Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1440

 

 

 

 

 

 2022         10          06                                       2022/ШЦТ/1440

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******ад холбогдох 2006 03592 2519 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 9 дүгээр гудамж 1 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 570 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 112.3, 124 дүгээр зүйлийн 124.3, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,

Боржигон овогт Мий П/РД: /.

Хэргийн товч агуулга:

М.Пнь Д.Отгонтөгс, Э.Нархажид нарыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэн, иргэний бичиг баримтаа ашиглуулж, Герман улсын иргэн Вэхлэр Холгэрын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж 37 дугаар байрны 42 тоот, 2 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 000459339 дугаартай хуурамч гэрчилгээг ашиглаж иргэн Э.Сайнзаяад бодит байдлыг нуун, мөнгө зээлж, хүүд нь байрандаа суулгана гэж итгэл төрүүлэн хуурч орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 2020 оны 08 дугаар 01-ний өдөр 15.500.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сайнзаяагийн өгсөн: “... Би фейсбүүкийн “мөнгө зээлүүлж хүүд нь сууна” гэсэн группэд орж “Puugii Moogiiгэсэн хаягаар М.Пгэдэг хүнтэй танилцан 99826721 гэсэн утсаар холбогдон 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны 42 тоотод нөхөр А.Ариунтөгсийн хамт  уулзахад байр нь надад таалагдахгүй байсан тул М.Пнь байрны засварын мөнгийг нь хасаад 15.500.000 төгрөгийг өгөхөөр болоод 2020 оны 08 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт М.Пгэдэг хүнтэй “Зээлийн гэрээ” болон “Орон хөлслөх гэрээ” байгуулаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Sunday” худалдааны төвийн нэг давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн эзэмшдэг 459027987 дугаарын данснаас хоёр 6 удаагийн гүйлгээгээр 5100285779 дугаарын данс руу 15.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс тус байранд манай нөхөр А.Ариунтөгс ойролцоогоор 2 сая орчим төгрөгт засвар хийгээд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нүүж орсон байгаа. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед эмэгтэй, эр хоёр хүн ирээд байрны эзэд нь гэж өөрсдийгөө хэлсэн ба тэр хоёр хүнтэй уул байраа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр жирэмсэн бололтой тарган эмэгтэй хүнд сарын 750.000 төгрөгөөр түрээслээд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн мөнгө гэж дансаар мөнгө авсан гэж хэлсэн. Ингээд би тэр хүнээс байрны ордерыг нь үзээд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цолмонгийн өгсөн: “... Тус байр нь Холбооны Герман улсын иргэн Холгэр Вехлэр гэх хүний нэр дээр байдаг байр ба тус байрны эзэн Герман улс руу 2013 оны 07 дугаар сард явахдаа надад хариуцуулан үлдээсэн ба тус байрыг түрээслүүлсэн мөнгийг би тэр хүнд өгдөг... Би тухайн байрыг хамгийн сүүлд орос хэлний сургалтын төвийн үйл ажиллагаа явуулна гэсэн хүнд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хүнтэй байсан. Тэрнээс хойш хүнгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сард дахин байр түрээслэх зар тавихад 30-40 орчим насны том биетэй бүдүүн эмэгтэй ирээд байрыг үзсэн ба “байранд оръё, гэхдээ гал тогооны тавилга тавьсан тохиолдолд ормоор байна” гэхээр нь би 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тавилгыг нь авч ирээд “би аваад ирлээ, чи тавилгаа ав” гээд тус байрны гадаа ирэхэд тэр эмэгтэй “өөрөө хүмүүсээрээ оруулах болно” гэхээр нь би тэр эмэгтэйд түлхүүрээ үлдээгээд нөхөртэйгөө хамт өөр тийшээ явах байсан тул явсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд нөгөө байр түрээслүүлнэ гэсэн эмэгтэй сарын 750.000 төгрөгөөр бодож 2 сарын мөнгийг барьцааны мөнгөтэй нийлүүлээд нийт 2.250.000 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй гэрээгээ байгуулах гэхэд тэр эмэгтэй “хөдөө байгаа хүүхэд мориноос унасан гэнээ, манай аав ээж хоёр хурдан ир гээд дуудаад байна, би яваад ирье” гэхээр нь би “за” гээд явуулсан, тэрнээс хойш 2-3 хоногийн дараа тэр эмэгтэйн 99980884 гэх дугаарт холбогдоход “хүүхдийн бие гайгүй болсон, гэхдээ аймагт хэд хонох юм шиг байна” гэсэн. Тэгэхээр нь би “хэд хонох юм бол, ирээд залгаарай” гээд хэсэг холбоо бариагүй. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орой тэр эмэгтэй мөнгөө өгсөн мөртөө гэрээгээ хийхгүй байхаар нь гайхаад нөгөө байранд нь очиж үзэхэд нөгөө байр түрээслүүлнэ гэсэн эмэгтэй байхгүй, шал өөр танихгүй хүмүүс байсан ба “гэрээгээ хийгээд орж ирсэн, 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн” гэсэн зүйл яриад байсан. Би хэн гэх хүнд түрээслүүлсэн талаараа мэдэхгүй байна, тухайн хүнтэй гэрээ байгуулж чадаагүй. Би яг одоо ямар данснаас мөнгө хийсэн болохыг сайн санахгүй байна Хаан банкны данс байсан...” гэх мэдүүлэг /хх.1.15-16/ зэрэг болно.  

          Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын яллагдагчаар өгсөн: “... Би уг мөнгийг өөрийн дансаар шилжүүлж авсан нь үнэн, гэхдээ намайг Даваарагчаа овогтой Отгонтөгс нь давхар залилсан. Энэ хүнтэй өмнө нь би 2019 оны 05-06 дугаар сарын үед хорих 461 дугаар ангид танилцаж байсан юм, уг хүн нь эхнэрийн хамт залилангийн хэргээр шалгагдаж байсан юм, тэгээд удалгүй бид хоёр батлан даалтад гарсан юм, тэгээд Баянхошуунд Отгонтөгстэй таартал “найз нь Мий хэрэг болоод байна, надад нэг байр байдаг юм, тэр байраа түрээслэх гэсэн чинь миний нэр дээр байж болохгүй байна, улсаас хураах гээд байна, чиний нэр дээр шилжүүлээд түрээсэлье” гэж хэлээд миний нэр дээр байраа шилжүүлээд бусдад түрээсэлсэн, тийм зүйл болсон, уг 15.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг нь би авсан...” гэх мэдүүлэг /хх.1.56/,

          Хохирогч Э.Сайнзаяагийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх.1.210/,

          Герман улсын иргэн Вэхлэр Холгэрийн нэр дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх.1.212/,

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай оролцогч Б.Багабандиын “Би М.*******ын царай төрхийн онцлогоор нь тухайн хүний гэрэл зургийг хараад шууд таньж байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.218-222/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Лхагвын өгсөн: “... 2020 оны намар гэж санаж байна. Сар өдрийг нь санахгүй байна. Саарал өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй манай 730 дугаар худаг дээр ирсэн. Тэгээд надтай ирж уулзаад “та М.*******ын эгч нь үү, би карт авах гэсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед М.*******ын Хаан банкны ногоон өнгийн карт дансыг нь мэдэхгүй гэх карт надад байсан. Ингээд нөгөө залуу гар утсаараа М.*******ыг надтай яриулсан ба М.Пнадтай ярихдаа “миний Хаан банкны картыг наад хүндээ өгчих” гэсэн. Тухайн үед надтай ирж уулзсан туранхай бор залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй нь машинд сууж байсан учир би тэр эмэгтэйг сайн хараагүй учир одоо харвал танихгүй...” гэх мэдүүлэг /хх.1.235-236/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Багабандийн өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хаана гэдгийг нь санахгүй байна. Хаан банкны АТМ гадна данснаасаа мөнгө авах гээд зогсож байхад шардуу царайтай ах ирээд “чиний данс руу мөнгө шилжүүлээд авчихъя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний 5023344632 дугаарын данс руу 1.000.000 төгрөгөөр хоёр удаа нийт 2.000.000 төгрөг шилжүүлээд АТМ-ээс гүйлгээ хийгээд гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.238-239/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбаярын өгсөн: “... 2017 онд би уг салбарт ажиллаж байгаагүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг салбарт томилогдон ажиллаж байгаа юм. Би ажиллаж байх хугацаандаа ийм нэртэй хүнд зээл олгож байгаагүй... Энэ нь хуурамч тодорхойлолт миний гарын үсгийн хэв загвар өөр, тамга тэмдэг хуурамчаар хийсэн байсан. Банкны зээлийн дансны дугаар 10 оронтой байдаг бөгөөд уг хуурамч бичиг баримт дээр 9 оронтой бичсэн байна. Агуулгын хувьд буруу бичигдсэн, материалын хувьд цаасан дээрх нь салбарын нэршил сүүлийн 2 жилийн хугацаанд хэвлэгдээгүй. Харилцагч хүсвэл тодорхойлолт гаргаж өгч болох бөгөөд хуулбар тоотыг хариу тоотод бичигдсэн агуулгаар бичдэггүй. М дүнгийн нэгжийг нарийвчлалыг цэгээр биш таслалаар тавьдаг...” гэх мэдүүлэг /хх.1.245/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

          Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх.2.18/,

          Шүүгдэгч М.*******ын урьд ял шийтгүүлсэн тогтоолын хуулбарууд /хх.2.19-42/,

          Шүүгдэгчийн яллагдагчаар цагдан хоригдсон шүүгчийн захирамж /хх.2.69-92/,

          Шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамж /хх.2.94/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.2.111-113/,

          Яллагдагчаар цагдан хорих тухай 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамж /хх.2.137-138/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.Пнь Д.Отгонтөгс, Э.Нархажид нарыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэн, иргэний бичиг баримтаа ашиглуулж, Герман улсын иргэн Вэхлэр Холгэрын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж 37 дугаар байрны 42 тоот, 2 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 000459339 дугаартай хуурамч гэрчилгээг ашиглаж иргэн Э.Сайнзаяад бодит байдлыг нуун, мөнгө зээлж, хүүд нь байрандаа суулгана гэж итгэл төрүүлэн хуурч орон сууц хөлслөх тухай гэрээгээр халхавчилж, 2020 оны 08 дугаар 01-ний өдөр 15.500.000 төгрөг дансаар шилжүүлж авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сайнзаяагийн өгсөн: “... Би фейсбүүкийн “мөнгө зээлүүлж хүүд нь сууна” гэсэн группэд орж “Puugii Moogiiгэсэн хаягаар М.Пгэдэг хүнтэй танилцан 99826721 гэсэн утсаар холбогдон 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны 42 тоотод нөхөр А.Ариунтөгсийн хамт  уулзахад байр нь надад таалагдахгүй байсан тул М.Пнь байрны засварын мөнгийг нь хасаад 15.500.000 төгрөгийг өгөхөөр болоод 2020 оны 08 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт М.Пгэдэг хүнтэй “Зээлийн гэрээ” болон “Орон хөлслөх гэрээ” байгуулаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Sunday” худалдааны төвийн нэг давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн эзэмшдэг 459027987 дугаарын данснаас хоёр 6 удаагийн гүйлгээгээр 5100285779 дугаарын данс руу 15.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс тус байранд манай нөхөр А.Ариунтөгс ойролцоогоор 2 сая орчим төгрөгт засвар хийгээд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нүүж орсон байгаа. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед эмэгтэй, эр хоёр хүн ирээд байрны эзэд нь гэж өөрсдийгөө хэлсэн ба тэр хоёр хүнтэй уул байраа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр жирэмсэн бололтой тарган эмэгтэй хүнд сарын 750.000 төгрөгөөр түрээслээд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн мөнгө гэж дансаар мөнгө авсан гэж хэлсэн. Ингээд би тэр хүнээс байрны ордерыг нь үзээд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цолмонгийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сард дахин байр түрээслэх зар тавихад 30-40 орчим насны том биетэй бүдүүн эмэгтэй ирээд байрыг үзсэн ба “байранд оръё, гэхдээ гал тогооны тавилга тавьсан тохиолдолд ормоор байна” гэхээр нь би 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тавилгыг нь авч ирээд “би аваад ирлээ, чи тавилгаа ав” гээд тус байрны гадаа ирэхэд тэр эмэгтэй “өөрөө хүмүүсээрээ оруулах болно” гэхээр нь би тэр эмэгтэйд түлхүүрээ үлдээгээд нөхөртэйгөө хамт өөр тийшээ явах байсан тул явсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд нөгөө байр түрээслүүлнэ гэсэн эмэгтэй сарын 750.000 төгрөгөөр бодож 2 сарын мөнгийг барьцааны мөнгөтэй нийлүүлээд нийт 2.250.000 төгрөгийг миний данс руу хийсэн байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй гэрээгээ байгуулах гэхэд тэр эмэгтэй “хөдөө байгаа хүүхэд мориноос унасан гэнээ, манай аав ээж хоёр хурдан ир гээд дуудаад байна, би яваад ирье” гэхээр нь би “за” гээд явуулсан, тэрнээс хойш 2-3 хоногийн дараа тэр эмэгтэйн 99980884 гэх дугаарт холбогдоход “хүүхдийн бие гайгүй болсон, гэхдээ аймагт хэд хонох юм шиг байна” гэсэн. Тэгэхээр нь би “хэд хонох юм бол, ирээд залгаарай" гээд хэсэг холбоо бариагүй. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орой тэр эмэгтэй мөнгөө өгсөн мөртөө гэрээгээ хийхгүй байхаар нь гайхаад нөгөө байранд нь очиж үзэхэд нөгөө байр түрээслүүлнэ гэсэн эмэгтэй байхгүй, шал өөр танихгүй хүмүүс байсан ба “гэрээгээ хийгээд орж ирсэн, 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн” гэсэн зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.15-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын яллагдагчаар өгсөн: “... Би уг мөнгийг өөрийн дансаар шилжүүлж авсан нь үнэн, гэхдээ намайг Даваарагчаа овогтой Отгонтөгс нь давхар залилсан. Энэ хүнтэй өмнө нь би 2019 оны 05-06 дугаар сарын үед хорих 461 дугаар ангид танилцаж байсан юм, уг хүн нь эхнэрийн хамт залилангийн хэргээр шалгагдаж байсан юм, тэгээд удалгүй бид хоёр батлан даалтад гарсан юм, тэгээд Баянхошуунд Отгонтөгстэй таартал “найз нь Мий хэрэг болоод байна, надад нэг байр байдаг юм, тэр байраа түрээслэх гэсэн чинь миний нэр дээр байж болохгүй байна, улсаас хураах гээд байна, чиний нэр дээр шилжүүлээд түрээсэлье” гэж хэлээд миний нэр дээр байраа шилжүүлээд бусдад түрээсэлсэн, тийм зүйл болсон, уг 15.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг нь би авсан...” гэх мэдүүлэг /хх.1.56/,

          Хохирогч Э.Сайнзаяагийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх.1.210/,

          Герман улсын иргэн Вэхлэр Холгэрийн нэр дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх.1.212/,

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай оролцогч Б.Багабандиын “Би М.*******ын царай төрхийн онцлогоор нь тухайн хүний гэрэл зургийг хараад шууд таньж байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.218-222/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Лхагвын өгсөн: “... 2020 оны намар гэж санаж байна. Сар өдрийг нь санахгүй байна. Саарал өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй манай 730 дугаар худаг дээр ирсэн. Тэгээд надтай ирж уулзаад “та М.*******ын эгч нь үү, би карт авах гэсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед М.*******ын Хаан банкны ногоон өнгийн карт дансыг нь мэдэхгүй гэх карт надад байсан. Ингээд нөгөө залуу гар утсаараа М.*******ыг надтай яриулсан ба М.Пнадтай ярихдаа “миний Хаан банкны картыг наад хүндээ өгчих” гэсэн. Тухайн үед надтай ирж уулзсан туранхай бор залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Нөгөө эмэгтэй нь машинд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.235-236/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Багабандийн өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хаана гэдгийг нь санахгүй байна. Хаан банкны АТМ гадна данснаасаа мөнгө авах гээд зогсож байхад шардуу царайтай ах ирээд “чиний данс руу мөнгө шилжүүлээд авчихъя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний 5023344632 дугаарын данс руу 1.000.000 төгрөгөөр хоёр удаа нийт 2.000.000 төгрөг шилжүүлээд АТМ-ээс гүйлгээ хийгээд гаргуулж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.238-239/,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

М.Пнь Д.Отгонтөгс, Э.Нархажид нартай бүлэглэн Э.Сайнзаяад 15.500.000 төгрөгийн хохирол учруулсан залилангийн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн талаар Э.Нархажидад холбогдуулан шалгаж байгааг түүнд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан прокурорын тогтоолд дурдсан байна.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт М.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч М.Пнь бусадтай бүлэглэн хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгон хохирогч Э.Сайнзаяагаас 15.000.000 төгрөг шилжүүлж авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй учир шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” буюу 10.000.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч М.Пнь бусадтай бүлэглэн хохирогч Э.Сайнзаяагийн 15.000.000 төгрөгийг залилан авч бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

М.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Иймд Д.Пнь Д.Отгонтөгс, Э.Нархажид нартай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Э.Сайнзаяад учруулсан хохирлын 15.500.000 төгрөгөөс шүүгдэгч Д.*******ад ногдох 2.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй бөгөөд Д.Отгонтөгс нь нас барсан, Э.Нархажидад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор тусгаарласан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

М.Пгэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж 4 удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан атлаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг зөрчил үйлдэхгүй байх ухамсар бүрэн гүйцэд төлөвшиж нийгэмшээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Д.*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Д.Пнь оногдуулсан хорих ялыг өршөөлд хамруулахыг хүссэн боловч гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчийг өршөөлийн хуульд хамааруулах үндэслэлгүй гэж үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасан байна.

          Д.*******ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 15 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

          Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ Д.*******ад оногдуулсан нийт хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх талаар дурдсан хэдий ч өмнөх шүүхийн тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож байсан, тэр үедээ хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамт залилангийн үйлдлээ нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтийг тухайн шүүхэд гаргаж байсан, түүнээс хойш тэрээр аливаа хэрэг, зөрчил үйлдээгүй байх тул энэ удаа шүүгдэгчид оногдуулсан нийт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

          Бусад асуудлаар:

          М.*******ыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 365 хоног, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 38 хоног, цагдан хорьсон нийт 403 хоногийг эдлэх ялд оруулж тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.*******ад урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлбэл зохино.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мий *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.*******ад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч М.*******ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 15 жил 10 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан нийт 15 жил 10 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг цагдан хорьсон нийт 403 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.*******аас 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Сайнзаяад олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.*******ад урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

        ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР