| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2022/0088/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2022-10-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 94
2022 10 18 Дугаар 2022/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Б.С
Хохирогч Э.О
Хохирогч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... төрсөн, ... настай, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07-р сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Ш овогт Э.Х холбогдох эрүүгийн 2220000220031 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Э.Х нь цахим хэрэгсэл ашиглаж, Э.Х гэх фейсбүүк хаяганд БНХАУ-аас гэр ахуйн тавилга захиалж өгнө гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон Б.У хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 178.000 төгрөг, 150.000 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 228.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.560.000 төгрөг буюу нийт 2.116.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... банкны ... тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан, цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкэд “Тавилга захиалга авна” гэсэн хуурамч зар байршуулж О.М хуурч, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 4.029.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... банкны .... тоот данснуудад шилжүүлэн авч залилсан, -2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглаж “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Э.Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14 удаагийн гүйлгээгээр нийт 3.523.000 төгрөгийг ... банкны ... тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан, -2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж иргэн Г.И хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 924.700 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж иргэн Х.Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 3.052.000 төгрөгийг ... банкны ... тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУаас бараа захиалж өгнө” гэж иргэн Б.Д хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 350.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУаас бараа захиалж өгнө” гэж иргэн А.Х хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр нийт 990.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУаас бараа захиалж өгнө” гэж иргэн П.М хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр нийт 570.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, “E” Э.Х нэртэй фейсбүүк хаяганд “мотоцикл захиалгаар оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулж гэж иргэн Э.М хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.450.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж ... нэртэй фейсбүүк хаяганд БНХАУ-аас бараа захиалж өгнө гэсэн утга бүхий зарын дагуу холбогдсон Б.Ц хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр нийт 1.087.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж Б.У хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5 удаагийн гүйлгээгээр нийт 689.200 төгрөгийг ... банкны ... тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглан Э.Х гэх фейсбүүк хаяганд “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон Э.О хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 1.690.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 11 дүгээр сард фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон Ө.Н хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2 удаагийн гүйлгээгээр 790.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан “аз аз од од” гэх фейсбүүк хаяганд “орон сууц түрээслэнэ” гэсэн хуурам зар байршуулж зарын дагуу холбогдсон Д.Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглаж, “Буйдан худалдаа” нэртэй группэд ... гэх фейсбүүк хаягнаас “тавилга зарж байна” гэсэн хуурамч зар байршуулж, урьдчилгаа мөнгө шилжүүл гэж Ч.Г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... банкны ... дугаарын дансаар 250.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ачаагаа вагоноор оруулж ирвэл хурдан ирнэ гэж 69.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ачуулсан бараан дотроос дахин өөр буйдан авах санал тавьж, ... банкны ... дугаарын дансаар 225.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буйдангийн үлдэгдэл мөнгө гэж ... банкны ... дугаарын дансаар 225.000 төгрөгийг тус тус буюу 4 удаагийн үйлдлээр нийт 769.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглан “...” нэртэй фейсбүүк чатаар ямар буйдансонирхож байна, би гадаадаас буйдан оруулж ирж зардаг гэж З.Н хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 670.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк хаягт “буйдан оруулж ирнэ” гэсэн утга бүхийхуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон П.Т хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 640.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглан “...” нэртэй фейсбүүк хаягт “буйдан зарна” гэсэнутга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон Г.О хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 580.700 төгрөгийг ... банкны .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглан “...” нэртэй фейсбүүк чатаар хүүхдийн давхар ор захиалахаар холбогдсон Ц.Т хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 583.928 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглаж, БНХАУ-аас бараа оруулж ирнэ гэсэн утга бүхий хуурамчзар байршуулж, буйдан, зурагтын тавиур, кофений машин, телевизор, хувцас аваад явуулна гэж иргэн Б.Т хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 17 удаагийн гүйлгээгээр нийт 6.246.500 төгрөгийг ... банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, -Цахим хэрэгсэл ашиглаж, Б гэх хүний фейсбүүкээр дамжуулж “буйдан зарна” гэсэн хуурамч зар байршуулж иргэн Б.О хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 450.000 төгрөгийг ... банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бүх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа хэргээ хүлээн үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “миний бие Б.У 2,116,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...О.М нийт 4,029,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн, тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Э.Б нийт 3,523,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ... Г.И нийт 924,700 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ... Х.Б нийт 3,052,700 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Б.Д нийт 350,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...А.Х нийт 990,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...П.М нийт 570,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Э.М нийт 6,450,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Б.Ц нийт 1,087,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Б.У 689,200 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Б.О нийт 1,760,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Ө.Н нийт 790,000 төгрөгийн тавилга захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Б.Б нийт 6,000,000 төгрөгийн зуух захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. Хохирлоос нөхөн төлж 3,100,000 төгрөгийг түүний дансанд төлсөн. Үлдэгдэл 2,900,000 төгрөгийг төлөөгүй байгаа. ...Ч.Г 4 удаагийн гүйлгээгээр нийт 769,000 төгрөгийн бараа захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...Б энэ хэрэгт холбоотой байсан бол би түүний оролцоо тухайн хохирогч нараас мөнгө төгрөг авсан баримтыг гаргаж өгөх байсан, надад тухайн үедээ итгээд зарыг өөрийнхөө цахим хаягнаас л байршуулснаас өөр ямар ч холбоо байхгүй. ...З.Н 670,000 төгрөгийн буйдан захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн. ...П.Т нийт 640,000 төгрөгийн бараа захиалж өгнө гэж хуурч мэдлэж авсан нь үнэн. ...Г.О захиалсан бараа нь одоо надад байхгүй. Захиалсан барааг өгөх боломжгүй, мөнгийг нь л буцааж өгье. ...Б.О гэх хүнээс нийт 450,000 төгрөгийг авсан. ...Т гэх хүнээс барааг нь захиалж байна гээд нийт 6,246,500 төгрөгийг шилжүүлж авсан. ...Ц.Т нийт 583,928 төгрөгийн бараа захиалж өгнө гэж хуурч мэхэлж авсан нь үнэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33, 191, 246, 2-р хх-ийн 34 2-р хх-ийн 103, 2-р хх-ийн 140, 2-р хх-ийн 178, 2-р хх-ийн 218, 3-р хх-ийн 6, 3-р хх-ийн 37, 3-р хх-ийн 110, 3-р хх-ийн 159, 3-р хх-ийн 200, 3-р хх-ийн 235, 4-р хх-ийн 111, 4-р хх-ийн 120, 4-р хх-ийн 246-247, 5-р хх-ийн 84-85, 154-155, 190-191, 6-р хх-ийн 72-73, 112, 133-137/,
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Э.Х гэх фейсбүүк хаягтай холбогдон БНХАУ-аас бараа захиалахаар болсон. Тэгээд гэртээ унтлагын өрөөний ком, гутлын шүүгээ, ширээ сандал авахаар болоод зураг үзэж байгаад сонголтоо хийн захиалга хийсэн. Тэгээд гутлын шүүгээг 200,000 төгрөг, утлагын өрөөний комийг 1,560,000 төгрөгөөр, ширээ сандал 356,000 төгрөгөөр тус тус захиалахаар болсон. Тэгээд би Х гэх хүний ... дугаарын дансанд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 21 минутад 178,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөө 10 цаг 24 минутад уг дансанд дахин 150,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл гээд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 11 минутад дахин хаан банкны ... дугаарын дансанд 228,000 төгрөг дахин шилжүүлсэн. Тэгээд бараа захиалж байна гээд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны дөрийн 19 цаг 37 минутад дахин ...дугаарын Х гэх хүний дансанд 1,560,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танай ачаа каргонд хийж явуулсан шууд Улаанбаатар хотод буух юм байна гэж байсан боловч надад худал хэлсэн байсан ачаа бараа каргонд ачигдаагүй Улаанбаатар хотод буугаагүй байсан. Тэгээд нөгөө Х гэх хүн танай ачаа мөнгө нь цуглаагүй байсан тул сүүлд ачуулсан гэж байсан. Тэгээд бид хоёр зөндөө удаа фейсбүүк чат бичсэн. Тэгээд сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний барааг авчирна гэж байсан хугацаанд бараа ирээгүй. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 16 цагаас өмнө тээшинд хийсэн гэж хэлж байсан. Тэгээд бараа хэлсэн цаг хугацаанд нь Замын-Үүд суманд ирээгүй байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бараагаа авахаар болсон. Тухайн үед ... банкны байрнаас авчих гэж байсан. Тэгээд 10-ны өдрийн орой бараагаа авна гэхэд танай бараа манай гэрт байгаа гээд гэрийн хаягаа зааж өгөхгүй байсан. Тэгээд утсаа авахгүй байж байгаад манай ээжийн даралт нь ихсээд манай гэрт байгаа явахаар нь авчих гэж байсан. Тэгээд удаа дараа надад худлаа хэлж байгаа бөгөөд одоо миний ачаа хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16/,
Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би анх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр B гэсэн фейсбүүк хаягт “хямд буйдан захиалга” гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй чат бичиж, найдвартай ирдэг үү? Захиалбал хэд хоногийн дотор ирдэг юм бэ гэж асуухад 10 хоногийн дотор ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би захиалж авах гэж байгаа буйдангийнхаа зургийг харж авахаар болж үнийг нь асуухад надад 400,000 төгрөг, каргоны хөлс нь 80,000-100,000 төгрөг болно гэхээр нь би яагаад ийм хямд байгаа юм бэ гэж асуухад машинаар биш вагонаар ирж байгаа болохоор хямд болж байгаа юм гэж хэлсэн. Мөнгөө яаж шилжүүлэх вэ гэж асуухад надад Х гэсэн хаан банкны ... гэсэн данс өгөхөөр нь би тэр данс руу 400,000 төгрөг хийж, гүйлгээний утга дээр нь B…60 nogoon buidan гэж бичсэн. Мөнгөө хийчхээд хэлэхэд 14-20 хоногийн дараа ирнэ гэж хариу хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х гэсэн фейсбүүк чатаас Б эгч завгүй явж байгаа болохоор холбогдох шаардлага гарлаа, буйдангийн карго 100,000 төгрөг төлөхөөр болсон урдаас нэхээд болдоггүй гэхээр нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ... гэсэн ... гэсэн данс руу 100,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утга дээр нь 95665466 B.M buidan kargo гэж бичсэн. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х Фейсбүүк чатаас над руу ширээний гэрлийн зураг явуулаад илүү ирсэн байна та авах уу гэхээр нь авахаар болж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн адил 5400410926 дугаарын Э.Х гэсэн дансанд 89,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утга дээр нь ... gerel B.M гэж бичсэн. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Э.Х фейсбүүк хаягаас бараа ирлээ, гээд надад хятад бичигтэй зураг болон гаалийн үүдэнд бараагаа авах гээд хүлээж байна. гээд өөрийнхөө зургийг явуулаад 17,220 юань татвар нэмж төлөхөөр боллоо. Бүх хүмүүстээ хуваагаад нэг хүний 150,700 төгрөг нэмж төлөхөөр боллоо гэж хэлсэн. Тэгээд би Э.Х чатаар явуулсан ... гэсэн хаан банкны дансанд 150,000 төгрөг шилжүүлээд чатаар мөнгө хийсэн тухайгаа хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Х ... дугаарын гар утас руу удаа дараа залгаж, утсаа авахаар нь бараагаа авмаар байна, баяр ёслол боллоо гэхэд 7,000,000 төгрөгийн бараа буцаагдсан болохоор энэ барааг зарж байж, гаалиас бараагаа авна. Таны бараа гааль дээр ирсэн байгаа гэж хэлсэн. Харин Э.Х миний чат руу бараануудын зураг явуулаад энэ барааг зарж борлуулж, байж, таны захиалсан барааны мөнгийг төлж гаалиас ачааг чинь аваад нийтэд нь тарааж өгнө гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр сүүлийн явуулсан зураг дээрх барааг худалдаж авахаар нөхрийнхөө ... гэсэн хаан банкны данснаас Э.Х ...дугаарын дансанд 3,290,000 төгрөг шилжүүлээд одоог хүртэл захиалсан бараагаа авч чадахгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144/,
Хохирогч Г.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Буйдан худалдаа гэсэн фэйсбүүк грүпп дээр байршуулсан зарын дагуу Х гэсэн фэйсбүүк чат руу холбогдож сонирхсон буйдангийнхаа зургийг явуулж үнэ хэмжээ асуусан, хариуд нь Х гэсэн фэйсбүүк хаягтай хүн над руу 600.000 төгрөгийн үнэтэй элгэндүү материалтай 1:80 см хэмжээтэй буйдан байна гэсэн. ... ширээний зургийг нь үзээд би авахаар болж 2022 оны 01 сарын 25-ны өдөр 18 цагийн үед би 5400410926 дугаарын ... банкны Х гэсэн дансанд 700.000 төгрөг шилжүүлэн гүйлгээний утган дээр ... гэж бичсэн. Тэр өдрөө би дахиад Х гэсэн чат руу чат бичиж гоо сайхны ширээ сонирхож авахаар болоод ахин ... дугаарын Х гэх данс руу 00 цаг 43 минутанд 180.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 01 сарын 26-ны өдөр 14 цагийн үед Х хаягнаас над руу тээшинд барааг чинь өглөө 44.670 болж байна гэсэн чат бичсэн байсан. Чат ирсний дараа ... дугаарын Х гэсэн дансанд 44.700 төгрөг шилжүүлсэн. ...надад нийт 924.700 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-8 /,
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2021 оны 11 сарын 09-ний өдөр фейсбүүк “B” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас алдаж болохгүй алтан боломж шүү манайхаан хятадын супер хямдрал эхэлсэн байна 11 сарын 11 гээд маш сайн хямдарчээ арьсан буйдан шүү хамгийн гол нь үнэ 350.000 төгрөг захиалга авъя гэсэн пост оруулсан байхаар нь сонирхоод “B” гэх нэртэй фэйсбүүкийн цахим чатаар харьцаж 2.26-тай шар өнгөтэйгээс нь авъя гэж чат бичихэд утга дээр нь шар буйдан гээд гэр, утасны дугаараа бичээрэй гээд ... дугаарын Х гэсэн ... банкны дасныг өгсөн. “B” гэсэн чатаас ирсэн ... дугаарын Х гэсэн ... банкны данс руу 350.000 төгрөгийг 2021 оны 11 сарын 09-ний орой өөрийнхөө ... дугаарын ... банкны интернет данс ашиглан шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 113-114/,
Хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2021 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн ашигладаг А.Х нэртэй фэйсбүүк хаягнаасаа “B” гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн БНХАУ-аас бараа захиалж өгнө гэсэн утгатай зарын дагуу хандаж 2 ширхэг буйдан, 1 ширхэг толийг захиалахаар тохиролцож 790.000 төгрөгийг өөрийн ... банкны ... дугаартай данснаас Х гэсэн дансанд 2021 оны 01 сарын 11-ний өдөр, тус бараануудын тээврийн хөлс гэж 200.000 төгрөгийг өөрийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны Хонгорзул эзэмшигчтэй дансанд 2021 оны 11 сарын 19-ний өдөр тус тус шилжүүлэн нийт 990.000 төгрөгийн хохирол надад учирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 151-152/,
Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...БНХАУ-аас бараа захиалж өгнө гэсэн утгатай зарын дагуу хандаж буйдан захиалахаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн нэр дээрх ... банкны ... дугаартай данснаас Х нэртэй ...банкны ... дугаарын дансанд 450.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тээвэрлэлтийн хөлс гэж 120.000 төгрөгийг, мөн дээрх дансанд шилжүүлэн залилуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 189-190/,
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 онд би тухайн зурагнуудаас харж байгаад 20 ширхэг мотоцикль сонгоод БНХАУ-аас E нэртэй фэйсбүүк хэрэглэгчээр дамжуулан импортоор оруулж ирэхээр тохиролцоод 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ... банкны ... дугаартай данснаас Х эзэмшигчтэй ... банкны ... дугаартай дансанд урьдчилгаа төлбөрт 1.350.000 төгрөгийг шилжүүлэн утасны дугаараа солилцож байсан. ...хэд хоногийн дараагаар би дахин нэмж 4 ширхэгийг нэмж захиалаад ... банкны ... дугаартай дансанд 4.400.000 төгрөг 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн. ...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мотоциклиуд Монгол улсын Гаалийн хилээр орж ирсэн байна, гаалийн татвар 700.000 төгрөг болж байна гэж хэлсэн тул өөрийн данснаас дахин ... дугаартай дансанд 700.000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 6.450.000 төгрөгийг надаас аваад мотоцикль надад оруулж ирж өгөөгүй. ...мөнгөө буцаан нэхэхэд надад эхлээд 1.200.000 төгрөг дансаар өгч байсан, дараагаар нь 100.000-200.000 төгрөгөөр цувуулаад сард 1 удаа надад өгөөд байдаг байсан, түүний эргүүлж өгсөн мөнгийг тооцож үзэхэд 4.167.000 төгрөг байгаа. ...одоо надад 2.283.000 төгрөгийн бодит хохирол үлдсэн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 234-235/,
Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хоолны ширээ, сандал захиалахаар 280.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буйдан захиалахаар 200.000 төгрөг, мөн өдөр дахин гал тогооны ширээ захиалахаар 160.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ, 09 дүгээр сарын 05-ны өдөр хоолны ширээ сандал захиалахаар 195.000 төгрөг, мөн өдөр бэлэн хувцас захиалахаар 50.000 төгрөг, 09 дүгээр сарын 07-ны өдөр хувцас захиалахаар 42.000 төгрөг нийт 1.087.000 төгрөгийг Х эзэмшигчтэй ... банкны ... дугаартай дансанд шилжүүлэн залилуулсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 22-23/,
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“B ” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчийн БНХАУ-аас бараа захиалж өгнө гэсэн утгатай зарын дагуу хандаж буйдан захиалахаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн нэр дээрх хаан банкны ... дугаартай данснаас ... нэртэй ... банкны ... дугаартай дансанд 400.000 төгрөг, ачилтын мөнгө гэж өөрийн ээж Б ... банкны ... дугаартай данснаас 20.000 төгрөг, 80.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барааны ачилтын зардал гэж ... банкны ... дугаартай дансанд, гаалийн татварын хөлс гэж 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 157.200 төгрөгийг ... банкны .... дугаартай данснаас мөн Х ... дугаартай дансанд, бараа хадгалалтын мөнгө гэж 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 32.000 төгрөгийг ... банкны ... дугаартай Х нэртэй дансанд тус тус шилжүүлэн нийт 689.200 төгрөг залилуулсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 48-49/,
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...фэйсбүүкээр БНХАУ-аас бараа захиалж өгнө гэх зар оруулсан байсан тул Э.Х холбогдоход бараа захиалж өгнө гэж байсан. Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн ... банкны ... дугаарын данснаас Шкап, буйдан захиалахаар 460.000 төгрөгийг ... банкны ...дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн ... дугаарын данснаас ширээ, сандал, угаалгын машин захиалан ... банкны .... дугаарын дансанд 220.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр барааны үлдэгдэл мөнгөө өгчих гээд гуйж байгаад ... банкны ... дансанд 450.000 төгрөг шилжүүлэн авсан. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр барааны үлдэгдэл мөнгөө өгчих, танай бараа Эрээнд ирсэн байна гэж хэлээд надаас 340.000 төгрөгийг хаан банкны ... дансанд шилжүүлэн авсан, тэгээд хамгийн сүүлд нь хоёр хүүхдэдээ зориулан 2 ширхэг ширээ сандал захиалсан бөгөөд 220.000 төгрөг шилжүүлж байсан. ...би нийт БНХАУ-аас бараа захиалахаар нийт 1.690.000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 124-125/,
Хохирогч Ө.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн танил болох Б гэх хүний фэйсбүүк дээрээс манай дүү камин зуух оруулж ирэх гээд захиалга авч байгаа, энэ хүнтэй холбогдоорой гээд Х гэх нэртэй фэйсбүүк хаяг тавьсан байсан, тэгэхээр нь би уг хүнтэй холбогдоод... гэх данс руу эхлээд 690.000 төгрөг шилжүүлсэн. ...7 хоногийн дараа каргоны мөнгө болох 100.000 төгрөг шилжүүлчих гэсэн, тэгэхээр нь би уг данс руу дахин 100.000 төгрөг шилжүүлсэн. Би нийт 2 удаагийн гүйлгээгээр 790.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 176-178/,
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...байраа үзсэн өдрөө би Х ... дугаарын ... банкны дансанд өөрийнхөө ... дугаарын данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Улаанбаатар хотоос барилгын материал авах гэсэн мөнгө хүрэхгүй байна, ахиад 1 сая төгрөг шилжүүлэх боломж байна уу гэхээр нь би Х ... банкны ... дугаарын данс руу мөн адил өөрийнхөө данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Х хаан банкны ... дугаарын данс руу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 6 сая төгрөг 1 жилийн байрны түрээсийн мөнгийг гүйцээж өгсөн. Х нийт 6 сая төгрөгөөсөө надад бага багаар цувуулан 3.100.000 төгрөг буцааж өгсөн. ...одоо надад 2.900.000 төгрөг өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 217-218/,
Хохирогч З.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цахим хэрэгсэл ашиглан “Х” нэртэй фейсбүүк чатаар ямар буйдан сонирхож байна, би гадаадаас буйдан оруулж ирж зардаг гэсэн зарын дагуу холбогдож 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 670.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлж залилуулсан. ...миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 231/,
Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би фэйсбүүк үзэж байхад Б нь хямдралтай үнээр буйдан оруулж ирнэ гэсэн зарын дагуу Э.Б харилцаж пост бичиж байгаад захиалахаар болсон. Би хэлсэн данс руу нь 540.000 төгрөгийг 2021 оны 11 сарын 10-ны өдөр өөрийн гэрээсээ интернэт банк ашиглаж ... данс руу шилжүүлж, утасны дугаараа бичсэн. ...каргоны мөнгө явуул гэхээр нь 100.000 төгрөг шилжүүлсэн. Миний мөнгө шилжүүлж байсан данс эзэмшигчийнх нь нэр Э.Х гэсэн байсан. Би гомдолтой мөнгөө барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 69/,
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цахим хэрэгсэл ашиглан “Х” нэртэй фейсбүүк хаягт “буйдан зарна” гэсэн зарын дагуу холбогдсон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 580.700 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 150/,
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цахим хэрэгсэл ашиглаж, Б гэх хүний фейсбүүкээр дамжуулж “буйдан зарна” гэсэн зарын дагуу холбогдож 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 450.000 төгрөгийг ... банкны ... дугаарын дансаар шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 180-181/,
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цахим хэрэгсэл ашиглаж, БНХАУ-аас бараа оруулж ирнэ гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж, буйдан, зурагтын тавиур, кофений машин, телевизор, хувцас авахаар зарын дагуу холбогдож 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 17 удаагийн гүйлгээгээр нийт 6.246.500 төгрөгийг ... банкны ... дугаарын дансаар шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 207-208/,
Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цахим хэрэгсэл ашиглан “Х” нэртэй фейсбүүк чатаар хүүхдийн давхар ор захиалахаар холбогдсон 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 583.928 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлж залилуулсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 100/,
Шүүгдэгч Э.Х нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан талаарх тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 43-44, 4-р хх-ийн 93/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1,115, 196, 2-р хх-ийн 2, 2-р хх-ийн 40, 2-р хх-ийн 108, 2-р хх-ийн 183, 2-р хх-ийн 223, 3-р хх-ийн 11, 3-р хх-ийн 43, 3-р хх-ийн 120, 3-р хх-ийн 165, 3-р хх-ийн 206, 4-р хх-ийн 68, 4-р хх-ийн 225, 5-р хх-ийн 54, 176, 202, 6-р хх-ийн 81/,
Хохирогч Б.У ... банкны дансны хуулга /1-р хх-ийн 7/,
Хохирогч Х.Б дансны хуулга /2-р хх-ийн 42-47/,
Хохирогч А.Х дансны хуулга /2-р хх-ийн 159-161/,
Хохирогч Б.Удансны шилжүүлгийн мэдээлэд /3-р хх-ийн 50-52/,
Хохирогч Э.О дансны хуулга /3-р хх-ийн 117-119/,
Хохирогч Б.Т дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 214-215, 216-220/,
Хохирогч Ц.Т фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 96/,
Шүүгдэгч Э.Х ... банкны дансны хуулга /1-р хх-ийн 38-39, 56-105, 151-179, 2-р хх-ийн 15-22, 2-р хх-ийн 62-92, 2-р хх-ийн 119-124, 2-р хх-ийн 163-168, 2-р хх-ийн 239-245, 3-р хх-ийн 27-28, 3-р хх-ийн 69-99, 3-р хх-ийн 180-189, 3-р хх-ийн 220-224, 4-р хх-ийн 133-191, 5-р хх-ийн 5-18/,
Цахим хаягаар хохирогч нартай харилцсан тухай фэйсбүүк чатны хуулга /1-р хх-ийн 118-139, 211-236, 2-р хх-ийн 48-50, 2-р хх-ийн 116-117, 2-р хх-ийн 204-208, 3-р хх-ийн 53-63, 3-р хх-ийн 127-143, 4-р хх-ийн 81-88, 5-р хх-ийн 19-41, 60-65, 94-118, 129-143, 221-249, 6-р хх-ийн 1-66, 85-95/,
Шүүгдэгч Э.Х ... банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 236-237, 3-р хх-ийн 24-25/,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05-р сарын 20-ны өдрийн 15 дугаартай “хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /4-р хх-ийн 58-60/,
Хохирогч нарын хохирлын тооцоо хүснэгтээр /6-р хх-ийн 168-169/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ш овогт Э.Х нь цахим хэрэгсэл ашиглаж, Э.Х гэх фейсбүүк хаяганд БНХАУ-аас гэр ахуйн тавилга захиалж өгнө гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Б.У хуурч, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 178.000 төгрөг, 150.000 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 228.000 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.560.000 төгрөг буюу нийт 2.116.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... банкны ... тоот дансаар 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,
-цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүкэд “Тавилга захиалга авна” гэсэн хуурамч зар байршуулж хохирогч О.М хуурч, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 4.029.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... банкны .... тоот данснуудад шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглаж “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 14 удаагийн гүйлгээгээр нийт 3.523.000 төгрөгийг ... банкны ... тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан,
-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж хохирогч Г.И хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 924.700 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж хохирогч Х.Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 3.052.000 төгрөгийг ... банкны ... тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУаас бараа захиалж өгнө” гэж хохирогч Б.Д хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 350.000 төгрөгийг ... банкны 5400410926 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУаас бараа захиалж өгнө” гэж хохирогч А.Х хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр нийт 990.000 төгрөгийг... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУаас бараа захиалж өгнө” гэж хохирогч П.М хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр нийт 570.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, “E” Э нэртэй фейсбүүк хаяганд “мотоцикл захиалгаар оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулж гэж хохирогч Э.М хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.450.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж Х нэртэй фейсбүүк хаяганд БНХАУ-аас бараа захиалж өгнө гэсэн утга бүхий зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ц хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр нийт 1.087.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж хохирогч Б.У хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5 удаагийн гүйлгээгээр нийт 689.200 төгрөгийг ... банкны ... тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглан Э.Х гэх фейсбүүк хаяганд “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Э.О хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 1.690.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 11 дүгээр сард фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Н хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2 удаагийн гүйлгээгээр 790.000 төгрөгийг ... банкны ...тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан “аз аз од од” гэх фейсбүүк хаяганд “орон сууц түрээслэнэ” гэсэн хуурам зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Д.Б хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглаж, “Буйдан худалдаа” нэртэй группэд Х гэх фейсбүүк хаягнаас “тавилга зарж байна” гэсэн хуурамч зар байршуулж, урьдчилгаа мөнгө шилжүүл гэж хохирогч Ч.Г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... банкны ...дугаарын дансаар 250.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ачаагаа вагоноор оруулж ирвэл хурдан ирнэ гэж 69.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ачуулсан бараан дотроос дахин өөр буйдан авах санал тавьж, ... банкны ... дугаарын дансаар 225.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буйдангийн үлдэгдэл мөнгө гэж ... банкны ... дугаарын дансаар 225.000 төгрөгийг тус тус буюу 4 удаагийн үйлдлээр нийт 769.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглан “Х” нэртэй фейсбүүк чатаар ямар буйдансонирхож байна, би гадаадаас буйдан оруулж ирж зардаг гэж хохирогч З.Н хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 670.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк хаягт “буйдан оруулж ирнэ” гэсэн утга бүхийхуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч П.Т хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 640.000 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглан “Х” нэртэй фейсбүүк хаягт “буйдан зарна” гэсэнутга бүхий зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Г.О хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 580.700 төгрөгийг ...банкны .... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглан “Х” нэртэй фейсбүүк чатаар хүүхдийн давхар ор захиалахаар холбогдсон хохирогч Ц.Т хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 583.928 төгрөгийг ... банкны ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглаж, БНХАУ-аас бараа оруулж ирнэ гэсэн утга бүхий хуурамчзар байршуулж, буйдан, зурагтын тавиур, кофений машин, телевизор, хувцас аваад явуулна гэж хохирогч Б.Т хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 17 удаагийн гүйлгээгээр нийт 6.246.500 төгрөгийг ... банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-Цахим хэрэгсэл ашиглаж, Б гэх хүний фейсбүүкээр дамжуулж “буйдан зарна” гэсэн хуурамч зар байршуулж хохирогч Б.О хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 450.000 төгрөгийг ... банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Б.У ... банкны дансны хуулга /1-р хх-ийн 7/, хохирогч Х.Б дансны хуулга /2-р хх-ийн 42-47/, хохирогч А.Х дансны хуулга /2-р хх-ийн 159-161/, хохирогч Б.У дансны шилжүүлгийн мэдээлэд /3-р хх-ийн 50-52/, хохирогч Э.О дансны хуулга /3-р хх-ийн 117-119/, хохирогч Б.Т дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 214-215, 216-220/, хохирогч Ц.Т фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-ийн 96/, шүүгдэгч Э.Х ... банкны дансны хуулга /1-р хх-ийн 38-39, 56-105, 151-179, 2-р хх-ийн 15-22, 2-р хх-ийн 62-92, 2-р хх-ийн 119-124, 2-р хх-ийн 163-168, 2-р хх-ийн 239-245, 3-р хх-ийн 27-28, 3-р хх-ийн 69-99, 3-р хх-ийн 180-189, 3-р хх-ийн 220-224, 4-р хх-ийн 133-191, 5-р хх-ийн 5-18/, цахим хаягаар хохирогч нартай харилцсан тухай фэйсбүүк чатны хуулга /1-р хх-ийн 118-139, 211-236, 2-р хх-ийн 48-50, 2-р хх-ийн 116-117, 2-р хх-ийн 204-208, 3-р хх-ийн 53-63, 3-р хх-ийн 127-143, 4-р хх-ийн 81-88, 5-р хх-ийн 19-41, 60-65, 94-118, 129-143, 221-249, 6-р хх-ийн 1-66, 85-95/, шүүгдэгч Э.Х ... банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 236-237, 3-р хх-ийн 24-25/, хохирогч нарын хохирлын тооцоо хүснэгтээр /6-р хх-ийн 168-169/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Х үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Э.Х үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас бусдад 42.201.728 төгрөгний хохирол учруулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э.Х үйлдлийг “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж ирүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Х үйлдсэн залилах гэмт хэргийн 21 удаагийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруугийн боон зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.У нь 2,116,000 төррөгийг, хохирогч О.М нь 4,029,000 төгрөгийг, хохирогч Э.Б нь 3,523,000 төгрөгийг, хохирогч Г.И нь 924,700 төгрөгийг, хохирогч Х.Б нь 3.052.000 төгрөгийг, хохирогч Б.Д нь 350.000 төгрөгийг, хохирогч А.Х нь 990.000 төгрөгийг, хохирогч П.М нь 570.000 төгрөгийг, хохирогч Э.М нь 6.450.000 төгрөгийг, хохирогч Б.Ц нь 1.087.000 төгрөгийг, хохирогч Б.У нь 689.200 төгрөгийг, хохирогч Э.О нь 1.690.000 төгрөгийг, хохирогч Ө.Н нь 790.000 төгрөгийг, хохирогч Д.Б нь 6.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Г нь 769.000 төгрөгийг, хохирогч З.Н нь 670.000 төгрөгийг, хохирогч П.Т нь 640,000 төгрөгийг, хохирогч Г.О нь 580.700 төгрөгийг, хохирогч Ц.Т нь 583.928 төгрөгийг, хохирогч Б.Т нь 6.246.500 төгрөгийг, хохирогч Б.О нь 450.000 төгрөгийг тус тус нэхэмжилжсэн ба нийт хохирлын хэмжээ 42.201.728 төгрөг болно.
Шүүгдэгч нь дээрх хохирогч нарт учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.У 2.116.000 төгрөг, хохирогч Б.Ц 1.087.000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулга, тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Э.Х хохирогч Б.У, Б.Ц нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын нэхэмжлэлээс хохирогч О.М 2.000.000 төгрөгийг, хохирогч Э.М 4.167.000 төгрөгийг, хохирогч Б.Ц 1.087.000 төгрөгийг, хохирогч Э.О 110.000 төгрөгийг, хохирогч Д.Б 3.100.000 төгрөгийг, хохирогч Б.Т 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулга, тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Х нийт 29.321.728 төгрөгийн гаргуулж, хохирогч О.М 2.029.000 төгрөгийг, хохирогч Э.Б 3.523.000 төгрөгийг, хохирогч Г.И 924.700 төгрөгийг, хохирогч Х.Б 3.052.700 төгрөгийг, хохирогч Б.Д 350.000 төгрөгийг, хохирогч А.Х 990.000 төгрөгийг, хохирогч Х.М, 570.000 төгрөгийг, хохирогч Э.М 2.283.000 төгрөгийг, хохирогч Б.У 689.200 төгрөгийг, хохирогч Э.О 1.580.000 төгрөгийг, хохирогч Ө.Н 790.000 төгрөгийг, хохирогч Д.Б 2.900.000 төгрөгийг, хохирогч П.Г 769.000 төгрөгийг, хохирогч З.Н 670.000 төгрөгийг, хохирогч П.Т 640.000 төгрөгийг, хохирогч Г.О 580.700 төгрөгийг, хохирогч Ц.Т 583.928 төгрөгийг, хохирогч Б.Т 5.946.500 төгрөгийг, хохирогч Б.О 450.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах замаар бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Э.Х ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Х эрүүгийн ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зарим хохирогч нарын хохирлыг төлж барагдуулж байгаа, 1-3 насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, цаашид хохирогч нарын хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломж олгох зэрэг байдлуудыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар буюу 3 жилийн хугацаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг учрыг мэдэгдвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч“ залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х 3 /гурван/ жилийн хугацаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүний хувьд оногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Х бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсаны төлбөрт нийт 29,321,728 /хорин есөн сая гурван зуун хорин нэгэн мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж, ... тоотод оршин суух хохирогч О.М 2,029,000 /хоёр сая хорин есөн мянга/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Э.Б 3,523,000 /гурван сая таван зуун хорин гурван/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Г.И 924,700 /есөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Х.Б 3,052,700 /гурван сая тавин хоёр мянга долоон зуун/ төгрөгийг, ...тоотод оршин суух хохирогч Б.Д 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч А.Х 990,000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг, ...тоотод оршин суух хохирогч Х.М 570,000 /таван зуун далан мянга/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Э.М 2,283,000 /хоёр сая хоёр зуун наян гурван мянга/ төгрөгийг,... тоотод оршин суух хохирогч Б.У 689,200 /зургаан зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Э.О 1,580,000 /нэг сая таван зуун наян мянга/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Ө.Н 790,000 /долоон зуун ерэн мянга/ төгрөгийг, ...тоотод оршин суух хохирогч Д.Б 2,900,000 /хоёр сая ерөн зуун мянга/ төгрөгийг, ...тоотод оршин суух хохирогч П.Г 769,000 /долоон зуун жаран есөн мянга/ төгрөгийг,... тоотод оршин суух хохирогч З.Н 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийг, ...тоотод оршин суух хохирогч П.Т 640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг, ...тоотод оршин суух хохирогч Г.О 580,700 /таван зуун наян мянга долоон зуун/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Ц.Т 583,928 /таван зуун наян гурван мянга есөн зуун хорин найман/ төгрөгийг, ... тоотод оршин суух хохирогч Б.Т 5,946,500 /таван сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуун/ төгрөгийг, ...тоотод оршин суух хохирогч Б.О 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ ба хувийн баталгаа гаргах тухай талсан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц