Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2022         10          05                                      2022/ШЦТ/94

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д холбогдох эрүүгийн 2204000000093 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Н

 Улсын яллагч                                               З.Х

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Ц

 Шүүгдэгч                                                 М.Д нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1992 оны  дугаар сарын -ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дүгээр хороо, тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Э овгийн М-н Д /РД: /

М.Д нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой гэх газарт орших өөрийн гэрийн гадна хохирогч Ц.М-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа, шилэн аягаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Багануур дүүргийн  дугаар хороо, байх гэртээ М-ын гэр бүлтэй хамт 6 ширхэг 2 литрийн савлагаатай пиво ууж, шөнө 03 цагийн гэрийн гадна гүзээний хорхог хийгээд М, Б бид гурав пиво уугаад сууж байтал М “чи гомдлоо тайлаад намайг цохьчихооч” гээд миний шарыг хөдөлгөөд байхаар нь би гараараа түүний шанаа хэсэг рүү нь 2 удаа цохьсон. ...Тэгээд бид гурав ууж байсан пивио тойруулаад надад пиво ирэх үед би “за уучлаарай хоёулаа тулгая” гэтэл тэр тулгахгүй байхаар нь би “тэгвэл духан дээр чинь тулгачих уу” гэтэл “чи одоо яагаад байгаа пизда вэ? гэхээр нь би түүний нүүрэн дээр шилэн аягаараа цохьтол аяга хагараад Мөнхтулга нүүрээ дараад гэр лүү орсон. Би М-д хот руу шинжилгээнд явах үед нь 1 сая төгрөг дансаар, дараа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 4.205.000 төгрөгийн тухайн эмнэлгийн дансанд шилжүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл гаргахгүй. Хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг 2 хувааж төлнө. Энэ талаараа хохирогчтой ярьсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 56, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Ц.М-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Гэтэл шөнийн 03 цагийн үед гэрийн гадна Д надад хандаж “би чамайг цохьмоор санагдаад байна” гэж хэлэхээр нь би “тэгвэл цохиоч дээ” гэж хэлтэл баруун гараараа миний зүүн шанаа руу 2 удаа цохиход  Б бид хоёрыг салгаад би буцаад сууж байтал миний араас толгой хэсэг рүү аргалын авдраар “шалчигнасан пизда вэ?” гэж хэлээд 1 удаа цохьсон. Тэр үед Б Д-д 1 шилэн аяганд пиво хийж өгөөд би Б луу хараад сууж байтал шилэн аягаар миний нүүрний зүүн шанаа хэсэгт цохиод тухайн аяга нь хагараад миний нүүрнээс цус гоожсон. Удалгүй Ц-н ах А ирээд эмнэлэг авч яваад зүүн шанаа хэсэгтээ 7 оёдол, зүүн нүдний доод зовхинд 1 оёдол нийт 8 оёдол тавиулсан. Д манай эхнэр Б-н 5012083783 дугаарын данс руу 1 сая төгрөг, Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын хувийн эмнэлэгт мэс ажилбарт орж хэвтэн эмчлүүлсэн 4.205.000 төгрөгийг тухайн эмнэлгийн данс руу шилжүүлсэн. Миний хувьд дүүргийн Ус суваг ашиглалтын товчооны авлага барагдуулагчаар ажилладаг олон нийттэй харьцах ажил хийдэг бөгөөд нүүрээ эмчлүүлж байж ажилдаа орно гэсэн бодолтой байгаа. Би сард гар дээрээ 1.300.000-1.400.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд ажилгүй байсан үеийнхээ мөнгө болон 2-3 сарын дараа “Синдериалла” мэс заслын эмнэлэгт лазер эмчилгээнд орохоор төлөвлөж байгаа учраас тухайн эмчилгээний зардлаа Д-с нэхэмжилж байна. Гомдол саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32,/

Мөрдөн байцаалтад гэрч Э.А мэдүүлсэн: ...Шөнийн 02 цагийн үед гэртээ харихаар Багануурын төв рүү яваад гэртээ дөнгөж ортол манай дүү Ц над руу утсаар залгаад “М, Д хоёр муудалцаад байна хүрээд ир” гэхээр нь буцаад Д-н гэрт иртэл М-н зүүн шанаа зүүн нүдний зовхи хэсэгт юмаар цохиулсан бололтой цус гарч, шанаа хэсэг хавдсан тэд хоорондоо хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Д-н мэдүүлсэн: “...Намайг унтаж байтал шөнө 03 цагийн Ц эгч дуудаад “гадаа нөгөөдүүл чинь муудалцаад байх шиг байна” гэхээр нь гараад хартал М ахын зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэр үед М ах Д ах хоёр хоорондоо хэрэлдээд байгаагаас би М ахыг Д ах цохьсон юм байна гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Б-н мэдүүлсэн: “...Тэгээд сууж байхад М, Д хоёр нэг нэгэндээ үг хаялцаж байгаад Даш М-г 2 цохьчих уу? гээд М босоод ирэхээр нь Д зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа хальт цохьсон. Тэгэхээр нь би голоор нь ороод тэр хоёрыг салгаад буцаад суулгасан. Тэгээд Д-д пиво аягалж өгсөн чинь Д пивотой байсан аягаараа М-н зүүн шанаа хэсэг рүү цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №297 дугаартай: “Ц.М-н биед зүүн хөмсөг, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 45-46/,

              Хэргийн газар үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт байх фермерийн зориулалттай хашааны хойно 150-200 метрийн зайд байх хашаагүй хөдөө хэсэгт барьсан 3 гэрийн гадна байлаа. Ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 10 метр орчим зайд гэрийн үнс хийдэг 200 литрийн поошиг байх бөгөөд түүний хажууд үнс нурам байлаа. Тухайн үнс нурамтай хэсэгт үйл явдал болсон гэх бөгөөд үнсний эргэн тойронд шилэн аяганы хагарсан хэсгүүд байх бөгөөд тухайн газарт 1-ын тоо тавьж гэрэл зургаар бэхжүүлэн 7 ширхэг аяганы хагархай хэсгийг хураан авлаа. Хэрэг учрал болсон гэх газрыг Дашаар заалган гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/

              Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор: “Эрүүгийн 2204000000093 дугаартай хэрэгт хураан авсан шилэн аяганы хагархай 7 хэсгийг эд мөрийн баримтаар хураан тооцсугай” гэжээ /хх-ийн 10/

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...М.Д нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Мандал хотхон Найрамдал гудамж аос-р байр 2-223 тоотод оршин суудаг”  гэжээ. /хх-ийн 61/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар ...регистрийн дугаартай Э овгийн  М Д...” гэжээ.  /хх-н 60/

Шүүгдэгч Ц.Д-н согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...М.Д нь 0.61 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68/

Хохирогч Ц.М-н согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл болон хохирогчийн нүүр хэсгийн шарх гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “...Ц.М нь 1.82 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 15/,

...... ашиглалтын товчооны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17/11 дугаартай албан бичгээр ...Цнь /НВ92051358/ тус товчоонд Авлага барагдуулагч ажилтай, сарын үндсэн цалин 1.259.400 төгрөг, нэмэгдэл цалин 503.760 төгрөг нийт 1.763.160 төгрөгийн цалинтай. Ц.М нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөтэй байгаа нь үнэн болно” гэжээ. /хх-ийн 18-19/

Хохирогч Ц.М-н 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “Д-с ажилгүй байсан 1 сарын цалин 1.763.160 төгрөг, сорив арилгах эмчилгээний төлбөр 2.745.000 төгрөг, нийт 4.508.160 төгрөг нэхэмжилж байна. Хохирол барагдуулах хүртэл гомдолтой болно” гэжээ. /хх-н  /

Шүүгдэгч М.Д-н шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “Миний хувьд хохирлыг яг одоо төлөх боломжгүй байгаа боловч 2022 оны 11 сарын 5-ны дотор 2.258.160 төгрөг, 2022 оны 12 сарын 5-ны дотор үлдэх 2.250.000 төгрөгийг төлөхөө батлан илэрхийлж байна гэжээ. /хх-н   /

Хохирогч Ц.М-н эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-27/

Шүүгдэгч М.Д нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх шалгах  хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 71, 73-75/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Дашид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Д нь хохирогч Ц.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч болон М.Д нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Д нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн  дугаар хороо, хэсэгт байрлах өөрийн гэрийн гадна хохирогч Ц.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа, шилэн аягаар нэг удаа цохиж, түүний биед зүүн хөмсөг, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...миний шарыг хөдөлгөөд байхаар нь Мөнхтулгын шанаа руу гараараа 2 удаа, шилэн аягаар 1 удаа цохьсон” гэх мэдүүлэг,

өрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.М-н мэдүүлсэн “Д гараараа миний зүүн шанаа руу 2 удаа, аргалын авдраар толгой хэсэг рүү 1 удаа цохьсон. Мөн шилэн аягаар миний нүүрний зүүн шанаа хэсэгт цохьсон” гэх мэдүүлэг,

-гэрч Э.А-н “...манай дүү Ц над руу залгаад М Д хоёр муудалцаад байна гэхээр нь яваад очтол М-н зүүн шанаа, зүүн нүдний зовхи хэсэгт юмаар цохиулсан бололтой цус гарч, шанаа нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,

-гэрч Г.Б-н мэдүүлсэн “М, Д хоёр нэг нэгэндээ үг хаялцаж байгаад Д М-н зүүн шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа хальт цохьсон. Д пивотой аягаараа М-н зүүн шанаа хэсэг рүү цохьчихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/,

-гэрч Б.Д-н мэдүүлсэн “Би унтаж байсан ба гараад хартал М ахын зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа хэсгээс нь цус гарч байсан. Тэр үед М ах Д ах хоёр хоорондоо хэрэлдээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

-хохирогчийн биед зүүн хөмсөг, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Д нь хохирогч Ц.М-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Д-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Д нь хохирогч Ц.М-н биед зүүн хөмсөг, зүүн хацарт хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан.

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Д нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 4.205.000 төгрөг, нийт 5.205.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Ц.М нь шүүгдэгчээс соривны эмчилгээний зардал 2.745.000 төгрөг, 1 сарын цалин 1.763.160 төгрөг, нийт 4.508.160 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Д нь дээрх хохирлыг 2 хувааж төлөхөө илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч М.Д-с хохирогчийн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.508.160 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс М.Д-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы 7 ширхэг хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “М.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 5.205.000 төгрөгийн хохирлыг төлсөн ба соривны эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалинг 2 хувааж нөхөн төлөхөө илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.

М.Д нь “урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, хувиараа мал аж ахуй  эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд 5.205.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан М.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна..

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шилэн аяганы 7 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э овгийн М-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э овгийн М-н Д-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг М.Д-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Д-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Д нь хохирогч Ц.М-н эмчилгээний зардалд 5.205.000 (таван сая хоёр зуун таван мянган) төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч М.Д-с гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.508.160 (дөрвөн сая таван зуун найман мянга нэг зуун жаран) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.М-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шилэн аяганы 7 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. М.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Д-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА