Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/810

 

2022        10          17                                   2022/ШЦТ/810      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Ж.Баянжаргал,

Насанд хүрээгүй хохирогч Т.Б түүний хууль ёсны төлөөлөгч Т.м,

Шүүгдэгч: Х.а /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.а  холбогдох  эрүүгийн 2211000001438 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Х.а /, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж уг ялаа 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 187 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор торгууль бүрэн төлсөн байсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.а нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9-240в тоот байх насанд хүрээгүй Т.Бгийн гэрт түүнтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь 0.75л-ийн архины шилээр нэг удаа цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001438 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Х.а нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Насанд хүрээгүй хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.м шүүхийн хэлэлцүүлэгт: Нэг тус бүрийг нь 90,000 төгрөгөөр худалдаж авсан 2 сандлыг эвдэлсэн байсан. Х.а нь надтай ирж уулзахад  энэ талаар мөн хэлсэн. Үүнээс хойш 3 сар өнгөрсөн боловч надтай дахиж холбогдоогүй. Ирээд уулзах боломжтой байсан гэж бодож байна. Х.а ял авлаа гэхэд дараагийн хүүхэд миний хүүг дээрэлхэх болов уу гэсэн эмээлт байна гэв.

            Насанд хүрээгүй хохирогч Т.Бгийн “...2022 оны 07 дугаар сарын 17-ны 23 цагийн үед Х.а ах найзууд болох Хаш-Эрдэнэ, Бондоолой, Түвшинжаргал нарын хамт гаднаас 1 шил 0.75 литрийн архи авч ирээд бид нар хувааж уугаад юм ярьж суусан юм. Тухайн үед тэд нар ирэхдээ гаднаас бага зэрэг согтуу байдалтай ирцгээсэн, баарнаас ирсэн гэж хэлж байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад Х.а ах над руу манай найз чамаас болж шоронд орчихлоо гээд дайраад байхаар нь би одоо яв яв би унтаж амарлаа гэхэд Х.а ах ууж байсан архины шилээ аваад миний толгой руу нэг удаа цохиод миний толгой хагарсан, тэгээд би уйлаад гадаа гараад толгойноос гарсан цусаа угаагаад байж байхад Х.а ах гарч ирээд цусаа угаа гэж загнаж хэлээд, гэрт буцаж ороод, тухайн үед би таньдаг хоёр эмэгтэй найзыгаа дуудчихсан байсан, Х.а ах найзуудын хамт удалгүй гэрээс явсан....” гэх мэдүүлэг /хх-12-13/,

            Гэрч Г.Гандолгорын “...Тэгээд хэвтүүлчхээд бид нар хүнд зодуулсан юм уу гээд асуусан чинь хэлэхгүй болохоор нь манай эгч Нандинцэцэгийн нөхөр Дагвадорж гэх хүнээр яриулаад тулгаж асуусан Х.а гэх хүнд архины шилээр цохиулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /xx-5/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №10447 дугаартай “...Т.Бгийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-16-17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.а нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9-240в тоот байх насанд хүрээгүй Т.Бгийн гэрт түүнтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь 0.75л-ийн архины шилээр нэг удаа цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Т.Бгийн “...2022 оны 07 дугаар сарын 17-ны 23 цагийн үед Х.а ах найзууд болох Хаш-Эрдэнэ, Бондоолой, Түвшинжаргал нарын хамт гаднаас 1 шил 0.75 литрийн архи авч ирээд бид нар хувааж уугаад юм ярьж суусан юм. Тухайн үед тэд нар ирэхдээ гаднаас бага зэрэг согтуу байдалтай ирцгээсэн, баарнаас ирсэн гэж хэлж байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад Х.а ах над руу манай найз чамаас болж шоронд орчихлоо гээд дайраад байхаар нь би одоо яв яв би унтаж амарлаа гэхэд Х.а ах ууж байсан архины шилээ аваад миний толгой руу нэг удаа цохиод миний толгой хагарсан, тэгээд би уйлаад гадаа гараад толгойноос гарсан цусаа угаагаад байж байхад Х.а ах гарч ирээд цусаа угаа гэж загнаж хэлээд, гэрт буцаж ороод, тухайн үед би таньдаг хоёр эмэгтэй найзыгаа дуудчихсан байсан, Х.а ах найзуудын хамт удалгүй гэрээс явсан....” гэх мэдүүлэг /хх-12-13/, Гэрч Г.Гандолгорын “...Тэгээд хэвтүүлчхээд бид нар хүнд зодуулсан юм уу гээд асуусан чинь хэлэхгүй болохоор нь манай эгч Нандинцэцэгийн нөхөр Дагвадорж гэх хүнээр яриулаад тулгаж асуусан Х.а гэх хүнд архины шилээр цохиулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /xx-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №10447 дугаартай “...Т.Бгийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-16-17/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.аын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Х.аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Х.аын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Х.ааас 157.700 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Т.Бд олгож шийдвэрлэв.

Харин насанд хүрээгүй хохирогч Т.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Иймд Х.ат хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.а нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Х.а нь цагдан хоригдсон хоноггүй байна.п

Шүүгдэгч Х.а нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан 1.582.500 төгрөгийг төлж барагдуулсан байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Х.аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.а нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.а нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ааас 157.700 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Т.Бд олгож, насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  6. Шүүгдэгч Х.а нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан 1.582.500 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА