Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/791

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргид овогт Дэмбэрэлийн Ст холбогдох эрүүгийн 2211 00000 1579 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мэргэд ургийн овогт Дэмбэрэлийн С /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, краннист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 30 дугаар гудамжны 445 тоотод байнга оршин суух албан ёсны хаягтай боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 57в байрны 68 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 33 дугаар гудамжинд бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Мөнхдөлийн биед гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь дээд эрүүний зүүн хажуугийн 3 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 700 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.С нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 33 дугаар гудамжинд бусадтай архидан согтуурах үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Мөнхдөлийн биед гараараа цохиж халдсаны улмаас эрүүл мэндэд нь дээд эрүүний зүүн хажуугийн 3 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Ц.Мөнхдөл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 33 дугаар гудамжны ойролцоо хуурай ах С, Батсайхан, Одонбаяр, Лхагваа нартай тааралдсан. Тухайн өдөр би өөрийн найз Лхагвабаяртай хамт 1 шил 0,75 литрийн архи хуваагаад уучихсан байсан. Тэгээд ах нар архи ууж байхаар нь урдуур нь ороод архинаас уух гэтэл намайг Саа ах намайг хөөгөөд байсан ба би буцаад явж байхад Саа ах хойноос дуудаад эргээд хартал шууд миний уруул хэсэг рүү цохиод авсан. Саа ах миний уруул руу цохиж 1 шүдийг маань унагаасан, бас нэг шүд бага зэрэг үйрсэн. Маргаан болох үед Одонбаяр гэдэг хүн байсан...” гэх /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11734 дугаартай дүгнэлтэд:

Д.Мөнхдөлийн биед дээд эрүүний зүүн хажуугийн 3 дугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо,

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг 5% алдагдуулна гэх /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би чамтай архи уумаар байна гэхээр нь чамтай архи уухгүй гэхэд намайг элдвээр хараагаад байхаар нь миний уур хүрээд түүний ам хэсэг рүү 1 удаа маш хүчтэй алгадчихсан юм...” гэх /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, 

шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 11734 дугаар дүгнэлт мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Мөнхдөл нь эмчилгээний зардал 350,000 төгрөг баримтаар нэхэмжилж, шүүгдэгч Д.С 1,000,000 төгрөг төлсөн байх тул цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Мэргэд ургийн овогт Дэмбэрэлийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Д.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлээгүй хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×             П.АРИУНБОЛД