Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/816

 

                                                   

 

 

 

 

 

2022         10          20                                   2022/ШЦТ/816     

 

 

                       

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Б.Батцэцэг,

Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,  

Шүүгдэгч: Д.з түүний өмгөөлөгч Г.Ө нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.з холбогдох эрүүгийн 2211009861575 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Д.з /РД:/, Монгол Улсын иргэн, , одоо тодорхой оршин суух хаяггүй,

урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй буюу Өвөрхангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2 дугаартай шийтгэх тогтоолоор, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Д.з нь шууд санаатай, шунахай сэдэлтээр 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Төв шуудангийн 1 дүгээр давхарт хохирогч Т.х ажлын байрнаас түүний эзэмшлийн самсунг А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хулгайлсны хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2211009861575 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.з нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Т.х: “...Би 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудан “ХХК”-д ресейпшнээр ажилладаг байсан юм. Тухайн өдөр би ажил үүргийн хувьд 1 давхрын үүдний ресейпшний ширээний ард ажлаа хийж байгаад 10 цагийн орчим урд талын гаалийн өрөө рүү орж хамт ажилладаг Гэрэлцэцэгтэй юм ярьж, цай уучхаад 30 орчим минутын дараа буцаад ресейпшний ширээн дээр ирэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гар утсаа хаана хаяснаа мэдэхгүй   гээд хамт ажилладаг Уаар хяналтын камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд би цай уухаар урд талын гаалийн өрөө рүү орохдоо Samsung А52 маркийн гар утсаа ресейпшний ширээн дээрээ мартаад явсан ба тэр хооронд хар бараан өнгийн хувцастай, цагаан өнгийн маск зүүсэн, бор өнгийн малгайтай 40 гаруй насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд миний ширээн дээр үлдээсэн гар утсыг аваад гарчихсан байсан. Ингээд би тухайн өдрөө цагдаад хандаагүй. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр У нь ажил дээр байж байгаад тамхи татахаар гадагшаа гарахад миний гар утсыг хулгайлсан хүн зогсож байхаар нь захирал У мэдэгдээд тэр хоёр цагдаад барьж өгсөн байсан. Тухайн үед би гар утасгүй зуслан дээрээ амраад байж байсан ба 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр над руу цагдаагаас залгаж дуудаад мэдүүлэг авахад миний гар утсыг хулгайлсан хүн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

“Монгол шуудан” компанийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн бичсэн илтгэх хуудас, /хх-ийн 8-11/,

-Хөрөнгийн Үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЧД-1-22-580 дугаартай “...гар утас 800,000 төгрөг” гэх тайлан /хавтаст хэргийн 14-16/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.з нь шууд санаатай, шунахай сэдэлтээр 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Төв шуудангийн 1 дүгээр давхарт хохирогч Т.х ажлын байрнаас түүний эзэмшлийн самсунг А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хулгайлсны хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Т.х: “...Би 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудан “ХХК”-д ресейпшнээр ажилладаг байсан юм. Тухайн өдөр би ажил үүргийн хувьд 1 давхрын үүдний ресейпшний ширээний ард ажлаа хийж байгаад 10 цагийн орчим урд талын гаалийн өрөө рүү орж хамт ажилладаг Гэрэлцэцэгтэй юм ярьж, цай уучхаад 30 орчим минутын дараа буцаад ресейпшний ширээн дээр ирэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гар утсаа хаана хаяснаа мэдэхгүй гээд хамт ажилладаг Уаар хяналтын камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд би цай уухаар урд талын гаалийн өрөө рүү орохдоо Samsung А52 маркийн гар утсаа ресейпшний ширээн дээрээ мартаад явсан ба тэр хооронд хар бараан өнгийн хувцастай, цагаан өнгийн маск зүүсэн, бор өнгийн малгайтай 40 гаруй насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд миний ширээн дээр үлдээсэн гар утсыг аваад гарчихсан байсан. Ингээд би тухайн өдрөө цагдаад хандаагүй. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр У нь ажил дээр байж байгаад тамхи татахаар гадагшаа гарахад миний гар утсыг хулгайлсан хүн зогсож байхаар нь захирал У мэдэгдээд тэр хоёр цагдаад барьж өгсөн байсан. Тухайн үед би гар утасгүй зуслан дээрээ амраад байж байсан ба 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр над руу цагдаагаас залгаж дуудаад мэдүүлэг авахад миний гар утсыг хулгайлсан хүн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, “Монгол шуудан” компанийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн бичсэн илтгэх хуудас, /хх-ийн 8-11/, Хөрөнгийн Үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЧД-1-22-580 дугаартай “...гар утас 800,000 төгрөг” гэх тайлан /хавтаст хэргийн 14-16/, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.згийн үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.згийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.згийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.з  нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Д.з бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүх шүүгдэгч Д.зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Д.зд  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.зг  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж, Шүүгдэгч Д.зд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 -т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх гэж заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.з нь 2022 оны 09 дүгээр сарын  22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болго

ТОГТООХ нь:

            1. Д Д.зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.зг  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Д.зд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 -т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх гэж заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

           4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.з нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.зд шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            8.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдол