Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0681/Э |
Дугаар | 2022/ШЦТ/664 |
Огноо | 2022-10-08 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Б.Энхбат |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч А.Ц-, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Б-ийн Г-, Т- овогт А-ийн Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлтэд үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202001390203 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/47 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/17 дугаар таслан шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 173/а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1053 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хорих ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр шийдвэрлэсэн, одоо 2 жил 10 сар 12 хоногийн үлдэгдэл ялтай, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Б-ийн Г,
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, маникюрист мэргэжилтэй, хувиараа мэргэжлээрээ ажилладаг, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т- овогт А-ийн Ц,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг метафетамины агууламжтай мөс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5 граммыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансар орчим, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 6 граммыг Баянзүрх дүүргийн дугаар хороо Цайз-16 орчим Ж.Б-аас өөрөө хэрэглэх зорилгоор худалдаж авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар тухайн олж авсан НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцид багтдаг метафетамины агууламжтай мөс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 0,7392 гр, өөрийн биедээ 1,0876 гр бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг метафетамины агууламжтай мөс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 0,2191 грамм худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.Ц- НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцид багтдаг метафетамины агууламжтай мөс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 02,191 грамм, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 0,4339 грамм бодисыг Б.Г-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 0,2191 граммыг, өөрийн биедээ 0,4339 граммыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Г-: “...Мэдүүлэг гаргахгүй, охин маань одоо 12 настай, би хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, 20 хоногийн шагнал авсан, хаалттайгаас нээлттэй болох гээд өргөдөл юмаа өгчихсөн байсан чинь дуудлага ирээд энд ирчихлээ, тэр асуудлыг яах бол, энэ эмэгтэй хүнтэй 5 жил хамт амьдраад би хүнээс олж аваад ийм байдалтай энд хамт зогсож байгаад үнэхээр их харамсаж байна...” гэв.
Шүүгдэгч А.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, гэмшиж байгаа...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Гэрч Н.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ...19 цагийн үед Ц-тай яриад хүүхдийн 100 дээр 20 цагийн үед уулзахаар болсон, Ц-тай уулзахад хоёр хоногийн өмнө танилцсан Г- нь 10 настай охиныхоо хамт явж байсан, Г- Цайз руу гэртээ охиноо хүргэж өгөхөөр болсон. ...2 хоногийн өмнө Ц-гаар дамжуулаад Г- гэх залуутай танилцсан, Г- нь надад мөс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа, та хоёр хэрэглэж үзэх үү гэж санал болгохоор нь Ц- бид хоёр тэгье гэж хэлээд Г-ы хамт мөсийг хэрэглэсэн. Бид нарыг Цайзаас гарах үед 22 цаг өнгөрч байсан, Г- дахиад мөс байгаа сэргэх үү гэж хэлэхээр тэгье гээд Г- машинаасаа мөс гаргаж ирээд Наадам центр явах замдаа хэрэглэсэн. Г- нь бөөрөнхий шилэнд мөсөө хийсэн байсан, доороос нь галаар шатааж хайлуулаад утааг нь сорж хэрэглэсэн. Ингээд Наадам центрийн зогсоол дээр Г- зогсоод нэг хүнд хаана байгаа газраа зааж өгөх гээд утсаар ярьж байх үед цагдаа нар ирээд баривчилсан. ...Би Хаан банкны 503хххх037 дугаарын дансыг 2010 оноос хойш ашиглаж байна, миний дансыг надаас өөр хэн нэгэн ашигладаггүй, гэхдээ Г- миний дансыг ашиглаж өөр хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн. Мөн АТМ-ээр миний карт руу мөнгийг хийж, тэрийг өөр хүмүүс рүү шилжүүлсэн. Миний дансны хуулга дээр тодорхой байгаа. Би дансанд үзлэг хийх явцад бүгдийг нь тодорхой хэлсэн. Г-ы ямар учиртай гүйлгээ хийгээд байсныг мэдэхгүй. Нэлээн их хэмжээний мөнгийг шилжүүлж аваад өөр хүн рүү шилжүүлээд байсан...” /1 дэх хавтаст хэргийн 104-108 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Цагдаагийн алба хаагч хэлэхдээ таны найз залуу хар тамхины асуудалд орсон, таны гэрт нэгжлэг хийнэ гэж хэлээд нэгжлэгийг хийхэд манай гэрийн нойлын өрөөнөөс хар тамхи гарч ирсэн. Ж.Б- нь надад хар тамхи хийсэн талаар огт хэлээгүй байсан болохоор би цагдаа нарыг нэгжлэг хийгээд гаргаад ирэхэд их гайхаж айж сандарсан. ...2021 оны 07 дугаар сард Ж.Б- найзуудтайгаа хамт Хөвсгөл явж ирээд бичиг баримт, банкны картаа алга болгосон чи надад картаа түр хэрэглүүлээч данс руу чинь мөнгө хийгээд авъя гэхээр нь тэг тэг гэж хэлээд өөрийн хаан банкны 508хххх926 дугаарын дансны картыг өгсөн, Ж.Б- яг хэрэглэх үедээ аваад буцаагаад авчирч өгөөд байсан. ...2021 оны 07 дугаар сарын 31-ний орой 19 цаг 51 минутад 503хххх037 дугаарын данснаас миний 508хххх926 дугаарын данс руу 8,500,000 төгрөгийг crown гэсэн утгатай шилжүүлсэн, мөн уг өдрөө 22 цаг 03 минутад 503хххх037 дугаарын данснаас миний 508хххх926 дугаарын данс руу 3,500,000 төгрөгийг 12рго мах гэсэн утгатай шилжүүлсэн, ...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 03, 04 минутанд 4,000,000 саяар хоёр удаа зарлага гарсан, мөн уг өдрөө 18 цаг 09 минутад 501хххх826 дугаарын данс руу 2,750,000 төгрөгийг утга дээр нь g үсэг тавьж шилжүүлсэн байсан...” /1 дэх хавтаст хэргийн 111-116 дахь тал/ гэсэн,
- Гэрч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...20-оод хоногийн өмнө наадмын үеэр миний 99278728 дугаарын утсанд танихгүй дугаараас Viber тат гэсэн мессеж ирсэн. Тэгээд өөр нэг дугаартай сим карт олж аваад, тэр дугаар дээрээ Viber нээсэн. Тэгээд над руу мессеж бичсэн дугаар руу Viber-aaр холбогдсон. Тэр хүн надад өөрийнхөө нэрийг огт хэлээгүй. Тэр хүн надад “чамд мансууруулах бодис өгнө, чи миний зааж өгсөн газар аваачиж үлдээ, тэгээд би чамд мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэр хүн надад мансууруулах бодисоо өгөхдөө голцуу Цайз-16 орчмоор ямар нэгэн газарт үлдээгээд, надад хаягийг нь хэлж өгдөг. Би тэрийг нь очиж аваад хэлсэн газарт нь аваачиж үлдээдэг. Авч байгаа хүнээс нь мөнгийг нь бэлнээр, заримдаа дансаар авдаг. ...1 грамм мансууруулах бодисыг 800,000 төгрөгөөр зараад 200,000 төгрөгийг нь би аваад, 600,000 төгрөгийг нь нөгөө хүнд өгдөг. ...Надаар мансууруулах бодис заруулаад байгаа хүнийг би огт харж байгаагүй, танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Viber дээр red robot гэсэн хаягаар надтай холбогддог. ...Би Б-ийн Г- гэх хүнийг танихгүй. Би мансууруулах бодис авч байгаа хүмүүсийг огт танихгүй, харж байгаагүй...” /1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал/ гэсэн,
Гэрч Э.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Жанчивын Б- гэх хүнтэй хуурай ах дүүгийн харилцаатай. Бага байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сургуульд хамт сурдаг байсан юм. Одоог хүртэл холбоотой байдаг. Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Б- манай гэрт ирээд “энийг хадгалж байгаач, 9 сая төгрөг байгаа” гэж хэлээд тортой бэлэн мөнгө өгсөн. Тухайн үед Б- нэлээн согтсон байдалтай байсан. Б- гэрт орж ирээд 5 минут ч бололгүй буцаад гараад явсан. Тэгсэн сая Б- цагдаа нартай хамт гэрт ирсэн. Би Б-ыг ямар хэрэгт холбогдсон талаар огт мэдэхгүй. ...Би Гэрэлээ буюу Г-тай 2006 онд Багануурын хорих ангид танилцсан, тухайн үед Г- хорих ангид ахлах тогооч хийдэг байсан, танилцаад 1 жил гаран хамт хоригдож байгаад Г- дэглэм буурч өөр хорих анги руу шилжсэн. Би 2009 оны хавар хорих ангиас суллагдаад тухайн жилээ БНХАУ-ын Синжинь хотод наймаа хийж амьдарч байх үед 2015 онд Г-ыг Бээжин хотод ирчихсэн байгаа талаар мэдээд утсаар холбогдож ярьж байсан ч уулзаж чадаагүй, 2017 оны өвөл шинэ жилийн үеэр Хонконгт Г- ирчихсэн байж таараад бид хоёр уулзаж тэндээ ууж, идээд хэсэг хугацаанд ойрхон байсан, ...2018 оны эхээр буцаж ирээд 5 сард нь буцаж БНХАУ-руу гараад тэндээ дэлгүүрээс юм хулгайлж байгаад баригдаж 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад албадан гаргуулж ирсэн. 10 жилийн хугацаагаар дахиж ирэхгүйгээр хар тамга даруулсан учраас дахин ямар нэг улс руу яваагүй байгаа. Намайг ирэх үед Г- шоронд орсон гэж сонсогдсон, 2021 оны 07 дугаар сарын эхээр гараад ирсэн гэж сонсоод 2 ч удаа уулзаж ууж идээд салж байсан...” /1 дэх хавтаст хэргийн 123, 125 дахь тал/ гэсэн,
Гэрч Л.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 502ххх723 дугаарын данснаас 470,000 төгрөг “Gerel” гэсэн утгатай, 503хххх422 дугаарын данснаас 1,930,000 төгрөгийн гүйлгээ орсон. Мөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,400,000 төгрөг АТМ-ээр дамжиж гарсан, ...энэ өдөр Цайз-16-д байдаг ээжийн хамаатны эгч Б-гийнд хүүхдийг нь харж байсан. Тэр өдөр Б- эгчийн найз залуу Б- ах миний Хаан банкны картыг ашиглаж хүнээс энэ мөнгийг авсан юм. Б- дахиж миний картыг ашиглаагүй. Б- ах хэнээс, ямар учиртай мөнгө шилжүүлж авсныг мэдэхгүй...” /1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/ гэсэн,
Гэрч Б.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г-д нийт 5.000.000 төгрөг зээлсэн. Г- 2021 оны 08 дугаар сарын эхээр байх надад “аятайхан гайгүй өмгөөлөгч авах гэсэн юм, мөнгө зээлээч” гэж гуйсан. Тэгээд би эхлээд 3 сая төгрөг зээлэхээр болсон. Тухайн үед Г- надад өмгөөлөгчийнх нь данс гэж дансны дугаар явуулж байсан. Гэхдээ би тэр дансны дугаар болон данс эзэмшигчийнх нь нэрийг хараагүй, санахгүй байна. Мөнгө зээлсэн өдрөөс хэд хоногийн дараа Г- надтай дахиж холбогдоод өмгөөлөгчийнх нь төлбөрийн мөнгөнд 2,000,000 төгрөг дутчихлаа, зээлээч гэж гуйсан. Тэгэхээр нь би Г-д 2,000,000 төгрөг зээлсэн, нийтдээ 5,000,000 төгрөг зээлсэн. ...Б.Г-аас ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис худалдаж аваагүй. Г-тай тийм зорилгоор ч холбогдоогүй. Би өөрийн холбогдсон хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа учир дахин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй...” /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/ гэсэн,
Гэрч Л.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.Г-ыг танина, 2018 онд анх Г-тай танилцаж байсан, тухайн үед би хар тамхитай тэмцэх газар шалгагдаж байхдаа өөр хэрэгт шалгагдаж байсан Г-тай танилцсан, тэрнээс хойш холбоотой байдаг болсон. 2021 оны 07 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр миний 86868486 дугаарын утсанд Г- надтай холбогдож “удахгүй шүүх хурал болох гээд байна, өмгөөлөгчид мөнгө өгөх ёстой юм, чи мөнгө өгч туслаач” гэсэн. Тэгээд би Г-д 3,000,000 төгрөг шилжүүлж байсан. ...Б.Г- надад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис огт худалдаж байгаагүй. ...Би Г-д туслах гэж л мөнгө зээлсэн. Тэрнээс биш мансууруулах бодис худалдан авах гэж мөнгө өгөөгүй...” /1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын дундуур наадмын үер би эхнэр хүүхэдтэйгээ, найз Э.М- эхнэр хүүхэдтэйгээ, өөр Гэрэл гээд найз маань эхнэр хүүхэдтэйгээ Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг руу голын эрэг дээр очиж амарсан. Тэнд байх хугацаанд би гал түлээд сууж байхад М- “манай нэг дүү байгаа юм, маш их юмтай, яаж гаргах талаар мэдэхгүй байгаа, тэрэн дээр нь чи нэг туслаад өгөөч” гэж хэлсэн, “юм” гэдэг нь “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис. Тухайн үед М-ад “за за, эргээд ярья” гэж хэлээд салсан. Би эхнэр хүүхэдтэйгээ хот руу буцаад, М- эхнэр хүүхэдтэйгээ Архангай аймаг руу явсан. Тэрнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би зочид буудалд унтаж байх үед М- 99444049 дугаараас миний 88017795 дугаар руу залгаад “манай нөгөө дүү юмаа зохицуулчихсан, чамтай одоо холбогдоно, би чиний дугаарыг өгсөн” гэж хэлсэн. Тэгсэн 9519-тэй танихгүй дугаараас над руу залгаад “М-ын дүү байна, яах уу, хаана уулзах уу” гэж хэлсэн. Тэгээд би тэр М-ын дүүтэй Сансар хорооллын ойролцоо уулзсан. Тэр үед М-ын дүүгээс 1 граммыг 1,500,000 төгрөгөөр тооцож 5 грамм мөс гэх мансууруулах бодисыг нийт 7,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэрнээс хойш М-ын дүүтэй хааяа уулздаг болсон, ...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед М-ын дүүтэй нь Цайз-16 захын орчим уулзаад 9,000,000 төгрөг бэлнээр өгөөд 6 грамм мөс гэх мансууруулах бодис аваад тэрийгээ хэрэглэж байгаад баригдсан. Би М-ын дүүгээс зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор мөс гэх мансууруулах бодис худалдан авдаг байсан. Өөр бусдад зарж ашиг олох санаа зорилго байгаагүй. Тэгээд худалдаж авсан мөс гэх мансууруулах бодисоос бага зэргийг хэрэглээд үлдсэн хэсгийг нь 2 хуваагаад биедээ аваад явж байсан. Тэгээд Наадам төвийн гадна өмнө нь таньдаг байсан Ц-тай уулзахаар очсон. Ц- нэг эмэгтэй найзтайгаа хамт ирсэн. ...М-ын дүү гэх залуу нь М-аас ах юм шиг царайтай, хөдөөнийх гэмээр биеэ авч явдаг, надтай уулзах үедээ дандаа нүүрээ малгайгаараа дарж уулздаг байсан болохоор царайг нь тийм сайн анзаарч хараагүй. Гэхдээ М-ын дүүг нь харвал танина. ...Ц-д мөс гэх мансууруулах бодис өгөөгүй, худалдаагүй. Ц- бид 2 үерхээд удаж байгаа, өмнө нь Хятад улсад хамт амьдардаг байсан...” /1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч А.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Г-тай хамт байх үед надад 50 төгрөгийн дэвсгэртэд боосон бага хэмжээтэй мөс гэх бодисыг өгөөд түр авч бай гэж хэлээд өгснийг нь би тухайн үед өмсөж явсан цамцныхаа халаасанд хийсэн байсан. Харин маргааш нь буюу цагдаагийн байгууллагад баригдах үед өмнөхөн ойролцоогоор 20 орчим минут л байсан байх машинд байх үедээ 00-ийн цаасанд ороосон мөс гэх бодисыг надад өгөөд түр барьж бай гэхээр нь аваад өмднийхөө халаасанд хийсэн байсныг цагдаагийн байгууллагад баригдах үедээ хураалгасан байгаа. Би түүнээс Г-аас надад мөс гэх бодисыг өгөөч гэж хэлээд авсан зүйл байхгүй. Г- л надад өгөөд түр өөртөө байлгаж бай гэхээр нь л аваад хадгалсан. Харин хэрэглэхийн тухайд бол Г-тай хамт түүний мөс гэх бодисоос хамт хэрэглэсэн ...Би Г-тай хамт мөс гэх бодисыг худалдан борлуулсан зүйл байхгүй...” /2 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №3569 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.
4. 5. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай нийт жин нь 4,6511 грамм, цэвэр жин нь 4,2271 грамм, шинжилгээнд 4, 5 дээж авч үлдсэн жин нь 4,0568 грамм болов, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай нийт жин нь 5,2863 грамм, цэвэр жин нь 4,9043 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,8530 грамм болов. “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай нийт жин нь 3,8173 грамм, цэвэр жин нь 3,4692 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 3,3358 грамм болов. “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай нийт жин нь 5,1961 грамм, цэвэр жин нь 4,8020 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,4314 грамм болов. “5” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай нийт жин нь 3,9490 грамм, цэвэр жин нь 3,5530 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 3,3819 грамм болов. “6” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлийн цэвэр жин нь 4,3742 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,1547 грамм болов...” /1 дэх хавтаст хэргийн 138-144 дэх тал/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №3570 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг төс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.
4.5. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай нийт жин нь 4.9897 грамм, цэвэр жин нь 4,6332 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,3756 грамм болов. ” /1 дэх хавтаст хэргийн 147-152 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №3566 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн Үзүүр хэсэгт нь шаргал өнгийн гуурс залгасан шилэн гаанс мэт зүйл, “АТ6448712” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртэд боосон мөс мэт зүйл, гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн Үзүүр хэсэгт нь шаргал өнгийн гуурс залгасан шилэн гаанс мэт зүйл, “АТ6448712” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртэд боосон мөс мэт зүйл, гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.
4. 5. Шинжилгээнд ирүүлсэн “АТ6448712” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртэд боосон мөс мэт зүйлийн мөнгөн дэвсгэрттэй жин нь 1,1036 грамм, цэвэр жин нь 0,2191 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,1494 грамм болов. Гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,1740 грамм, цэвэр жин нь 0,7392 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6627 грамм болов.” /1 дэх хавтаст хэргийн 155-159 дэх тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №3567 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.
4. 5. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлийг ирүүлсэн байна. Уг мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,8020 грамм, цэвэр жин нь 1,0876 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,9193 грамм болов. ” /1 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №3568 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ц-гаас хураан авсан мөс мэт бодис 2021.08.04 0,1 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ц-гаас хураан авсан мөс мэт бодис 2021.08.04 0.1гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.
4. Шинжилгээнд ирүүлсэн талстлаг мөс мэт зүйлийн гялгар ууттай нийт жин нь 2,6681 грамм, цэвэр жин нь 0,4339 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,3145 грамм болов. ” /1 дэх хавтаст хэргийн 166-168 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №3564 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Г- МК85032811 2021.8.5” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Г- МК85032811 2021.8.5” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1 дэх хавтаст хэргийн 176-178 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №3564 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ц- УХ92120829 2021.08.04” гэж хаягласан нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ц- УХ92120829 2021.08.04” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Б.Г-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
- Б.Г-ы биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
- А.Ц-гийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 35- 41 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дэх хавтас хэргийн 34 дэх тал/,
- А.Ц-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал/,
- Ж.Б-ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
- А.Ц-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 78-88 дахь тал/,
- Автомашины техникийн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал/,
- А.Ц-гийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 201-202 дахь тал/,
- Банкны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 105-106, 114, 119 дэх тал/,
- Шүүгдэгч Б.Г-ы хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Байгалмаагийн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 223 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 61-63 дахь тал/, улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтас хэргийн 157-174, 201-дахь тал, 2 дахь хавтас хэргийн 240-250 дахь тал, 3 дахь хавтас хэргийн 1 дэх тал/ зэрэг болно.
- Шүүгдэгч А.Ц-гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч А.Ичинхорлоогийн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 155 дах тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал/, улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 142-143 дахь тал/, “Чухал амжилт” сургалтын төвийн маникюрист мэргэжлийн курст суралцаж амжилттай дүүргэсэн сертификат, үнэмлэх /2 дахь хавтаст хэргийн 149-150 дахь тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /2 дахь хавтаст хэргийн 151 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.Г- нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг метамфетамины (methamphetamine) агууламжтай мөс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5 граммыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансар орчим,
2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 6 граммыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз-16 орчим Ж.Б-аас өөрөө хэрэглэх зорилгоор худалдаж авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар тухайн олж авсан бодисоос 0,7392 гр-ыг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, 1,0876 гр-ыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 0,2191 граммыг, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 0,4339 граммыг А.Ц-д тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэргийг үйлдсэн үргэлжилсэн үйлдлээр,
Шүүгдэгч А.Ц- нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг метамфетамины /methamphetamine/ агууламжтай мөс нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 0,2191 граммыг, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 0,4339 граммыг Б.Г-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч,
улмаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,2191 граммыг 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, 0,4339 граммыг өөрийн биедээ тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Н.М-гийн “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ...19 цагийн үед Ц-тай яриад хүүхдийн 100 орчим 20 цагийн үед уулзахаар болсон, Ц-тай уулзахад хоёр хоногийн өмнө танилцсан Г- нь 10 настай охиныхоо хамт явж байсан, Г- Цайз руу гэр рүүгээ охиноо хүргэж өгөхөөр болсон. ...Г- нь надад мөс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа, та хоёр хэрэглэж үзэх үү гэж санал болгохоор нь Ц- бид хоёр тэгье гэж хэлээд Г-ы хамт мөсийг хэрэглэсэн, Цайзаас гарах үед 22 цаг өнгөрч байсан, Г- надад дахиад мөс байгаа, сэргэх үү гэж хэлэхээр тэгье гээд Г- машинаасаа мөс гаргаж ирээд Наадам центр явах замдаа хэрэглэсэн. Г- нь бөөрөнхий шилэнд мөсөө хийсэн, доороос нь галаар шатааж хайлуулаад утааг нь сорж хэрэглэсэн. Ингээд Наадам центрийн зогсоол дээр Г- зогсоод нэг хүнд хаана байгаа газраа зааж өгөх гээд утсаар ярьж байх үед цагдаа нар ирээд баривчилсан. ...Би Хаан банкны 503хххх037 дугаарын дансыг 2010 оноос хойш ашиглаж байна, миний дансыг надаас өөр хэн нэгэн ашигладаггүй, гэхдээ Г- миний дансыг ашиглаж өөр хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн. Г-ы ямар учиртай гүйлгээ хийгээд байсныг мэдэхгүй. Нэлээн их хэмжээний мөнгийг шилжүүлж аваад өөр хүн рүү шилжүүлээд байсан...” /1 дэх хавтаст хэргийн 104-108 дахь тал/ гэсэн,
гэрч Б.Б-гийн “...Цагдаагийн алба хаагч хэлэхдээ таны найз залуу Хар тамхины асуудалд орсон, танай гэрт нэгжлэг хийнэ гэж хэлээд нэгжлэгийг хийхэд манай гэрийн нойлын өрөөнөөс хар тамхи гарч ирсэн. Ж.Б- нь надад хар тамхи хийсэн талаар огт хэлээгүй байсан болохоор би цагдаа нарыг нэгжлэг хийгээд гаргаад ирэхэд их гайхаж айж сандарсан. ...2021 оны 07 дугаар сард Ж.Б- найзуудтайгаа хамт Хөвсгөл явж ирээд бичиг баримт, банкны картаа алга болгосон чи надад картаа түр хэрэглүүлээч данс руу чинь мөнгө хийгээд авъя гэхээр нь тэг тэг гэж хэлээд өөрийн Хаан банкны 508хххх926 дугаарын дансны картыг өгсөн, Ж.Б- яг хэрэглэх үедээ аваад буцаагаад авчирч өгөөд байсан...” /1 дэх хавтаст хэргийн 111-116 дахь тал/ гэсэн,
гэрч Ж.Б-ы “...20-оод хоногийн өмнө наадмын үеэр миний 99278728 дугаарын утсанд танихгүй дугаараас Viber тат гэсэн мессеж ирсэн. Тэгээд өөр нэг дугаартай сим карт олж аваад, тэр дугаар дээрээ Viber нээсэн. Тэгээд над руу мессеж бичсэн дугаар руу Viber-aaр холбогдсон. Тэр хүн надад өөрийнхөө нэрийг огт хэлээгүй. Тэр хүн надад “чамд мансууруулах бодис өгнө, чи миний зааж өгсөн газар аваачиж үлдээ, тэгээд би чамд мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэр хүн надад мансууруулах бодисоо өгөхдөө голцуу Цайз-16 орчмоор ямар нэгэн газарт үлдээгээд, надад хаягийг нь хэлж өгдөг. Би тэрийг нь очиж аваад хэлсэн газарт нь аваачиж үлдээдэг. Авч байгаа хүнээс нь мөнгийг нь бэлнээр, заримдаа дансаар авдаг. ...1 грамм мансууруулахыг 800,000 төгрөгөөр зараад 200,000 төгрөгийг нь би аваад, 600,000 төгрөгийг нь нөгөө хүнд өгдөг. ...Надаар мансууруулах бодис заруулаад байгаа хүнийг би огт харж байгаагүй, танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Viber дээр red robot гэсэн хаягаар надтай холбогддог. ...Би Б-ийн Г- гэх хүнийг танихгүй. Би мансууруулах бодис авч байгаа хүмүүсийг огт танихгүй, харж байгаагүй...” /1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал/ гэсэн,
гэрч Э.М-ын “...2021 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Б- манай гэрт ирээд “энийг хадгалж байгаач 9 сая төгрөг байгаа” гэж хэлээд тортой бэлэн мөнгө өгсөн. Тухайн үед Б- нэлээн согтсон байдалтай байсан. Б- гэрт орж ирээд 5 минут ч бололгүй буцаад гараад явсан. Тэгсэн сая Б- цагдаа нартай хамт гэрт ирсэн. Би Б-ыг ямар хэрэгт холбогдсон талаар огт мэдэхгүй. ...Би Гэрэлээ буюу Г-тай 2006 онд Багануурын хорих ангид танилцаж, тухайн үед Г- хорих ангид ахлах тогооч хийдэг байсан...” /1 дэх хавтаст хэргийн 123, 125 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.Г-ы: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би зочид буудалд унтаж байх үед М- 99444049 дугаараас миний 88017795 дугаар руу залгаад “манай нөгөө дүү юмаа зохицуулчихсан, чамтай одоо холбогдоно, би чиний дугаарыг өгсөн” гэж хэлсэн. Тэгсэн 9519-тэй танихгүй дугаараас над руу залгаад “М-ын дүү байна, яах уу, хаана уулзах уу” гэж хэлсэн. Тэгээд би тэр М-ын дүүтэй Сансар хорооллын ойролцоо уулзсан. Тэр үед М-ын дүүгээс 1 граммыг 1,500,000 төгрөгөөр тооцож 5 грамм мөс гэх мансууруулах бодисыг нийт 7,500,000 төгрөгөөр худалдан авсан. Тэрнээс хойш М-ын дүүтэй хааяа уулздаг болсон, ...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед М-ын дүүтэй нь Цайз 16 захын орчим уулзаад 9,000,000 төгрөг бэлнээр нь өгөөд 6 грамм мөс гэх мансууруулах бодис аваад тэрийгээ хэрэглэж байгаад баригдсан. Би М-ын дүүгээс зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор мөс гэх мансууруулах бодис худалдан авдаг байсан. Өөр бусдад зарж ашиг олох санаа зорилго байгаагүй. Тэгээд худалдаж авсан мөс гэх мансууруулах бодисоос бага зэргийг хэрэглээд үлдсэн хэсгийг нь 2 хуваагаад биедээ аваад явж байсан. Тэгээд Наадам төвийн гадна өмнө нь таньдаг байсан Ц-тай уулзахаар очсон. Ц- нэг эмэгтэй найзтайгаа хамт ирсэн. ...М-ын дүү гэх залуу нь М-аас ах юм шиг царайтай, хөдөөгийн гэмээр биеэ авч явдаг, надтай уулзах үедээ дандаа нүүрээ малгайгаараа дарж уулздаг байсан болохоор царайг нь тийм сайн анзаарч хараагүй. Гэхдээ М-ын дүүг нь хараад танина...” /1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал/ гэсэн,
шүүгдэгч А.Ц-гийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Г-тай хамт байх үед надад 50 төгрөгийн дэвсгэртэд боосон бага хэмжээтэй мөс гэх бодисыг өгөөд түр авч бай гэж хэлээд өгснийг нь би тухайн үед өмсөж явсан цамцныхаа халаасанд хийсэн байсан. Харин маргааш нь буюу цагдаагийн байгууллагад баригдах үед өмнөхөн машинд байх үедээ 00-ийн цаасанд ороосон мөс гэх бодисыг надад өгөөд түр барьж бай гэхээр нь аваад өмднийхөө халаасанд хийсэн байсныг цагдаагийн байгууллагад баригдах үедээ хураалгасан. Би өөрөөр Г-аас надад мөс гэх бодисыг өгөөч гэж хэлээд авсан зүйл байхгүй. Г- л надад өгөөд түр өөртөө байлгаж бай гэхээр нь л аваад хадгалсан. Харин хэрэглэхийн тухайд бол Г-тай хамт түүний мөс гэх бодисоос хамт хэрэглэсэн. ...Би Г-тай хамт мөс гэх бодисыг худалдан борлуулсан зүйл байхгүй...” /2 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №3569 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна...” /1 дэх хавтаст хэргийн 138-144 дэх тал/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн 2022 оны №3570 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг төс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан талстлаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно... ” /1 дэх хавтаст хэргийн 147-152 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны №3566 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн Үзүүр хэсэгт нь шаргал өнгийн гуурс залгасан шилэн гаанс мэт зүйл, “АТ6448712” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртэд боосон мөс мэт зүйл, гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Үзүүр хэсэгт нь шаргал өнгийн гуурс залгасан шилэн гаанс мэт зүйл, “АТ6448712” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртэд боосон мөс мэт зүйл, гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” /1 дэх хавтаст хэргийн 155-159 дэх тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны №3567 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ” гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” /1 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны №3568 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “А.Ц-гаас хураан авсан мөс мэт бодис 2021.08.04 0,1 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ц-гаас хураан авсан мөс мэт бодис 2021.08.04 0.1 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно... ” /1 дэх хавтаст хэргийн 166-168 дахь тал/ гэсэн дүгнэлт,
Мөн хүрээлэнгийн 2022 оны №3564 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Г- МК85032811 2021.8.5” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г- МК85032811 2021.8.5” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1 дэх хавтаст хэргийн 176-178 дахь тал/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн 2022 оны №3564 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн "А.Ц- УХ92120829 2021.08.04" гэж хаягласан нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “А.Ц- УХ92120829 2021.08.04” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Б.Г-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/, Б.Г-ы биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал/, А.Ц-гийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 35- 41 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дэх хавтас хэргийн 34 дэх тал/, А.Ц-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-, А.Ц- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
2. Шүүгдэгч А.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч А.Ц-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Г-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч А.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгч А.Ц- бага насны хоёр хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1053 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 9 дүгээр гудамжны 61 тоотод оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэсэн 03 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 06 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 427 дугаар хорих ангид ял эдэлж байгаад Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ЦХШЗ/143 дугаартай захирамжаар ялтныг шилжүүлж, тус хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж/2 дахь хавтас хэргийн 229 дэх тал/, өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ялаас 03 жил 01 сар, 18 хоногийг эдэлж, эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1053 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үйлдсэн 02 жил 10 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 10 сар 12 хоногийн хорих ял хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 03 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 03 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг эдэлж дууссан үеэс 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ы 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс /2 дахь хавтас хэргийн 228 дахь тал/ өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 2202001390203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шилэн гаанс мэт зүйл, 50 төгрөгийн дэвсгэртэд боосон уутны хамт 1,2 грамм мөс мэт зүйл, гялгар ууттай 1,5 грамм мөс мэт зүйл цаасанд боосон зиплок түгжээтэй цаасны хамт 2,4 грамм мөс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 19 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 5,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 8 ширхэг, 1,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг нийт 442,500 төгрөгийг Б.Г-д буцаан өгч, 1,2 грамм мөс мэт зүйлийг боосон 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т- овогт А-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б- овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Т- овогт А-ийн Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1053 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 12 хоногийн хорих ял, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн Б.Г-ы биечлэн эдлэх ялыг 03 /гурав/ жил 10 /арав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ял, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 03 /гурав/ жил 10 /арав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ы энэ хэрэгт цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 03 /гурав/ жил 10 /арав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ялыг эдэлж дууссан үеэс 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц- тэнссэн 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн 2202001390203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шилэн гаанс мэт зүйл, 50 төгрөгийн дэвсгэртэд боосон уутны хамт 1,2 грамм мөс мэт зүйл, гялгар ууттай 1,5 грамм мөс мэт зүйл цаасанд боосон зиплок түгжээтэй цаасны хамт 2,4 грамм мөс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 19 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 5,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 8 ширхэг, 1,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг нийт 442,500 төгрөгийг Б.Г-д буцаан өгч, 1,2 грамм мөс мэт зүйлийг боосон 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
11. Эрүүгийн 2202001390203 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ц-, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж,
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих, А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР