Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар   2022/ШЦТ/826

 

 

 

 

  2022         10         25                                      2022/ШЦТ/826

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч О.Н /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Нт холбогдох эрүүгийн “2211 01278 1548” дугаартай, 186/2022/0782/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлал, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 2, эхийн  хамт, хххххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, О.Н,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч О.Н нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Агийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  зурагт, гар утас, сандал зэргийг эвдэж 5.698.500 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө устгах, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Аы:...2022 оны 7 дугаар сарын 16-ны өглөө Н найзындаа очоод ирье гээд гарч яваад орой 20 цагийн орчимд ирэхдээ согтуу ирээд чи хэнтэй хамт буудал орсон, цагийн буудал авсан байна манай найз чамайг харсан гэж байна гээд хардаад хэрүүл хийгээд байхаар нь би тоохгүй зурагт үзээд сууж байтал төмөр савтай чипсийг авч базаж зурагт руу шидэж хагалаад зурагтыг нь газар унагаад дээрээс нь дэвслээд байсан. Миний Ай фоне-13 про макс загварын гар утсыг булааж аваад чи өөр хүнтэй харилцсан зүйл байх ёстой гээд миний утсыг үзэж байгаад гарч ирэхгүй байна, юм гарч ирэх хүртэл нь мөрдөнө мөшгөнө гээд байхаар нь унтаж амар миний утсыг өгчих гэхэд битгий хуц гичий, пязда гэх зэргээр хараагаад гарт тааралдсан эд зүйлээ аваад надруу шидээд байхаар нь би гарч зугтаагаад гэрийн гадаа явж байсан хүний утсыг гуйгаад Нын ээжийг дуудсан. Ээж нь ирээд бид хоёр хамт гэрлүү ороход миний утсыг үзээд байж байсан. Ээж нь миний хүү утсыг нь өгчих хоёулаа гэртээ харья гэхэд уурлаад миний утсыг зурагт руу шидчихээд орилж байгаад ээж нь дагуулаад гараад явсан. Өнөөдөр 12 цагийн үед ирээд хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгоод оруулсан чинь архи нь гараад арай гайгүй болчихсон бэлэн гоймон бариад орж ирсэн. Гоймонгоо дэвтээгээд идэх гэж байхаар нь би ариун цэврийн өрөөнд сууж байтал гэнэт уурлаад гоймонгоо авч шидээд сууж байсан сандлаа аваад дэвслээд эвдэлчихсэн. Би айгаад гарах гэж байтал би зайлаад өгье гэж хэлээд  гараад яваад 15 цагийн үед дахиж ирээд хаалга цохиод намайг оруулчих би зүгээр гэхээр нь хаалгаа тайлаад оруулсан. Орж ирээд унтаад өгсөн. Би гэрээ цэвэрлээд маргаашийн ажилдаа бэлдээд гал тогооны өрөөнд байж байтал орж ирээд пязда минь юу хийгээд байна гээд миний утсыг шүүрч аваад миний фудволкоос татаж ураад миний хүзүү рүү гараараа түлхэхээр нь зугтаад үүднээс дээгүүрээ хувцас өмсөж гараад жижүүр эгчийн утсыг аваад өөрийнх нь ээж рүү ярьчихаад жижүүр эгчийг дагуулаад гэрт ороод утсаа авъя гэхэд өгөхгүй гээд орилж байгаад миний утсыг цонхоор гадагшаа шидчихсэн. Би утсаа олж авах гээд гадаа гарахад гадаа гараад ирчихсэн миний утсыг хайгаад байж байсан. Чи утсаа хайгаад байгаа юм уу пязда минь гээд надаас гэрийн түлхүүр булааж аваад явсан. Би утсаа олоод орцны гадаа ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Цагдаатай хамт ороод цагдаа нар Нордовыг аваад явсан. Өмнө нь 2022 оны 5 дугаар сард агсан тавьж манай гэрийн Самсунг 43 инчийн зурагтыг эвдэлчихээд оронд нь 6 дугаар сард Пи Си молл дэлгүүрээс 60 инчийн Тошива брэндийн зурагт лизингээр авч өгсөн байсан үнийг нь сайн мэдэхгүй байна. Би 6 дугаар сарын сүүлээр Эпл стори нэртэй дэлгүүрээс 4,000,000 төгрөгөөр лизинг хийж худалдаж авсан Ай фоне 13 про макс загварын гар утас, модон сандал зэргийг эвдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Атарцэцэгийн:...2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна намайг ажлын байр болох 23/2 дугаар байрны жижүүрийн өрөөнд байж байтал манай байрны 14 тоотод оршин суудаг нэрийг мэдэхгүй охин миний өрөөг шагайгаад уйлсан байдалтай орж ирсэн. Тэгээд манай найз залуу миний гар утсыг цонхоор шидэх гээд байна мөн гэрийн зурагт эвдэлчихлээ гээд миний гар утсаар ээжтэйгээ ярьсан. Тэгээд ярьж дуусчихаад намайг дээшээ гэрт хүргээд өгөөч гэхээр нь би түүнийг гэрт нь хүргэж өгөөд хаалга тогштол найз залуу нь хаалгыг нь нээж өгсөн. Тухайн үед найз залуу аймар бол согтуу байгаагүй гэхдээ өөрөөс нь архи үнэртэж байсан. Тэгээд тэр охин надад хандан эгчээ миний гар утсыг өгөхгүй байна та таталцаад аваад өгөөч гэхээр нь би тийм өндөр залууг дийлэхгүй шүү дээ гэж хэлээд байж байтал найз залуу нь найз охиныгоо гараараа түлхээд гар утсыг нь цонхоор шидчихсэн. Тэгээд нөгөө охин уйлаад гэрээсээ гарч гүйгээд гар утсаа авч ирсэн. Түүний гар утас нь битүү бяцарсан байдалтай байсан. Тэгээд би удалгүй явсан. Цагдаа нар ирэх шиг болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар тал/,

2.3.“Ашид Билгүүн ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ:...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-622/3983 дугаартай “...Мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 13 про макс маркийн гар утас, Тошива загварын 60 инчийн зурагт, эргэдэг зандан модон сандлын зах зээлийн үнийн судалгааг 2022 оны 7 дугаар сарын 17-ны байдлаар 5.698.500 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов гэх дүгнэлт. /хх-ийн 16-18 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 319 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 58 дугаар тал/, Ашид Билгүүн ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 16-18 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, тус шүүхээс хохирогч Э.Атай утсаар ярьсан тэмдэглэл  зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгч О.Н нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Н нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Агийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  зурагт, гар утас, сандал зэргийг эвдэж 5.698.500 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгө устгах, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

        - хохирогч Э.Аы:... 2022 оны 7 дугаар сарын 16-ны өглөө Нордов найзындаа очоод ирье гээд гарч яваад орой 20 цагийн орчимд ирэхдээ согтуу ирээд чи хэнтэй хамт буудал орсон, цагийн буудал авсан байна манай найз чамайг харсан гэж байна гээд хардаад хэрүүл хийгээд байхаар нь би тоохгүй зурагт үзээд сууж байтал төмөр савтай чипсийг авч базаж зурагт руу шидэж хагалаад зурагтыг нь газар унагаад дээрээс нь дэвслээд байсан.... миний утсыг цонхоор гадагшаа шидчихсэн. Би утсаа олж авах гээд гадаа гарахад гадаа гараад ирчихсэн миний утсыг хайгаад байж байсан. Чи утсаа хайгаад байгаа юм уу пязда минь гээд надаас гэрийн түлхүүр булааж аваад явсан. Би утсаа олоод орцны гадаа ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Цагдаатай хамт ороод цагдаа нар Нордовыг аваад явсан. Өмнө нь 2022 оны 5 дугаар сард агсан тавьж манай гэрийн Самсунг 43 инчийн зурагтыг эвдэлчихээд оронд нь 6 дугаар сард Пи Си молл дэлгүүрээс 60 инчийн Тошива брэндийн зурагт лизингээр авч өгсөн байсан үнийг нь сайн мэдэхгүй байна. Би 6 дугаар сарын сүүлээр Эпл стори нэртэй дэлгүүрээс 4,000,000 төгрөгөөр лизинг хийж худалдаж авсан Ай фоне 13 про макс загварын гар утас, модон сандал зэргийг эвдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/,

- гэрч  Н.Атарцэцэгийн:...2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна намайг ажлын байр болох 23/2 дугаар байрны жижүүрийн өрөөнд байж байтал манай байрны 14 тоотод оршин суудаг нэрийг мэдэхгүй охин миний өрөөг шагайгаад уйлсан байдалтай орж ирсэн. Тэгээд манай найз залуу миний гар утсыг цонхоор шидэх гээд байна мөн гэрийн зурагт эвдэлчихлээ гээд миний гар утсаар ээжтэйгээ ярьсан. Тэгээд ярьж дуусчихаад намайг дээшээ гэрт хүргээд өгөөч гэхээр нь би түүнийг гэрт нь хүргэж өгөөд хаалга тогштол найз залуу нь хаалгыг нь нээж өгсөн. Тухайн үед найз залуу нь аймар бол согтуу байгаагүй гэхдээ өөрөөс нь архи үнэртэж байсан. Тэгээд тэр охин надад хандан эгчээ миний гар утсыг өгөхгүй байна та таталцаад аваад өгөөч гэхээр нь би тийм өндөр залууг дийлэхгүй шүү дээ гэж хэлээд байж байтал найз залуу нь найз охиныгоо гараараа түлхээд гар утсыг нь цонхоор шидчихсэн. Тэгээд нөгөө охин уйлаад гэрээсээ гарч гүйгээд гар утсаа авч ирсэн. Түүний гар утас нь битүү бяцарсан байдалтай байсан. Тэгээд би удалгүй явсан. Цагдаа нар ирэх шиг болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар тал/,

- “Ашид Билгүүн ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ:...2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн ТХҮ-622/3983 дугаартай  “...Мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 13 про макс маркийн гар утас, Тошива загварын 60 инчийн зурагт, эргэдэг зандан модон сандлын зах зээлийн үнийн судалгааг 2022 оны 7 дугаар сарын 17-ны байдлаар 5,698,500 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов гэх дүгнэлт. /хх-ийн 16-18 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Аг “...цагаар буудалд орлоо..” гэх шалтгаанаар  хардаж улмаар түүний гэрийн эд зүйл болох зурагт, сандал, гар утас зэргийг эвдэж, устгаж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Ашид Билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ зэргээр хангалттай нотлогдож байх тул О.Нын  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Ныг “ бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч Э.А нь шүүгдэгч О.Нтой эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, О.Н нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан  гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Ныг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Нг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ