Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Хохирогч *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрэлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2133000000077 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын  12-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ******* багт оршин суух хаягтай, овогт           

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын 2 дугаар багийн “Тахилт ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 16 ширхэг  мод бэлтгэж, улсын дугаартай “Isuzu Elf” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 824,001 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт õýðýãò õîëáîãäæýý.  (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын 2 дугаар багийн “Тахилт ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 16 ширхэг  мод бэлтгэж, улсын дугаартай “Isuzu Elf” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 824,001 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн үйл баримт  нь:

1.Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...08 сарын 31-ний орой гэртээ амарч байсан. Орой 9 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч цагдаа над руу залгаад ийм улсын дугаартай гээд улсын дугаарын цээжээр хэлж мэдэхгүй байна маяти маркийн машин гэж хэлээд хэрэглээний гоожин авсан уу гээд манай сумын байгаль хамгаалагч хэрэглээний гоожин өгөх эрхгүй байдаг. Ойн анги дээр хэрэглээний гоожин өгдөг. Тэгээд би ойн ангийн техникч эгчээс асуусан чинь ойрд тийм хэрэглээний гоожин бичигдээгүй гээд би хэрэглээний гоожин цуг бичдэг болохоор хэрэглээний гоожин бичигдээгүй гээд цагдаад хэлсэн. Тийм юм болсон гэх мэдүүлэг,

2.Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр"Тахилт" гэх газар луу модонд явах гээд байж байтал ******* над руу залгаад юу хийж байгаа талаар асуухад би модонд явах гэж байгаагаа хэлсэн тэгвэл би хамт явъя гэхээр нь хүрээд ир гээд хэлсэн чинь машинтай хүрээд ирсэн. Тэгээд , ******* нарын хамт тус тусдаа машинтай "Тахилт" ам руу мод хийхээр явсан Тэгээд бид 3 ууланд очоод мод хийгээд модоо цагаалж ачиж дуусгаад хөдлөөд 3 тийшээ явсан. бид 2 түлээний мод авсан ******* 16 ширхэг хар модон шургааг бэлтгэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-р хуудас),

3. мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...2022.08.31-ний өдөр манай үеэл дүү ******* нь машинаа өгөөч гэхээр нь би машинаа өгөөд явуулсан надад хаашаа явах талаар хэлээгүй хэд хоногийн өмнө модонд явах талаар ярьж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл байгаа юм. тухайн дүнгээр хохирлыг маань барагдуулж тээврийн хэрэгсэлээ яаралтай авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 69-р хуудас),

4. Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр модонд гарна гэж ярьж байхаар нь би хамт явъя гээд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр "Тахилт" гэх газар луу , ******* нарын хамт тус тусдаа машинтай явсан. Тэгээд ууланд очоод модоо хийгээд цагаалж ачаад хөдлөөд 3 тийшээ салаад гэр гэрүүгээ явсан. ******* гоожин авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. бид 2 түлээний нэг портер мод ******* 16 ширхэг мод уртаар нь ачиж явсан. Шижрээ 2 дундаа нэг хөрөөтэй би тусдаа хөрөөтэй явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 75-р хуудас),

5. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас тал)

6. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-10-р хуудас тал)

7. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Эд зүйл модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-15-р хуудас)

8. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 16-18-р хуудас)

9. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн "Капитал зууч" ХХК-ны гаргасан шинжээчийн дүгнэлтэд “ISUZU.ELF” маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөг,

Цахилгаан хөрөө хятад хуучин 50,000 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 31-32-р хуудас)

           10. Орхон бүсийн сум дундын ойн ангийн дарга   2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай

1.******* сумын нутаг дэвсгэрт ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэж явсан ******* нь хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн модод хэмжилт хийхэд ISUZU маркийн тээврийн хэрэгсэлд 1.9м3, мод ачиж тээвэрлэсэн байна.  

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд; 3-р мужийн ойн сангийн 1 м/куб Бүх төрлийн хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 80312 төгрөг байна. Нийт бэлтгэсэн улиангар төрлийн модонд хэмжиж дүгнэхэд 1.9м3 * 80312 * 1,8 =274667 төгрөг болж байна.

            3.Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7-р бүлгийн 9-р зүйлийн 10 дахь заалт, Ойн тухай хуулийн 34-р зүйлийн 34.4 дэх заалтыг үндэслэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн иргэн ******* нь экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 274667 төгрөгийн хохирол учруулсан байна... гэх дүгнэлт (хх-ийн 44-45 дугаар хуудас)

11. Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 18-04-331/01 дугаартай

1.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасны дагуу 274667*3=824001 төгрөг болж байна гэх дүгнэлт (хх-ийн 54-р хуудас)

12. Шүүгдэгч  *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  Би 8 сарын арван хэдэнд билээ дээ Баянаа даргатай уулзсан байсан. Мод хийвэл яах вэ? гээд тэгсэн чинь болно болно чи гоожингоо авахгүй юу гэсэн. Би явах шийдгүй байж байгаад гоожингоо аваагүй. Гэнэт тэр хэдийг модонд явна гэхээр нь 31-ний өдөр модонд явсан. Ганцаараа очоод тэр хоёртой хамт модонд явсан. Тэгээд гурвуулаа явж байсан чинь цагдаа нар таарсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаарх дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

 Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно ”гэж заажээ.

 Шүүгдэгч ******* нь сумын эрх бүхий албан тушаалтны  зөвшөөрөлгүйгээр ойгоос 1,9м3 мод  бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэлээ.

Иймд *******ийг Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь *******өөс байгаль орчинд учруулсан хохиролд 824,001 төгрөг нэхэмжилсэн ба ******* Байгаль орчин, уур амьсгалын сангийн тоот дансанд 824100 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд  ирүүлсэн  байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 101 дүгээр хуудас)

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасны дагуу 274667х3=824001 төгрөг болж байна гэх дүгнэлт (хх-ийн 54-р хуудас) хуулийн шаардлагад нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

*******ийн үйлдлийг Прокуророос “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж  зааснаар  Прокурорын саналын хүрээнд :

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Исузу” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 50,000 төгрөг нийт 1,550,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 247667 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр куб шинэс төрлийн модыг  хураан авч тус тус улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялын 500,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон болно.

Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг  *******өд мэдэгдэх нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “Исузу” маркийн тээврийн хэрэгсэл нь сумын 2-р багийн малчин өмчлөлийнх,  цахилгаан хөрөө сумын 2-р багийн малчин Э. өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.(х.х-ийн 65, 67, 71-рт)

Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай “Исузу” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч , цахилгаан хөрөөг нарт тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  274667  төгрөгийн үнэ бүхий 1.9 метр куб шинэс төрлийн хуурай  мод,  1500,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай “Исузу” маркийн тээврийн хэрэгсэл, 50,000 төгрөгийг үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч íü áóñäàä òºëºõ òºëáºðã¿é, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэргийн газрыг үзлэгийн явцыг баримтжуулсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 äүгээð ç¿éëèéí 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 äүгээр ç¿éëèéí  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Исузу” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 50,000 төгрөг нийт 1,550,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 247667 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр куб шинэс төрлийн модыг  хураан авч тус тус улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялын 500,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******өд  мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай Исузу маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч , эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг нарт тус тус буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  274667 төгрөгийн үнэ бүхий 1.9 метр куб шинэс төрлийн хуурай  мод,  1,500,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай “Исузу” маркийн тээврийн хэрэгсэл, 50,000 төгрөгийг үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

7.Ø¿¿ãäýã÷ íü áóñäàä òºëºõ òºëáºðã¿é, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Энэ хэрэгт  хэргийн газрын үзлэгийн явцыг баримтжуулсан дүрс бичлэгийн 1 ширхэг CD-ийг хавсаргасугай

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шèéòãýõ òîãòîîëûã ýñ çºâøººðâºë шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  õîõèðîã÷, түүний хууль ёсны төлөөлөгч, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷ нар òîãòîîëûã өөрөө  ãàðäан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ã.ÑÀÐÀÍÒÓßÀ