Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1263

 

 

 

 

 

 

 

 

2022           10           11                                          2022/ШЦТ/1263

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч У.Анхжаргал (томилолт),

            шүүгдэгч М.Э, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............. дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Хэнтий аймгийн эрүүгийн шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/35 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих оногдуулж, 4 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20а  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 177 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 28 хоногийн зарим болох 2 жилийн ялыг нэмж бүгд 5 жил хорих ял,

Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, түрүүчийн тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 20 хоногийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 5 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Бага нуур дүүргийн шүүхийн шүүгчийн  43 дугаартай захирамжаар эдлээгүй 10 сар 23 хоногийн  хорих ялаас  хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 13 хоногийн хорих ялыг  өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 111А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар 18 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж 20 жил хорих ял оногдуулсан,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил, 10 сар, 5 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, биечлэн эдлэх ялыг 12 жил, 10 сар, 5 хоногоор тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 5-ны 100 дугаартай шүүгчийн “ялыг дүйцүүлэн хасах” тухай захирамжаар түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 04 жил 08 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, М.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э  хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан түүний хүзүү, цээж, гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...хэргийн талаар өмнө мэдүүлсэн. Хийсэн  хэрэгтээ харамсаж байна. Маргалдах шалтгаан байгаагүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-20 дахь тал/, хохирогч С.Э мэдүүлэг /хавтаст хэргийн 21-26 дахь тал/, гэрч Х.А мэдүүлэг /хавтаст хэргийн 27-30 дахь тал/, гэрч З.З мэдүүлэг /хавтаст хэргийн 31-34 дэх тал/, гэрч Ш.Ж мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7858 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, шүүгдэгч М.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дэх тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э  хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан түүний хүзүү, цээж, гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хүзүү, цээж, баруун сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “.... гэрийн зүүн талд  бор өнгийн  модон ор түүний дээр  цус мэт  зүйлээр  бохирлогдсон цоохор өнгийн гудас, хөнжил  зэргийг гэрэл зургаар бэхжүүлж,  ногоон өнгийн бариул бүхий төмөр заазуур  хураан авав” гэж тэмдэглэгдсэн. /хавтаст хэргийн 16-20 дахь тал/

 

3. Хохирогч С.Э: "...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын залуу болох Энхтөр бид хоёр архи уухаар болоод ...манай гэрт уусан юм. Бид хоёр архи ууж байхад надаар тоглоом шоглоом хийгээд л байж байсан юм. Тэгсэн гэнэт гараад яваад өгсөн ба би хоолоо идээд байж байсан чинь гэнэт буцаж орж ирээд намайг цохих шиг болсон чинь манай эхнэр цус гараад байна гэхээр нь би гайхаад харсан чинь Э гартаа заазуур барьчихсан дахиад цохих гэхээр нь гараараа хаасан чинь миний гарыг зүссэн. Тэгээд манай эхнэр Э түлхээд гаргасан чинь гэрийн гадаа байсан Жах орж ирээд Э заазуурыг булааж авсан байсан. Бид хоёр маргалдах шалтгаан байгаагүй" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

4. Гэрч Х.Ан: "...тэр өдөр манай нөхөр Э цуг Хараа архи авч орж ирсэн, тэгээд манай нөхөр тэр хоёр архиа хувааж уугаад байж байсан чинь Э гараад яваад өгсөн ба би Тухайн үед харьж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй юм. Тэгсэн гэнэт буцаж орж ирээд манай нөхөр орон дээр хоол идэж байхад нь манай нөхрийг хоолойг заазуураар зүссэн. Мөн дахиад гарыг зүссэн ба би шууд очоод түлхээд холдуулаад гэрээс гаргасан чинь буцаж орж ирэх гээд байхаар нь Ж гээд ахыг дуудаад заазуурыг нь авхуулсан юм. Тэр хоёр муудалцаагүй тоглоом, шоглоом хийгээд байж байсан юм" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/

 

5. Гэрч З.З: "...2021 оны 08 дугаар сарын 22-ны орой  19 цагийн үед  гэртээ байж байтал Б эхнэр над руу 22 цагт залгаад “Б Э хутгалаад зугтаачихлаа, яаралтай эмч, цагдаа аваад хүрээд ирээч” гээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн  34 дэх тал/

 

6. Гэрч Ш.Ж: "...Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ унтаж байтал хажуу айлын залуу С.Э нь “ Э  гэх залуу хоолойг нь зүсчихлээ” гээд ороод ирсэн, гараад хартал Э гартаа заазуур барьчихсан явж байсан бөгөөд түүнээс заазуурыг нь хаяулаад юу болсон талаар асуухад “Э эхнэртэйгээ хардахаар нь зүсчихлээ” гээд хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-37 дахь тал/

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7858 дугаартай: “...С.Э биед хүзүү, цээж, баруун сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх  гэмтлүүд нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

8. Шүүгдэгч М.Э: “...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй би мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн газраас ногоон бариултай заазуурыг эд мөрийн баримтаар хураан авсан байх боловч энэхүү хэргийн хамт ирүүлээгүй, хэрхэн шийдвэрлэгдсэн тодорхойгүй, улмаар  хохирогч, гэрч, шүүгдэгч нар зэвсэг хэрэглэсэн гэх асуудал дээр маргаагүй, хохирогчид учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул заазуурыг хэргийн хамт ирүүлээгүй нь  хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байна гэж дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч М.Э, хохирогч С.Э нь хамт ажилладаг хүмүүс байх бөгөөд тухайн өдөр хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр С.Э хүзүү, цээж,  гарыг нь заазуураар зүсэж бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан байна.

Хэдийгээр шүүгдэгч М.Э нь “хохирогч С.Э нь эхнэрээ зоддог, хүчирхийлэл үйлддэг, энэ үйл явдлыг олон удаа харсан тул тухайн өдөр тэсэлгүй гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн ч түүний энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч С.Э, гэрч Х.А, Ш.Жгэх хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдоогүй, үгүйсгэгдсэн.

Харин эсрэгээрээ хохирогч С.Э шүүгдэгч М.Э нарын хооронд, мөн хохирогч С.Э Х.А нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй байхад шүүгдэгч М.Э нь гэнэт хохирогчийг ямар нэгэн шалтгаангүйгээр заазуурдсан гэх асуудлыг мэдүүлсэн төдийгүй тэдгээрийн мэдүүлэг зөрөөгүй.

Шүүгдэгч М.Э гэмт үйлдлийн аргаас харвал, тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн  асуудал нь анх удаагийнх биш байх бөгөөд  шүүгдэгч нь зэвсэг хэрэглэж буй тохиолдолд хүний биед гэмтэл учруулах, цаашилбал хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарлаж байгаа ч хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Э энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Эхохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12, 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй 3 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 13 хоногоор тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.О нь “...шүүгдэгч М.Э нь гэм буруу дээр маргаагүй, хувийн байдлын хувьд бага насны буюу 2 ой гаран насны охины хамт амьдардаг хүн байгаа юм. Иймд энэ хүүхдийн эцэгтэйгээ хамт байх боломжийг  бүрдүүлэхийн тулд энэ тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн нэмж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч М.Э үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр зэвсэг буюу заазуур хэрэглэн хүний биед халдаж буй нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч М.Э хувийн байдал /өмнө7 удаа ял шийтгэгдэж байсан ч дахин гэмт хэрэг үйлдсэн, засраагүй байдал/ байгаа хэдий боловч шүүгдэгч М.Энхтөр нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүүхэд болох Э Н хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг байх бөгөөд энэхүү хүүхдийн эрх ашиг давхар зөрчигдөж буйг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э өмнө нь  нийт 7 удаа ял шийтгүүлснээс сүүлийн ял шийтгэгдсэн байдлыг авч үзвэл,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 111А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар 18 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 18 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж 20 жил хорих ял оногдуулсан,

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил, 10 сар, 5 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, биечлэн эдлэх ялыг 12 жил, 10 сар, 5 хоногоор тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 5-ны 100 дугаартай шүүгчийн “ялыг дүйцүүлэн хасах” тухай захирамжаар түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 04 жил 08 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байна. (Хавтаст хэргийн 103-112 дахь тал)

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг заасан байх бөгөөд шүүгдэгчийн  өмнө үйлдсэн хэрэг нь мөн хуулийн 9.2-т хамаарсан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн  5.3  дахь хэсэгт дээрх 9.1, 9.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүний тэнсэж хяналт тавьсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчлаагүй, хаалттай байна.

Гэтэл шүүгдэгч М.Э нь дээрх хугацаа өнгөрөөгүй байхад шинээр гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 03 хоногийн хорих ял дээр,  энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 03 жил 06 сар 03 хоногоор тогтоож, үйлдсэн хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тус шүүхээс шүүгдэгч М.Э хорих ял оногдуулсан тул түүний хүүхэд болох 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүүхэд болох Э Н асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нь үндэслэл бүхий байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 03 хоногийн хорих ял дээр,  энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 03 (гурав) жил 06 (зургаа) сар 03 (гурав) хоногоор тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч С.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан, цаашид гарах зардлаа нотлох баримтдаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Э нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э  бага насны хүүхэд болох 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Э Н асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн засаг даргад даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ