Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1190

 

       2022          09          26                                    2022/ШЦТ/1190

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.09.21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өгийнуур суманд 2000 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК-д жижүүрийн оператор ажилтай, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Өгийнуур сум 0 дугаар баг, Дд оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Зүүн Баянцагаан 0-0 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржгон овогт Мын Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороонд байрлах 8в байрны гадна хохирогч Б.Утай “мөрлөсөн" гэх шалтгаанаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Уын “Би найз А.Жны хамт өөрийнхөө гэр болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8в 71 тоот руу 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 20 минутын үед явж байсан. Тэгээд манай 8в байрны 3 дугаар орцны үүдэнд явж байхад замын эсрэг талд байдаг караокены үүдэнд 3 залуу 2 эмэгтэй орилцгоож байсан. Намайг зүв зүгээр гэр рүүгээ явж байхад над руу хандаж п...а минь үзье гээд 2 залуу ирэхээр нь би хойшоогоо ухраад та нар зүгээр бай гэхэд нэг нь миний шанаа руу 1 цохисон. Би цаашаа хараад гүйхэд 2 залуу араас хөөх гэж оролдсон ба манай найз А.Жаргалсайхан нэгийг барьж авсан, миний араас намайг цохисон хөөхөөр нь би зугтаж байгаад Сонгинохайрханы шинэ эмнэлгийн зүүн талд бүдрээд унасан. Унаад босож байхад араас хөөж байсан намайг цохидог залуу миний ам хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дараад сууж байхад тэр залуу яваад өгсөн. Манай найз А.Жаргалсайхан цагдаа дуудсан. ...Миний өмнөх мэдүүлэгтээ ярьсан зүйл үнэн зөв, ******* надтай хамт эмнэлгийн байгууллагаар явж шууд хийлгэх 3200000 төгрөгийг миний өөрийн 453....34 дугаарын данс рүү хийж хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, одоо надад ямар нэгэн санал хүсэлт гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд надад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-7-1/,

- Гэрч А.Жны “Б.У хойшоогоо алхаж зугтаагаад гүйгээд явтал нөгөө танихгүй залуу хойноос нь хөөгөөд байшингийн булан эргээд гүйцгээсэн. Би ардаас нь алхаад очтол Б.У газар уначихсан амнаас нь цус гарчихсан яасан гэж асуутал энэ залуу өшиглөчихлөө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-16/,

- Гэрч Ж.Гын “Найз ******* араас нь хөөгөөд явсан. Би араас нь алхаад очтол нөгөө зугтаагаад явдаг залуу газар суучихсан амнаас нь цус гарчихсан байхаар нь би найз *******андманыг аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-18/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11285 дугаартай “Б.Уын биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5% алдагдуулна, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-20-21/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******андманы хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Б.Уыг “мөрлөсөн” гэх шалтгаанаар зодож түүний бие махбодод 1-р шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Уын “араас хөөж байсан залуу миний ам хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-7-12/, гэрч А.Жны “би ардаас нь алхаад очиход Б.У газар уначихсан амнаас нь цус гарчихсан яасан гэж асуухад энэ залуу өшиглөчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч Ж.Гын “найз ******* ардаас нь хөөгөөд явсан. Би ардаас нь очиход нөгөө зугтаагаад явдаг залуу газар суучихсан амнаас нь цус гарчихсан байхаар нь би найз *******ыг аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-18/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11285 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь гудамж талбайд урьд үл таних Б.Уыг ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Уын биед “баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, буйлны цус” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11285 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Ут шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “*******ас нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрт 3200000 төгрөг авсан гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.  Шүүгдэгч ******* нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-34/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн санаачилгаар хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт 3200000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирогчийг гомдол саналгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.У нь хавтаст хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /хх-48/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Мын Чныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт Мын Чд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******андманыг шүүхээс оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Ут 3200000 төгрөг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ