Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2018/01812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух Б  Ж-ийн З /****************/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн  2062 дугаарын үнэмлэхтэй, өмгөөлөгч ажилтай, Б  овогт Б-ийн М  /***************/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух Новогт Г Н  /**************/-д холбогдох,

Зээлийн төлбөрт нийт 16.640.000 /арван зургаан сая зургаан зуун дөч/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхамдолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.З шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Н д 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16.000.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд түүнээс 3.200.000 төгрөгийг буцаан авсан бөгөөд үлдэгдэл 12.800.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Г.Н  нь хаана байгаа нь мэдэгдэхгүй утсаа авахгүй, цаашлаад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах магадлалтай тул шүүхэд хандсан болно. Гэрээнд Г.Н  нь заасан хугацаанд мөнгөө төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн хүү тооцож төлөхөөр тохиролцсон ба би харин Н эс зөвхөн 2 сарын л алданги л нэхэмжлэж байгаа юм.

Иймд Г.Н эс үндсэн зээлийн үлдэгдэл 12.800.000 төгрөг дээр нэмээд гэрээнд заасан 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 2018 оны 9 дүгээр сарын 01-н хүртэл буюу 60 хоногийн алданги буюу нэг хоногт 64.000 төгрөг 60 хоногт 3.840.000 төгрөг нийтдээ 16.640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч Г.Н эс зээлийн төлбөр, алданги нийт 16.640.000 /арван зургаан сая зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Шүүх хариуцагч Г.Н д нэхэмжлэгч Ж.З ын нэхэмжлэлийн 1 хувийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирүүлэх үүрэгтэй-г  тайлбарлан өгч баримтанд гарын үсэг зуржээ.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаан дотор үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй байх тул хариуцагч Г.Номин-Эрдэнийг нэхэмжлэгч Ж.З ын зээлийн төлбөр, алданги нийт 16.640.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг хуульд заасан зээлийн маргаан гэж үзлээ. Учир нь: Хуульд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн жинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын 2018 оны 5 дугаар сарын 22-ний өдөр байгуулсан хэлцэлээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээний шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэгэнт шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбогдолтой маргаан гэж үзсэн тул нэхэмжлэгч Ж.З ын зээлийн үлдэгдэл 12.800.000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 алданги тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Г.Н эс зээлийн үлдэгдэл төлбөрт 12.800.000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэх 60 хоногийн алданги болох 3.200.000 төгрөг, нийт 16.640.000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Ж.З олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Н д шүүх хуралдааны товыг түүний 80739339 дугаарын гар утсаар нь мэдэгдэхэд ....шүүх хуралдааны товыг ойлголоо.... гэх утсаар ярьсан тэмдэглэл,  нэхэмжлэгч Ж.З , түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан ....хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү.... гэх тайлбар хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.З ын улсын тэмдэгтийн хураамжинд урдьчилан төлсөн 241.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Н эс 16.640.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 241.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.З т олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Г.Н эс зээлийн үлдэгдэл төлбөр, алданги нийт 16.640.000 /арван зургаан сая зургаан зуун дөч мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.З т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.150 /хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н эс 241.150 /хоёр зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавь/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.З т олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ