Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү А-гийн Ц-г эх Д.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

2. Ц-н эцэг Б-н А болох нь захиргааны журмаар тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан А-гийн Ц-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.А-гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нь 2.000.000 төгрөгний үнэ бүхий 5 ханатай гэр гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан хамтын амьдралын хугацаанд бий болсон 79-19 ГАҮ улсын дугаартай, TOYOTA VEROSSA маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.Б-гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс 1.200.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.А-д олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.932 төгрөгний 200.682 /хоёр зуун мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гээс 153.732 /нэг зуун тавин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 71.250 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан хариуцагч Б.А-гээс эцэг байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.Б-д үүрэг болгосугай.

7. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШЗ2018/01460 дугаартай захирамжаар авсан арга хэмжээ нь уг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц дуусгавар болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                        Д.ЯНЖИНДУЛАМ