Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: С.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, èð¿¿ëñэн Б овогт Сгийн Ат холбогдох  2235000000099 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын  16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 15-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, баяд ястан, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Увс аймгийн цогцолбор 2 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Сгийн А /РД:....................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь өөрийн нөхөр Л.Сын “Усалгаатай хадлан”-ийн зориулалттай 1.4 га газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах зорилгоор  2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч С.Аийг цагаатгах үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нөхөр Л.Сын “Усалгаатай хадлан”-ийн зориулалттай 1.4 га  газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000034806 дугаартай гэрчилгээг ашиглан Увс аймгийн тойргийн нотариатч Ж.Оаар уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр 344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Л.Сыг байлцуулахгүйгээр байгуулж, түүний гарын үсгийг өөрөө зурж, гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Прокуророос шүүгдэгч С.Аийн  өөрийн нөхөр Л.Сын “Усалгаатай хадлан”-ийн зориулалттай 1.4 га газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэхээр 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г  Л.Сыг байлцуулахгүйгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Эдийн баялгийг эзэмших, ашиглах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжтэй гэж ялласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасныг дагуу газар эзэмших эрхийг тодорхойлсон бичиг баримт гэдгийг хэрхэн тодорхойлохыг Газрын тухай хуулинд хэрхэн тодорхойлсныг харах шаардлага үүсэж байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,

3.1.7-т "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж заажээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж  зааснаас дүгнэхэд “Газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг” гэдэгт захиргааны байгууллагаас олгосон газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг ойлгоно гэдэг нь ямар нэгэн салаа утгагүйгээр ойлгогдож байна.

Шүүгдэгч С.Аийн  хуурамчаар үйлдсэн гэж яллаж байгаа 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь иргэд хоорондоо байгуулсан эрх шилжүүлэх гэрээний нэг төрөл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэдэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон зэрэг баримт бичгийг дууриалган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Аийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нотариатчаар байгуулж, гэрчлүүлсэн үйлдэл нь  эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн дээрх шинжүүдийг агуулаагүй байна.

Газар эзэмшүүлэх гэрээг зөвхөн захиргааны байгууллагатай байгуулж, уг байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар уг гэрээ, гэрчилгээ нь “Газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг” болох тул иргэнд хоорондоо байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г  эдийн баялаг буюу газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч С.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т Энэ зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Ат холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Шүүгдэгч С.Ат  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ