Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1224

 

        2022          10          03                                   2022/ШЦТ/1224

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Н.Уранбайгаль,

хохирогч: Б.Б,

хохирогчийн өмгөөлөгч: Б.Ууганбаатар,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуун мод суманд 1995 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкны механик жолооч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймаг, Зуун мод сум 0 дугаар баг, 00-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Дов Боржигон овогт Огийн Я нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  00-0 байрны урд зам дээр “Тоуоta Prius-20” загварын 00-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж байхдаа автомашины ар талаар явган зорчигч Б.Быг мөргөн унагаж,  түүний бие махбодид хүндэвтэр зэргийн учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11/,

- Хохирогч Б.Бын “...буцаад автомашин дээрээ очих гээд баруунаас, зүүг чиглэлд байран дундах автомашин дундуур алхаад явж байтал араас автомашин тас хийтэл мөргөөд зам дээр нүүрэн хэсгээрээ унасан. ...автомашин нь дуу чимээ байхгүй тул миний зүгээс араас автомашин ирж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-22/,

- Гэрч М.Дгийн “Би автомашинд суутал манай голын замаар ирж байсан Тоёота Приус-30 маркийн автомашин гэрлээ анивчуулаад байхаар нь  ******* “ухраад гарчихъя” гэж хэлээд жаахан огцом ухрах үйлдлээ үргэлжлүүлж байхад нь миний зүгээс түүнд хандаж “манай байрны ойролцоо бага насны хүүхдүүд болон согтуу хүмүүс явж байдаг шүү” гэж хэлж сануулаад яриад байж байтал автомашины ар талд тас хийх чимээ гарахаар нь автомашинаа зогсоогоод ******* түрүүлээд буусан. Би хэсэг хугацааны дараа буутал мөргүүлсэн хүн нь манай байрны Б гэх ах байсан. Автомашины баруун хойд хэсэгт замын бордюр дээр хамраас нь цус гоожсон, шоконд орсон байдалтай сууж байсан. Манай байран дэнд гэрэл гэрэлтүүлэг байдаггүй, тухайн өдөр бороотой харанхуй байсан. Я нь огцом ухрах үйлдэл хийх үед  Б.Бат- Орших ах замын гол хэсэгт цаашаа хараад явж байхад мөргөж гэмтэл учруулснаас болж осол гарсан” гэх мэдүүлэг /хх-25-26/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт “Б.Бын биед зүүн тахилзуур ясны бага зэрэг зөрүүтэй хугарал, шаант ясны цууралт, бүсэлхий нурууны 2-р нугалмын зүүн нумын бага зэрэг зөрүүтэй хугарал, хамар ясны 2 талын хажуугийн хугарал, таславчийн мурийлт, хамрын хянга, доод уруулд шарх, баруун хацар, дээд уруул, эрүү, баруун зүүн өвдөг, баруун шуу, сарвуунд зулгаралт, зүүн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөг, баруун шуу, сарвуунд зулгаралт, зүүн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р үүдэн шүдний үхжил, баруун дээд үүдэн 2-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-75-78/,

- Яллагдагч *******ын: “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад машинаа хөдлөх гэхэд ертөнцийн зүгээр баруун гар талд автомашин ирээд зогсчихсон байхаар нь ухрах үйлдэл хийгээд ухраад явж байтал автомашины хойд талд юм мөргөх шиг болсон. Машинаа зогсоогоод буугаад харахад 40 гаран насны согтуу эрэгтэй хүн замын бордюр дээр сууж байсан. Тэгээд тухайн хүнийг аваад ГССҮТ-рүү явсан. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-105-106/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын  хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд прокуророос “шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах байр суурьтайгаар, шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч маргахгүй байр суурьтайгаар, хохирогчийн өмгөөлөгч “хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 13 сая төгрөгийг төлүүлэх” гэх байр суурьтайгаар тус тус оролцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөн унагаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-11/, хохирогчийн мэдүүлэг /хх-22/, гэрч М.Дгийн мэдүүлэг /хх-25-26/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт /хх-75-78/, мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 783 дугаартай: “Тоуоtа Рrius-20” маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадлагаа /хх-89-90/, *******ын жолоодох эрхийн лавлагаа /хх-114/ баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Б.Б нь “А” нэгдсэн эмнэлэгт 8 хоног, “М” гэмтлийн эмнэлэгт 5 хоногийн хугацаагаар зүүн хөлийн тахилзуур яс хугарах оношоор нийт 13 хоног хэвтэж эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн болох нь шинжээчийн 2022.06.21-ний өдрийн 8593 дугаартай дүгнэлт /хх-37-38/, шинжээчийн 2022.07.18-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт /хх-43/, шинжээчийн 2022.07.28-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт /хх-75-78/, өвчний түүх /хх-48-61/, /хх-79-86/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Миний зүгээс хохирогчийг М эмнэлэгт хэвтсэн төлбөрт 325000 төгрөг төлсөн, Нурууны бүсийг 150000 төгрөг, хос таяг 78000 төгрөгөөр авч өгсөн” гэж мэдүүлсэн /хх-105-106/ ба хохирогчоос хэргийн 13-19 дүгээр талд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон эм тариа, шинжилгээний төлбөрт нийт 2889550 төгрөгийг төлсөн зардлын баримт хавсаргуулсан, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Лижинжи эмнэлэгт 2022.08.25-нд хийлгэсэн эмчилгээнд 520000 төгрөг төлсөн баримт, мөн “Сайхан шүд” шүдний эмнэлэгт шүдний эмчилгээнд ороход нийт 6170000 төгрөгийн эмчилгээ хийгдэх талаархи тодорхойлолт, Б.Б нь 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаархи лавлагаа зэргийг гарган өгч шүүгдэгч *******аас одоо нийт 13 сая төгрөгийг нэхэмжилсэн болно.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******аас шаардах эрхтэй байна.

          Мөн иргэн Э.Энхбаяр нь өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн 00-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээ дүү *******т өгч замын хөдөлгөөнд оролцуулсан болох нь *******ын мэдүүлэг, иргэний хариуцагч Э.Эын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч болох Э.Э болон гэм буруутай этгээд болох ******* нарын хэн аль нь хариуцан арилгах үүрэгтэй байна.      

          Хохирогч Б.Б нь нийт 13 сая төгрөгийг *******аас нэхэмжилсэн ба тухайн төлбөрийг ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд хохирогчтой харилцан тохиролцож 7 хоногийн дотор Б.Бод нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн болно.

          Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан тул “Сайхан шүд” шүдний эмнэлгийн тодорхойлолт, “Л” эмнэлэгт эмчлүүлсэн төлбөрийн баримт болон хэрэгт хавсаргуулсан баримтыг үндэслэн тооцоход нийт 9579550 төгрөг болж байх ба үүнээс *******аас “М” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардалд төлсөн 325000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 9254550 төгрөгийг *******, иргэний хариуцагч Э.Энхбаяр нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Бод олгохоор шийдвэрлэв.

          Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан учир хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг үндэслэн гаргуулах үндэслэлгүй, баримт хангалтгүй цугларсны улмаас тодорхой тооцог гаргах бололцоогүй байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

          Хохирогч Б.Б нь тухайн нэхэмжлэлээ болон цаашид хийлгэсэн эмчилгээ, шинжилгээтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй байна.

          Хохирогч Б.Бын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2679850 төгрөгийг зарцуулсан гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн төлбөрийн мэдээллийг /хх-94-95/ үндэслэн *******аас нэхэмжилсэн байна. /хх-96-98/

                 Хэрэгт хавсаргасан баримтыг судалж үзэхэд “А” эмнэлэгт, ГССҮТөвд яаралтай тусламж үзүүлсэн зардлыг ******* нь төлсөн гэх бөгөөд тухайн төлбөр нь нийт хэдэн төгрөг болсон, үүнээс даатгуулагч хэдийг төлсөн зэрэг нь баримтаар нотлогдохгүй, тодорхой тооцоог мөн гаргах боломжгүй байх тул тухайн нэхэмжлэлийг мөн хэлэлцэхгүй орхилоо. Иргэний нэхэмжлэгч ЭМДЕГ-ын төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлж жичдээ нэхэмжлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-115/          

          Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсан даруйд хохирогчийг эмнэлэг рүү хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн, эмчилгээ шинжилгээтэй холбоотой зарим зардлыг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, хохирогчийн өмгөөлөгч “Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 13 сая төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг, хохирогч “хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгч “ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Намайг уучлаарай. Хурдан хугацаанд хохирол барагдуулна” гэж тус тус гаргаж оролцсон болно.

          Дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 340 цагийн хугацаагаар тогтоон ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүхийн шийдвэрийн биелэлтэд саад болохоос урьдчилан сэргийлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тухайн таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дов Боржигон овогт Оийн Яыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дов Боржигон овогт Отгийн Ят 340 /гурван зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******, иргэний хариуцагч Э.Э нараас 9254550 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Бод олгосугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Бын дутуу авсан цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэл болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2679850 төгрөгийн зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б болон иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч *******, иргэний хариуцагч Э.Э нараас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй ба хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь хохирогчид 13 сая төгрөгийг 7 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсүгэй.  

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ