| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0146/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/150 |
| Огноо | 2022-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñэн Б овогт Дын Цид холбогдох 2235000000159 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 30-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кузов засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 1 жил хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Дын Ц /РД:....................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт иргэн Т.Дын гэрт 2022 оны 7 дугаар сарын 31-ний шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Оийн зүүн бугалга тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт иргэн Т.Дын гэрт 2022 оны 7 дугаар сарын 31-ний шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Оийн зүүн бугалга тус газар хутгаар зүссэн болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дахь тал),
2. Хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 07 дугаарын 31-ний орой 18 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байтал найз М над руу утсаар залгаад манай гэрт хүрээд ирээ гэж дуудсан. Би зөвшөөрч гэрээсээ гараад 19 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мгийн гэрт ганцаараа очсон. Намайг Мгийн гэрт очиход М гэртээ ганцаараа архи уучихсан согтуу байсан. М бид хоёр хэсэг юм ярьж сууж байтал М гэрийн баруун талын орон дээр унтчихсан. Тэгээд би гэр рүүгээ явах гэж байтал Мгийн дүү нэг эрэгтэй хүүхэд дагуулчихсан согтуу орж ирсэн. Мгийн дүү гэрт орж ирээд намайг хэл амаар доромжлоод хаанаас хутга авсныг мэдэхгүй хутга гаргаж ирээд над руу дайрч миний зүүн гарын тохойны дээд хэсэгт зүсчихсэн. Мгийн дүү миний гарыг зүсэхээр нь би айгаад гэрээс гарч зугтаж хашааны баруун буланд банзны араар орж нуугдсан юм. Би хашааны буланд нуугдаж байтал Мгийн дүү дагуулж ирсэн хүүхдээ дагуулаад Мгийн гэрээс гараад Мгийн гэрийн хажууд байсан өөрийн гэр рүү орчихсон. Би айгаад хашааны буланд сууж байтал удалгүй М гэрээсээ гарч ирээд намайг олж гэр рүүгээ оруулсан. М намайг дагуулаад гэр рүүгээ оруулахад танай дүү миний гарыг хутгаар зүсчихлээ гэж хэлээд өөрийн зүүн гарыг харуулахад М "ямар аймаар зүсчихсэн юм бэ?" гэж хэлээд гэрээсээ гараад дүүгийнхээ гэр рүү орчсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал),
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхнэр Г.О 18 цагийн орчим утсаар яриад гэрээсээ гараад явчихсан. Тухайн өдөр би юу болсныг мэдэхгүй. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим эхнэр Г.О гэртээ ирсэн. О гэртээ ирээд хэсэг сууж байгаад миний гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр би гар чинь яасан бэ? гэж асуухад О "би гараа хутгаар зүсүүлчихлээ" гэж хэлээд өөрийн зүүн гарын тохойг харуулахад гар нь зүсэгдчихсэн нь харагдаж байсан. Тэгэхээр нь би хэн зүссэн юм бэ гэж асуухад О надад юу ч хэлээгүй. Би От хандаж цагдаагийн газарт хандах талаар хэлж цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
4. Гэрч Т.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт уулзаад Улаан уулын хажууд байдаг айлд очиход гэрт байгаагүй. Бид хоёрын очсон айлд хүн байхгүй байсан болохоор О бид хоёр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт ирсэн. Би гэртээ ганцаараа байдаг бөгөөд хашаан төрсөн дүү Цийн хамтаар байдаг юм. О бид хоёр манай гэрт ирэхэд дэлгүүрээс 0.5 литрийн ерөөл архи аваад гэрт ирж хувааж уусан. О бид хоёр дэлгүүрээс авсан ерөөл нэртэй архийг хувааж уучхаад унтаж байтал гаднаас миний төрсөн дүү болох Т.Ц хүүхэд дагуулчихсан орж ирсэн. Тэгээд Ц гэрт орж ирээд О бид хоёрыг хэл амаар доромжлоод гэрээс хөөсөн. Тэгээд О манай гэрээс түрүүлээд гараад зугтчихсан. Ц намайг намайг гарч зайл гэж хэлээд намайг хөөхөөр нь би Оийн араас гараад Оийг хайхад О хашааны баруун талд банзны араар орж нуугдсан байсан. Би Отэй хамт хашааны баруун талын банзны араар хамт нуугдаж байгаад төрсөн дүү Цийг гэр рүүгээ орж унтахаар нь Оийг дагуулаад гэр рүүгээ орсон. О гэрт орж ирээд "танай дүү миний гарыг хутгаар зүсчихлээ" гэж хэлээд өөрийнхөө талын гарыг харуулахад Оийн зүүн гарын тохойны дээд хэсэгт зүсэгдчихсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
5. Насанд хүрээгүй гэрч Э.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Цэдэн- Иш ахын гэрт байсан ба Ц ах орой 21 цагийн орчим гэрээсээ гараад шөнө 02 цагийн орчимд гэртээ ирсэн. Ц ах гэрт ирэхэд согтуу, бараг ухаангүй шахам байсан. Ц ах гэрт орж ирээд намайг сэрээгээд хоолны шкафаас хутга аваад намайг дагуулаад М ахын гэр рүү ороод "гэрээс гарч зайл, гэр битгий бузарлаад бай" гэж орилж гэрт байсан М ах М ахын найз эмэгтэй хоёрыг хөөхөөр нь би айгаад М ахын гэрээс гараад Ц ахын гэр рүү орсон. Ц ах бид хоёр М ахын гэр рүү ороход М ах гэртээ нэг эмэгтэй хүнтэй хамт байсан. Би Ц ахын гэрт ороод гэрийн баруун талын орон дээр унтах гээд хэвтэж батал удалгүй миний араас Ц ах гэртээ орж ирээд гэрийн зүүн талд байх ор луугаа ороод унтчихсан. Ц ах гэртээ орж ирэхдээ гэрээс авч гарсан хутгаа авч орж ирээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
6. Шүүгдэгч Д.Цийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 31-ний орой гэртээ дүү Гийн хамт байж байгаад гэрээсээ 21 цагийн орчим дүү Гийг гэрт үлдчихээд гэрээсээ гарсан. Гэрээсээ гарч найзуудтайгаа хамт соёмбо караокед уулзаж дуулж, пиво уугаад сууж байгаад орой 02 цагийн орчим гэр рүүгээ явсан. Намайг соёмбо караоке ороход манай найзууд 0.5 литрийн нэг сагс пиво авчихсан байсан ба өөрийгөө хэдэн пиво уусныг сайн санахгүй байна. Гэрт ирэхэд дүү гэртээ ганцаараа унтаж байсан ба манай гэрийн хажууд миний ээжийн гэр байдаг бөгөөд ээж маань нас бараад удаагүй байсан ба ээжийн гэрт миний төрсөн ах Д ах байсан. Д ах ээжийн гэрт хүн дагуулж ирээд архи уугаад байдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 31-нээс 2022 оны 08 дугаар сарын 1-нийг шилжих шөнө би 2 цагийн орчим гэрт ирэхэд ээжийнд эмэгтэй хүний дуу гарахаар нь би Д ахыг ээжийн гэрт эмэгтэй хүн дагуулж ирж архи ууж байгаа юм байна гэж бодоод өөрийн гэр рүү орж дүү Гийг сэрээгээд гэрийн хоолны шкафт байсан хар иштэй хутгыг аваад гэрт байсан хүмүүсийн айлгаж ээжийн гэрээс хөөж явуулъя гэж бодож орсон. Ээжийн гэр рүү ороход гэрийн зүүн талын орон дээр Д нэг эмэгтэй хүнтэй унтаж байсан. Би ээжийн гэрт харанхуй байсан ба би Д ахыг тэр эмэгтэйтэй миний ээж гэрт хонож байхыг хараад тэсэхгүй уур хүрч Д ах тэр эмэгтэй хоёрыг ээжийн гэрээс гарч зайл гэж хөөхөд тэр эмэгтэй орноос босож гэрийн баруун талаар гарч зугтах гэж байгаад миний гарт байсан хутганд зүсэгдчих шиг болсон. Би нэлээн согтчихсон байсан болохоор сайн санахгүй байна. Гэрт ирээд хутга аваад дүү Гийг дагуулаад ээжийн гэр рүү орж байсныг санаж байна. Би Оийн зүүн гарыг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан аа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж, буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45, 47 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Г.Оийн биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, бүсэлхийн зүүн ар доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн бугалгад байрласан шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бүсэлхийн зүүн ар хэсэгт байрласан цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Ц нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.Оийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 1 жил хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 64, 67-68 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Э.Мийн өгсөн: “Д.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, төлөв даруу, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, хүнтэй хэл амаа амархан олчихдог, машин техник сайн засдаг, гэр бүлдээ халамжтай, ах дүү нартаа тусалж дэмждэг хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Гэрч Б.Мын өгсөн: “Б.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Догшин зан авиргүй, уурладаггүй, төлөв даруу, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, хүнтэй хэл амаа амархан олчихдог, машин тэрэг сайн засдаг, гарын эв дүүтэй ах юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Цид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ