Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/761

 

 

                

 

 

 

    2022          10             13                                         2022/ШЦТ/761

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч Д.Ц

Хохирогч Ж.Э нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Дийн Цд холбогдох эрүүгийн 2205017141955 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1954 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүү, зээ нарын хамт ...од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байсан,

2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ... шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 8 хоногийн хорих ялаар,

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ... шүүхийн 762 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... шүүхийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дугаар зүйлд зааснаар 1 жил 2 сар 13 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  

Ж овогт Дийн Ц, /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ц нь “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Эг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хувцасны индүүний залгуураар ороолгон биед нь халдаж түүний эрүүл мэндэд цээж, хэвлий, нуруу, баруун бугуй, зүүн мөр, бугалга, зүүн ташаа, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... ..., ...ны ... тоотод гэрийнхээ эд зүйлийг эвдэж хүү Ц.М руу сэрээ барьж далайсан,

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүү Ц.М, эхнэр Ж.Э нарыг хэл үгээр доромжилж, гэрийн эд зүйл болох сандлыг хугалж гэмтээсэн,

2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрх тоотод эхнэр Ж.Эгийн өмчлөлийн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг хулгайлан авч ломбардад тавьсан,

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ гэртээ хүү Ц.Мыг хэл үгээр доромжилж, ална хэмээн заналхийлж, төмрөөр цохих гэж хөөсөн,

2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ овтёрк барьж чамайг одоо дуусгана хошногогүй банди гэж гутаан доромжлон эхнэр Ж.Эг унтуулж амраахгүй цохих гэж дайран хошногогүй янхан, төрийн бөөс, түрүүвчний янхан гэж гутаан доромжилсон. Зээ охин О.Тийг унтуулж амраахгүй, ажилгүй хошногогүй янхан гэж гутаан доромжилж, гэрээсээ хөөн хөл нүцгэн гаргасан, бүгдийг чинь ална дуусгана гэж заналхийлж, СӨХ-ны өрөөний цонхыг хагалсан,

2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эг гэрээс нь хөөж гаргаад оруулаагүй,

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эд агсам тавьж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ц нь “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Эг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хувцасны индүүний залгуураар ороолгон биед нь халдаж түүний эрүүл мэндэд цээж, хэвлий, нуруу, баруун бугуй, зүүн мөр, бугалга, зүүн ташаа, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... ..., ...ны ... тоотод гэрийнхээ эд зүйлийг эвдэж хүү Ц.М руу сэрээ барьж далайсан,

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүү Ц.М, эхнэр Ж.Э нарыг хэл үгээр доромжилж, гэрийн эд зүйл болох сандлыг хугалж гэмтээсэн,

2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрх тоотод эхнэр Ж.Эгийн өмчлөлийн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг хулгайлан авч ломбардад тавьсан,

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ гэртээ хүү Ц.Мыг хэл үгээр доромжилж, ална хэмээн заналхийлж, төмрөөр цохих гэж хөөсөн,

2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ овтёрк барьж чамайг одоо дуусгана хошногогүй банди гэж гутаан доромжлон эхнэр Ж.Эг унтуулж амраахгүй цохих гэж дайран хошногогүй янхан, төрийн бөөс, түрүүвчний янхан гэж гутаан доромжилсон. Зээ охин О.Тийг унтуулж амраахгүй, ажилгүй хошногогүй янхан гэж гутаан доромжилж, гэрээсээ хөөн хөл нүцгэн гаргасан, бүгдийг чинь ална дуусгана гэж заналхийлж, СӨХ-ны өрөөний цонхыг хагалсан,

2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эг гэрээс нь хөөж гаргаад оруулаагүй,

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эд агсам тавьж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд  нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цын өгсөн “...Монгол улсын хуулийн дагуу тэгш эрхтэй. Миний толгойд маш их хэмжээний шарх сорви байгаа бөгөөд манай гэр бүлийнхэн сандал болон хадаасны лоомоор цохиж байсан. Хүү нь зодно, ээж нь зодно. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж байгаагүй. Миний толгойг хага цохидог, би гарч зугтаадаг. Өмнө нь би эрүүлжүүлэхэд сайн дураараа явж байсан. Эрүүлжүүлэх хүртэл намайг авахаа больсон. Цагдаа нь намайг 10 дугаар хорооллын гудамжинд хаяад явдаг. Шар хадны эмнэлэгт хэвтье гэхээр мөнгө байдаггүй. Өөрийн эрх мэдэл гэж байдаггүй. Би тэтгэврийн зээл аваад эхнэртээ мөнгөө хадгалуулдаг. Надад 5000 төгрөг өгчих, ганц пиво уугаад унтмаар байна гэхээр байхгүй гэдэг. Дахиж архи уух гэж байна, зайл гэж хөөдөг. Би салах өргөдлөө өгөөд зайлъя гэж бодож байгаа. Би энэ хүнд үнэхээр их гомдож байна. Би сүүлдээ стресст ордог болсон. Өмнө нь уурладаггүй байсан, одоо уурладаг болсон. Индүүний залгуурыг нугалж байгаад гурван удаа ороолгосон нь үнэн. Би 5000 төгрөг өгчих гэж өөр юу ч гуйгаагүй. Намайг дандаа эрүүлжүүлэхэд эсхүл 10-20 хоног баривчилгаанд явуулдаг. 2020 оноос хойш энэ нөхцөл байдал үргэлжилж байна. Намайг хэдэн давхар хуванцар сандлаар цохисон. Би биеэ хамгаалах гээд түлхсэн чинь дээшээ харж унахдаа үсэнд нь байсан хавчаар хагарч тархинд нь зоогдсон. Тэр шалтгаанаар 1 жил 2 сар 13 хоногийн ял аваад энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гарч ирсэн. Архи уухдаа ухаанаа алдтал уудаггүй. 50.000 төгрөг өгчих, би нутаг руугаа явлаа гэж хэлсэн. Тэгтэл мөнгө өгөхгүй байсан учраас уур хүрээд СӨХ-ны цонхыг хагалсан. Тэгээд 20 хоногийн баривчилгаанд явсан. Хүн 60 нас хүрэхээрээ жаргадаг гэсэн, би зовоод байна. 70 нас хүрэхгүй үхмээр байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эгийн өгсөн “...Бид 40 гаруй жил хамт амьдарч байна. Өдийг хүртэл хань минь гэж бодож ирсэн. Насны эцэст би энэ хүний гарт зодуулаад үхэх юм байна. Архи байнга уудаг, архины хамааралтай бөгөөд тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Надад тэтгэврийн мөнгөө авчраад өгнө, тэр нь амьдралд хэрэглээд дуусна. Дууссан байхад надаас мөнгө нэхээд байдаг. Аль болох тайван амгалан байлгахын төлөө өдий хүрсэн. Би одоо 66 нас хүрэх гэж байгаа эмэгтэй хүн. Би тайван амгалан амьдарч чадахгүй байна. Энэ байдлаа өөрөө ойлгохгүй, дандаа хүнийг буруутгаж байдаг. Архи уух шалтгаан нь би байдаг. Намайг архичин болгосон гэдэг. Би амьдралынхаа төлөө хүүхдүүдээ боловсролтой болгох гээд болохоос болохгүй хүртэл нь явж байсан. Энэ хүн тайван амгалан байж, гэртээ нэмэр болдоггүй. Ганцхан өөрийнхөө жаргалыг хөөж, архи уугаад мансуураад байж байвал болно. Бусад хүний асуудал хамаагүй байдаг. Хажуудах хүмүүсийнхээ эрх ашгийг боддоггүй, мөрөөрөө унтдаггүй. Телевизийн дууг хамгийн чанга дээр нь шөнөжингөө асаана. Согтохоороо намайг шоглож, хөнжил яраад толгой тархи руу цохидог. Архиа ууж дуусаад шөнө ч хамаагүй мөнгө нэхнэ. Хүнийг шөнөжин нойргүй хонуулчхаад өөрөө өглөө нь унтдаг. Хэдэн өдөр дараалаад миний даралт ихэссэн. Би хайрлаагүй биш хайрласан. Би энэ хүнийг цааш нь түлхэх сэтгэл байхгүй. Би аргагүйн эрхэнд гомдож байна. Хар багаасаа ханилсан учир ойлгох байх гэж бодсоор яваад өдийг хүрсэн. Нас нь яваад ирэхээр бүр дураараа болж, ганцхан бид нарт агсам тавихгүй. Гудамжинд явж байгаа хүмүүсийг бүгдийг нь доромжилдог. Байнгын дарамттай байдаг...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2205017141955 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

 

Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 691 дугаартай шийтгэвэр /хх-121 тал/,

 

Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 833 дугаартай шийтгэвэр / хх-126 тал/,

 

Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1036 дугаартай шийтгэвэр /хх-157 тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний хуудас /хх-6 тал/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-65-73 тал/,

 

 Шүүгдэгч Б.Цын захиргааны зөрчил гаргаж байсан талаарх Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээлэл /хх-111 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ж.Эгийн хохирогчоор өгсөн “...Би гэртээ компьютер дээр сууж байхад манай нөхөр Ц нь гаднаас согтуу орж ирсэн. Надаас мөнгөн аяга нэхээд байхаар нь өгөхгүй гэсэн чинь индүүний залгуураар намайг ороолгож эхэлсэн. Манай хүүхэд мэдээд цагдаад дуудлага өгсөн. Миний биеийн зүүн хэсэгт 5-6 удаа ороолгосон. Намайг байнга хэл амаар доромжилж, заналхийлдэг. Тухайн үед гэрт Цоос өөр хүн байгаагүй. Урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн холбогдогчоор 2021 онд 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2022 онд суллагдсан. Миний зүүн гарын ихэнх хэсэг, зүүн бөөр, зүүн хөлийн булчин, баруун гарын бугуй хөхөрсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ж.Эгийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэртээ тайлангаа бичээд сууж байхад нөхөр Д.Ц гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд “надад мөнгө өг, эсвэл мөнгөн аяга өг” гэхээр нь “мөнгө байхгүй, нэг өдөр архи уухгүй байж болохгүй юм уу” гэж хэлсэн. Гэтэл намайг нэг юмаар ороолгох шиг болоход гартаа индүү барьчихсан залгуураар нь намайг цохисон. Намайг өрөөнөөс гаргахгүй хэд хэдэн удаа ороолгосон. Би чанга чанга орилоход манай цонхыг нэг хүн нүдсэн. Удалгүй манай хүү М орж ирсэн. Миний биеийн зүүн мөр, нуруу, хөл рүү цохисон. Манай нөхөр Ц архи их уудаг бөгөөд намайг хүн бишээр харьцаж зоддог. Зодохгүй юм гэхэд шөнөжин орилж чарлаад унтуулдаггүй. Байнга хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Энэ явдлаас өмнө намайг зодож ял эдлээд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр суллагдсан. Би дандаа айдас түгшүүртэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ж.Эгийн хохирогчоор дахин өгсөн “...Тэр болгон дуудлага мэдээлэл өгдөггүй. Байнга архины мөнгө нэхэж, гэрийн эд зүйл барьцаанд тавина гэж өдөр болгон маргадаг. Хэзээ цагдаад дуудлага өгснөө мэдэхгүй байна. Уг нь нөхрөө цааш нь түлхэхгүй гэж олон жил хажуудаа байлгаж байна. Би одоо мартаж санах өвчтэй болоод байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ц.Мын гэрчээр өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр СӨХ-ны өрөөнд камераа хараад сууж байсан. Гэнэт ээжийн орилох чимээ гарахаар нь очоод хаалгыг нь нүдтэл онгойлгоогүй, тэгээд цагдаа дуудсан. Гэр бүлийнхэндээ гар хүрэх асуудал өдөр бүр тохиолддог. Архи уухгүй өдөр гэж байхгүй учир орилж чарлаад дайрах үед нь цагдаа дууддаг. Гэртээ ганцааранг нь үлдээхээр гэрийн эд зүйл эвдэж сүйтгэдэг учир үлдээхгүй байхыг хичээдэг. Намайг гэрт ороход Ц гартаа индүүний залгуур гартаа барьсан байсан. Зүгээр хажуугаар нь явж байгаа хүмүүсийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Өдөр болгон архи уудаг учраас манай гэр бүл байнгын түгшүүртэй байдаг. Манай аав учраас хаяад явж, хөөгөөд явуулж чаддаггүй. Энэ дарамттай байдал 30-аад жил үргэлжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр М.Бийн гэрчээр өгсөн “...Би 2018 оноос ... ...ны нийгмийн ажилтны үүргийг гүйцэтгэж байна. Тухайн үед эхнэр Э нь ...ны СӨХ-ны дарга хийдэг, нөхөр Ц нь согтууруулах ундаа байнга хэрэглэж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг байсан. Архины хамааралтай гэж албадан эмчилгээнд хамруулах гэхээр насны хязгаар нь өнгөрсөн. Гэр бүлийн хүчирхийллээр ял шийтгэгдэж, 2022 оны 01 дүгээр сард гарч ирсэн. Ц нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, архинд донтсон, буруугаа ойлгодоггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэтгэвэр авдаг. Манай зүгээс сэтгэл заслын эмчилгээ, ганцаарчилсан уулзалт зэргийг олон удаа хийсэн. Өөрчлөгдөж, сайжирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.Цын сэжигтнээр өгсөн “...Би урд нь тэтгэврийн зээл 1.000.000 төгрөг аваад эхнэртээ хадгалуулсан. Би өөрийн мөнгөнөөс 5000 төгрөг авч болохгүй юм уу гэж муудалцаж байгаад над руу таавчиг шидэхээр нь индүүний залгуурыг нугалж, тогонд залгадаг хэсгийг нь индүүтэйгээ хамт давхарлаж бариад эхнэр Ж.Эгийн толгойг нь цохилгүйгээр ар нуруу хэсэгт 3-4 удаа ороолгосон. Нөгөө өрөөнөөс хүү М гарч ирээд ээжтэйгээ нийлээд над руу дайрсан. Өмнө нь хэрэлдэж байгаад эхнэр сандал барихаар нь түлхэж унагаасан. Би эхнэртээ харгис хэрцгий хандаагүй. Ямар нэгэн байдлаар эхнэрийнхээ мөнгө зарцуулах байдалд дарамт учруулж, цагдаж хориогүй. 1997 оноос хойш архи амсаж, ууж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6825 дугаартай шинжээчийн “... Ж.Эгийн биед цээж, хэвлий, нуруу, баруун бугуй, зүүн мөр, бугалга, зүүн ташаа, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 752 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 50-52 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Д.Цын яллагдагчаар өгсөн “... Би өмнө нь эхнэртээ гар хүрч, 2021 онд ял авч, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр суллагдсан. Би мөнгө авах гэхээр эхнэр мөнгө өгөхгүй гээд гарт таарсан зүйлээ шиддэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Д.Цын яллагдагчаар дахин өгсөн “... Архинаас гаръя гэж олон удаа оролдсон боловч чадаагүй. Надад зүгээр мөнгө өгвөл би хэрүүл хийгээд байхгүй. Би эхнэрээ хэл амаар доромжилдог, уур уцаартай болж, нойр хүрдэггүй. Би ихэнхдээ өөрөө зодуулж, хохирогч болдог. Учир нь би архи уусан болохоор буруутан болдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 137 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 тал/, гэрлэлтийн баталгаа /хх-ийн 76-77 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Эг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хувцасны индүүний залгуураар ороолгон биед нь халдаж түүний эрүүл мэндэд цээж, хэвлий, нуруу, баруун бугуй, зүүн мөр, бугалга, зүүн ташаа, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгүүд, шинжээч эмчийн 6825 дугаартай дүгнэлт, гэрч Ц.Мын мэдүүлэг, шүүгдэгч Д.Цд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зөрчлийн шийтгэл ногдуулж байсан талаарх шүүхийн шийдвэрүүд, Аюулын зэргийн үнэлгээний хуудас, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Эгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны  хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 6825  дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ц болон хохирогч Ж.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь зээ охин О.Т нь шүүгдэгч хохирогч нартай хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр  тогтоогдсон тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

 

Харин тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт түүнийг буруутгах үндэслэлгүй, тэрээр өмнө үйлдэж байсан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл тус бүр дээрээ эдлэх хариуцлагаа хүлээж байсан гэж маргасан.

 

Шүүгдэгч Д.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Э, зээ охин О.Т нарыг сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд байнга оруулж 2022 онд гэхэд л энэ үйлдлүүддээ удаа дараа, тодруулбал 3 /гурав/ удаа шүүхийн шийтгэврээр баривчлах арга хэмжээ авагдсан,  нийт 5 /тав/ удаа зөрчлийн арга хэмжээ буюу торгуулийн арга хэмжээ авагдаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврүүд,  шүүгдэгч Б.Цын захиргааны зөрчил гаргаж байсан талаарх Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн сангаас гаргасан мэдээлэл, Аюулын зэргийн үнэлгээний хуудас, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр тогтоогдсон ба энэ үйл баримттай шүүгдэгч нь маргаагүй болно.

 

 Шүүгдэгч Б.Ц нь захиргааны журмаар болон шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдсэн зөрчлийн шинжтэй тухайн үйлдлүүд дээрээ хуулийн хариуцлага хүлээсэн хэдий ч түүнийг гаргаж үйлдсэн ... 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... ..., ...ны ... тоотод гэрийнхээ эд зүйлийг эвдэж хүү Ц.М руу сэрээ барьж далайсан,

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүү Ц.М, эхнэр Ж.Э нарыг хэл үгээр доромжилж, гэрийн эд зүйл болох сандлыг хугалж гэмтээсэн,

2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрх тоотод эхнэр Ж.Эгийн өмчлөлийн “Самсунг Эс-8” маркийн гар утсыг хулгайлан авч ломбардад тавьсан,

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ гэртээ хүү Ц.Мыг хэл үгээр доромжилж, ална хэмээн заналхийлж, төмрөөр цохих гэж хөөсөн,

2022 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө дээрх тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ овтёрк барьж чамайг одоо дуусгана хошногогүй банди гэж гутаан доромжлон эхнэр Ж.Эг унтуулж амраахгүй цохих гэж дайран хошногогүй янхан, төрийн бөөс, түрүүвчний янхан гэж гутаан доромжилсон. Зээ охин О.Тийг унтуулж амраахгүй, ажилгүй хошногогүй янхан гэж гутаан доромжилж, гэрээсээ хөөн хөл нүцгэн гаргасан, бүгдийг чинь ална дуусгана гэж заналхийлж, СӨХ-ны өрөөний цонхыг хагалсан,

2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эг гэрээс нь хөөж гаргаад оруулаагүй,

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Эд агсам тавьж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн...” гэх үйлдлүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчийн гаргаж буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, байнгын өдөр тутмын давтамжтай хамтран амьдарч буй гэр бүлийн гишүүд байнгын айдас дунд амьдардаг, шүүгдэгчийн үйлдэл харгис хэрцгий, догшин авирласан шинжтэй, эхнэр Ж.Эгийн биед халддаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халддаг зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан, хүүхдийн эсрэг үйлдэх шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б. Ц нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

 

Хохирогч Ж.Э нь 65 настай болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон  тул Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна гэж  заасны дагуу  түүнийг ахмад настан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, шүүгдэгч хохирогч нарын  зээ охин 15 настай О.Т нь шүүгдэгч хохирогч нартай хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр  тогтоогдсон тул шүүгдэгч Б.Цыг гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Цын гаргаж буй гэр бүлийн гишүүдийг байнгын айдас дунд амьдруулдаг нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдэл харгис хэрцгий, догшин авирласан шинжтэй, эхнэр Ж.Эгийн биед халддаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халддаг зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэх  шинжийг шинжийг бүрэн хангаж байх тул  шүүгдэгчийг  энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ж.Э нь гомдолтой гэх хэдий ч гэмт хэргийн улмаас түүнд учирсан  гэмт хорын хохирлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж түүний үйлдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Цд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийн торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялаар сольж оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг нийт 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Д.Цын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид дүгнэлт хийж түүнд оногдуулсан 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 2,6 метр урттай индүүний залгуурыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Цд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд дүгнэлт хийж нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн 2,6 метр урттай индүүний залгуур хураагдсаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Дийн Цэрэнсодномыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга-н төгрөгөөр торгох  ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан  Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Цд оногдуулсан 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 2,6 метр урттай индүүний залгуурыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ