| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2018/03311/И |
| Дугаар | 184/ШШ2018/02779 |
| Огноо | 2018-11-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2018/02779
| 2018 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2018/02779
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СХД-ийн ... цэцэрлэгт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 700.644 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д би СХД-ийн .... цэцэрлэгт 2017 онд цагаан хэрэглэл угаагчаар ажилд орж, улмаар 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр гал тогооны сав угаагчаар ажиллаж байсан юм. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй бөгөөд ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2018 оны 2 дугаар сард захиралтай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн юм. Үүнээс хойш намайг хавчиж, ажил хийхэд хэцүү болж, урамшуулал, үр дүнгийн олговрыг хассан. Хаа нэг газар бодит байдлыг тогтоолгохоор өргөдөл гомдол өгсний төлөө сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 2018 оны 8 дугаар сарын 20-нд ажилдаа орохоор очиход чамайг ажиллуулахгүй, Авлигатай тэмцэх газраас дүгнэлт гарсны дараа ажиллуулах эсэхээ шийднэ гэсэн. Үүнээс хойш удаа дараа очсон боловч тодорхой хариу өгөөгүй. 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөражилдаа очиход бичиг хэргийн ажилтан ажлаас халсан тушаал өгсөн. Тушаалтай танилцахад ноцтой зөрчил гаргасан, хүний нэр төрд халдсан гэх үндэслэлээр ажлаас халсан байсанд гомдолтой байна. Миний хувьд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн сануулах арга хэмжээг зөвшөөрөхгүй байгаа тул давтан зөрчил гаргасан гэж үзэхгүй байна.
Иймд өмнө эрхэлж байсан гал тогооны сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 700.644 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч СХД-ийн .... цэцэрлэгийн төлөөлөгч Ц.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Д нь 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр тус цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар түр томилогдож, улмаар 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр гал тогооны сав угаагчаар ажиллаж байсан. Мэргэжил ур чадварын хувьд тус ажилдаа тэнцэхгүй байсан тул 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Улмаар тус цэцэрлэгийн ажилтан Б.Д нь хувь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэн, гүтгэсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл Шударга ёсны зарчим-ын дагуу ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Д-ийнажил байдал, цаашид ажиллуулах эсэх талаар хамт олны санал авахад дийлэнх олонхи нь ажиллуулахгүй гэсэн санал өгч байсан болно. Б.Д нь хариуцсан ажилдаа удаа дараа хангалтгүй үнэлгээ авч байсан. Б.Д нь эрхлэгч миний биеийг туслах багш Б.Тунгалагийг ажилд анх ороход нь 300.000 төгрөг авсан гэж огт үндэслэлгүй гүтгэсэн болох нь удирдлагын хурлаар тогтоогдсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд хандаж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 700.644 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгүүлэх тухайн нэхэмжлэл гаргасныг хариуцагч СХД-ийн .... цэцэрлэг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
Нэхэмжлэгч Б.Д нь 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс тус цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаагч-ийн ажилд, 20.. оны ... дугаар сарын ...-ний өдрөөс гал тогооны сав угаагч-ийн ажилд тус тус ажиллаж байсан талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч СХД-ийн .... цэцэрлэг нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б/66 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Дг хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, туслах багш Б.Тунгалагаас 300.000 төгрөгийн авлига авсан гэж гүтгэсэн, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр буюу, ...Хөдөлмөрийн тухай хуулийн...40 дүгээр зүйлийн 40.1.2...40.1.4...-т заасан үндэслэлээр ажлаас халсан байна. /хх 13 дугаар тал/
Хариуцагч СХД-ийн .... цэцэрлэг нь нэхэмжлэгч Б.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй гэж үзэхэд хүргэсэн ажил олгогчийн шалгуур үзүүлэлт, шалгасан аргачлал нь тодорхой, ойлгомжтой байдлаар боловсруулагдсан байх ёстой. Мөн шалгасан этгээд нь ажилтны мэргэжил, ур чадварыг шударгаар үнэлж дүгнэсэн гэж үзэж болох наад захын шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Энэ тохиолдолд ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдлыг тогтоогоогүй гэж үзнэ.
Ажил олгогч нь, 2018 оны 3 дугаар сарын 1, 9, 21, 25, 29-ний өдрүүдэд үйлдсэн, 0-5 хүртэл үнэлгээгээр 4 ажилтныг үнэлсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. Эдгээр баримтуудад авагдсан мэдээллээс үзвэл, ажил олгогч нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б.Д-ийнажлыг 2 өөр байдлаар үнэлсэн /эхний хэсэгт 0,0,0 гэсэн үнэлгээ, дараагийн хэсэгт 2,2,2 гэсэн үнэлгээ/, мөн үнэлгээнүүд нь засвартай байхаас гадна эмч Д.Г гэх нэг этгээд үнэлгээг баталгаажуулсан нь ажилтны мэргэжил, ур чадварыг шударгаар үнэлсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг. /хх 45-47 дугаар тал/
Түүнчлэн ажилтны мэргэжил, ур чадварыг шалгасан гэх шалгуур үзүүлэлтүүд нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Тухайлбал ямар нөхцөлд 0 үнэлгээ өгөх, ямар нөхцөлд 5 үнэлгээ өгөх нь тодорхой бус байна. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтны мэргэжил ур чадварыг шударгаар үнэлсэн гэж үзэх боломжгүй юм.
Нөгөө талаас, ажил олгогч нь 2018 оны 3 дугаар сард үйлдэгдсэн дээрх баримтуудыг үндэслэн 20.. оны .. дугаар сарын ...-ны өдөр, Б/... дүгээр тушаал гаргаж, Б.Дд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан гэх атлаа 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, Б/.. тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажилтныг ажлаас халахдаа уг баримтуудыг дахин үндэслэл болгосон байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь нэг баримт-ыг үндэслэл болгож, ажилтныг сахилгын зөрчил гаргасан, мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн нь харилцан бие биенээ үгүйсгэсэн гэж үзэхээр байна. Учир нь, ажилтан угаас мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байгаа бол түүнд сахилгын шийтгэл ногдуулах бус ажлаас чөлөөлөх асуудал яригдах ёстой ба мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Ажил олгогч нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажилтныг хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Ажилтан Б.Д нь сахилгын зөрчил гаргасан, тухайлбал: хүний нэр төр, алдар хүндийг гутаасан, доромжилсон, гүтгэсэн, худал мэдээлэл нийтэд тараасан гэх ажил олгогчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийн энэ тайлбарыг үгүйсгэж байгаа тохиолдолд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбараа нотолгооны бусад хэрэгслээр давхар нотлох үүрэгтэй ба энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь СХД-ийн .... цэцэрлэгийнэрхлэгчийг авлига авсан байж болзошгүй гэж үзэж, эрх бүхий этгээдэд өргөдөл гаргаж шалгуулсан, эрх бүхий этгээд шалгаж дуусаагүй, эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа талаар талууд маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. Нэг талаас, авлига авсан эсэх асуудлаар эрх бүхий этгээдэд хандаж, өргөдөл гомдол гаргасныг бусдыг гүтгэсэн гэж үзэхгүй ба нөгөө талаас, Б.Д нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх, илт худал мэдээлэл тараасан эсэхийг эрх бүхий этгээд шалгаж дуусаагүй, эцэслэн шийдвэрлээгүй байхад ажил олгогч нь гүтгэсэн, доромжилсон, илт худал мэдээлэл тараасан гэж үзэж, түүнийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч талаас, СХД-ийн .... цэцэрлэгийнэрхлэгчийг авлига авсан гэх Б.Д-ийняриа нь гүтгэлэг мөн болохыг цэцэрлэгийн удирдлагын зөвлөл хэлэлцсэн, улмаар эрхлэгч авлига аваагүй болох нь цэцэрлэгийн туслах багш Б.Тунгалаг болон түүний ээжийн яриагаар нотлогдоно хэмээн удирдлагын зөвлөлийн хуралдааны дуу бичлэгт үзлэг хийлгэж уг баримтыг үндэслэл болгожээ. СХД-ийн .... цэцэрлэгийнэрхлэгч авлига авсан эсэх, түүнийг авлига авсан хэмээн гүтгэсэн эсэхийг тус цэцэрлэгийн удирдлагын зөвлөлийн хурал болон уг хуралд яригдсан яриа тогтоох боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байдаг боловч хариуцагч СХД-ийн .... цэцэрлэг нь ажилтан Б.Дтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан болохоо нотлоогүй. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж болохгүй юм.
Мөн хариуцагч СХД-ийн .... цэцэрлэг нь Зөрчлийн тухай хуулиар ажилтан Б.Дд хариуцлага хүлээлгэсэн хэмээн тайлбарлах боловч Зөрчлийн тухай хуулиар бусдад хариуцлага хүлээлгэх эрх уг байгууллагад хууль тогтоомжоор олгогдоогүй байна.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч байгууллагын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул 77 хоногийн нөхөн олговор авах эрхтэй байна. Тэрээр нөхөн олговорт 700.644 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцэх юм.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Дг СХД-ийн .... цэцэрлэгийнгал тогооны сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 700.644 төгрөгийг СХД-ийн .... цэцэрлэгээс гаргуулан Б.Дд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Д-ийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг СХД-ийн .... цэцэрлэгт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч СХД-ийн .... цэцэрлэгээс 21.365 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР