| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00395/И |
| Дугаар | 476 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, ...... тоот регистрийн дугаартай, О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд 10-р анги төгссөн. Ховд аймгийн Буянт сумын Соёлын клубт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл номын санчаар, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд ахлах болон туслах тогоочоор, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус сумын номын санчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан тушаал дутуу байна. Би 1984 онд номын санчийн 45 хоногийн курст явсан. Өөр сургуульд сураагүй. Иймд миний 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд номын санчаар, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд ахлах тогоочоор, 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О нь 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд номын санчаар, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд ахлах тогоочоор, 1988 оны 08 дугаар срын 28-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 404 дугаартай лавлагаа,
- О ийн 065739 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1048329 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- О ийн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн 2004-2008 оны хөлс төлсөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн О ийн 1990, 1992, 1994 оны цалингийн тодорхойлолт,
-Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Орон тоог цомхотгох тухай” захирамжийн хуулбар,
-Ховд аймгийн Буянт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар,
-Ховд аймгийн Буянт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-1994 оны 1-р улирлын Захиргаа, Хүн эмнэлэг, Мал эмнэлэг, Соёлын байгууллагын харилцах дансны материалын хуулбарууд, О ийн цалингийн картын хуулбарууд,
- О ийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Гэрч Д “О нь 1986-1988 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын дунд сургуульд тогоочоор, 1988-1990 оны 11 дүгээр сар хүртэл сургуулийн дотуур байрны тогоочоор ажиллаж байсан. Тэр үед би Буянт сумын дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Т “О нь 1982-1986 он дуустал Ховд аймгийн Буянт смын Соёлын төвд номын санчаар, 1990-1994 оныг дуустал дахин номын санчаар ажиллаж байсан. Харин тэрээр 1986-1990 он хүртэл Буянт сумын дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан. Би тэр үед Буянт сумын Соёл нэгдэлд кино механикчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар О нь 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд номын санчаар, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд ахлах тогоочоор, 1988 оны 08 дугаар срын 28-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Газарчин овогт Магсархүүгийн Оюунчимэгийн 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд номын санчаар, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд ахлах тогоочоор, 1988 оны 08 дугаар срын 28-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА