Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 477

 

2018 оны 07 сарын 24 өдөр                 Дугаар 153/ШШ2018/00477               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух, ....... тоот регистрийн дугаартай, Дийн  ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд 8-р анги төгссөн. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байгаад, 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 13-ны хооронд цэргийн алба хаасан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 06 дүгээр сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивын лавлагаанаас 1981-1989 оны архивын лавлагаа гарч ирэхгүй байна.

Иймд Д намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1298 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ бригадын Д гийн нэр дээрх 1978-1982, 1985-1989 оны 70-р дансны хуулгууд,

- Д гийн 2003-2009 оны хооронд мал бүхий иргэдийн татвар төлсөн жагсаалт,

-Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 000014497 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

- Д гийн 317770 дугаартай , 0723109 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Д гийн 00394 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-1981 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.Алтангэрэлийн “Д нь 1982-1985 онд цэргийн алба хааж, 1986-1990 онд Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би 1973-1990 онд тасралтггүй Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж  байсан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Төмөрөөгийн “би Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд 1967-1969 оны хооронд малчнаар, 1972-1992 онд тус нэгдэлд нярав, нягтлангаар ажиллаж байсан. Д нь сургуульд сураагүй бөгөөд 1982-1985 онд цэргийн алба хаасан, 1986-1992 онд нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Д гийн дээрх баримтуудаас гадна Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал, цалингийн баримтууд нь архивт байхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1298 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар Д гийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цалинчийнхан овогт Доноровын Далхсүрэнгийн  Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА