Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2022         10          10                                        2022/ШЦТ/98

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2204000000106 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                               Д.А

 Шүүгдэгч                                                  Д.Э нар оролцов.

 

Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр төрсөн, .......настай, ..........., ...........боловсролтой, ............ мэргэжилтэй, ...........-ны Уулын .........дүгээр хэсэгт ............... ажилтай, ам бүл..........., .......хүүхдийн хамт Багануур дүүргийн хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Д-н Э  /РД: /.

Д.Э нь .........оны ........дугаар сарын ......-ний шөнө .......цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн  дүгээр хороо, өөрийн гэртээ Н.Ү-г “оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү баруун гараараа түлхэн, арагш газарт унаган, эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны хөндлөн хугарал, зүүн гарын бугалга, ар нурууны хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “............оны ........дугаар сарын ........-ний өдөр ..........цагийн үед эхнэр Ү “жолооны курст сууна” гээд гэрээсээ гараад орой 00 цаг өнгөрч байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирсэн. Би хүүхэддээ нэмэлт тэжээлийг нь өгчихөөд эхнэртэйгээ “орой ирлээ” гэх шалтгаанаар маргалдах үед эхнэр над руу хүүхдийн памперс авч шидэхээр нь би эхнэрийнхээ нүүр хэсэг рүү баруун гараараа түлхсэн чинь гэдэргээ унах шиг болсон. Тэгсэн чинь эхнэр гар эвгүй болчихлоо гээд босоод ирсэн. Би тухайн өдөр гэртээ ганцаараа 2 лааз пиво уусан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 10, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Н.Ү-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.............оны ........дугаар сарын ......-ний өдөр .......цагийн үед жолооны курс дээрээ очсон чинь “шалгалттай” гээд жолоо ороогүй болохоор нь ажиллаж байсан газар болох дээр очсон. Тэгээд удалгүй нөхөр маань залгасан бөгөөд хүмүүстэй уулзаж байсан болохоор “удахаар болчихлоо, чи гарч яах юм бэ?” гээд мессэж бичсэн. Орой 21 цагийн үед нөхөр залгаад “чи ирээгүй юм уу? гэхээр нь би зөрүүлээд чи хэдэн хүүхдээ орхиод гарлаа гэсэн чинь намайг утасны цаанаас “ална аа” гээд хашгираад байсан. Би орой 23 цагийн үед гэртээ ирээд нөхөртөө “найз нөхөд, хамт олонтойгоо явахаар хэрүүл болгоод байх юм” гэсэн чинь нөхөр намайг түлхсэн. Би гэдэргээ унахдаа 2 гараараа тулаад унасан бөгөөд босоод ирсэн чинь миний зүүн гар бугуй хэсгээрээ хавдчихсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09шэ/306 дугаартай дүгнэлтэд: “Н.Ү-н биед зүүн гарын шуу ясны хөндлөн хугарал, зүүн гарын бугалга, ар нурууны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шуу ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 17-18/,

           Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Д-н Э гэжээ.  /хх-н 34/,

              Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар “нөхөр Б овгийн Д-н Э/РД: / эхнэр Б овгийн Н-н Ү /РД:............./ гэжээ /хх-н 35/

              2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06/917 дугаартай албан бичгээр “Д овогтой Э нь /РД: / тус компанид 2006 оны 06 дугаар сараас одоог хүртэл 16 жил 4 сар хэсгийн албан тушаалд нэг сарын төгрөгийн цалинтай ажиллаж байгаа нь үнэн болно” гэжээ /хх-ийн 53/

              Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр “үйлчлүүлэгч хүүхдээ асраад гэртээ байдаг тул стрессдэж бухимдах магадлалтай. Тиймээс сэтгэл зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай” гэжээ /хх-н 58-64/

              Согтуурлын зэргийн шалгасан тэмдэглэлээр “Хохирогч Н.Ү 2.29 хувьтай, шүүгдэгч Д.Э 0.30 хувьтай” гэжээ. /хх-ийн 6/

Шүүгдэгч Д.Э нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 74/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Э нь ........оны ......дугаар сарын ..........-ний шөнө ........цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн хороо, тоот өөрийн гэртээ Н.Ү-г “оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа түлхэн, арагш газарт унаган, эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны хөндлөн хугарал , зүүн гарын бугалга, ар нурууны хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 96/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар ..........оны ...........дугаар сарын ...........-ний орой ..........цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн хороо, гудамжны тоот өөрийн гэртээ эхнэр Н.Ү-г “оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа түлхэн, арагш газарт унаган, эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би эхнэрийнхээ нүүр хэсэг рүү гараараа түлхсэн чинь гэдэргээ унаад гар эвгүй болчихлоо гээд босоод ирсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Н.Ү-н “...гэртээ ороход нөхөр намайг түлхсэн. Би гэдэргээ 2 гараа тулаад унасан бөгөөд босоод ирсэн чинь миний зүүн гар бугуй хэсгээрээ хавдчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/ хохирогчийн биед зүүн гарын шуу ясны хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 09шэ/306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогч Н.Ү-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Э-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Э нь хохирогч Н.Ү-н биед зүүн гарын шуу ясны хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан ба

мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Д.Э-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.  

Д.Э нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл , хамт амьдардаг, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 80-82/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Д.Э-д 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бовгийн Д-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бовгийн Д-н Э-д 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Д.Э-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Э-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Д.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА