Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: С.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñэн Б овогт Сийн Год холбогдох  2235000000152  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын  05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 12-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт 7 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Сийн Г /РД:................................./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг Хилэнцгийн гол гэх газар байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Эийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө тус тус зодсон, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр толгой хэсэгт нь цохиж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

- Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг Хилэнцгийн гол гэх газар байх өөрийн гэртээ 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Эийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Гыг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг Хилэнцгийн гол гэх газар байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Эийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өшиглөж унагаагаад нүүр рүү алгадаж зодсон, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө бие рүү нь хүйтэн ус асгаж, нүүр гарын алчуураар шавхуурдаж, гараараа алгадаж зодсон,  2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр толгой хэсэгт нь цохьсон болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),  

2. Хохирогч Э.Эийн мөрдөн байцаалт шатанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 02-ны өглөө нөхөр Г нь машин унаж үсний найранд явна гэхэд би явуулахгүй гэж хэлсний улмаас маргалдаж намайг заамдаж аваад цохисон. Би цохисноос хойш юу ч санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон бөгөөд зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний толгой хагарч оёдол тавиулсан, эрүүний доод хэсэгт хөхрөлт үсэж хэлний үзүүр хөндүүртэй байгаа. Эмнэлэгт хэвтэснээс хойш босож явж чадахгүй байгаа. С.Г 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө намайг зодосны улмаас шүүхээр 30 хоногийн баривчилгаа авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 16 дахь тал),

- Хохирогч Э.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр манай найзууд ирэхэд нуур дээр очиж би хамт архи уусан, нөхөр С.Г машин барьна гээд архи уугаагүй. Маргааш нь С.Г айлын хүүхдийн даахьны найранд машинар явна гэхээр нь би машинаар явуулахгүй гэж маргалдсан. Бид хоёр барьцалдаж байгаад Г намайг хойшоо түлхэхэд би гэрийн хана мөргөөд газарт унахдаа хагархай хувин дээр толгойгоороо унаад хуйх нь язарчихсан. Тэр үед миний урьд өдөр болон шөнө нь уусан архи бүрэн гараагүй байсан болохоор би зарим зүйлийг тодорхой санахгүй байна. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө эмэгтэй хүн учраас санаа зовоод нуугаад согтуу байсан талаараа хэлээгүй юм. Намайг эмчилгээ хийлгэж байх үе бүх зардлыг нөхөр маань төлсөн. Одоо бид хоёр эвлэрч хүүхдүүдтэйгээ сумын төвд амьдарч байгаа. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

3. Насанд хүрээгүй гэрч Г.Ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай аав аймгийн төв рүү сарын өмнө явснаараа огт ирээгүй байж байгаад 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед аав Г нь М ах, С эгч нарын хамт ирсэн. Аав,  ээж хоёр М ах, С эгч нар гэрт архи ууж байгаад бөөндөө айл руу яваад орой буцаж ирсэн. Би аав ээжийг ирсний дараа С ахынд очиж хоносон. Аав ээж хоёр гэртээ хоносон бөгөөд бусад дүү нар сумын төвд өвөөнд байгаа. Маргааш өглөө нь 06 цаг болж байхад би гэртээ очиж ээжийг үхэр саахад нь тусалж дуусаад би гэр лүү орж усны сав аваад усанд явсан. Усанд явж ирээд гэрийн гадна тугал уяж байхад аав, ээж хоёр гэрт хоорондоо маргалдаад нэгнийгээ цохиж байгаа юм шиг мэдэгдээд байхаар нь би С ахынд очиж О эгчийн утсыг гуйж эмээ рүү залгаж аав ээжийг цохиж байгаа талаар хэлсэн. Би утсаар ярьчихаад гэртээ ороход ээжийн нүүр болон хувцас нь цус болсон мөн гэрийн дэвсгэр цус болчихсон, ээж гэрийн баруун талд сууж байсан. Намайг гэрт орсний дараа аав намайг “гарч үхрээ туу” гэж загинаж гэрээс гаргасан. Би гэрээс гараад үхэрээ туугаад голын хажууд явж байхад аав машинтайгаа надаас нилээн хол голын хажууд ирж зогсоод ээжийг машин түшүүлж суулгаж байгаад толгойруу нь төмөр 5 литрийн битоноор ус хийж харагдсан. Аав ээж хоёр гол дээр хэсэг хугацаанд байж байгаад буцаж гэр лүүгээ явж очоод ээжийг машинаас түшиж буулгаад гэрлүү оруулж харагдсан. Би үхэрээ тууж бэлчээрт хүргэчихээд гэрт ирэхэд ээж орон дээр хэвтэж байсан бөгөөд толгойны арьс хууларч цус гарч байсан. Намайг орсны дараа ээж “хаана байгаа юмбэ?  намайг яасан юмы бэ? аав нь хаана байгаа юм бэ?” гэж дахин дахин хэлээд байсан. Харин тэр үед аав гэрт ямар нэгэн юм хэлэхгүйгээр сууж байсан. Удалгүй сумын цагдаа ирээд надаас юу болсон талаар асуухад нь би хэлэх гэж байхад аав намайг “морь авч ир” гэж хэлээд гэрээс гаргасан. Өөрөө цагдаад ээжийг морьноос унасан гэж хэлсэн. Би морь авч ирэхээр яваад буцаж ирэхэд аавыг цагдаа аваад явчихсан, ээж орон дээр хэвтэж байгаад намайг “миний охин наашаа хүрээд ир. Ээж нь яасан юм бэ?, аав нь хаашаа явсан бэ?” гэж дахин дахин асуугаад байхаар нь би аавыг цагдаа аваад явсан гэж хэлчихээд С ахынд очиж ээжийн бие муудаж байгаа талаар хэлэхэд О эгч намайг дагаж гэрт ирсний дараа сумын төвөөс эмч нар ирээд би ээжтэйгээ хамт сумын төвийн эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг өнгөрч байхад зээ охин болох Н нь надруу О гэх хүний утсаар залгаж “Эмээ цагдаа дуудаарай. Аав ээжийг зодоод байх шиг байна. Би гэрийн гадна тугал уяж байгаад сонссон” гэж хэлэхээр нь би аймгийн төв рүү цагдаад мэдэгдсэн. Би цагдаад мэдэгдчихээд буцаж О рүү залгаж юу болж байгаа талаар асуухад “Г Э нар нь гол дээр машинаа угааж байна” гэж хэлсэн. Дахин 30-40 минутын дараа О над руу залгаж “Би Гын гэрт байна. Та эмнэлэгт дуудлага өгсөн юм уу? Танай охин Эийн бие нь муудаж ямар нэгэн юм хэлж чадахгүй байна” гэж хэлэхээр нь сумын төвийн эрүүл мэндийн төв рүү утсаар холбогдож эмнэлгийн машинтай хамт Гын гэрт очиход манай охин Э гэртээ орон дээрээ хэвтэж байсан бөгөөд толгой нь хагарч цус гарсан байдалтай байсан. Намайг гэрт очсоны дараа манай охин Э юу ч хэлээгүй бөгөөд эмнэлэг дээр ирээд эмчилгээ хийлгэсний дараа юу болсон талаар асуухад “Юу болсон талаар санахгүй байна. Би яагаад эмнэлэгт ирсэн юм бэ?” гэж буцаж надаас асуугаад байсан. Гэрт нь очсоны дараа эмнэлгийн машин руу оруулж эмэнэлэг дээр авч ирснийг санахгүй байна гэж хэлсэн. С.Г 2022 онд хоёр удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял болон баривчилгаа авсан боловч засрахгүйгээр дахин эхнэрээ зодож толгойг нь хагалсны улмаас манай охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд “09 цагийн үед тус сумын 2 дугаар багийн нутагт нөхөртэй зодуулсны улмаас босож чадахгүй байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу олон нийтийн цагдаа О, Эийн ээж А бид гурав Г гэх хүний гэрт очиход Э гэх хүн орон дээрээ хэвтэж байхаар нь үзлэг хийхэд биеийн байдал нь хүндэвтэр, ярьж чадахгүй бөгөөд толгой хагарч, тархиар хатгаж өвдөх зовиуртай байсан тул цус тогтоох болон өвчин намдаах эмчилгээ хийсний дараа сумын төв рүү тээвэрлэж, эмнэлгт хэвтүүлсэн. Эмнэлэгт ирсний дараа Эийн толгой дагз хэсэгт хуйх нь гүн язарч яс нь харагдахуйц байсан тул цэвэрлэгээ хийж, оёдол тавьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

6. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ЗШ/225 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 97-99 дэх тал),

7. Шүүгдэгч С.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.  2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Э бид хоёр, найз С, М нарын хамт дөрвүүлээ Мөндөөхөй нуур явсан. Тэгээд нуурын эхэг дээр ирээд тэр гурван дөрвөн шил архи хувааж уусан. Тэгээд Нуурын эрэг дээрээс найзуудтайгаа архи уугаад хуучилж хөөрөөд сууж байгаад орой 10:00 цагийн орчим эхнэр Э, найз С, М нарын хамт гэрт ирсэн. Гэрт ирээд машинаас эхнэр Эийг гэрлүүгээ өргөж оруулаад гэрт амарсан. Харин С, М нар машинаа унаад гэрлүүгээ явчихсан. Өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б хүүхдийн дахь үргээж байсан ба би Бын гэрлүү 09 цагийн орчимд явах гээд эхнэр Э-ээс машины түлхүүр авах гэхэд эхнэр Э надад машины түлхүүр өгөхгүй байснаас болж Э бид хоёр маргалдаж барьцалдахад би эхнэр Эийг түлхэхэд Э гэрийн баруун талын хана толгойгоороо мөргөж, газар унахдаа ар дагзаараа хагарчих түмпэн дээр уначихсан юм. Эийн толгойноос цус гоожоод тогтохгүй байхаар нь би Эийг гол руу дагуулж очоод толгойг нь угааж өгсөн юм.  Би өөрийн эхнэр Эийг түлхэж унагаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан аа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж, буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

1.1. Шүүгдэгч С.Г, хохирогч Э.Э нар нь 2009 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр гэрлэснийг Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2009 оны гэрлэлтийн бүртгэлийн 19-т бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал)-гаар нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т : “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлжээ.

Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодийн хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодийн хүчирхийлэлийн нэг л хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинж нь гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлээр тодорхойлогдох бөгөөд үйлдэл хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.

Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж  буй энэхүү гэмт хэргийн тохиолдол Монгол Улсын Эрүүгийн хуульд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчимд хамааралгүй болно.

Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ЗШ/225 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 97-99 дэх тал)-ээр шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг Хилэнцгийн гол гэх газар байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Эийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өшиглөж унагаагаад нүүр рүү алгадаж зодсон, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө бие рүү нь хүйтэн ус асгаж, нүүр гарын алчуураар шавхуурдаж, гараараа алгадаж зодсон болох нь тогтоогдож, 30 /гуч/ цаг албадан сургалтанд хамрагдаж, 30 /гуч/ хоног баривчлах шийтгэл оногдуулсан нь хүчин төгөлдөр болж, шүүгдэгч шийтгэлийг эдлэж дуусгасан байна.

Шүүгдэгч С.Гын 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Э.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх” гэмт хэргийн шинжтэй буюу бие даасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгчийн нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлийн шинжээр тодорхойлогдох зэрэгцээ агуулга бүхий 2 өөр гэмт хэрэг гэж дүгнэх нь “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тоон давтамжийн шинжээр тодорхойлогдох онцлогтой тул нэг үйлдлийг энэ хоёр гэмт хэрэгт зэрэг тооцох боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасантай зөрчилдөхгүй.

Иймд шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

1.2. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 296 дугаартай “Үзүүлэгч Э.Эийн толгойн оройн хэсгийн хуйханд шарх, эрүү, зүүн, бугалганы цус хуралт, баруун гарын 2-р хуруунд зулгаралт гэмтлүүд  учирсан байна. Дээрх нь гэмтлүүд нь хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн оройн хэсгийн хуйханд шарх, эрүү, зүүн, бугалганы цус хуралт, баруун гарын 2-р хуруунд зулгаралт гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаанд түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах  гэмтэл болно”  дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)-ээр шүүгдэгч С.Г нь 2022 оны 7 дугаар сарын 02-нд хохирогч Э.Эийг зодосны улмаас хохирогчийг биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн ...” нь энэ хуулийн хамаарах этгээд мөн гэж заажээ. Шүүгдэгч С.Г болон хохирогч Э.Э нар нь эхнэр, нөхөр байх тул дээрх хуулийн заалтад хамаарах этгээд байна.

Шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багийн нутаг Хилэнцгийн гол гэх газар байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Эийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө тус тус зодсон, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр толгой хэсэгт нь цохиж, зодсон үйлдлүүд нь давтагдах шинжтэй, гэр бүлийн гишүүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндэд гэм хор учруулсан байх тул гэг бүлийн гишүүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Г нь энэ үйлдлүүдийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Э.Эийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Гыг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч С.Г-д Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2” болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг эмчилгээ хийлгэж байх үе бүх зардлыг нөхөр маань төлсөн. Одоо бид хоёр эвлэрч хүүхдүүдтэйгээ сумын төвд амьдарч байгаа. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдэснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч С.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 90-94 дэх тал)- оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт 7 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзээд 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Г нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сар зорчих эрх хязгаарлах ялыг эдлэж дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлэж дууссан үеэс энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий, хар хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  С.Год  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч С.Гд Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Сийн Гыг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч С.Гд  Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан С.Гд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Год оногдуулсан 6 /зургаа/ сар зорчих эрхийг хязгаарлах  ялыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сар зорчих эрх хязгаарлах ялыг эдлэж дууссан үеэс эхлэн эдлүүлэхээр тогтоосугай.

7. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий, хар хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  С.Гд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ