| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0303/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2018-12-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.М-н нэхэмжлэлтэй, Ц.Н-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М нь 2018 оны 09 дүгээр сарын 21-нд ... регистрийн дугаартай Ц.Н-д нийт 20 хайрцаг ачаа барааг Улаанбаатар хот руу өөрийнх нь ачуулж байгаа М нэртэй каргогоор нь дамжуулан тээвэрлүүлсэн юм. Эргэн буцаалтаар 682.000 /зургаан зуун наян хоёр мянга/ төгрөг бичүүлсэн. Гэвч өнөөг хүртэл дээрх мөнгийг өгөхгүй, ор сураггүй алга болсон. Ц.Н-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Ц.Н нь ... маркийн улаан хүрэн өнгийн машин эзэмшиж байгаа. Нөхөр М нь ... дугаарын утастай. М-с Н-тай холбогдох утасны дугааруудыг олох боломжтой. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Н-д нийт 20 хайрцаг ачаа барааг Улаанбаатар хот руу М нэртэй каргогоор нь дамжуулан тээвэрлүүлсэн байх бөгөөд эргэн буцаалтаар 682.000 төгрөг бичүүлж уг төлбөрөө буцаан авах гэсэн боловч ор сураггүй алга болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Н-н хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг нь тогтоох үндэслэлтэй байх бөгөөд эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэхээр тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Н-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Н-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц