| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0152/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/156 |
| Огноо | 2022-09-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай èð¿¿ëñэн Х овогт Сий Нт холбогдох 2235000000169 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 29-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Сий Н /РД:........................../.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 16-нд албан үүргээ биелүүлэхээр очсон Ховд сумын цагдаа, дэд ахлагч Б.Бын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу түүний өмсөж явсан албаны цэнхэр өнгийн поло фудволкны мөрдөснээс татаж, товчийг нь тасалж, төрдөсийг нь тасалж авсан. Мөн заамдаж хэл амаар доромжлох зэргээр эсэргүүцэж хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч С.Нийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 16-нд албан үүргээ биелүүлэхээр очсон Ховд сумын цагдаа, дэд ахлагч Б.Бд хүч хэрэглэсэн эсэргүүцсэн болох нь:
1. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
2. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Ховд сумын төвд явганаар ганцаараа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 17 цаг 20 минутын орчимд Төрийн банкны хажуугийн төв зам дээр явж байхад манай сумын иргэн С.Нийн хашааны ар талд эмэгтэй хүмүүс орилох чимээ гарсан. Тэгээд би тэдний хашааны ар талд очиход манай сумын иргэн С.Н нь өөрийн хүргэн ах Бг хувцаснаас нь заамдчихсан согтуу, хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан ба хажууд нь Нийн төрсөн эгч Н мөн байсан. Тэгээд би явж очоод тухайн хүмүүст амрыг эрье хэсгийн цагдаа Б байна. Та нар яагаад олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгээд байгаа юм гэхэд Н нь надад “пязда минь чамд ямар хамаатай юм, чиний хийдэг ажил гэж юу байдаг юм” гэж хэлээд миний өмсөж байсан хувцаснаас татаж заамдаад гараараа над руу салаавч гаргасан. Тухайн үед би цагдаагийн албаны цэнхэр өнгийн поло пудболка, дээгүүрээ шар өнгийн эргүүлийн хантаазтай, албаны хээрийн хувцасны өмд хар ботинктой, албаны хар өнгийн саравчтай малгай, дохиур модтой явж байсан. Тэгээд Н нь над руу дайрч намайгхэл амаар доромжилжчаддаг юм бол надад арга хэмжээ ав, цагдаагаа дууд би чамаас айхгүй, чи тэгээд яадаг юм пязда гэх мэтээр хараалын үг хэлж миний өмсөн явсан цагдаагийн албаны цэнхэр өнгийн поло пудболкны баруун талын мөрдөснөөс татаж мөрдөсний товчийг тасалж, зүүж явсан цагдаагийн дэд ахлагч цолны мөрдөсийг тасалж авчихаад мөрдөсийг маань өгөхгүй “надаар чи цолоо нэмээд яваарай, пязда минь” гэж хэлээд мөрдөс тасалж авсан. Мөн миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байхдаа миний баруун гарын дотор хэсгийг хумсаараа маажсан юм. Тэгчихээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би Нийг аваад цагдаагийн хэсэг рүү явж байтал Н нь гэнэт явж байгаад газар дээр ухаан алдаад уначих шиг болсон. Бид нар сумын эмч Нийг дуудаад Н эмч удалгүй ирсэн бөгөөд эмч ирсэний дараа Н нь зүгээр босоод ирсэн юм. Н нь өөрөө зүрхний өвчтэй гэж түүний төрсөн эгч Н хэлж байсан бөгөөд ухаан алдаад уначихдаг гэж хэлж байсан. Тэгээд бид нар цагдаагийн хэсэг дээр ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
3. Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “эхнэрийн төрсөн дүү С.Нийн гэрт очсон манай эхнэр С.Нгийн шүд хэд хоног өвдөж байсан тухайн үед бас өвдөөд байна гэж хэлэхээр би дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч өгсөн. Би банк ороод ирэхэд манай эхнэр С.Нг дүү С.Н хувцаснаас нь заамдаж боосон байдалтай чи дандаа мал ав гэж хэлдэг гэж дайрч байсан. Би очиж салгахад миний дээл болон дотор өмсөж байсан малгайтай цамцнаас давхар заамдаж боож авсан юм. Над руу чанга дуугаараа орилоод байсан. Тухайн үед юу гэж үг хэлж байгаа талаар санахгүй байна. Удалгүй сумын хэсгийн цагдаа Б.Б ирээд та гудамж талбайд хэрүүл маргаан үүсгэж болохгүй энэ хүний хувцаснаас тавь гэж хэлсэн боловч миний хувцаснаас тавихгүй байсан. Хэсгийн цагдаа Б.Б олон удаа хэлж гарыг нь тавиулах гэж намайг боосон боолтоос салгахад хэсгийн цагдаа Б.Бын захнаас заамдаж авсан цагдаа Б.Бын мөн хувцаснаас тавь та гудамж талбай олон нийтийн газар байна гэж их хэлсэн ямарч шаардлага хүлээж авахгүй байсан С.Н дагуулж явж байтал С.Н унасан хэсгийн цагдаа эмнэлэг рүү залгахад эмч ирж байх хооронд өөрөө босоод ирсэн тухайн үед эмч мөн удалгүй хурдан ирсэн юм. С.Н нь хэсгийн цагдаа Б.Бын баруун мөрдөсний хэсгийг татаж тасалсан С.Н нь хэсгийн цагдаа Б.Бын хувцаснаас заамдаж зуурч аваад тавихгүй байсан хэд хэдэн удаа мөрдөснөөс барьсан би нэг удаа мөрдөснөөс барьж болохгүй энэ хүн цагдаа хүн ш дээ гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
4. Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний төрсөн дүү С.Нийн гэрт очсон юм. Би нөхөр А.Бд миний шүд дахиад өвдөөд байна би нэг архиар зайлаад үзье гэж хэлэхэд нөхөр надад дэлгүүрээс 0 5 литрийн Ерөөл гэх нэртэй архи авч ирж өгчхөөд нөхөр гараад явсан. Би дүү А.Нтэй хамт 0.5 литрийн архи хувааж ууж байхдаа нөхөр бид хоёр банкнаас зээл авсан одоо бид хоёр хот явж ажил хийж зээл төлнө чи манай байгаа өөрийн малаа ав гэж хэлэхэд манай дүү уурлаж намайг гарч зайл гэж хэлсэн. би нөхрөө хайгаад хашаан гадна гарч ирэхэд миний араас дүү С.Н орилоод гарч ирээд миний хувцаснаас баруун гараараа заамдаж боож байхад манай нөхөр А.Б ирж чи яаж байгаа юм гэж хэлээд салгахад манай нөхрийг заамдаж аваад пязда минь чи юу юм, пяздаанууд зайл гайтай юм гэж хэлээд орилж байхад манай сумын цагдаа ирж манай дүү С.Нт шаардлага тавьсан. Та олон нийтийн газар гудамж талбайд хэрүүл маргаан үүсгэж байна мөн наадах хүнийхээ хувцсыг тавь гэж шаардлага тавьсан манай дүү тавихгүй зууралдаж байсан. Хэсгийн цагдаа та наадах хүний хувцсыг тавь та хэрүүл маргаан үүсгэж байна та ороод амарчих маргааш ирж уулз гэхэд дүү С.Н нь сумын цагдаа Б руу миний орж амрах амрахгүй нь чамд ямар хамаатай юм бэ, салаа гаргаж би тавихгүй гэж эхлэхээр нь би гэрлүү нь нөхрийн дуудахаар орж нөхөрт нь хэлэхэд наадах хүн чинь миний үгэнд орохгүй гэж хэлээд гарч ирээгүй юм эргээд хашааны гадна гараад ирэхэд дүү С.Н нь сумын цагдаа Бын мөр хэсгээс зуурч татаад байсан би бас унтаж амар гэж зөндөө хэлсэн боловч миний үг авахгүй байсан юм” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 14-15 дахь тал),
5. Гэрч А.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 16-нд Ховд сумын Халиунбулаг багийн олон нуур гэх газарт дуудлаганд өглөө явж орой гэрт ирж байх үед манай сумын цагдаа над руу залгаж та яаралтай дэлгүүрүүдийн ар талд хүрээд ирээрэй гэсэн. Би гэрлүү орохгүй явж очиход ямар нэгэн унаж хэвтсэн хүн байхгүй манай сумын С.Н нь эгч С.Н болон хадам ах А.Б нар руу уурлаж дайрч байсан. Хэсгийн цагдаа Б.Б та 2 явчих танай дүү та 2-ыг харахаар уур нь хүрээд байх шиг байна гэж хэлж байсан. Би С.Нээс юу болов гэж асуухад би энэ хоёрыг алж байж очих газраа очно гэж дайрч байсан. Би тайвшруулах гэж ярилцсан. Хэсгийн цагдаа хамт тайвшруулж цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Цагдаагийн хэсэг дээр ирэх үед С.Н нь би чиний мөрдөсийг тасалсан миний буруу намайг уучлаарай гэж гуйж байсан. Надад дахиад нэг дуудлага ирсэн тул би тухайн дуудлага руу явсан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 17-18 дахь тал),
6. Шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаартай “Үзүүлэгч Б.Б -ын биед баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэж буй гэмтэл байна. Дүгнэлтийн 4 дэх хэсэгт бичигдсэн баигаа. Баруун шуунд зулгаралт гэмтэл нь эр/үл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам’ -ын 2.6 -д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь еренхий хвдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
7. Шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцны урд талд зүүн мөрний хажуу оёдлоос баруун тийш 9 см зайд, 50 мм хэмжээтэй ханзралт, Өмдний ард талд зүүн хажуу оёдлоос баруун тийш 4 см зайд, 40 мм хэмжээтэй урагдалт, мөн зүүн халаасны оёдлоос баруун тийш 20 см зайд, 60 мм хэмжээтэй ханзралт байна. Өнгөө алдаж гандаагүй шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь ямар багаж зэвсгийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь хүний гараар үүссэн байж болно. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. Жич: Шинжээчийн 43 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээнд ирүүлсэн зүйлсийн хамт бүрэн хүлээлгэн өгсөн” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал) –ээр нотлогдон тогтоогдож байна.
8. Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сонтуу байсан ба согтолтын зэрэг нь 0.96% согтолттой байсан болох нь мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
9. Шүүгдэгч С.Нийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 11:00 цагийн орчимд би гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал манай төрсөн эгч С.Н, нөхөр Бгийн хамтаар хөдөөнөөс буву Шаазгай нуураас Ховд сумын төвд банкнаас зээл авах ажлаар орж ирсэн. Тэр хоёр сумын төвд орж ирээд зээлээ хөөцөлдөж байгаад өдөр 15:00 цаг өнгөрөөд манайд буцаж ирцгээсэн Тэгээд манай эгчийн шүд нь өвдөөд байна гэхэд нөхөр нь болох Б 0 5 литрийн нэг шил Ерөөл гэх архи авч ирж өгчихөөд гараад явсан. Уг архийг Н эгч бид хоёр манайд хоёулаа хувааж ууцгаасан бөгөөд тухайн үед манай нөхөр барилгын ажилруугаа явчихсан, хүүхдүүд гадуур тоглоод явчихсан байсан. Тэгээд эгч бид хоёр уг архийг хуваагаад ууж байтал Н эгч надад “ бид нар хот руу явж ажил хийж, зээлээ төлмөөр байна, банкнаас оюутан охиныхоо төлбөр хийх гэж зээл авлаа, чи манай дээр байгаа өөрийнхөө малаа ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчид “би танд өгөх ёстой юм аа өгөөд өөрийнхөө малыг маллуулж байгаашдээ, та нар ингэж байгаа бол мал аа авна” гэж хэлээд эгчтэй үг зөрж маргалдаж эхэлсэн. Тухайн үед эгч бид хоёр архи уучихсан хоёулаа согтуу байсан. Тэгээд би эгчтэй маргалдаад нөгөө архиа уугаад байж байгаад архи их уусан учир согтчихсон цааш нь юу болсныг санахгүй байгаа. Гэнэт л ухаан ороход би хэсгийн цагдаа Б болон сумын эмч Н нартай хамт цагдаагийн хэсэг рүү явж байсан. Цагдаагийн хэсэг дээр ирэхэд Б надад “та миний мөрдөсийг таслаад, шаардлага эсэргүүцлээ” гэж хэлсэн Тэгээд би Боос уучлалт гуйсан бөгөөд тухайн үед харанхуй байсан учир би гэртээ хариад хоол идчихээд байж байтал цагдаагийн хэсгээс дуудсан, Тэгээд би очиход Өмнөговь сумаас цагдаа ирсэн байсан бөгөөд миний согтуурлыг шалгахад 0.96 % хувийн согтолттой байсан. Тэгээд намайг ар гэрийн гишүүнд хүлээлгэн өгсөн бөгөөд би гэртээ харьж амарсан юм. Би Б.Боос уучлалт гуйж эвлэрсэн бөгөөд Б.Б нь надтай уулзахдаа надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй, “та цаашид дахиж битий ийм үйлдэл гаргаарай, одоо би танд ямар нэгэн гомдол байхгүй” гэж хэлсэн. Би Б.Бод ямар нэгэн мөнгө, төгрөг өгөөгүй, түүнээс уучлалт гуйсан бөгөөд надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбар: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Ховд сумын цагдаа, дэд ахлагч Б.Б нь хууль сахиулагч мөн байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.
Шүүгдэгч С.Н нь Увс аймгийн Ховд сумын нутагт 2022 оны 8 дугаар сарын 16-нд албан үүргээ биелүүлэхээр очсон Ховд сумын цагдаа, дэд ахлагч Б.Бын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу түүний өмсөж явсан албаны цэнхэр өнгийн поло фудволкны мөрдөснээс татаж, товчийг нь тасалж, төрдөсийг нь тасалж авсан. Мөн заамдаж хэл амаар доромжлох зэргээр эсэргүүцэж хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүллэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Б.Бын “...албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу түүний өмсөж явсан албаны цэнхэр өнгийн поло фудволкны мөрдөснөөс татаж, товч, төрдөсийг тасалсан. Мөн заамдаж хэл амаар доромжлох зэргээр эсэргүүцэж хүч хэрэглэсэн үйлдэлд ямар нэгэн учирсан гэмтэл, хохирол байхгүй ба Н нь надаас уучлал гуйж, дахин ийм зүйл гаргахгүй гэсэн тул гомдол болон надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг нотариатаар баталгаажууласан (хавтаст хэргийн 79 дэх тал) баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч С.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Н нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүний тэмдэглэл (хавтаст хэргийн 74 дэх тал)–ээр тогтоогдож байсан.
Шүүгдэгч С.Нийн хувийн байдлын талаар: Гэрч Т.Агийн өгсөн: “Би С.Нийн төрсөн ах болох Бтай 2003 онд танилцаж гэрлэсэн бөгөөд нөхөр маань 2016 онд зам тээврийн осолд орж нас барсан юм. Би С.Нийг нөхөртэйгээ гэрлэснээсээ хойш буюу 2003 оноос хойш таньж мэддэг болсон. С Н нь зан аашийн хувьд сайн даруу төлөв зантай.хүнд тусархуу хүнд нэг их үг хэлээд байдаггүй, нэг их хэл ам, асуудал гаргаад байдаггүй” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 22 дахь тал) -ууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч С.Нийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, прокурортой хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэхээр тохиролцсоныг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Нт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон /цаашид "тогтоолын биелэлтийг хойшлуулсан" гэх/ ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хэлтэс хариуцан хөтөлнө” гэж заасны дагуу шүүгдэгч С.Нт хяналт тавих үүргийг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураандсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Нийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Сий Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Нт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Нт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ