Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1457

 

 

 

 

 

 2022         10          07                                       2022/ШЦТ/1457

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч Т.Солонготуяа,

Шүүгдэгч У.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.Лд холбогдох 2206 00000 2692 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн
Мөрөн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч
мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчны 2 дугаар гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 33 дугаар гудамжны 533 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар албадан ажил хийх ял шийтгэгдэж байсан,

Б овогт Угийн Л /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.Л нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 33 дугаар гудамжны 533 тоотод хашаанд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн
хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Т.Солонготуяагийн үснээс
зулгааж газарт унагаж, хөлөөрөө өшиглөж, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, баруун
шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож
санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Лгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Солонготуяагийн өгсөн: “...Би тухайн үед гэр рүүгээ орох гээд явж байтал хашааны гадаа Л утсаар ярьж байсан. Тэгэхээр нь машин хаана байгаа юм бэ гээд асуухад араас ирж байгаа гэсэн. Би тэгээд хашаа руугаа ортол араас орж ирээд намайг үсдэж, араас болон өшиглөөд, мөн миний гарыг өшиглөөд байхаар нь манай дүү Баяраа ирж салгасан. Надад тухайн үед зөөлөн эдийн гэмтэл учирсан. Одоо надад  нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Солонготуяагийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хамтран амьдрагч У.Л босоод гараад явсан юм. Тэгэхээр нь би “хашаа явчихсан юм бэ” гээд араас нь утасдаад гарч явсан, тэгтэл “ойрхон байна” гэж хэлсэн бөгөөд миний өөдөөс ирсэн. Тэгээд хашааны хаалгаа онгойлгоод ороод гэртээ орох гээд явж байтал араас үсдэж авч унагаад элэгдэж өшиглөсөн, гэтэл цаана байсан эмэгтэй дүү нь “болиоч” гэж хэлтэл хүргэн Баяраа гарч ирээд салгасан бөгөөд цагдаа дуудаж өгсөн. Өөдөөс ирэхээр нь би “чи архи уучихсан юм уу” гэж асуухад “жаахан уусан” гэж үнэнээ хэлсэн, тэгээд ямар нэгэн шалтгаангүй намайг зодсон. Би уг хүнтэй хамтран амьдраад 2 жил болж байна... Би эм тариа авч эмнэлэгт хэвтээгүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.07, 09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Лгийн гэрч болон яллагдагчаар  өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би хамтран амьдрагч Т.Солонготуяатай мөнгөнөөс болж маргалдсан юм. Уржигдар би эрүүлжүүлэх байранд ороод 30.000 төгрөгөөр торгуулахаар болсон. 100.000 төгрөг байсан бөгөөд маргааш 200.000 төгрөг олоод нийт мөнгийг тушаах байсан. Тэгтэл Т.Солонготуяа нь “уг мөнгөө өөрөө олж төлөөрэй, би төлж чадахгүй” гэж хэлэхээр нь би “өөрөө төлнө” гэж маргалдсан. Би гэрээсээ гараад хүнтэй уулзах гэж очиход ажилдаа явчихсан байсан бөгөөд алхаж байгаад буцаад гэртээ ирж байтал миний утас руу залгасан бөгөөд би “очиж байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ очиж байхад өөдөөс ирж байсан ба хамт гэр лүү явж байгаад хашаагаар ороод урд алхаж явахаар үснээс нь татаж унагаад алагдаад газар хэвтэж байхад нь зүүн хөлөөрөө зүүн гар орчим руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл хүргэн гарч ирээд намайг болиулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би уг хүнтэй гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдраад 2 жил болж байна. Бид хоёр ТВ9 телевизэд ажилладаг юм. Уг хүнийг яагаад зодох болсон гэхээр торгуулийн мөнгөнөөс болж маргалдаад би хамтран амьдрагчдаа гар хүрэх болсон юм ...”,

“... Би хүний биед санаатай гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх.12, 25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Аригуунтөгсийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10937 дугаартай:

“1. Т.Солонготуяагийн биед зүүн мөр, зүүн тохой. зүүн шуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.13-14/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.18-19/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.22-24/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.28/,

Шүүгдэгч У.Лгийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.29-34/,

Шүүгдэгч У.Лгийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх.43-45/,

Шүүгдэгч У.Л, хохирогч Т.Солонготуяа нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.36-37/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.46/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.Л нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 33 дугаар гудамжны 533 тоотод хашаанд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн
хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Т.Солонготуяагийн үснээс
зулгааж газарт унагаж, хөлөөрөө өшиглөж, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, баруун
шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож
санаатай учруулсан
гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Солонготуяагийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хамтран амьдрагч У.Л ... араас үсдэж авч унагаад элэгдэж өшиглөсөн... би “чи архи уучихсан юм уу” гэж асуухад “жаахан уусан” гэж үнэнээ хэлсэн, тэгээд ямар нэгэн шалтгаангүй намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх.07, 09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд У.Лгийн яллагдагчаар  өгсөн: “... Би хүний биед санаатай гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Аригуунтөгсийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10937 дугаартай:

“1. Т.Солонготуяагийн биед зүүн мөр, зүүн тохой. зүүн шуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.13-14/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Лгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

У.Лгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч У.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Солонготуяа нь хохирол баримтаар нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Л.Басхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

У.Лгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Лд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

У.Лд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Л нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн  дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Угийн Лг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Лд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У.Лд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Лд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР