Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñэн Ш овогт Хгийн Ад холбогдох  2235000000168 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын   07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 09-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 5/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1232-р зүйлийн 1-р зүйлийн 3-т зааснаар 6 сарын хорих, мөн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 сарын хорих ял, мөн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил, 1 сарын хорих ял, 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 10 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш овогт Хгийн А /РД:................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт 2022 оны 08 дугаар сарын 24-нд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч О.Цийн биед халдаж баруун, зүүн хөлийн гуя хэсэгт тус бүр нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт 2022 оны 08 дугаар сарын 24-нд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч О.Цийн баруун, зүүн хөлийн гуя хэсэгт тус бүр нэг удаа хутгалсан болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),  

2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-19 дэх тал),

3. Гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-24 дэх тал),

4. Аюулын зэргийн үнэлгээ 5 буюу дунд түвшинд байгаа гэх (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

5. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-36 дахь тал),

6. Хохирогч О.Цийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна Х.А нь архи уучихсан ирээд чи гутал оёод хөдөлмөрлөөд байдаг чиний олсон мөнгө хаашаа алга болоод байдаг юм чи олсон мөнгө хүнд өгчхөөд байна гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн ба Х.А уурандаа миний баруун гарыг мушгиж ард гаргаж байгаад миний толгойны дагз хэсэг болон нуруу хэсэгт гараа олон удаа цохисон ба тэр үед миний баруун гарын мөр эвгүй болсон түүнээс хойш баруун гарын мөр хэсэг өвчин ороод баруун гараа хөдөлгөж болохгүй байсан. Би Х.Ад баруун гарын мөр өвдөөд байна гэж хэлэхэд чи худлаа битгий баашлаад бай гэж хэлээд ерөөсөө тоогоогүй ба тухайн өдрийн 15 цагийн үед Баяннуурын бариач дээр очиж баруун гарын мөрөө бариулахад мөр нь мултарчихсан байна гэж хэлээд барьж өгсөн одоо хүртэл би баруун гараа дээшээ өргөхөөр өвдөөд байдаг учир баруун гараа дээш нь өргөж чаддаггүй. 2009 онд би Эрдэнэт хотод хүний цайны газар ажилдаг байсан ба уг газарт ажиллаж байхдаа Х.Аын найз Т гэх хүнтэй танилцсан. Т утсаар Х.А бид хоёрыг танилцуулсан ба Х.А бид хоёр утсаар 2 жил гаруй хугацаанд харилцсаны дараа буюу 2011 онд би Х.Аоос чи яг хаана юу хийдэг, ямар хүн болохоо надад хэл үгүй бол би чамаас харилцаагаа тасална гэхэд Х.А би Улаанбаатар хотод хорих ангид хоригдож байгаа гэж надад хэлсэн ба би Х.Аыг ямар хэрэг хийж уг газарт орсон талаар ерөөсөө асууж байгаагүй одоо ч мэдэхгүй би уг хорих ангид нь Х.Аыг 2 удаа эргэж очиж байсан. Х.А надад Баян-Өлгий аймаг Баяннуур суманд миний настай ээж байгаа чи одоо хань болоод асраад байж бай гэж гуйхаар нь би 2011 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд байх Х.Аын ээжтэй 2 жил амьдарсан ба 2013 онд би Эрдэнэт хот руу буцсан ба 2014 онд Х.А хорих ангиас суллагдаж Х.А бид хоёр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд амьдарсан. Х.А архи уугаагүй үедээ зөөлөн эелдэг ааштай, найрсаг байдаг боловч архи уусан үедээ агсам тавьж шөнө унтуулахгүй өглөө болгодог. Бүүр их ууралсан үедээ зодож цохидог. Х.А нь сүүлийн 2 жилийн хугацаанд шөнө болгон архи уучихсан согтуу ирдэг, архи уухгүй алгасдаг өдөр байхгүй архинд орсон. Х.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хаанаас ямар мөнгөөр архи авч уугаад байдаг болохыг би мэдэхгүй. Х.А нь Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрж өссөн болохоор уг суманд танил найз нөхөд ихтэй. Намайг цагдаагийн алба хаагч нар автомашинаар төрсөн эгч О.Нийн хамтаар нэгдсэн эмнэлэг рүү явж байхад Онцгой байдлын аюулгүйн тойргийн баруун талын хэсэгт Х.А Шатахуун түгээх станцын зам дагуу алхаж явсан. Би хараад цагдаагийн алба хаагч нарт хэлсэн ба цагдаагийн алба хаагч нар тухайн Х.Аыг бариад авчихсан. Х.Аыг барьж авсны дараагаар Х.А манай эгч О.Нт хандаад Ц бишээ чамайг би алах ёстой байсан, алах хүн Ц биш чи байсан, би шоронд ороод гарч ирсэн ч чамайг ална гэхэд О.Н эгч урдаас нь чи яахаараа намайг алдаг юм, би чамд ямар гэм хийсэн юм гэхэд чиний явууллага би өөрийгөө харуулна гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн алба хаагч нь өмдний тэлээгээр гарыг нь боогоод автомашинд суулгаад О.Н бид хоёр таксигаар эмнэлэг рүү яваад, цагдаа нар Х.Аыг аваад явчихсан. Х.А нь манай эгчтэй гар утсаар ярьсан юм байна лээ. Хэрэв надтай уулзаад охинтойгоо уулзана гэсэн бол би уулзуулах байсан. 2022.08.24-ний өглөө Х.А ямар ч үг хэлэхгүй чулуу шидээд, шууд ирээд миний хоёр хөлний хэсэгт хутгалсан. Миний хүү бид хоёр түүн рүү түрүүлж чулуу шидсэн зүйл байхгүй. Пгийн  шидсэн чулуу ч түүнийг оноогүй. Х.А нь манай эгч Нийг бид хоёрыг салгасан, бидний амьдралд оролцсон гэж үздэг өөрийнхөө бурууг ойлгодоггүй, тэгээд бүр эгчийг ална гэж айлган сүрдүүлж олон удаа мессеж бичиж байсан юм байна лээ. Хэрвээ тэр өглөө би биш эгч хашаанаас гараад явсан бол түүний амь насыг егүүтгэх байсан гэж бодож байгаа. Би Х.Аоос тусдаа амьдарсан шалтгаан Х.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж миний хүү намайг зодсон, архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг учраас тусдаа амьдарсан. 2022 оны 06 дугаар сарын сүүлээс тусдаа Улаангом суманд амьдарсан. Би яг аль халааснаас гаргасныг анзаарч хараагүй. Уг зүйл нь шар өнгийн иштэй хутга байсан ба над дээр ирээд ямар нэгэн зүйл хэлэхгүй хутга барьсан гараараа хутганы үзүүргүй хэсгээр миний цээж хэсэгт 1 удаа цохисон би өөрийгөө хамгаалж Аыг өөрөөсөө түлхэж холдуулахад гартаа барьсан уг хутгаар эхлээд миний зүүн хөлийн тахимны орчимд нэг удаа, дараа нь баруун хөлд гуяны гадна талын хэсэгт нэг удаа хутгалсан, тэгчхээд түүний дараа цааш эргээд алхаад явчихсан. Чи яаж байгаа юм бэ? Яагаад намайг хутгалж байгаа юм гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр цаашаа явчихсан. Намайг хутгалсан хутгаа өөрөө аваад явсан. Би алхаад төрснөө эгч Нийн гэрт очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түүний дараагаар цагдаагийн алба хаагч нар ирээд Аыг 4 замын тэнд алхаж явахад нь очиж саатуулаад би эгч Нийн хамтаар тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж хоёр хөлийнхөө хэсэгт оёдол тавиулсан. Миний биед гэмтэл учирсан, хөл өвдөж зовиурлаж байна, халуурч байна унтаж чадахгүй цочиж сэрээд байна. Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг Х.Аоос нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41, 43-44, 46 дахь тал),

7. Насанд хүрээгүй гэрч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед манай төрсөн ээж О.Ц, төрсөн дүү Ф бид нар тус аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах нагац эгч Нийн гэрт очсон. Тэдний гэрт очоод хоносон юм. Өглөө 07 цаг 45 минутын үед Н эгчийн гэрээс гараад Гашууны гол руу ногооны талбай руу явах гээд зам дээр гараад зогсож байсан. Бид нарын араас хар масктай, хар нүдний шилтэй, хар малгайтай хүн хараад байхаар нь би сэжиглээд ээжид хэлсэн. Тэр хүн араас гарч ирээд халааснаасаа ногоон өнгийн даавуутай, хутга гаргаж ирсэн бөгөөд ээж бид нар луу ойртож ирээд над руу чулуу шидэж хөөсөн. Намайг тухайн чулуу оноогүй бөгөөд би холдсон. Тэгтэл тэр хүн А байсан ба ээжийг нэг гараараа барьж байгаад хоёр хөлний гуяны хэсэг рүү хутгаар хутгалсан. Тэгчхээд цаашаа эргээд холдоод явангуут би араас нь чулуу шидсэн. Миний шидсэн чулуу түүнийг оноогүй юмаа. А нь над руу эхлээд 2 чулуу шидсэн. Түүний шидсэн чулуу намайг оноогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

8. Гэрч Т.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн төрсөн хүү Бын гэрийг 2022.08.19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумаас Ховд аймаг руу нүүлгээд Ховд аймагт хүргэчхээд тэнд 2 хоноод 2022.08.21-ний өдөр буцаад явахаар болоод Увс аймгийн үйлчилгээ тээврийн авто машинд намайг суулгасан. А гэх миний үл таних эрэгтэй залуу мөн уг автомашинд Ховд аймгаас суугаад явсан ба 2022.08.21-ний өдөр орой Улаангом суманд ирсэн ба би гэр лүүгээ явах гэж байхад А нь танайд очиж хононо буудалд хонох гэхээр мөнгө төгрөг төлж таарах гээд байна ямар нэгэн асуудал байхгүй би танайд хоноод эндэх ажил төрлөө амжуулчхаад буцчихмаар байна гэж хэлсэн. Тэр орой нь хоноод маргааш өглөө гарч явсан бөгөөд надад гар утасны дугаар өгөөд та гэр зуураа байж бай би хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэр өдөр ирээгүй орой болсны дараагаар мотоцикльтой хүн аваад ирсэн. Ямар хүнтэй ирсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52, 63 дахь тал),

9. Гэрч О.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 23-ны орой манай гэрт дүү О.Ц, хүү Ц.П, охин Ц.Ф нарын хамт ирж манай гэрт хоносон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 07 цаг 30 минутын орчим О.Ц нь Гашууны голын гүүрний тэнд байдаг ногооны талбайд ажиллахаар хүү Ц.П, охин Ц.Ф нарыг дагуулж манай гэрээс гарч явсан ба гэрээс гарах үедээ О.Ц нь эрүүл саруул ямар нэгэн бэртэл гэмтэлгүй гарсан ба ойролцоогоор 30-40 дараа О.Ц манай гэрт хоёр хүүхдийн хамт буцаж орж ирсэн ба орж ирэхдээ хоёр хөлнөөс нь цус гарчихсан нүүр нь цайгаад цагаан болчихсон орж ирсэн ба би юу болсон талаар асуухад ногооны талбай явах гээд зам дээр зогсож байхад А над руу хүрч ирээд гараараа миний цээж рүү нэг удаа цохиж, баруун, зүүн хөлний гуя хэсэгт хутгалсан гэж хэлсэн ба би цагдаагийн байгууллагад дуудлага өсөн. Цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирж О.Ц бид хоёрыг нэгдсэн эмнэлэг рүү хүргэх гэж явах замд “Монос” эмийн сангийн хажуу талд байдаг “Петровис ШТС”-ын урд талд явж А нь ертөнцийн зүгээр баруун зүгт алхаж явсан ба О.Ц бид хоёр цагдаагийн алба хаагч нарт Аыг зааж өгчхөөд О.Цийг нэгдсэн эмнэлэг оруулж хоёр гуянд нь оёдол тавиулсан ба хэдэн оёдол яаж тавьсан талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55, 57-58, 73 дахь тал),

10. Гэрч Ш.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 64 айлын байрны зогсоолд таксинд явах гээд автомашинтай зогсож байхад Ховд суманд билүү Өмнөговь суманд билүү амьдардаг гэх хар өнгийн хувцастай казак согтуу залуу ирээд айл руу явна гэж хэлсэн. Тэгээд би суудлын арактеч загварын автомашиндаа суулгаад түүний хэлснээр Чандмань руу явж байхад ийшээ явахгүй хариу буц гээд найрамдлын хорооны Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах гэр хорооллын гудамж чиглэлд очоод гудамж бүрээр орсон юм. Очих газраа мэдэхгүй байсан, согтуу байсан бөгөөд чи очих газраа мэддэггүй юмуу, гар утсаараа ярилдаа гэхэд миний гар угасны цэнэг дуусчихсан байна та гар утсаараа ярьчих, би нодлин жил нэг удаа ирсэн, гутал авсан гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хэд гэсэн гар утасны дугаар луу залгах талаар асуухад 86863495 дугаарыг хэлсэн, тэр залуу хэлэхдээ эхнэр нь гутал оёдог, нөхөр нь махны ченж хийдэг айлд очих гэж байгаа гэж хэлсэн. Эхнэрийнх нь нэрийг Н гэж хэлсэн. Би уг дугаар луу яриад танай гэр хаана байдаг юм бэ? Танайхаас гутал худалдаж авах гэсэн хүн надтай хамт явна, танайд очно гэж байны гэхэд надтай ярьсан эмэгтэй өөрийг нь яриулчих гэсэн. Тэр казак залуу гар утсаар ярих боломжгүй, нэлээн согтуу байсан учраас би тэр эмэгтэйд хандаад ярих чадваргүй байна гэхэд надад тэр эмэгтэй өөрийн амьдардаг гэрийн хаягийг зааж өгсөн. Би 640 сургуулийн доод талын 3 замын уулзвараар хойшоо эргээд замын зүүн талын хэсэгт байрлах засварын газрын урд талын хэсгээр доошоо орсон, дахиад Н рүү гар утсаар яриад дахиад тодорхой заагаад өг гээд заалгаад засварын арын гудамжаар доошоо явж байхад тэр казак залуу гутал байхгүй бол явъя гэж хэлсэн. Тэр эмэгтэй надтай ярихдаа зарах гутал байхгүй гэж хэлсэн. Тэгээд казак залуу зочид буудалтай газар хүргээд өг гэхээр нь би Ачит нуур зочид буудлын хашааны гадна хүргээд үйлчилгээний хөлс 15.000 төгрөг авчхаад явчихсан. Тэрний дараа байх 86863495 дугаараас Н гэх эмэгтэй яриад та хүн зуучилсан, хүн төлөөлж ярьсан, гэрийн хаяг хүн зааж өгсөн гэж хэлэхээр нь надад тийм зүйл байхгүй гэхэд таныг цагдаад өгнө гэхээр нь би гар утасны дуудлагыг тасалчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

11. Гэрч Н.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 24-ний өглөө зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллах хугацаанд хүн хутгалагдсан гэх дуудлагыг хүлээн авч жижүүрийн жолооч, а/а Н.Бийн хамтаар дуудлага өгсөн гэх газарт очиход О.Н гэх айл байсан бөгөөд гэрт ороход О.Нийн төрсөн дүү О.Ц гэгч нь хоёр хөлний гуяны хэсэгт хутгалагдсан байдалтай хөлнөөс нь цус гарсан байсан. Юу болсон талаар асуухад манай хамтран амьдрагч нөхөр Х.А гэгч нь намайг гудамжинд ху п алчихлаа гэж хэлсэн. Бид нөгөө хүн байхгүй бол эмнэлгийн байгууллага дуудъя гээд дуудлага өгөөд, Х.Аыг гудамжаар эрж хайсан боловч олдоогүй. Буцаад О.Нийн гэрт очиход эмнэлгийн байгууллага ирсэн эсэх талаар асуухад ирээгүй бид нарыг өөрсдөө хүрээд ир гэж байна гэхээр албаны автомашинаар тээвэрлээд эмнэлэг рүү явж байхад Онцгой 4 замын уулзварын баруун талд эмнэлэг рүү явж байхад Тэр петриолум колонкийн дэргэд нэг эрэгтэй хүн явж байсан ба түүнийг О.Ц гэгч нь заагаад намайг хутгалсан хүн энэ байна гэж хэлсэн. а/а Н.Б, бид хоёр тухайн хүнийг авчирч баривчлаад сэжигтэнг цагдаа руу авч явах гээд автомашины дэргэд авчирхад Х.А нь О.Н рүү хандаж чамаас боллоо, чиний явуулга, би хүүхэдтэйгээ уулзмаар байна, би зөвхөн хүүхэдтэйгээ уулзмаар байна гэхээр нь та яахаараа хүн хутгалдаг юм хоёр гуяны хэсэгт хутгалсан байна гэхэд Х.А нь намайг миний хүүхэдтэй уулзуулаагүй учраас би хутгалсан юмаа гэсэн. О.Н нь Х.Атой хэрэлдэж, маргалдаж байсан. Маргалдахдаа Х.А Ц биш чи байх байсан гэх зүйл ярьсан. О.Н наадах чинь урьд нь бас манай дүүг зодож байсан гэх утгатай зүйл ярьж байсан. Тэр үед би хутгатай гэмт этгээд гэсэн дуудлага байсан тул баривчилж, саатуулах ажиллагаанд анхаарал хандуулчихсан байсан учраас тэд нар юу гэж хэрэлдэж маргалдсан талаар сайн анзаараагүй. Х.Аыг автомашинд суулгаад О.Ц, О.Н нарыг тэнд үлдээгээд таксигаар эмнэлэг рүү явах талаар хэлэхэд тэд нар зөвшөөрөөд бид нар сэжигтнийг цагдаагийн газар луу аваачсан. Цагдаагийн газар луу явах замдаа ярилцаж та яагаад О.Цийг хутгалчихсан бэ? гэхэд Х.А миний мал, эд хөрөнгө бүгдийг авсан, би 2 хоногийн өмнө ирсэн, хамгийн гол нь би хүүхэдтэйгээ уулзахаар ирээд уулзах гэхэд уулзуулахгүй гэхээр нь уур хүрээд хутгалчихсан юмаа гэж хэлсэн. Бид тухайн хүнийг цагдаагийн газарт аваачаад эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

12. Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байх тус аймгийн Улаангом сумын нутагт байрлах Таван-Од зочид буудлын урд талын замаар баруун тийш чиглэлтэй явж байхад үл таних эрэгтэй казак хүн гараа өргөөд миний автомашинд суусан. Суугаад 640 дүгээр сургуулийн хажууд байрлах Зарзын овоо гэх дэлгүүрийн урд талын гудамжны тэнд очоод тэр залуу ахдаа чи энэ дугаар луу залгаад гутал зарах уу? гэж асуугаад гэр нь хаана байгаа талаар асуугаад мэдчихээч гэж хэлсэн. Би тэгж болох юмуу гэхэд чи ярьчих гээд миний гар утасны 94284771 дугаараас 86863495 дугаар руу залгуулж яриулсан. Намайг яриад өг гэхээр нь би залгаж ярихад эмэгтэй утасны цаанаас ярьсан ба би 38 размерын гутал байна уу? 27 размерийн жижиг гутал байна уу? хөдөөнөөс хүн авхуулах гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн байгаа, оёогүй гутлууд байна гэхээр танай гэр хаана бэ гэхэд тэр эгч 640-ийн 3 замын уулзвараас хойшоо засварын араар доошоо ороод байгаа гэсэн. Би тэр айлын гэрт очоогүй, гутлын эзэн гэх хүн над руу буцаад залгаад чи өнөөдөр над руу ярилаа ямар учиртай юм гэхээр нь хүнд гутал захиалж авхуулах гэж байгаа юмаа гэж хэлсэн. Бид хоёр Зарзын овоо гэх дэлгүүрийн урд талын гудамжны тэнд шороон замаар ороод худаг дээр оччихоод буцаад явсан. Буцаж яваад 4 замын тэнд очоод дахиад доошоо эргээд яв гээд 4 замаар чигээрээ зүүн тийшээ яваад Заан дэлгүүрийн тэнд очсон. Би тэнд очоод та буу худлаа газар хэлээд яваад байх юм гэхэд ахдаа намайг хүргээд өг гээд модтой гудамжинд очоод мөнгө байхгүй гээд өөрийнхөө хар өнгийн нокиа загварын утсыг надад үлдээгээд мөнгөө өгөөд буцаагаад авна гэж хэлээд явсан. Тэр орой сонор мэлмийгийн Б гэх хүн байна энэ хүний гар утсыг аймаг руу оруулж ирээд өгөх боломж байна уу? гэхээр өнөөдөр боломжгүй байна, маргааш оруулж өгнө гэж хэлсэн. Өглөө нь буцаагаад Б гэх хүний 95892305 дугаар луу залгахад өчигдөр өөр хүн ярьсан гэж хэлсэн. Энэ дугаар луу залгаад өгчих 95218816 гэсэн дугаарыг өгсөн. Намайг гутал авсан гэх хүнтэй ярихад тэр казак ах миний хажуугаас ингэж хэл, тэгж хэл гээд заагаад чи заавал яриад өг гэж хэлсэн. Тэгээд гэрийг нь заалгаж аваад тэдний гадна очъё гэхээр нь би тэр газрыг сайн мэдэхгүй байна, би ийм асуудалд оролцохгүй, хүнтэй худал ярьж чаддаггүй, дараа цагдаатай холбоотой асуудал болвол яах юм бэ? гээд очоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),

13. Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 24-ний өглөө Увс аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор ажиллаж байсан ба хүн хутгалуулсан гэх дуудлага ирээд түүний дагуу зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан д/ч Н.Мгийн хамтаар тус аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах дуудлага өгсөн иргэн О.Нийн гэрт очсон. О.Нийн гэрт түүний төрсөн дүү О.Ц гэгч нь хоёр хөлийн гуяны хэсэгт хутгалагдсан байдалтай хөлөөс нь цус гарсан байсан. Юу болсон талаар асуухад би хамтран амьдарч байсан Х.А гэгчээс салаад тусдаа амьдарч байсан гэтэл өнөөдөр өглөө гудамжинд таараад шууд миний хоёр хөлийн хэсэгт хутгалчихлаа гэж хэлсэн. Одоо хаана байгаа юм гэж асуухад гүйгээд явчихсан гэхээр нь эмнэлгийн байгууллага дуудъя гээд дуудлага өгөөд Х.Аыг гудамжаар эрж хайхаар гараад ойр орчмын гудамжаар хайсан боловч олдоогүй, буцаад О.Нийн гэрт очоод эмнэлгийн байгууллага ирсэн эсэх талаар тэд нараас асуухад ирээгүй бид нарыг өөрсдөө хүрээд ир гэж ярьж байна гэхээр албаны автомашинаар хүргэхээр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэг рүү явж байхад Онцгойн 4 замын уулзварын баруун талд Тэс петролиум колонкын дэргэд хар өнгийн хувцастай эрэгтэй хүн алхаж явсан ба түүнийг О.Ц хараад энэ намайг хутгалсан Х.А гэх хүн явж байна гэж хэлсэн. Уг хүнийг бид автомашинтай зөрж зогсоод Н.М бид хоёр очиж барьж аваад автомашинд суулгах гээд хохирогч түүний төрсөн эгч нарыг таксинд суулгаж өгөх гэж байхад Х.А нь О.Нт хандаж бүх юм чамаас болсон, чиний явуулга, Ц биш чи байх байсан, би шоронд ороод гарч ирээд ална, өөрийгөө харуулна гэхэд О.Н гэх хүн мөн урдаас нь уурлаад маргалдаад байсан. Бид нар Х.А гэгчийг автомашинд суулгаад д/ч Н.М хяналт тавиад цагдаагийн газар руу явсан. Харин хохирогч, түүний төрсөн эгчийн таксинд суугаад эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

14. Шүүгдэгч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад Нийн амь насыг хохироон алах санаа зорилго байгаагүй. Би Цтэй холбогдож чадахгүй байсан учраас Цийг тэдний гэрт байгаа гэж бодоод хүүхдээ харах гэж Нийн гэрийг хайж олсон юм. Ц бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Миний охины нэрийг Фатиха гэдэг. Тэр одоо 4 настай. Би Улаангомд гол нь охиноо харахаар ирсэн. Харчхаад ээжийгээ аваад Казакстан улс руу явах гэж байсан. Би Цийн хохирлыг барагдуулна. Би Цийн хохирлыг барагдуулах гээд ах руугаа утсаар холбогдоход яг одоогоор тийм их мөнгө байхгүй байна. Гэхдээ удахгүй мөнгөтэй болчихвол төлж барагдуулна гэж хэлсэнгэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар цоохор өмдөнд өмдний зүүн хойд талд зүүн хажуу оёдлоос баруун тийш 9 см зайд, 200 мм зүсэгдэл, баруун хойд талд баруун хажуу оёдлоос 3 см зайд 250 мм зүсэгдэл, хар өмдөнд зүүн хойд талд зүүн хажуу оёдлоос баруун тийш 7 см зайд, 150 мм зүсэгдэлт, баруун хойд талд баруун хажуу оёдлоос 2 см зайд 300 мм зүсэгдэлтүүд байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дүгнэлт гаргах явцад хэрэгг ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 94-96 дахь тал),

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 363 дугаартай “Үзүүлэгч О.Цийн биед баруун, зүүн гуянд тус бүр 1 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Баруун, зүүн гуянд тус бүр 1 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Хохирогч О.Цийг эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Х.Ад хутгалуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь энэ хуулийн хамаарах этгээд мөн гэж заажээ. Шүүгдэгч Х.А болон хохирогч О.Ц нар нь хамтран амьдрагч байх тул дээрх хуулийн заалтад хамаарах этгээд байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.А нь хохирогч болох өөрийн эхнэр О.Цийг баруун, зүүн хөлийн гуя хэсэгт хутгалсан нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Х.Аын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Х.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч О.Ц шүүхэд хохирлын баримт гаргаж өгсөн ба уг баримтууд нь үндэслэл бүхий байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Аоос 960.499 төгрөгийг гаргуулан хохирогч О.Цд олгож, цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Х.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.А урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 5/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1232-р зүйлийн 1-р зүйлийн 3-т зааснаар 6 сарын хорих, мөн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 сарын хорих ял, мөн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил, 1 сарын хорих ял, 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 10 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 150-153, 162-186 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзээд 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Х.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялын 28 хоногоор тооцож хасах хууль зүйн үндэслэлтэй байна.

Ялтан зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, ногоон өнгийн давууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч  Х.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш овогт Хгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Х.Ад зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Х.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон 28  /хорин найм/ хоногийг эдлэх ялын 28 хоногоор тооцон хасаж тооцсугай.

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Аоос 960.499 төгрөгийг гаргуулан хохирогч О.Цд олгож, цаашид хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, ногоон өнгийн давууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Х.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ