| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0314/И |
| Дугаар | 317 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 317
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ би, К банкны Замын-Үүд дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц, Ц.Ц нарт холбогдох үндсэн зээл 4.396.940,72 төгрөг, зээлийн хүү 2.001.904,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200.186,1 төгрөг, нийт 6.599.033 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ц, Ц.Ц нар нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “К банкны Замын үүд дэх салбар”-тай ... тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.500.000 /Таван сая, таван зуун мянган/ төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 1.103.059,28 төгрөг, зээлийн хүүнд 1.838.024,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112.929,32 төгрөг, нийт 3.054.013,06 төлсөн. Цалингийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 890 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 4.396.940,72 төгрөг, зээлийн хүү 2.001.904,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200.186,1 төгрөг, нийт 6.599.033 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ц, Ц.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ц, Ц.Ц бид К банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 4.396.940,72 төгрөг, зээлийн хүү 2.001.904,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200.186,1 төгрөг, нийт 6.599.033 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарын нь хариуцагч Ц.Ц, Ц.Ц нарт холбогдуулан үндсэн зээл 4.396.940,72 төгрөг, зээлийн хүү 2.001.904,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200.186,1 төгрөг, нийт 6.599.033 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ц, Ц.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ц, Ц.Ц нарт холбогдох үндсэн зээл 4.396.940,72 төгрөг, зээлийн хүү 2.001.904,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200.186,1 төгрөг, нийт 6.599.033 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ц, Ц.Ц нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.535 төгрөгийн 50 хувь болох 60.267,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 60.267,5 төгрөгийг, хариуцагч Ц.Ц, Ц.Ц нараас 60.267,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц, Ц.Ц нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц