Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/795

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Лхагваагийн Од холбогдох эрүүгийн 2211 00000 1510 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урианхай овогт Лхагвагийн О /РД:/,

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж 18 дугаар байрны 15 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрханы 46-45 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МИК” нэртэй караокед Т.Буджаргалыг үсдэж, толгойн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас Т.Буджаргалын биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 682 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МИК” нэртэй караокед Т.Буджаргалыг үсдэж, толгойн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас Т.Буджаргалын биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Т.Буджаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд тамхиа Дөлгөөн бид хоёр татаж дуусаад түрүүлээд орж ирж байсан чинь О хаалганаас урууддаг шатны дор газар хэвтэж байхаар нь Энх-Дөлгөөн бид хоёр өргөөд буйдан дээр суулгасан.Тухайн үед миний гар цус болсон байхаар нь харсан чинь Оийн толгойны баруун хажуу хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд Энх-Дөлгөөн бид хоёр сандраад байж байтал О босож ирээд над руу “чи худалч пизда, чи надад таалагддаггүй” энэ тэр гэж дайраад юм хэлэх ч завдалгүй намайг сууж байхад үсдээд, газар унагаад ширээний хажуугийн зайнд гаргаад хөлөөрөө миний толгой хэсэгт баруун нүдний хавьд 2 удаа өшиглөсөн. Би тэгээд нүүрээ гараараа хамгаалаад газар хэвтсэн байсан. Тэр үед Энх-Дөлгөөн ирээд Оийг надаас арай гэж салгаад цааш нь авч явсан. Тэгээд надаас холдуулчихсан байхад бас дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.Оийг хэдэн жилийн өмнө Наранжаргалын төрсөн өдөр дээр уулзаж танилцаж байхад нь бас манай найзууд тэнд байна гээд нэг удаа очиж байсан. Өмнө огт хэрүүл маргаан хийж байгаагүй, утасны дугаараа ч мэдэлцдэггүй хүмүүс бид хоёр. Яг яагаад над руу дайрсныг би мэдэхгүй байна. Би Оийг цохисон гар хүрч гэмтээсэн зүйл байхгүй. Гадаа тамхи татаж үлдчихээд нэг харахад шатны доод зайнд хэвтэж байсан бөгөөд шатнаас унасан гэж бодож байна. Түүнээс өөрөөр гэмтэх боломж байхгүй. Надад хөнгөн гэмтэл гарсан байна. Тийм болохоор одоо надад санал гомдол гээд байх зүйл алга. Надад энэ хүнээс нэхэмжилж байгаа зүйл алга байна...” гэх /хавтаст хэргийн 6, 8 дугаар тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11102 дугаартай дүгнэлтэд:

Т.Буджаргалын биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т-зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Гэрч Э.Энхдөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны 17 цагт Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард байдаг караоке дээр нь ирээд зөөгчөөр ажилласан. Над руу Буджаргал 21 цагийн үед залгаад ярьсан бөгөөд ойр зуурын юм ярьж байгаад би “Одкогийн нээсэн караокед зөөгч хийж байгаа чи ирэх үү” гэхэд Буджаргал зөвшөөрөөд удалгүй ирсэн. Буджаргал ирээд Одко болон түүний найз танихгүй охин бид дөрөв суугаад хамт пиво ууцгаасан. Би 5 орчим “Сэнгүр” уусан Буджаргалыг ирэхээс өмнө бид гурав нэг нэг пиво уусан байсан. Тэгээд нөгөө танихгүй охин явчихсан байсан бөгөөд бид гурав юм ярьж сууж байгаад 1 цагийн үед Одко Буджаргалыг газар унагаачихсан зодож байсан. Би яг хаашаа нь яаж зодсоныг би санахгүй байна. Тухайн үед караокеноос хүмүүс гарч байсан болохоор би сайн анзаараагүй. Намайг тэр хүмүүсээс тооцоо авах гээд босох үед тэр хоёр ямар нэг хэрүүл маргаангүй зүгээр сууж байсан. Одко намайг ажлаа хийж явах үед гадаа ганцаараа тамхилж байгаад шатнаас уначихсан. Шатнаас уначихаар нь би босгоод буйдан дээр аваачиж суулгахад Одкогийн баруун хөмсөг язраад их цус гарч байсан бөгөөд би салфеткаар цэвэрлэж өгсөн. Буджаргал бас санаа нь зовоод сандраад гүйгээд байсан. Тэгээд намайг цусыг нь арчиж байхад арчуулахгүй гээд уурлаад байсан бөгөөд тухайн үед дээр ярьсан хүмүүс тооцоо хийхээр гарч ирсэн. Тэгээд би тооцоо хийлгэчхээд эргээд ирэхэд Буджаргал доор нь Одко дээр нь гарчихсан Буджаргалыг өшиглөж харагдсан. Энэ хоёр хүн бие биеэ сайн мэдэхгүй. Өмнө хоорондоо хэрүүл хийж байгаагүй зүв зүгээр байсан. Хэн хэн нь пиво ууж байхдаа бага зэрэг маргалдаад байсан бөгөөд тэгээд хоорондоо тэврэлдээд байсан. Түүнээс зодолдохоор маргаагүй. Одко шатнаас унаад толгой нь гэмтсэн. Харин Буджаргалыг Одко зодсон бөгөөд миний харснаар Буджаргал Одког гэмтээсэн зүйл байхгүй...” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Ямар нэг санал байхгүй, зөвшөөрч байна...” гэх /хавтаст хэргийн 47 дугаар тал/, 

шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах шаардлага байхгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 11102 дугаартай дүгнэлт мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Л.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Т.Буджаргал хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Л.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Урианхай овогт Лхагвагийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Л.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлээгүй хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×          П.АРИУНБОЛД