Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 481

 

2018 оны 07 сарын 24 өдөр                  Дугаар 153/ШШ2018/00480             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Бугат багт оршин суух, ..... тоот регистрийн дугаартай, Кийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарт 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажилласан. Миний бие 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны харъяа худгийн моторчноор ажиллаж байсан.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, ажиллаж байсан жилүүд гарахгүй байна. Тухайн үеийн 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна.

Иймд намайг Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарт 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажиллаж байсан, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч К гийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К нь Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарт 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажиллаж байсан, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал моторчноор ажиллаж байсан тул эдгээр хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К нь 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарт чанар шалгагчаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай лавлагаа,

- К гийн 156666 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- К гийн нэр дээрх 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн, 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баярын бичгүүд,

-Гэрч М.Дүгэрийн “би 1957-1991 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, худалдагчаар ажиллаж байсан. К нь 1986 онд тус Худалдаа бэлтгэлийн ангид чанар шалгагчаар орж, 1988 оны 06 дугаар сар хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Ч.Бадамхорлоогийн “би 1967-1987 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмийн зам нэгдэлд саальчин, талхчнаар, 1987-1991 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Харин К 1988 оны 05 дугаар сард Дуут сумын Нийтийн ахуй үйлчилгээнд худгийн моторчноор ажилд орсон. Би 1990 онд Дуут сумын Хөх бэлчир багт шилжиж ирэхэд К ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч К нь 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарт чанар шалгагчаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид моторчноор ажиллаж байсан талаарх нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал, цалингийн баримтууд нь архивт байхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч К гийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар К нь 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарт чанар шалгагчаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид моторчноор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Каракөз нь шүүх хуралдаанд өөрийг нь байлцуулахгүйгээр хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Молхы машан овогт Бургидбайгийн Камилагийн 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн чанарт чанар шалгагчаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА