| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00458/И |
| Дугаар | 479 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 479
2018 оны 07 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2018/00479 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, ..... тоот регистрийн дугаартай, Б ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 07 дугаар сараас 1977 оны 7 дугаар сар хүртэл, 1980 оны 07 дугаар сараас 1981 оны 03 дугаар сар хүртэл туслах үйлдвэрт, 1981 оны 03 дугаар сараас 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан, нярваар, 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино механикчаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод СГДСургуульд 2 жил сурч, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино механикчаар ажиллаж байсан болно.
Миний дээрх ажиллаж байсан үеийн тушаал, холбогдох баримтууд олдохгүй байх тул тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд Б намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 07 дугаар сараас 1977 оны 7 сар хүртэл, 1980 оны 07 дугаар сараас 1981 оны 03 дугаар сар хүртэл туслах үйлдвэрт, 1981 оны 03 дугаар сараас 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан, нярваар, 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино механикчаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод СГДСургуульд 2 жил сурч, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 07 дугаар сараас 1977 оны 7 сар хүртэл, 1980 оны 07 дугаар сараас 1981 оны 03 дугаар сар хүртэл туслах үйлдвэрт, 1981 оны 03 дугаар сараас 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан, нярваар, 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино механикчаар, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино механикчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1976 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 8 дугаартай “Качегоруудыг чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1981 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчин ажилд авах тухай” тушаал,
-Ховд аймгийн Магсаржавын нэрэмжит кино театрын даргын 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай “Шинээр ажилчин авч ажиллуулах тухай” тушаал,
-Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Магсаржавын нэрэмжит кино театрын даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “Кино механикч томилох тухай” тушаал,
-Цэргийн батлахын 331266 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Б ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Б ийн 517169 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
-Гэрч П.Дамдиндоржийн “Б нь 1983-1986 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын кино механикчаар ажиллаж байсан. Би 1981-1995 оныг хүртэл Ховд аймгийн Кино театрт зино механикчаар ажиллаж байсан. Ховд аймгийн Зэрэг сумын кино механикч нь манай аймгийн төвийн Кино театрт харьяалагддаг байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Чимэдийн “Б нь Ховд аймгийн Зэрэг суманд 8-р анги төгссөн. 1975-1977 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд туслах үйлдвэрт норомчноор ажиллаж байгаад 1977-1980 оны хооронд цэргийн алба хаасан. 1980-1981 онд мөн туслах үйлдвэрт ажиллаж байгаад 1981 оноос Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар 1984 он хүртэл ажиллаж байгаад, 1984-1995 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Соёлын төвд кино механикчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Б нь 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1976 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт уурын зуухны галчаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1981 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд бичээчээр, 1981 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан, няраваар, 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино театрт механикчаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б нь шүүх хуралдаанд өөрийг нь байлцуулахгүйгээр хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арван гуравныхан овогт Дамдингийн Батсүхийн 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1976 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт уурын зуухны галчаар, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1981 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд бичээчээр, 1981 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан, няраваар, 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын кино театрт механикчаар тус тус ажиллаж байсан байдыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА