Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 309

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би нэхэмжлэгч К банкны Замын-Үүд дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б, Л.Б нарт холбогдох үндсэн зээл 5.717.983,11 төгрөг, зээлийн хүү 2.490.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.370,89 төгрөг, нийт 8.555.324 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэн Л.Б, Л.Б нар нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “К банкны Замын Үүд дэх салбар”-тай ... тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.500.000 /Арван таван сая, таван зуун мянган/ төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 9.782.016,89 төгрөг, зээлийн хүүнд 6.847.434,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.588,34 төгрөг, нийт 16.636.039,5 төгрөг төлсөн. Цалингийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 602 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 5.717.983,11 төгрөг, зээлийн хүү 2.490.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.370,89 төгрөг,  нийт 8.555.324 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Ө.Г-д холбогдуулан Л.Б, Л.Б нарт холбогдох үндсэн зээл 5.717.983,11 төгрөг, зээлийн хүү 2.490.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.370,89 төгрөг,  нийт 8.555.324 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Б, Л.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Б, Л.Б бид К банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид 2014 онд К банкнаас 15.500.000 төгрөгийн зээл авч ажилгүй удаан байснаас зээлээ төлөх боломжгүй болсон. К банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 5.717.983,11 төгрөг, зээлийн хүү 2.490.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.370,89 төгрөг,  нийт 8.555.324 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б, Л.Б нар нь К банкны Замын-Үүд салбартай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбар  зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б, Л.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 5.717.983,11 төгрөг, зээлийн хүү 2.490.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.370,89 төгрөг,  нийт 8.555.324 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б, Л.Б нарт холбогдох үндсэн зээл 5.717.983,11 төгрөг, зээлийн хүү 2.490.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.370,89 төгрөг,  нийт 8.555.324 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б, Л.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 5.717.983,11 төгрөг, зээлийн хүү 2.490.970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346.370,89 төгрөг,  нийт 8.555.324  төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.835 төгрөгийн 50 хувь болох 75.917,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 75.917,5 төгрөгийг, хариуцагч Л.Б, Л.Б нараас 75.917,5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                             Д.Ц