Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/03748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 39-р байрны 41 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТВ74061267, Боржигон овогт Батцагааны Энхжаргалын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 39-р байрны 41 тоотод оршин суух хаягтай боловч 2017 оны 07 сараас хойш Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, Шар довын 3 тоотод оршин сууж байгаа, эрэгтэй, РД-ТБ72121230, Харздай овогт Дамчаагийн Батсүхэд холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.Батсүхтэй 2003 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 1999 онд хүү Б.Анхбаяр, 2010-10-06 өдөр охин Б.Ундрах, 2014-06-03 өдөр охин Б.Уянга нар төрсөн. Д.Батсүх нь 2013-2016 онд Оюу толгойд ажиллаад, 2016 онд ажлаасаа гарсан. 2017 оны 07 сарын сүүлээр самранд яваад ирье гээд гэрээсээ гарсан. Утсаар битгий над руу залгаарай гэж хэлсэн. Сураг сонсоход нэг хүүхэнтэй амьдраад байгаа гэсэн. Тэгээд гэр бүлийн амьдралдаа оролцохоо больж, 3 хүүхдээ чи өсгө гэх болсон. Манайх орон сууцны зээлээр худалдаж авсан нэг өрөө байртай.Уг орон сууц Д.Батсүхийн нэр дээр байдаг. Өмчлөгчөөс тэр өөрөө татгалзана гэж түүнтэй тохирсон тул хөрөнгийн маргаангүй. Орон сууцны зээлд сард 600 000 төгрөг төлдөг. Д.Батсүхийг явснаас хойш миний аав маань зээлийн төлбөрийг төлөхөд тэтгэврээрээ тусалж байгаад сая 8 сард нас барсан. Хүүдээ сургалтын төлбөр өгөхгүйгээс хүү маань авсан сургуульдаа суралцаж чадахгүй, цэрэгт яваад сая ирсэн. Д.Батсүх дандаа худлаа ярьдаг, тэр хүүхэнтэйгээ нийлж намайг хэл амаар доромжилдог, хүүхдүүдээ ч тоодоггүй. Хүүхдүүд аавдаа маш их гомдсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Хариуцагч тайлбартаа:Нэхэмжлэгч бид нар тохирсон учир гэрлэлтийн асуудлаа энэ шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Би Өмнөговьд өөр хүнтэй амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхэддээ тэтгэлэг төлнө. Эцгийн үүргээ биелүүлнэ.Орон сууцны өмчлөгчөөс би хасагдахаар тохирсон гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн эрүүл мэндийн талаар болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Дархан-Уул аймагт 2003-10-18 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 1999-08-08 өдөр хүү Б.Анхбаяр, 2010-10-06 өдөр охин Б.Ундрах, 2014-06-03 өдөр охин Б.Уянга нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч гэр бүлээс гадуур өөр орон нутагт бусадтай хамтын амьдрал зохиож, хүүхэдтэй болсон шалтгаанаар 2017 оны 07 сараас гэрээсээ явсан хугацаанаас хойш гэр бүлийнхээ өмнө хүлээсэн эцэг болон нөхрийн үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч гэр бүлийн бусад гишүүдээ тэжээх, гэрлэгчид хамтран хариуцах үүрэг хүлээсэн орон сууцны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх, хүүхдүүдээ асрах үүргийг дангаараа гүйцэтгэсээр ирсэн байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хариуцагч өөр бусадтай хамтран амьдарч, хүүхэдтэй болсон шалтгаанаар зохигч эвлэрэх боломжгүй болж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

 

Хариуцагч нь эхнэртээ үнэнч байх, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүдээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх зэрэг Гэр бүлийн тухай хуулиар үүргээ зөрчиж, өөр бусадтай хамтран амьдарч, хүүхэдтэй болсон шартгаанаар зохигчид цаашид гэр бүлээр амьдрах боломжгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

 

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Ундрах, Б.Уянга нарыг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

 

Гэрлэлт цуцлагдсан, хариуцагч өөр орон нутагт амьдарч байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, ззрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс нь нэхэмжлэгч уг үүргүүдийг шаардах эрхтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас насанд хүрээгүй хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

Гэр бүл байх хугацаанд нэхэмжлэгч нь одоо хүүхдүүдийн хамт амьдарч байгаа Баянгол дүүрэг, 8-р хороо, 39-р байрны 41 тоот дахь 1 өрөө орон сууцыг гэрлэгчид орон сууцны зээлээр худалдаж авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа, уг орон сууцны өмчлөгчөөр хариуцагч улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч уг орон сууцны өмчлөгчөөс хасагдаж, орон сууцыг гэр бүлдээ шилжүүлэхээр түүнтэй тохирсон шалтгаанаар нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар хариуцагчтай маргаагүй байх бөгөөд хариуцагч энэ нөхцлийг зөвшөөрч байгаа нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул энэ тухай дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 62 446 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.