Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

                                                                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Хэрлэн

Улсын яллагч  Д.Энхбаяр

Шүүгдэгч  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгэээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******,*******,*******

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын маргалдаж  биед нь зүүн хөлийн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед хохирогчтой муудалцаад ийм хэрэг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай сургуулийн багш нар Хэрлэн голын эрэг дээр очиж архи уусан юм. Ингээд сууж байхад манай ажлын биеийн тамирын багш ******* намайг хэл амаар доромжлоод, яг ямар шалтгааны улмаас над руу дайрсныг нь мэдэхгүй байна. Улмаар ******* багш намайг боож байгаад хөлөөрөө хавирч унагаасан. ... нэг мэдсэн манай ажлын ,, нар миний зүүн хөлийн гуяийг даавуугаар боож байсан...” гэжээ. /хх-ийн 10-11 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар голын эрэг дээр сууж байгаад би хамт олондоо хандаж би эрчүүдийн зөвлөлийн даргын ажлыг өгөх саналтай байна. Та бүхэн дэмжиж байна уу гэхэд багш би дэмжихгүй байна. багш бол олон сонгуульт ажилтай мөн нялх хүүхэдтэй тул багшийг би зөвшөөрөхгүй байна гэх зэргээр хэлэхэд багш аа та яагаад намайг зөвшөөрөхгүй байна гэх зэргээр маргалдсан. Улмаар багш багшийг хавирч унагаасан ба багш босох гээд босож чадахгүй байсан. ... түүнийг эмнэлэгт хүргэж өгөхөд хөл нь хугарсан байсан...” гэжээ. /ххийн 30-31 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн арга хэмжээнд оролцож хичээл эхлээд 14 цагийн орчимд дуусаж манай сургуулийн багш ажилчид нийлсэн 8 хүн 15 цагийн орчимд ойрд уулзаагүй тул хальт салхинд гарах гээд бид нар Хэрлэн сумын 3 дугаар баг Танк хорооллын урд талын голын эрэг дээр очиж загас барингаа ... архи ууцгаасан. ... хэсэг байж байгаад дэгээгээ хураагаад явж байхад багш газарт хэвтээд босож чадахгүй тухайгаа бид нарт хэлсэн. Улмаар юу болсон талаар асуухад намайг хавирч унагаасан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 570 тоот дүгнэлтэд:

1. ын биед зүүн хөлийн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон зүүн хөлийн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах туул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 43-44 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45 тал/

- *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 53-54 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Буян овогт нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хэрлэн голын эрэг дээр хохирогч тай маргалдаж улмаар түүнийг хөлөөрөө хавирч унаган биед нь “зүүн хөлийн дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч , ,,, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 570 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчээс өөрт учирсан эмчилгээний зардлыг бүрэн гаргуулж авсан тул гомдол саналгүй гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ нэхэмжилнэ гэж тэмдэглүүлсэн боловч хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавсаргаагүй байх тул түүний гаргасан хүсэлтийг энэ шүүх хуралдааанаар шийдвэрлэх боломжгүй ба хохирогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.

 

 Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч д 1449.150 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буян овогт ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 сар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хохирогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1449.150 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ