Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1225

 

2022          10          03                                   2022/ШЦТ/1225

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: О.Эрхэмбаяр,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.09.27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1977 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл-1, Төв аймгийн Баянчандмань сумын 0 дугаар багийн Эрдэнэ гэх газарт оршин суух, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Дэнж 0-00а тоотод оршин түр суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Өөлд овогт Чгийн Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны Горьхийн 0-0а тоотод хадам ах О.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч О.Мын “...Би өнөөдөр гурвалжны 44 дүгээр зогсоол дээр ажил хийгээд дараа нь архи ууж байгаад 18-19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Горьхийн 0-0а тоот гэртээ орсон. Манай гэрт эхнэр Солонго, хадам дүү Т нар байсан. Тэгтэл эхнэр архи уулаа гээд намайг загнасан. Тэгтэл хажуугаас хадам дүү янз бүрийн юм яриад байхаар нь би айлгах гээд заазуур барьсан чинь хадам дүү Т намайг зодоод миний зүүн нүдийг хавтгаж хөхрүүлсэн. Т миний зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Би заазуур гартаа барьсан нь үнэн, гэхдээ хөдлөөгүй зогсож байсан чинь Т ирээд миний нүд рүү 1-2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-7, 51/

- Гэрч Ч.Сгын “2022 оны 3 дугаар сарын 29-ний орой 18 цагийн орчимд нөхөр М гэртээ ирсэн, тэгэхэд манай төрсөн дүү Т гэрт хоол хийгээд байж байсан. Нөхөр М архи уучихсан согтуу, орон дээр хэвтэж байснаа дүү Тийг манай гэрт ирээд гахай шиг таргалсан байна, одоо манай гэрээс зайл гэртээ тайван амьдармаар байна гэсэн чинь дүү эхэндээ чимээгүй байсан, сүүлдээ би ямар гэм хийсэн юм бэ, удахгүй хөдөө ажил руугаа явна. Танай гэрт байхдаа хоол ундаа хувааж цуглуулаад байгаа юм аа хувааж хэрэглээд болдог байсан биз дээ гэж хэлсэн. ...Тийг гэрээс гаргаад би өөрөө жорлон орчхоод гэрт орсон чинь М баруун гартаа заазуур барьчихсан байхаар нь Т түрүүлж очоод гараас нь заазуур салгах гээд нүд рүү нь гараараа 1 удаа цогьсон, тэгээд гэрээс авч гаргах гэж байгаад газар унаад байсан, өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй, удалгүй цагдаа нар ирсэн. Гартаа заазуур бариад сууж байсан, хүн гэмтээгээгүй, цохиж зодоогүй, тухайн хэрүүл маргаан болоход д^ Т, нөхөр бид гурав хамт байсан. намайг гэртээ ороод ирсэн чинь М орон дээр суучихсан нартаа заазуур барьсан байсан, тэгээд далайх, чичих зэрэг үйлдэл огт хийгээг/й. Би аливаа зүйлийг үнэн бодитоор нь ярьдаг хүн манай нөхөр ч гэсэн тэр үед яагаад заазуур барьсныг гайхаад байгаа юм” гэх мэдүүлэг /хх-12, 55/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5163 дугаартай шинжээчийн “О.Мын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, /хх-17-18/,

Яллагдагч *******ий “М гаднаас согтуу орж ирээд намайг зайл, манай гэрт их таргалсан байна, одоо яваач, тайван амьдармаар байна гээд байсан. Би эхэндээ тэсээд дуугүй байсан. Тэгтэл М ах шүүгээнээс заазуур аваад над руу далайхаар нь би нүд рүү нь 1 удаа гараа атгаж байгаад цохичихсон юм” гэх мэдүүлэг /хх-58/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ий хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны Горьхийн 0-0а тоотод оршин суух төрсөн эгч Ч.Сгын гэрт хүргэн ах О.Мын нүүр лүү цохиж зодсоны улмаас  түүний биед “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч О.Мын мэдүүлэг /хх-7, 51/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5163 дугаартай дүгнэлт /хх-17-18/, яллагдагч *******ий гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Эдгээр баримтаар шүүгдэгч ******* нь тухайн үед гэнэт үүссэн хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар хүргэн ах О.Мыг цохиж зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Мт хавтаст хэрэг танилцуулахад “гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 3 удаа шийтгүүлж байсан болох нь:

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн 123.1.3 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг тэнссэн,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаартай тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 125.1 дүгээр зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2004.03.04-ний өдрийн 20 дугаартай захирамжаар 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэх суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 181.3 дугаар зүйлд зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж шийтгэж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.07.03-ны өдрийн 518 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялаас чөлөөлсөн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-20/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-24-30/ тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2001 он, 2002 онд шийтгүүлсэн гэмт хэрэгтээ ял шийтгэлгүй болсны дараа 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хорих ялаар шийтгүүлсэн ба шүүхээс хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан 1 жил 4 сар 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүй болох 8 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдсэн болох нь тогтоогдож байна. Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд /2015 оны/ ялгүй болох хугацаа дуусаагүй байхад дахин ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй тул тухайн нөхцөл байдлыг *******д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч *******ий үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч О.М нь хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /х.х-81/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Чгийн Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өөлд овогт Чгийн Тд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч О.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ