Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Г.А-н  нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Г.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.А нь 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын НАҮ-ийн төвд эсгүүрчнээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ХБТ-д тооцооны ня-богоор, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны ня-богоор, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны цехийн эсгүүрчин, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын НАҮ-ийн төвд эсгүүрчнээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ХБТ-д тооцооны ня-богоор, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны ня-богоор, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны цехийн эсгүүрчин, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч  Г.А нь 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын НАҮ-ийн төвд эсгүүрчнээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ХБТ-д тооцооны ня-богоор, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны ня-богоор, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны цехийн эсгүүрчин, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Г.А-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн архивын магадлагаа, Өвөрхангай аймгийн Хархорины худалдааны бүртгэлийн трестийн даргын 139 дүгээр тушаал, Орхон хэрэглээний хоршооны 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын трестийн даргын 52 дугаар тушаал, 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий хорооны даргын 24 дүгээр шийдвэр, Өвөрхангай аймгийн Хархорины Орхон хэрэглээний хоршооны даргын 41 дүгээр тушаал, Ж.Т, Ш.Д нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Г.А нь 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын НАҮ-ийн төвд эсгүүрчнээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ХБТ-д тооцооны ня-богоор, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны ня-богоор, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны цехийн эсгүүрчин, эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Г.А-г 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын НАҮ-ийн төвд эсгүүрчнээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ХБТ-д тооцооны ня-богоор, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны ня-богоор, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон хоршооны цехийн эсгүүрчин, эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.Ц