.05-ны өдөр Х зодоогүй, байцаагч ч өөрөө мэдэж байгаа, энэ өдөр талийгаач Сүхбаатарын хэрэгтэй холбоотой мэдүүлэг дээр намайг гарын үсэг зур гэсэн, би энэ өдөр Хонгорзулыг зодсон асуудлаар байцаагдаагүй, Х биед үүссэн гэмтэл өмнө нь учирсан байсан гэмтэл байх.Талийгаач С ямар нэгэн өс хонзонгийн асуудал надад байхгүй, би тухайн үед эхийгээ өмөөрөөд ийм зүйл хийсэн, намайг уучлаарай” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай талийгаач ах С хоёр гар нь эрхий хуруунаас бусад 8 хуруугүй хүн байсан, манай талийгаач ах шүүгдэгчийн эхтэй 10 гаран жил хамт амьдарсан, талийгаач, шүүгдэгчийн эх хоёр хамт амьдрах хугацаандаа байнга хэрүүл зодоон хийдэг байсан гэдгийг би мэднэ, би У харьцдаггүй болохоор сайн мэдэхгүй, нэг удаа У манай ахыг гэрийн униар цохиж зодсон гээд би очиж ахыгаа авч байсан, манай талийгаач нь Б эгчийг зодож байсан талаар надад хүүхдүүд нь хэлдэг байсан, одоо ах маань  нас барсан, энэ асуудал буруу ойлголтоос болсон байх гэж бодож байна, Б нэг хүүхэд нь ээжийг С зодсон гэж хэлээд, Б өөрөө ах чинь юу гэж намайг зодох вэ дээ гэж мэдүүлсэн байдаг, тухайн үед түргэн тусламж дуудсан бол ах маань одоо амьд байх байсан гэж бодож байна, хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү, оршуулгын зардал 4,562,420 төгрөгийн хохирлын баримт хэрэгт өгсөн, өнөөдөр хохиролд 1,000,000 төгрөгийг бэлнээр шүүгдэгч талаас авсан, өөр мөнгө аваагүй байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            3.Хохирогч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ханын материалд амьдарч байхад шинэ жилийн үеэр байх гэж санаж байна, миний нүд рүү гараараа цохичхоод гараад явсан, тэрнээс хойш 2 хоногийн дараа дахиж ирээд чамайг нохой шиг зодно гэж хэлээд гараад явсан, тэгээд би цагдаа дуудсан.         Одоо би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Надад У гүтгэсэн асуудал байхгүй, би У 10 удаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаад шалгуулж байсан, У миний дээрээс буцалсан ус асгаж байсан, хоёр хүүхдийг маань шөнөжин унтуулахгүй гарыг нь өргүүлээд зогсоодог байсан, одоо болохоор У дүү нар хүртэл миний араас янз бүрийн мессеж бичиж намайг дарамталж байна. Би У 1 жил гаран хугацаанд хамт амьдарсан, би Ууганбаярт 10 орчим удаа зодуулсан, зодуулах бүртээ цагдаад хандаж байсан, би У салъя гэж хэлэхэд манай эхийг шатааж ална гээд дарамтлаад байдаг байсан, би У зодуулахдаа очих газаргүй, өөрийн эх дээрээ очдог, манай эх Ууганбаярыг ирээд гэрийг нь шатаачих вий гээд шөнө унтаж чаддаггүй гэсэн.  У  намайг шөнөжин унтуулахгүй зоддог байсан, би гомдолтой байна, надад У нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлсэн, миний биеийн байдал одоо зүгээр байгаа, У зодож байсан талаар цагдаад мэдэгдээгүй үйлдлүүд байгаа, У гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр 2 удаа орж баривчилгаанд явж байсан, 2021 оны 5 сард Баянгол дүүрэгт амьдардаг байхад намайг алгадаж, тийрч унагаасан, тэгээд хажуу айлын хүн цагдаа дуудаад У баривчилгаанд явж байсан 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байхад намайг зодож миний дух руу хутга шидсэн, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр нүд рүү гараараа цохисон, шүүх эмнэлэгт үзүүлэхэд яс нь цөмрөлттэй байна гэсэн, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрт нэг хүүхэн дагуулж ирэхээр нь би уурласан гэтэл миний дээрээс дэвссэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            4. М.Х гэрчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тухайн өдөр У хамт түүний эх Б гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо зээлийн задгай гэх газарт очсон. Шөнийн 00 цаг өнгөрсөн байсан, гэрт ороход хадам эх Б, талийгаач Сүхбаатар хоёр хоорондоо маргасан байдалтай байсан, тэгсэн хадам ээж Б нь У хандаж С намайг зодоод байна гэж хэлсэн, тэгээд У талийгаач С зодсон. Гэрт ороход Б зодуулсан байдалтай харагдаагүй, гэрт гэрэлгүй, лаа асаасан байсан. Чи миний  ээжийг удаа дараа ингэж байгаа шүү гээд талийгаачийг гараараа цохиж, өшиглөж зодсон.  Тухайн хэрүүл маргаан хэдий хугацаанд үргэлжилсэн гэдгийг хэлж мэдэхгүй,  30-40 минут болсон байх, би тухайн үед дүү О дуудсан. Талийгаач С хурхираад үлдсэн, О гаднаас орж ирээд талийгаачийг дээш харуулаад хэвтүүлсэн. С тухайн үед У эсэргүүцэх үйлдэл хийгээгүй, зүгээр цохиулаад л байсан. С тухайн үед халамцуу байсан, Б бас халамцуу байсан. Тухайн үед У халамцуу байсан, би тухайн үед эрүүл байсан.  Би У болиоч гэхэд “чи дуугүй бай, чамайг ална” гээд байсан, С тухайн үед “миний буруу” гээд сөхрөөд суусан байсан, хадам эх Б “болиоч миний хүү” гээд уйлаад байсан. Талийгаач С биеийн харьцааны хувьд У өндөр, туранхай хүн байсан. У тухайн үед С гэрийн зүүн хаяа руу заамдаж өргөөд чулуудаж, түлхсэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч Э. У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,

Хохирогч М.Х “ ямар нэгэн саналгүй” гэж,

Иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгч Э.У нь тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Э.С амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн асуудал дээрээ маргахгүй. Харин хохирогч М.Х хэргийн хувьд зарим үйлдэл дээр маргаж байгаа тул тухайн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I.2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн задгай тоотод “ээжийг зодлоо” гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй амь хохирогч П.С цээж рүү өшиглөж, толгой, дагз хэсэг рүү удаа дараа дэвсэж, өшиглөж зодсоны улмаас олон тооны шарх, гэмтэл үүсгэн П.С алсан нь дараах нотлох баримтаар тогтоогдсон. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: (1 дэх хавтаст хэргийн 10-15 дахь тал)

2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: (1 дэх хавтаст хэргийн 29-32 дахь тал)

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х: “...П.С нь миний төрсөн ах, бид эхээс хоёулаа. Надаас төлөөлөх хүн байхгүй. Манай ах хэзээ хөгжлийн бэрхшээлтэй болсныг мэдэхгүй. С ах архи уугаад халамцуу явж байгаад  хүнд зодуулж  гудамжинд ухаан алдаж  хэвтэж байгаад хайруулж, 2 гарын эрхий хуруунаас бусад 8 хуруугаа тайруулсан. Тухайн үед ээж амьд байсан болохоор хөөцөлдөж байгаад группт оруулсан юм. Миний ахыг хамтран амьдрагч Б төрсөн хүү нь зодсоноос болж тархинд нь  гэмтэл учраад нас барсан юм байна лээ. С ах, Б эгчтэй ер нь хамт амьдарснаас хойш байнга архи ууж, уусан үедээ хоорондоо зодолдож нүдэлддэг хүмүүс байгаа юм. Би ахыг оршуулсан зардлын  баримтыг гаргаж өгсөн байгаа. Тухайн үед түргэн тусламж дуудсан бол ах маань одоо амьд байх байсан гэж бодож байна, хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү, оршуулгын зардал 4,562,420 төгрөгийн хохирлын баримт хэрэгт өгсөн, өнөөдөр хохиролд 1,000,000 төгрөгийг бэлнээр шүүгдэгч талаас авсан, өөр мөнгө аваагүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Гэрч С.Д: “... 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 45 минутын үед гэртээ байж байтал дүү С орж ирээд хажуу айлын хүн түргэн дуудаад өг гэхээр нь би гарч яасан юм бол гэж асуутал хажуу айлын эмэгтэй “энд хүний амнаас хөөс гараад ухаангүй байна, түргэн тусламж дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь түргэн дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал),

5. Гэрч Л.Б 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “...Би өмнөх мэдүүлгүүд дээрээ өөрийн төрсөн хүү У бодоод зөрүүтэй тодорхойгүй зүйлүүд ярьсан.  Одоо болсон зүйлийн талаар яг үнэн зөв мэдүүлэг өгнө.  Хэрэг болдог өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С бид хоёр хогноос шил лааз түүгээд нөгөөхөө ханын материалын түүхий эдийн цэгт тушаачхаад мөнгөөр нь дэлгүүрээс 0.75 литрийн хамаг монгол нэртэй архи  аваад гэртээ ирээд хувааж уугаад тухайн архинаас болж маргалдсан. Тэгтэл Сүхбаатар уурлаад миний хоолой амыг  хоёр гараараа  боогоод  орон дээр  дараад авсан. Би уурандаа С нүүр, ам, хамар луу нь гараараа маажчихсан чинь  С зөрүүлээд миний дух, зүүн чамархай  руу цохиод байсан. Тэгээд л тухайн үед бид хоёр хэрэлдэж зодолдохоо больж,  би тухайн үед хойморын  орон дээр,  С зуухны урд талд сууж байхад гаднаас хүү У, эхнэр Х хамт орж ирсэн.  Тэгэхээр нь би  уурандаа У хандаад “наад С чинь намайг  зодсон” гээд хэлчихсэн чинь  У уурлаад  “С одоо болоо юм биш үү” гээд зуухны урд сууж байсан С цээж рүү хөлөөрөө жийж өшиглөөд газар унагаагаад толгойн зүүн хэсэг рүү хөлөөрөө олон удаа дэвсээд өшиглөөд байсан, хажуугаас Х боль гээд орилоод байхад У үгэнд ороогүй улам С цээж толгой руу нэмж өшиглөөд л байсан. Манай гэрийн  хоймор хэсгийн унинд  ногоон өнгийн гар чийдэнг дүүжлээд  асаачихсан байсан ба тухайн үед У нь С  зодож байгаа нь  маш сайн харагдаж байсан. Тэгээд О  хэн дуудсан юм бүү мэд, О ороод ирсэн. Тухайн үед С шалан дээрээс босож ирэхгүй хэвтээд байсан. Тэгтэл О “У чи намайг  багаас нь  минь өсгөсөн  миний аав шиг хүнийг  зодсон бол ална шүү” гээд С өргөөд хойморын орон дээр тавьсан. Ингээд тэр 3 гараад явсан.С нь тэр шөнөдөө болон маргааш нь ч гэсэн сэрээгүй. Тэгээд би  гэрээс гараад хажуу талд жорлон ухаж байсан  залуугаар 103 дуудуулаад С өгч явуулсан. ... С надтай 2000 оны сүүлээр гэр бүл болохдоо  хөгжлийн бэрхшээлгүй,  гар хуруу нь бүрэн бүтэн байсан.  Ингээд хэд жилийн  дараа нь өвөл  согтуу  явж байхдаа  хүнд зодуулаад хэвтэж байгаад гараа хөлдөөгөөд 8 хуруугаа тайруулсан. ..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),

6. Гэрч М.Х: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой ханын материалд би өөрийн хамтран амьдрагч У хамтаар байж байтал У баруун салаанд манай ээжийн гэрт оччихоод ирье гэж хэлсэн. Ингээд бид хоёр хамтдаа баруун салаа руу алхаад хадам ээж Б гэрт 23 цагийн орчим ороход С ах галын урд талд суучихсан, харин хадам ээж Б хоймор орон дээр сууж байсан. Ингээд бид хоёрыг ороход хадам ээж Б У хандаад “дөнгөж сая С миний хоолой амыг боогоод зүүн чих рүү цохисон, чихнээс нойтон хулхи гоожоод байна” гэж хэлсэн.Тэгсэн У “одоо болоо юм биш үү пизда минь” гээд галын урд талд сууж байсан С ахын цээж рүү хагас түрийтэй Израль гутлаар жийж өшиглөөд дух руу нь гараараа нэг удаа цохиод, эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэрт байсан улаан өнгийн том алчуураар С ахын хоолойг боож шалан дээр унагаагаад цээж рүү нь өшиглөөд бас толгойн зүүн хэсэг рүү олон удаа дэвссэн, би тоолж чадаагүй, одоо болиоч гээд У болиулсан. Зодуулж байхдаа С ах ерөөсөө яриагүй, ёо ч гэж дуугараагүй. Тэгтэл У нь С ахыг шалан дээрээс босохгүй байхаар нь энгэрээс нь хоёр гараараа заамдаж аваад гэрийн зүүн хаяа руу түлхсэн, С ах унаад унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Тэгсэн чинь У нь С ах руу очоод “бос пизда минь” гээд цээж, толгой руу нь хөлөөрөө жийгээд, дэвсээд өшиглөөд байсан. С ах ухаан ороогүй, ерөөсөө босож ирээгүй. Хадам ээж Б тухайн үед “наад муу чинь ээжийг чинь зодсон” гээд орилоод л байсан. Ингээд У, С ахыг зодож дууссаны дараа өөрийн төрсөн дүү О 80890947 дугаар луу залгаад ээжийг чинь С ах зодсон байна, чи хурдан хүрээд ир гэсэн. Удалгүй О ганцаараа хүрээд ирсэн. О орж ирэнгүүт С ахыг ухаангүй байхыг хараад “чи муу яагаад С ахыг зодож байгаа юм. Энэ хүн намайг хар багаас өсгөсөн хүн шүү ахиж зодох юм бол ална шүү” гэж Ухэлээд С ахыг орон дээр гаргаад хэвтүүлсэн. Ингээд У О бид гурав гэрээс гарсан. Гэрт нь хадам ээж Б орон дээр суугаад үлдсэн. Маргааш нь Ууганбаяр хадам ээж рүү залгахад С ах чинь ухаан ороогүй амнаас хөөс сахраад түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг рүү аваачсан, тархины хагалгаанд орсон гэж хэлсэн. Ингээд сүүлд хадам ээж Б У бид хоёр уулзахад хадам ээж У би С зодсон хэргийг чинь даасан, ээж нь өөрийгөө цагаатгах юмаа хийсэн, миний хүү ядаж нэг сар гаруй энэ хавиар харагдахгүй зайлаад өг гэсэн. Ийм л зүйл болсон. Тухайн үед  гэрийн  хойд хэсэгт  унинд ногоон өнгийн  гар чийдэнг  асаагаад  хавчуулчихсан байсан тул  гэр дотор гэрэлтэй, бүх зүйл харагдаж байсан. Тухайн хэрүүл маргаан хэдий хугацаанд үргэлжилсэн гэдгийг хэлж мэдэхгүй,  30-40 минут болсон байх” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68, 70 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

7. Гэрч Э.О: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Их наранд төрсөн эгч Охиноогийнд хонож байсан бөгөөд шөнө 23 цаг 30 минутын үед утсаар “pubg” тоглож байх үед төрсөн ах У над руу утсаар залгаж С ээжийг чинь зодчихсон байна, ирж хараач гэхээр нь зээлийн гудамжинд байх ээж Б гэр лүү алхаад очсон. Тэгээд гэрийнхээ наад талын жалганы хажууд алхаж явтал дээрээс У эхнэр З хамт уруудаад алхаж байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гээд гэр лүү хамт очсон. Тэгэхэд монгол гэрт ээж хойд орон дээр хэвтэж байсан, С ах пийшингийн урд талд дээшээ хараад хувцастайгаа хэвтэж байсан. Тэгээд би ээжээс таныг С ах зодсон уу гэж асуухад ээж надад хандан “ах чинь намайг зодоогүй, юу гэж зодож байдаг юм” гэж хэлэхээр нь ээжийн хүзүү, хоолой нүүр царайг нь харахад цохиулж зодуулсан шарх байгаагүй. Тэгэхээр нь би ээжээс С ахыг хэн зодсон юм гэхэд У том хар гутлаараа цээж дээр нь хэд хэдэн удаа өшиглөөд дэвсээд байсан гэж хэлсэн. С ахыг харахад  архи уугаад тасраад уначихсан хүн шиг харагдсан бөгөөд нүүр царайд нь ил харагдах  шарх байхгүй,  уруул нь хавдаад жаахан цус гарчихсан  байдалтай байсан. Тэгэхээр нь  би С ахын цээжнээс, ээж хөлөөс нь дамжилж өргөөд орон дээр  гаргаад хувцсыг нь тайлж унтуулж амраасан. Тэгэхэд С ах  өмдөндөө шээчихсэн байсан. ..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал), 

8.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №2649 дугаартай шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “Талийгаачийн цогцост тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, хамар, эрүүнд зулгаралт, цээж, зүүн бугалга, бугуй, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины эдийн няцрал, гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэлт өвчтэй байна, энэ нь үхэлд шууд нөлөөлөөгүй. Талийгаач нь АII бүлгийн цустай байна. Талийгаач П.С нь зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, тархины эдийн няцралын улмаас тархи дарагдал үхжилийн улмаас нас баржээ.” (1 дэх хавтаст хэргийн 108-114 дэх тал),

9.Шинжээч эмч Г.Г: “... Амь хохирогч П.С биед тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, өвчүү ясны хугарал, хамар эрүүнд зулгаралт, цээж, зүүн бугалга, бугуй, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тархины гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвчүү ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийтдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гэмтэл үүссэн тал болох тархины зүүн хэсэгт /толгойн зүүн хэсэгт/ хүчтэй үйлчлэлээс үүссэн байх боломжтой байна. Амь хохирогч П.С эмнэлэгт ирэх үеийн байдал, шинжилгээ, мэс заслын тэмдэглэл, задлан шинжилгээнд тогтоогдсон гэмтэл зэргээс үзэхэд дээрх тархины гэмтлүүд авсны дараа идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй байна. Амь хохирогч нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт тархины эдийн няцрал гэмтэлтэй байсан ба тухайн гэмтлүүдийг авах үед тэр дороо ухаангүй болох боломжтой. Дээрх тархины гэмтлүүд нь өвчүү, ясны хугарал, гэмтлүүдийг хүний хөл, гараар цохиж өшиглөхөд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал),      

10. Шүүх сэтгэц судлалын  406 дугаартай дүгнэлт: “...Э.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэгдэх үед болон одоо мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна. ...хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Э.У нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” (1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн /2021 оны 11 сарын 28, 2021 оны 12 дугаар сарын 02, 2021 оны 12 дугаар сарын 02, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд өгсөн/ мэдүүлгүүдээс хамгийн сүүлд өгсөн буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдав. Учир нь, гэрч Л.Б нь өмнө өгсөн 3 удаагийн мэдүүлгүүддээ хүүгээ бодоод өөрийгөө үйлдсэн мэтээр худлаа мэдүүлсэн гэдгээ сүүлд өгсөн мэдүүлэгтээ мэдүүлж, илэрхийлсэн бөгөөд түүний сүүлд өгсөн мэдүүлэг нь тухайн үед хэргийн газарт байсан гэрч М.Х Э. нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирч, нотлогдсон болно.

            Прокуророос шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн. Учир нь,

            Хүнийг алах гэдэг хуульзүйн ойлголт нь хүний амь насанд халдаж, түүнийг үхэлд хүргэсэн  гэм буруутай үйлдлийг хэлнэ.

            Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг  Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд тунхагласнаас гадна Иргэний болон улс төрийн  эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж олон улсын гэрээ, конвенцид  тусгасан, мөн манай үндэсний хууль тогтоомж болох Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэж  хуульчилсан.

            Гэтэл энэхүү хүний салшгүй эрхэд халдсан, бусниулсан үйлдэл нь шүүгдэгч Э.У үйлдлээр илрэн гарсан. Ингэхдээ шүүгдэгч нь хохирогчийн амь насыг бүрэлгэхдээ хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэхээр байна. Тухайлбал,

            Онц харгис хэрцгий гэдэгт  бусдыг алах явцад буюу амь насыг бусниулахын  өмнө хохирогчийг санаатайгаар тарчлаан зовоох, бие эрхтэнд нь олон тооны гэмтэл, шарх учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, шатаасан, түлсэн  ... зэргээр тэсэж байхын аргагүй зовуурьт байдалд оруулсан үйлдлийг хамааруулан ойлгоно.

            Ийнхүү хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж зүйлчлэн ангилахдаа юуны өмнө хүн алсан арга болон гэмт этгээдийн зан араншин ямар байсныг  гэрчилсэн бусад нөхцөл байдлуудтай зайлшгүй холбож үзэх шаардлагатай юм.  Өөрөөр хэлбэл, гэмт этгээд  өөрийн сонгон авсан аргынхаа  харгис хэрцгий  шинжийг ухамсарлаж,  өөрийн үйлдлийн  харгис  хэрцгий үр дагаврыг  урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.

            Мөн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж  алсан  гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь  хохирогч өөрийгөө  хамгаалах чадваргүй /өндөр настай эсхүл бага насны, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй,  мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан хүмүүс хамаарна/ байсан, үүнийг гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан байхыг шаардана.

            Ингээд дээрх хуульзүйн ойлголтуудыг хэргийн үйл баримттай холбон тайлбарлавал, амь хохирогч П.С хоёр гар нь эрхий хуруунаас бусад хуруунуудаа тайруулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан байх бөгөөд тэрээр шүүгдэгч Э.У эх гэрч Л.Бгэрлэлтийн баталгаагүй боловч хамтран амьдарсаар ирсэн, энэ хугацаандаа хоорондоо таарамж муутай, архи согтууруулах ундааны зүйлийг хэн аль нь хэрэглэдэг, энэ үедээ хоорондоо зодолддог байсан болохыг ойр дотнын хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

            Хэрэг учрал болсон тухайн өдөр шүүгдэгч Э.У нь өөрийн хамтран амьдрагч М.Ххамтаар төрсөн эх Л.Б гэрт ирсэн, тэднийг ирэхээс өмнө амь хохирогч П.С, гэрч Л.Б нар нь муудалцан, харилцан бие биедээ халдсан байдалтай байсан байх ба гэрч Л.Бнь өөрийн хүү Э.У хандан П.С зодуулсан асуудлаа хэлснээр шүүгдэгч Э.Унь өөрийн төрсөн эх Л.Б өмөөрч П.С бие махбодид халдсан байна.

            Ингэхдээ шүүгдэгч Э.У нь амь хохирогч П.Сү толгой, тархи, цээж, өвчүү хэсэг рүү олон удаагийн давтамжтай үйлдлээр цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодсон болохыг  нар нь тодорхой мэдүүлсэн, боль гэдэг шаардлагыг тавихаар улам нэмж зодоод байсан, харин амь хохирогч П.С нь  шүүгдэгчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй, өөрийгөө хамгаалах гэж оролдоогүй, зүгээр байж байгаад зодуулсан, зодуулсны дараа амь хохирогч хурхираад эхэлсэн, ямар нэгэн үйл хөдлөл хийгээгүй, өмдөндөө шээсэн, амнаас нь хөөс гарсан байдалтай ухаан оролгүй байсаар эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг мэдүүлсэн байх ба шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр амь хохирогчийн  тархи, өвчүү болон биеийн бусад хэсэгт олон тооны шарх, гэмтэл учирсан нь тусгагдсан, үүнээс гадна Гэмтэл согог судлалын өвчний түүхэд: “...хохирогч нь ухаангүй, орчиндоо харьцаагүй, гүн комын байдалтай, тархины эд маш их няцралтай,  лугшилтгүй, зүүн чамархайн суурь хэсэг болон чамархайн урд тархины эд няцарч задарсан, тухайн хэсгийн судаснаас цус алдсан, эмийн эмчилгээ хийж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч үр дүн өгөлгүй зүрх судасны үйл ажиллагаа зогссон талаар  тусгасан байна. (хавтаст хэргийн 109-110 дахь тал)

            Мөн түүнчлэн гэрч М.Хнь шүүхийн хэлэлцүүлэгт “Э.У нь өмнө нь П.С 1 удаа цохиж зодож байсан,  Э.У айдаг байсан” гэх асуудлын талаар мэдүүлсэн болно.

            Дээрх байдлаас үзвэл, амь хохирогч П.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчээс айдаг айдас, хөгжлийн бэршээлтэй байдлаасаа шалтгаалан биеэ хамгаалах чадваргүй байсан, харин шүүгдэгч Э.У нь түүний энэхүү байдлыг ашиглаж мэдсээр байж үйлдсэн төдийгүй шүүгдэгч нь хохирогчийн толгой тархи, цээж, өвчүү биеийн бусад хэсэг рүү гуталтай хөлөөрөө удаа дараа өшиглөх, дэвсэх, цохих, түлхэж унагаах, жийх зэргээр зодсоноос үүдэн хохирогч П.С нь бие махбодийн хувьд тэсэж байхын аргагүй зовуурьт байдалд орсон буюу бие эрхтэнд нь олон тооны гэмтэл, шарх учруулж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон шинжтэй, шүүгдэгч Э.Уөөрийн үйлдлийн харгис хэрцгий шинжийг ухамсарласан ч хүсэж, санаатайгаар  үйлдсэн шинжтэй байна.

 

            Хэдийгээр амь хохирогч П.С нь шүүгдэгчид зодуулсны дараа шууд амь нас нь хохироогүй, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн ч эмчилгээ үр дүнгээ өгөлгүй, ухаангүй,  орчиндоо харьцаагүй,  гүн комын байдалтай байсаар зүрх судасны үйл ажиллагаа зогссон буюу шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан амь хохирогчид учирсан хүнд гэмтэл нь эмчилгээ авах боломжгүй байсан нь өвчний түүхэд тусгагдсан тул  хэсэг хугацааны дараа амь хохирогчийн амь нас хохирсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна гэж дүгнэхэд хүргэсэн болно.

            Иймээс шүүгдэгч Э.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

II.Шүүгдэгч Э.У нь өөрийн хамтран амьдрагч М.Х:

- 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 14-311 тоотод зодсон,

-2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 44 тоотод байх нийтийн байранд байхдаа индүүгээр зүүн гарын булчин хэсэгт түлсэн,

- 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 30 дугаар байрны подвалд өмнөх найз залуутай нь хардаж түүний зүүн шанаанд 1 удаа, зүүн талын чих рүү 2-3 удаа цохиж, духны хэсэгт нь хутга шидэх зэргээр зодсон,

-2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 37б тоотод байхдаа уруул, цээж, баруун гар, зүүн талын хавирга хэсгүүд рүү хөлөөрөө өшиглөж дэвсэх зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Мөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК 30 дугаар байрны подвалд “цагдаад өглөө” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Хнүүрэн тус газар болон бие рүү нь гараараа цохиж зодон  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал:

 

            1. Хохирогч М.Х “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний  өдөр 20 цагийн орчимд  дэлгүүрээс 0,75 гр  Хараа  нэртэй архи  1 шилийг  авч, хамтран амьдрагч  У хамт гэртээ  буюу СХД 6 дугаар хороо ХМК-ийн подволд уугаад байж байтал  манай хамтран амьдрагч Унамайг хардаад  “чи өмнөх залуутайгаа буцаж нийлэх гээд байна уу” гэж уурлаад  миний зүүн талын шанаа руу 1 удаа цохисон,  зүүн талын чих рүү 2-3 удаа цохиод  зурагтын хажуу талд байсан хутгыг шидсэн. Тэгсэн хутга нь миний дух руу иш хэсгээрээ оносон. Ингээд түүнийг би аргадаад тайвшруулсан. Тэр үед  миний нүүр хэсэг улайж хавдаад хөхөрсөн байсан ба хэд хоногийн дараа хавдар нь буугаад зүгээр болсон. Мөн  Ууганбаяр нь 2021 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн  21 дүгээр  хороонд  зодоод  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаад  15 хоногийн баривчилгаанд явж байсан. 2021 оны 10  сард Сонгинохайрхан дүүргийн хажуу талын нийтийн  байранд миний зүүн гарыг  уурын индүүгээр түлээд  20 хоногийн баривчилгаанд явсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сард  Сонгинохайрхан дүүргийн   6 дугаар хорооны  нутаг дэвсгэрт  бас намайг зодоод  Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан. У нь намайг  хүмүүсийн дэргэд зоддоггүй,  дандаа гэрт хоёулхнаа байхад  цохиж зоддог байсан. Тэгээд би  зодуулчхаад  дандаа ээж Эрдэнэ-Оюуны  гэрт ирж ээждээ юу болсон талаараа хэлдэг байсан.

            2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн орчим намайг гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК-ийн 30 дугаар байрны подволд байхад манай хамтран амьдрагч Усогтуу орж ирээд чи яахаараа намайг цагдаад өгдөг юм гэж хэлээд “чамайг би нохой шиг зодно” гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, бас намайг зуураад миний бие рүү гараараа цохиод байсан. Би байрныхаа подволын цонхоор гараад зугтаад ээжийнхээ гэрт очсон. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр У намайг зодоход миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан бас миний бие хөндүүртэй болсон байсан... Намайг У... 4-5 удаа цохиж зодож байсан ба цагдаагийн байгууллагад хандаж байсан. Намайг У одоог хүртэл дарамтлаад чамайг ээжтэй чинь хамт шатаана шүү гээд байдаг. Бас би гадуур явахад хэцүү байна, У намайг тааралдвал шууд цохиж зоддог. ... 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 37б тоот гэртээ хамтран амьдрагч байсан Э.У, ээж Э болон хүүхдүүдийн хамтаар байж байсан юм. Э.У бид хоёр хоорондоо юм яриад байж байтал гэнэт янхан, банзлаар маань дуудаад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Би хэрүүл хийж байхад нь нэг их тоолгүй байж байтал чи надаас салах гэж байна, чи намайг шоронд явж байж санаа амрах гээд байна уу гэж хэлэнгүүтээ миний уруул, цээж, нуруу хэсгүүд рүү унагааж байгаад өшиглөж дэвссэн. Тэгснээ миний хоолойг боогоод чамайг алчихъя гэж хэлээд байж байгаад арай гэж салаад аргадаж унтуулаад цагдаад дуудлага өгсөн... Миний уруул, цээж, баруун гар, зүүн талын хавирга хэсгүүд рүү хөлөөрөө өшиглөж дэвссэн. Миний цээжний хэсэгт хөхөрсөн, баруун гар талын булчин хэсэгт хөхөрсөн, цээж хэсэгт хөндүүртэй байна, амьсгаа авахад хэцүү байна. Урьд өмнө намайг цохиж зодсон асуудал байгаа. Би гомдолтой байна, удаа дараа ийм асуудал гаргаж байна...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтас хэргийн 56-57, 60, 199, 202, 3 дахь хавтаст хэргийн 14 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1553 дугаартай: “...М.Х биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал),  

3. Хамтарсан багийн хурлын тэмдэглэл болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (2 дахь хавтаст хэргийн 238-243 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5026 дугаартай:  хэсэг газрын үзлэгт: “...цээжний өмнөд  хэсэгт 5,0х5,0см, баруун бугалганы  гадна  дээд хэсэгт 9,0х5,0 см хөхөлбөр хүрэн ногоон шаргал алагласан цус хуралттай. Дүгнэлт хэсэгт: “...М.Х биед цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаан д үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 20-21 дэх тал),

5. Аюулын зэргийн үнэлгээ (3 дахь хавтаст хэргийн 24 дэх тал),

6. Гэрч Г.Э: “...Би М.Х ээж нь байгаа юм. Миний мэдэхээр манай охин Х 2-3 удаа над дээр У зодуулсан гэж ирж байсан. Ямар шалтгаанаар зодсон юм гэхээр манай охин Х надад “У манай хуучин нөхөртэй хардаад, архи уучхаад намайг зодоод байдаг юм” гэж хэлж байсан. Тэгээд маргааш юм уу хэд хоногоос эрүүл болоод У манай гэрт ирээд Х уучлалт гуйгаад л аваад явчихдаг. Тэгээд хэд хоногоос манай охин Х буцаад л цохиж зодуулаад хүрээд ирдэг... Манай охин Х хамтран амьдрагч У цохиж зодуулаад над дээр ирэхдээ уйлсан байдалтай, нүд ам нь хөхөрч хавдсан, бие хаа нь шарх сорви болсон ирдэг. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13-14 цагийн орчимд гэртээ буюу  Сонгинохайрхан үүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1-37Б тоотод охин Х, ач нарын хамт байж байтал гаднаас У согтуу орж ирээд Х руу уурлаад “чи яагаад надтай уулзахгүй байгаа юм, хоёулаа явъя” гэхээр нь  Х явахгүй гэхэд У бүүр уурлаад “янхан минь хуучин нөхөртэйгөө уулзаж байгаа байлгүй,  муу нохой банзал” гэх мэтээр хараагаад  У нь Х түлхэж унагаагаад  дээрээс нь цохиод  хөлөөрөө цээж болон мөр хэсэг рүү нь  дэвсээд  байсан. Бас хоолойноос нь  хэсэг боож байгаад тавьсан. Тэгээд хэсэг сууж байгаад унтаад өгсөн, тэгээд цагдаа дуудаж өгсөн. У нь манай охин Худаа дараа буюу 4-5 удаа цохиж зодож байсан..” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 70, 3 дахь хавтаст хэргийн 17 дахь тал),  

7. Гэрч Л.Э “...У, Х гэх хүмүүс нь 2021 оны 03-10 сарын орчим 30 дугаар байрны подволд оршин суугч, түрээслэгчээр хамт амьдарч байсан... Х У зодуулсан гээд нүд ам нь хөхөрч хавдсан явж байхад нь би дуудаж уулзсан чинь У  нь надад Х зөөлөн цохисон гэж хэлсэн. Дараа нь дахиад тэр хоёр хоорондоо цохиж зодолдсон гэхээр нь би У дээр очсон чинь юм дуугарахгүй байсан, Х асуутал намайг У цохиж зодсон гэсэн. Миний мэдэхээр У нь Х  шинэ жилээс өмнө, мөн шинэ жилээр,  бас шинэ жилийн дараа ч зодчихсон байсан. Зодуулсны дараа Х нүүр ам нь хавдчихсан байдаг юм. Х ямар ч байсан 3-4 удаа цохиж зодуулсан,  нүүр ам нь хөхөрч хавдсан  байдаг байсан. ... би Хо уулзаж У салчхаж болохгүй юм уу гэсэн чинь Х би айгаад байдаг, хаа байгаа газраас чинь олно гэж дарамталдаг юм гэж хэлсэн... Би дараа нь таарахад дахин зодуулсан байхаар нь бид нар У, Х нараас айгаад аягүй бол хүн амины хэрэг гарч магадгүй гэж бодоод тэр хоёрыг болиулаад явуулсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал),

8. Гэрч Д.Ба: “...Би У, Х нарыг танина. У Х 2 хоорондоо таарамж муутай байх шиг байдаг. 2021 оны 8-9 сарын орчимд ирж амьдарч эхэлсэн. Тэгээд Унь Х миний мэдэхээр 3-4 удаа цохиж зодсон байх. Орой унтах гээд байж байхад Х манайд У намайг зодчихлоо гээд ороод ирдэг, орж ирэхдээ Х нүүр ам нь хөхөрч хавдсан, уйлсан орж ирдэг. Тэгээд би орж ирээд цагдаадаа өг гээд У цагдаад өгөөд явуулдаг байсан. Хугацааг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 75-76 дахь тал),   

9. Гэрч Ч.Т: “...Би Э.Ууганбаяр, М.Х гэх хүмүүсийг танина. 2021 оны 09 дүгээр сарын орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд Э.У нь хамтран амьдрагч М.Х удаа дараа буюу 3-4 удаа агсам согтуу тавьж айлган сүрдүүлж биед нь халдсан зөрчил, гэмт хэрэг үйлдэж байсан... шалгагдаж байх хугацаанд Э.У нь байнга оргож зугтдаг байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал),

10. Цагдаагийн дуудлага лавлагааны хуудас, асап сангийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 131-134, 145 дахь тал),

11. Шийтгэврийн хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 136, 138-140 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Э.У хохирогч М.Хнар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2020 оны дунд үеэс эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 05 дугаар сарын 19, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны, 2021 оны 12 дугаар сарын 19, 2022 оны 01 дүгээр сарын 05, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд хохирогч М.Х зодсон, мөн яллах дүгнэлтэд тусгагдаагүй боловч  2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр У зодуулсан талаар цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудаст тусгагдсан (2 дахь хавтаст хэргийн 132 тал) буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг 6 удаа үйлдсэн байх ба тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн биемахбодид халдаж хүч хэрэглэхээс гадна хуучин нөхөртэй нь шалтгаангүйгээр холбон хардаж, надаас салбал ална, шатаана, чамайг надаас өөр хүн тоохгүй гэх мэтээр элдэв хараалын буюу ёс бус, бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, гутаан доромжлох, басамжлахад чиглэгдсэн үг ба үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлж, хохирогч М.Х бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл айдаст автуулсан нь хохирогч М.Х, гэрч Г.Э, гэрч Л.Э, Д.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч Э.У дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн  гэж үзнэ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Хнь зодуулсан он сар өдрөө нэг бүрчлэн санахгүй, мартсан байна гэж мэдүүлсэн ч зодуулсан тухай бүрийнхээ үйл баримтын талаар тодорхой санаж мэдүүлсэн нь бусад нотлох баримтуудаас агуулгын хувьд зөрөөгүй тул түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Унь өөрийн хамтран амьдрагч М.Х2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй, уг үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирогч М.Х зодсон гэх үйлдлүүдийн зарим нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгуулах тухай санал хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Дээрх шинжлэн судалсан, нотлох баримтаар үнэлсэн хохирогч болон хөндлөнгийн нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан дуудлагын лавлагааны хуудас, асап сангийн лавлагаа, хохирогчид учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар өмгөөлөгчийн гаргасан дээр санал нь үгүйсгэгдэж няцаагдсан тул шүүгдэгч Э.У зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах тухай дүгнэлт нь үндэслэлгүй, шүүхээс хүлээн авах боломжгүй байгааг тэмдэглэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х нь амь хохирогчийн оршуулгын зардалд 4.562.420 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг гаргаж өгсөн (2 дахь хавтаст хэргийн 33-41 дэх тал) байх боловч шүүгдэгч Э.У нь уг зардлаас 1 сая төгрөгийг төлсөн  байна. (шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас мөнгө хүлээлгэн өгсөн баримт),

Иймд шүүгдэгч Э.У үлдэгдэл 3.562.420 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  П.Х олгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүл мэндийн  даатгалын тухай хуулийн 12 дугаар 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

            Шүүгдэгч Э.У гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч П.Снь ГССҮТөв эмнэлэгт  эмчлүүлсэн байх ба Эрүүл мэндийн дагалын сангаас хохирогчийн эмчилгээнд зориулж 1,988,460 төгрөгийг зарцуулсан талаарх баримт 1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Э.У нь 1,988,460 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Э.У гэмт үйлдлээс шалтгаалан хохирогч М.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч  хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нэхэмжлэхгүй  гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Ухохирогч М.Х төлөх төлбөргүй гэж үзэв.

           

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, 16 жил 1 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж биечлэн эдлэх ялын хугацааг 16 жил 2 сар 5 хоногоор тогтоох тухай” дүгнэлтийг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлага дээр хэлэх зүйлгүй” гэж,

            Хохирогч М.Х “... надад ямар нэгэн санал байхгүй” гэж,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүхээс нэгэнт  Э.Удээрх зүйл ангиар гэм буруутайд тооцсон тул гэмт гарахад хүргэсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялын хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэж,

            Шүүгдэгч “...саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.У үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа эсрэг байнгын шинжтэй бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг, тэр нь дадал болсон шинжтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч С.У нь  хувийн байдлын хувьд өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан ч энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Э.У

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих  ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу /720:8=/90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 15 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

            Мөн шүүгдэгч Э.У өмнө нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 07-ний өдрийн №137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, уг ялыг биелүүлээгүй, бүртгэлгүй байна. /1хх-231х/ 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор оногдуулсан 15 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 07-ний өдрийн №137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан, эдлээгүй 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /280:8=/35  хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.У нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 193 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.(2 дахь хавтаст хэргийн 173, 3 дахь хавтаст хэргийн 59-60, 68 дахь тал)

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 хос хар өнгийн хагас түрийтэй гутал, 1 ширхэг ягаан өнгийн даавуу, 1 ширхэг 0,75 граммын хамаг монгол нэртэй архины шил  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 14 (арван дөрөв)  жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар  оногдуулсан 14 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн  хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу /720:8=/90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 15 (арван тав) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.   

 

            4. Шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор оногдуулсан 15 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 07-ний өдрийн №137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан, эдлээгүй 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /280:8=/35  хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 (арван тав) жил 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У цагдан хоригдсон 193 (нэг зуун ерэн гурав) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нийт 5,550,880 (таван сая, таван зуун тавин мянга найман зуун ная) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х 3,562,420 (гурван сая, таван зуун жаран хоёр мянга, дөрвөн зуун хорь) төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,988,460 (нэг сая есөн зуун наян найман мянга, дөрвөн зуун жар) төгрөгийг тус тус олгож, хохирогч М.Х төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 хос хар өнгийн хагас түрийтэй гутал, 1 ширхэг ягаан өнгийн даавуу, 1 ширхэг 0,75 граммын хамаг монгол нэртэй архины шил  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.           

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ

 

           ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР

 

           ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР