Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

                                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Хохирогч Г.Б, Н.Б, Ш.Т, Г.Л, Н.Б, Т.Н, Д.Б, Д.У, Ш.Э, Б.А, М.Б, У.Б, Д.М, Ж.Ч, А.Д, Ц.З, М.Э, С.Д,

         Шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б. Б.Ч, Э.С

         Шүүгдэгч А.Б, Д.Б.Ч, Э.С нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

         Шүүгдэгч О.Л, Ж.Э, Ц.Д нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

         Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Х.Энхбат

         Шүүгдэгч Б.М-ний өмгөөлөгч М.Энхзаяа,

         Шүүгдэгч С.Б, Д.Б нарын өмгөөлөгч Б.Одбаяр 

         Гэрч Д.Э нарыг оролцуулан  Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч, Г.Г, Б.М, О.Л, Ж.Э, Ц.Д, А.Б, С.Б, Э.С нарт холбогдох 2216001700062 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                      Шүүгдэгч нарын хувийн байдал:

Шүүгдэгч Б.Ч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт Б.Ч гэв.

Шүүгдэгч Э.С: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар ... багт оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт Э.С гэв.

Шүүгдэгч С.Б: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ... багт оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт М.Б гэв.

Шүүгдэгч А.Б: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ... багт оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт А.Б гэв.

Шүүгдэгч Б.М: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ... багт малчин,  ... оршин суух хаягтай, урьд нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ...регистрийн дугаартай, *** овогт Б.М гэв.

Шүүгдэгч Г.Г: Монгол Улсын иргэн, халх, ...1-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ... багт оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт Г.Г  гэв.

Шүүгдэгч Ц.Д: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар ... оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт Ц.Д гэв.

Шүүгдэгч Д.Б: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа ... багт оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар ял хойшилсон, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт Д.Б гэв.

Шүүгдэгч О.Л: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт О.Л гэв.

Шүүгдэгч Ж.Э: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, хоёр ахын хамтаар ... оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, *** овогт Ж.Э гэв.

Үйлдсэн хэргийн талаар:

1. Яллагдагч С.Б, Ц.Д, Б.Ч нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэр “Гэр сухай” гэх нэртэй газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ээс 2021 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Ц.Зын эзэмшлийн 4 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч Ц.Зт 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Яллагдагч С.Б, Ц.Д, Б.Ч, Э.С нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө хохирогч Г.Б эзэмшлийн 3 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Г.Бд 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Яллагдагч Д.Б, Б.М, Г.Г, Ц.Д, О.Л нар нь бүлэглэн Тайшир сумын Далан багийн нутаг дэвсгэр “Шар булаг” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Г.Лийн эзэмшлийн 1 тооны үхрийг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч Г.Лид 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Яллагдагч Д.Б, Б.М, Г.Г, Ц.Д, О.Л нар нь бүлэглэн Халиун сумын Чацран багийн нутаг дэвсгэр “Шандын эх” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Ш.Тийн эзэмшлийн 5 буюу олон тооны сарлаг үхрийг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч Ш.Тд 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Яллагдагч Б.М, С.Б, А.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэр “Шанзав” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Н.Б, Ч.Н.Б нарын эзэмшлийн 2 буюу олон тооны атан тэмээг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Ч.Н.Бт 1,900,000, Н.Бт 1,900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

6. Яллагдагч Б.М, С.Б, А.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Н.Бын эзэмшлийн 1 тооны ингэн тэмээг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч  Н.Бт 1,900,000, төгрөгийн хохирол учруулсан,

7. Яллагдагч Б.М, Ж.Э, А.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр Дээд гол гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч А.Дгийн эзэмшлийн 4 буюу олон тооны үхрийг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч А.Дд 4,300,000, төгрөгийн хохирол учруулсан,

8. Яллагдагч Б.М, Г.Г, О.Л, Ж.Э нар нь бүлэглэн Говь-Алтай аймаг Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр Алаг эрэг гэх нэртэй газраас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Эы эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Б.Эд 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Яллагдагч Б.М, Ж.Э, А.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр “Гэгээн нуурын эх” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сард хохирогч Т.Нгийн эзэмшлийн 3 тооны буюу олон тооны адууг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч Т.Нд 20,980,000, төгрөгийн хохирол учруулсан,

10. Яллагдагч Б.М, Ж.Э, А.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр Овоон хар гэх гараас 2021 оны 11 дүгээр сард хохирогч Ж.Чын 4 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч Ж.Чт 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Яллагдагч Г.Г, Б.М, А.Б, Ж.Э нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр Завхан голын Цонж Хайрханы орчмоос 2021 оны 11 дүгээр сард хохирогч Д.Бийн 3 тооны үхэр, хохирогч М.Эын 1 тооны үхэр, хохирогч Д.Бын 1 тооны үхэр нийт 5 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч Д.Бт 3,800,000 төгрөгийн, хохирогч М.Эд 1,100,000 төгрөгийн, хохирогч Д.Бад 1,300,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

12. Яллагдагч Э.С, Б.М, С.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс “Дунд голын аман” гэх нэртэй газраас 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.Уын  17 тооны ямаа буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж 2,890,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Яллагдагч О.Л, Ц.Д, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр “Ханант хад” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө хохирогч Ш.Эын 2 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Яллагдагч Б.М, Ж.Э, Ц.Д, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр Ханан хад гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сард хохирогч Ц.Ч-н 6 буюу олон тооны адууг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч Ц.Чд 5,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Яллагдагч Э.С, А.Б, О.Л, Б.М нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэр Цагаан эрэг гэх нэртэй газраас 2021 оны 10 дугаар сард хохирогч Б.Аын 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж 5,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Яллагдагч Б.М, С.Б, А.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 09 дүгээр сард хохирогч М.Бийн эзэмшлийн 4 буюу олон тооны тэмээг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч М.Бид 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

17. Яллагдагч Д.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг дэвсгэр Задгай гэх нэртэй газраас 2021 оны 08 дугаар сард хохирогч У.Бий эзэмшлийн 3 тооны үхэр, хохирогч Д.Мын 1 тооны үхэр, хохирогч З.Эгийн 1 тооны үхэр нийт 5 тооны үхрийг машин механизм ажиглан хулгайлж, хохирогч У.Бд 3,300,000 төгрөгийн, хохирогч Д.Мт 900,000 төгрөгийн, хохирогч З.Эд 1,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

18. Яллагдагч Д.Б нь 2019 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт Жаргалант баг Найрамдал 8-3 тоотоос С.Дын эзэмшлийн 3 тооны адууг маллаж өгнө гэж авч яваад 1 адууг нь Ц.Ц-д Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл буюу мотоциклоор сольж зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон дараах үйл баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч нарын 18 удаагийн үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн хэрэгт шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С нар гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж  улсын яллагчийн асуултад хариулсан“...2 удаагийн үйлдэл байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Ц.Дын тээврийн хэрэгсэлтэй явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Э.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж  улсын яллагчийн асуултад хариулсан “...3 удаагийн үйлдэл байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гээд улсын яллагч болон өмгөөлөгч Б.Одбаяр, Д.Ариун-Эрдэнэ нарын асуултад хариулсан “...Нэг нь 4 үхэр хулгайлахад Ц.Дын 59-89 дугаарын цэнхэр өнгийн пронтер машинаар үйлдсэн. 17 ямааг Б.Мн цагаан пронтер маркийн машинтай явсан. Г.Б тэмээг хулгайлахад аймгаас Б.Мг дуудаж ачуулсан. Мөнгөний хэрэг гарсан учраас ийм үйлдэл гаргасан. Рашаант багийн малчин Ч.Н.Б, Н.Б нарын хохирлыг барагдуулсан. Халиун сумын Олонбулаг багийн Д.Ут хохирлоо барагдуулах гэж 6 ямаа аваачиж өгөхөд жижиг байна гээд аваагүй. Алтай сумын тэмээний хохирлыг барагдуулаагүй. Тэмээ өгөх гэтэл бэлэн мөнгө авна гэсэн. Бэлэн мөнгөгүй учраас өгөөгүй. Гэхдээ хохирлыг барагдуулна. ... Э.Сг манай үхрээс нэг үхэр аваад ирье гэж хэлж авч явсан. Ашиг өгөөгүй. Нийт 3 удаагийн үйлдэл байгаа. 17 ямаа хулгайлахад бэлнээр 150,000 төгрөг өгсөн. ...Миний бие бусдын малыг хулгайлсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2 хүүхэд маань бага насных, эрхэм шүүгч болон хохирогч нараас уучлалт хүсэж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч А.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж  улсын яллагчийн асуултад хариулсан “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Н.Бын эзэмшлийн 1 тооны тэмээг хулгайлахдаа Б.Мн цагаан пронтертой Б.М, С.Б бид 3  явсан. Тайшир сумын Хуримт багаас мал хулгайлахад Б.М хөлсөөр авч явсан. Ер нь өөрийнхөө малыг нядална, айл нүүлгэе гэдэг. Очиход хашаанд мал бэлдсэн байдаг байсан. Гэртээ очдоггүй. Б.М манай мал гэдэг байсан. Нийт 7 удаагийн үйлдлийн хохирлоо бүгдийг төлсөн. ... Би 8 гэмт хэрэг үйлдэхдээ Б.Мн машинтай явсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний үйлдсэн гэмт хэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү?” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “Далан багийн 5 үхрийн талаар ярьж байна. Өглөө нь Г.Г мотоцикл аваад ир гэхээр нь авч очоод А.Бтэй сольж байхад Г.Б, О.Л 2 машинтай ирсэн. Тэгээд салхинд гаръя гэсэн. Би өөрөө архинд дуртай учраас салхинд гаръя гэхээр нь уух гэж байгаа юм байна гэж ойлгосон... миний жолоодож байсан 03-76 улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгслийг Г.Гаас худалдаж авахаар тохиролцоод төлбөрөө өгөөгүй байгаа. Би өөрийнхөө машинаар явдаг байсан. Машины бензин ахиухан хийж өгдөг учраас очдог. Очихдоо хулгай биш биз гэж асуухаар хулгай биш ээ гэж хэлдэг. ...5 хүний хохирол төлсөн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “Би өөрийнхөө 9 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Д.Бтэй явсан У.Бий 5 үхэр хулгайлсан гэх 1 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед А.Баатарням ирээд архи уусан байна. Машин жолоодоод өг гээд хойшоо постоор гаргаж өгөөд 3 үхрийг цаашаа туугаад 2 үхрийг нядалж ирсэн. Асуухад Д.Б өөрөөсөө өгч байгаа. Хүнээс өрөндөө авсан гэсэн. Би хамт байсан. Би машин жолоодож явсан. Бусад үйлдлийг хулгайн адуу гэж мэдэж байсан. Миний буруу. Б.Э, Найдандорж гэдэг хүмүүсийн хохирлыг барагдуулсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үлдсэн хохирлыг барагдуулна. Ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Ц.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “Тухайн үедээ мэдээгүй наймаа хийж байна гэж дуудаад машинтайгаа 4 удаа явсан. Сүүлд нь нядалсны дараа хулгайн мал гэдгийг мэдсэн. Постны хажуу талын замаар орж ирдэг байсан. Тухайн үедээ хулгайнх гэдгийг мэдэж байсан. Миний жолоодож явсан машин миний өөрийн эзэмшлийнх гэхдээ одоо банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа. ...6 үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө барагдуулна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Намайг уучлаарай. Би гэм буруутай” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Д.Б-ний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний 4 удаагийн үйлдэл байгаа. Б.М салхинд гарчхаад ирье гэсэн гэж байна. Тухайн үед юу болсон гэхээр Баатарням гэдэг хүнээс хул үрээ авсан. Сүүлд нь халтар үрээ авчирж өгсөн. Завхан аймгийн Шилүүстэйгээс Хүрэн буурал үрээ ирээд Улаанбат гэдэг хүнтэй наймаа хийж 2 тугалтай үнээ, 1 бяруу өгнө гэж хэлсэн. Улаанбат нь У.Б гэдэг залуугийн аав нь байгаа юм. Намар Гончиг гэдэг айлаас 5 үхрийг намайг ав гэхээр нь очиж авсан. Тэгээд цагдаа дээр ирэхэд чиний буруу, чи эзнийг нь дагуулж очих ёстой байсан гэсэн. Эзнийг нь дагуулж очоогүй учраас хулгайн гэмт хэрэг болсон гэсэн. 5 сарлагийн шир, толгойг. Г.Г бид 2 хаясан. Замдаа явж байхдаа Дарь наадах чинь манай сарлаг бишээ гэж хэлсэн. ...Бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн 2 адууг өгсөн. Дэлтэй хүрэн үрээг эхэлж авч очоод, жороо хүрэн үрээг дараа нь аймгийн төвд байхад авч явж адуундаа нийлүүлсэн. Би өвөлжин тэжээсэн. 3 тооны адуу байхгүй. Цавьдар үрээг Олонбулагаас айлын хаяанаас авсан. Бусдын мал эд хөрөнгийг эзэнд нь мэдэгдэлгүй авч зарж, авч байгаа үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан. Хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бага ялаар шийтгэж өгнө үү?” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч О.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж  улсын яллагч, өмгөөлөгчийн асуултад хариулсан “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Г.Г 2 адууг аймаг руу ачиж явсан. 4 адууг Б.М Ж.Э, Г.Г 3 авсан. Би мөнгө төгрөг аваагүй. Сүүлд Б.М 300,000 төгрөг өгсөн. Далангаас шар, сарлаг авсан үйлдэлдээ сүүлд 200,0000 төргөг 100,000 төгрөг авсан. ...5 сарлагийн хохирогч Ш.Тд 1 адуу өгсөн. Далангийн шарын мөнгийг өгнө. Г.Лийн нэг тооны үхэр хулгайлахад 100,000 төгрөг авсан. Хохирлыг төлнө. 4 тооны адууны хохирлыг бас төлнө. Хохирогч ***-ын адууг хулгайлах үйлдэлд бэлтгэхдээ Д.Б-нийн мотоциклоор хүргүүлж ирээд булгийн торноос ачиж өгөөд явуулсан. ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Ж.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж  улсын яллагч, өмгөөлөгчийн асуултад хариулсан “...Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нарыг очиход адуу мал бөөгнүүлж бэлдэхдээ Б.М ахаас мотоцикл худалдаж аваад явсан. Намайг дарамталсан зүйл байхгүй. Мотоциклын үнийг төлөхөөр 6 удаагийн үйлдэлд дагаж явсан. Б.Эы хохиролд ямаа болгож өгсөн, морины оронд машин өгсөн. Бусад хохирогч нарын төлбөрийг төлж барагдуулна. ...Энэ гэмт хэргийг үйлсэндээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хохирогч ах эгч нараас уучлалт хүсэж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ц.Зын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 4 үхрээ алдаж үхрийн махаа авч өөрөө борлуулж авсан. Гурвыг нь гаргасан байсан учраас зарж, 1 нь амьд байсныг буцааж бэлчээрт нь тавьсан. Одоо гарсан зардлын 169,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Говь-Алтай аймгийн Халиун суманд Т гэдэг айл малладаг байсан 3 үхэр алдсан. Хохирлыг барагдуулаагүй. Хохирол барагдуулбал өөр зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Г.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би ноднин намар 2 үхэр алдаж цагдаад өгсөн. Сүүлийнхийг нь энэ хүмүүс авснаа хүлээн зөвшөөрсөн. Хавар ирж уулзахдаа Д.Б авсан цаг хугацаагаа андуурч ярьсан. Түрүүчийн үхэр 08 дугаар сарын 20-ны үеэр алга болж сүүлийнх нь 11 сарын эхээр алга болсон. 11 сарын эхээр авсан үйлдлээ хүлээн зөвшөөрчхөөд 11 сард авсан хугацаагаа надад ярьсан. Түрүүчийн үхрийг Естийн аманд гэдсийг нь хаяад Шаварын голд аваачиж хаяж махыг нь Эрка гэдэг ченжид өгсөн. Д.Б яриагаар ***-тай холбоотой юм байна. Үүний учрыг олж өгнө үү? Тайширын Бүрэн багийн наадам болсон. Тэгэхэд үхэр байхгүй байсан. Д.Б хавар ирж уулзахдаа ийм асуудал боллоо. ***-д өртэй байсан. Түүнийг төлөхийн тулд ийм үйлдэл гаргасан гэж хэлээд уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ш.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би ноднин 11 дүгээр сарын 02-нд 5 үхрээ алдаж сарын дараа энэ хүмүүсийг авсныг мэдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны шүүх хуралдааны дараа шүүгдэгч нартай уулзахад хохирол мөнгөө төлнө гэсэн боловч өгөөгүй. Би 5 шүүгдэгчид хохирол төлсний дараа хохиролгүй гэж хэлнэ гэж хэлсэн. Гэхдээ нэмж нэхэмжилбэл нааш цаашаа явсан зардал их гарсан. Би 13 удаа аймагт дуудагдаж, 2 удаа сум руу дуудагдсан. Сар гаруй хугацаанд үхрээ хайсан. Бас нэг зүйлийг тодруулмаар байна. Миний 5 үхрийг хулгайлж нядалсан байна. Бас зүй бусаар үхрийг нядалсан гэсэн зүйл байсан. Гэхдээ өнөөдөр энд тийм зүйл яригдахгүй байна. Одоогоор хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа. О.Л 1 адуу өгсөн. Ц.Д бас 2 гүү ав гэсэн. Уржигдар орой шүдлэн байдас авсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Халиун сумын малчин хүн байна. 11 сард цагаан ингэн тэмээ алдсан. Хохирлоо барагдуулсан. 4 настай ингэн тэмээ 1,200,000 төгрөгт бодож авсан. 700,000 төгрөг бэлнээр М.Б өгсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч А.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2021 оны 11 сарын сүүлээр 4 үхэр алдсан.  Түүнийг А.Б, Б.М, Ж.Э 3 авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Нийт хохирол 4,300,000 төгрөг болсон. А.Б мал өгч түүнийг борлуулаад 843,000 төгрөг болж нэмж 140,000 төгрөг өгсөн. Б.Мн эгч нь 10 ишигтэй ямаа өгсөн. Ж.Эаас хохирлоо аваагүй. Хохирол төлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Атан тэмээгээ алдаж хохирлоо барагдуулж авсан. Одоо гомдолгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Т.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ноднин 11 сарын үед 3 адуугаа алдсан. Гурвуулаа наадамд уяж уралддаг. Мөн тэжээдэг адуу байгаа. Адуу тэжээхэд хэдий хэр хэмжээний зарлага гарахыг мэдэх байх. Бас их хайсан. Энэ хүмүүсээс тэр зардлаа нэхээгүй. Хохирлоо үнэлгээний компани гаргаж өгснөөр тооцсон. А.Б 2 унагатай гүү өгсөн. Г.Г гаанс өгсөн. Б.М, Ж.Э нар хохирол өгөөгүй. Ж.Эын хувьд гомдолтой байна. Саахалт айл байсан хүмүүс” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ж.Чын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2021 оны 11 сард 4 үхрээ алдсан. А.Б өөрт ногдох хохирлоо төлсөн. Ж.Эын хувьд ашиг хүртээгүй гэсэн.  Тэгэхээр Б.М, А.Б, Г.Г, Ж.Э нарт хувааж нэг хүнд 1,600,000 төгрөг төлөхөөр байгаа. Үүнээс А.Б сувай үнээ, 360,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ноднин 2021 оны 11 сараас 12 дугаар сарын хооронд  өөрийн 3 үхэр, хүний тавиул 2 үхэр, нийт 5 үхэр алдсан. Б.М, А.Б, Ж.Э, Г.Г гэсэн 4 хүн байгаа. А.Б нь өөрт ногдон 950,000 төгрөгөө өгсөн. Г.Г нь манай нөхөртэй уулзсан гэсэн. Нөгөө 2 нь хохирол төлөөгүй. Тавиул үхэр нь М.Э, Н.Д.Б хоёрын үхэр байгаа. 5 үхрийн үнэлгээ тогтоох зардалд 60,000 төгрөг авсан. Үнэлгээ тогтоодог газраас баримтаа хавсаргана гэсэн өгөөгүй байна. Энэ 60,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч М.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Д.Б сая ярьсан байгаа. А.Б 325,000 төгрөг өгсөн. Нөгөө 3 нь хохирол төлөөгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Д.Уын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ноднин 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хотноосоо 20 эр ямаа ачуулсан. Энэ үеэр Улаанбаатар хот  руу эхнэрээ эмчлүүлэхээр явсан байсан. Э.С, С.Б, Б.М 3 хэргээ хүлээсэн. Төлбөрөө төлнө гэсэн боловч жаахан зөрүү гарсан. Би ямааг нь голсон. 5, 6 муу шүдлэн эр ямаа ирэхээр нь голсон. Ноос ноолуурыг багаар бодоход 14 килограммыг ноолуур гарна. Үүнийг багаар бодоход 1,400,000 төгрөг болно. Мөн их явдал чирэгдэл болно. Б.М хулгайн мал гэж мэдээгүй учраас төлөхгүй гэж байна. Тэгэхээр нөгөө 2 нь төлөх байх. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна. Эр хүний хувиар хэлсэн. Эзгүй үед ирж авсан байна. Ахыгаа байхад ирж авсан бол яахав гэж хэлсэн. Үүнийг шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би ноднин 11 сард 4 адуугаа алдсан. А.Б Э.С, Б.М гэдэг хүмүүс авснаа хүлээн зөвшөөрсөн. А.Б нэг морь өгнө гэсэн. Тэгэхээр нь 4 гүү алдсан учраас буцааж гүү авна гэж хэлсэн. Зарим нь 1 ширхэг нь 3,000,000 төгрөгийн адуу байна гэхээр нь унагатай гүү авна гэсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Алтай сумын малчин байна. 4 тэмээг өвөлжөөний захаас алдсан. Миний тэмээг өвөлжөөний зах дээр нядалж аваад явсан байсан. Би маш яаралтай цагдаа дуудаж, цагдаа ирсэн. Энэ миний тэмээний толгой, шийр байна гэхэд зургийг нь аваад явсан. Цагдаад мэдэгдээд 10 хоногийн дараа өөрөө явж байгаад 4 шийрийг олсон. Би 4 тэмээнээс 32 килограмм ноос авна. 1 килограммыг 10,000 төгрөгөөр бодоход 320,000 төгрөг болно. Алтай сумаас аймаг хүртэл 2 удаагийн шүүх хурал 240,000 төгрөгийн зардалтай ирсэн. Нэг тэмээг 2,000,000 төгрөгөөр үнэлж 8,000,000 төгрөг гэж нэхэмжилж өргөдөл бичсэн. Үнэлгээгээр 1,400,000 төгрөг нийт 5,600,000 төгрөг гэсэн. Б.М, С.Б, Г.Г, А.Б 4 залуу байсан. Нэг нэгээрээ даана гэсэн. Адуу өгнө гэсэн. Би адуу авахгүй. 1,400,000 төгрөг өгчих гэсэн. А.Б 1,400,000 төгрөгөө өгсөн. 1,400,000 төгрөгөө төлбөл би гомдолгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч У.Бий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай аав элэгний хавсарсан хорт хавдартай учраас гэртээ байдаг. Гадуурх ажлыг би хариуцдаг байгаа. Аавыг хот руу эмчилгээнд авч явах хойгуур өөрийн 3, хүний 2 үхрийг алдсан. Наймаа хийсэн байсан гэж яриад байна. 2016 оноос хойш би өөрөө хариуцдаг болсон. Хүнтэй наймаа хийсэн тохиолдолд  заавал надаар дамждаг учраас худлаа хэлж байна гэж үзэж байна. Надтай Д.Б уулзаагүй. Нэг  нь ч хохирол төлөхөөр ирж уулзаагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Яллагдагч Г.Г хэллээ. 5 үхэр ачуулсан гэсэн.  Д.Бэс морьтой хүн хэн байсныг асуумаар байна. Би саяхан азаргатай адуугаа алдаад олоогүй. Хотноосоо 20 гаруй ямаа алдаад олоогүй, би ноднин нэг үхэр алдаад олоогүй, энэ жил шүдлэн үхэр алдаад бас олдоогүй. Цагдаагийн газарт өргөдөл гаргахад Түвшинсанаа гэдэг залуу хагас сайн өдөр шийдвэр гаргаад нэг дэх өдөр шүүх хуралд зурвас ирсэн. Энэ тухай дээд газар өргөдөл гаргахад дээд шүүх хүлээж авсан. Залуучууд туршлага дутаж анхан шатны нотлох баримт бүрдүүлэхдээ туршлага дутаж байна. Би насаараа олныг төлөөлж явсан хүн. Энэ гэмт хэргийн анхан шатны бүрдүүлэлт нотлох баримт бүрдүүлэхдээ Г.Гын хэлдгээр морьтой хүн тууж явсан гэсэн зүйл байхгүй. Шүүх, прокурор хяналт тавихгүй байгаа үүнийг авлига хээл хахуультай холбоотой гэж үзэж байна. Говь-Алтай аймгаас Улсын Их Хуралд сонгогдсон 2 гишүүндээ хүсэлт гаргамаар байна. Энэ бол албан ёсны шүүх хурал. Одоо гэм буруутайг шүүх гэж сууж байна. Шинжээчийн дүгнэлт, нотлох баримтыг үзье гэхээр гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдэг хуулийн заалтыг ярьдаг. Танай шүүхийн дотоод журмаар хэргийн материалыг үзэж болох юм байна лээ.  Д.Б-нийн аав С.Д гэдэг хүн миний найз байгаа юм. Энэ хүн миний хүүхэд шиг байдаг юм. Д.Б ирээд та надад нэг бяруу өгчих гэвэл би өгнө. Монголын ард түмэн хохирогч болсон төлөөлөгчийн танхим байхгүй. Тэгэхээр та нар миний өмнөөс иргэдийн танхимд хуралдаж байна гэж хэлэх байх. Энэ төлөөлөгчдийг танхимыг төлөөлдөг газар биш. Төлөөлөгчдийн танхим гэдэг нь шүүх засаглалыг ард түмний оролцоотойгоор байгуулдаг байсан. Өөрөө шүүгч олон жил хийж байгаа. Одоо бүх ард түмний санал асуулга явуулъя, ард түмний төлөөллийн танхимтай болгооч. Ийм зүйл байхгүй учраас зохиол бичээд байна. Энэ саналыг тэмдэглэлдээ бичих байх.  Б.М өөрийнхөө малаас хулгай хийж байгаа юм гэж хэлдэг үү гэсэн. Улсын яллагч Б.Мн малаас хийж байна гэж боддог уу? гэхэд тийм гэсэн. Хавтаст хэрэгт ингэж зохиогддог юм байна. Би 900,000 төгрөгөөр хохирсон. Хохирлоо аваагүй. Малын хулгайн мөнгийг авъя гэж улайрахгүй байна. Шүүхээр авах ёстой бол авна. Хамгийн гол нь саяны миний ярьсан төрийн тогтолцооны асуудал байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч С.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ Д.Б гэдэг залуутай адууны асуудал байгаа. Дандаа худлаа хэлээд хохирол төлөхгүй байгаа. 3 адуу өгсөн. Хоёрыг нь буцааж авсан. Нэгийг нь адуу хурааж байгаа гэсэн. 2 адууг өгөөд удаагаагүй. Өвөлжин тэжээсэн зүйл байхгүй. Намар 10 сард өгөөд 1 сарын үед буцааж хоёрыг нь аймагт авчирсан байсан. Нэгийг нь манай адуунд байгаа гэсэн. Миний адууг зарахдаа адуу зарлаа гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ш.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Г.Гаас нэг үрээ 800,000 төгрөгөөр бодож авсан. Хохирол 2,800,000 төгрөг байгаа. Бусад хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ч.Н.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний тэмээ Олонбулаг багийн нутаг Шанзуй гэх газраар ихэнхдээ байдаг. Би өөрөө хамгийн сүүлд атаа Шанзавт тууж аваачсан. Манай багийн малчин Н.Б 2021 оны 10 дугаар сарын 10-ны сүүлээр над руу залгаад манай атан тэмээтэй хамт танай ат байна гэж хэлсэн. Би атаа зам дагуу байгаа юм байна, ижилтэй нь нийлүүлээд тавьчихъя гэж бодоод Шанзавт ирэхэд манай тэмээ байхгүй байсан. Миний тэмээ байхгүй болохоор нь Шанзавын ойр орчмоор, Халиун сумын Олонбулаг багийн 5 толгой, Шарга сумын Цөлөрхий хүртэл яваад олоогүй. Тэгээд цагдаад Н.Бын эхнэр Я.Гарамсүрэн бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 67 дугаар тал/,

Хохирогч Б.Эы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш адуугаа алдсан. Адуугаа хайсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Гэгээн нуурын баруун талын хаднаас олж авсан юм. Зөв талын гуяны хонхорхой хэсэгт саран дэвсгэртэй, дормон тамгатай 4 тооны адуу алга болсон байсан. Мөн адуунаас хар морь /зөв гуян дээрээ цэцэн чандмань тамгатай/ 4 шийр алаг бор хээр гүү алга байгаа юм... Хүрэн морь нь Шилүүстэй сумын наадам болон багийн наадамд 5-6 удаа айрагдсан байгаа юм.  Сартай хондон зээрд морь нь хавчиг соёолон морь бөгөөд 25%-тай цусны адуу байгаа юм....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157 дугаар тал/,

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. М.Э гэх хүн танай, манай, ***-ын нийлсэн 5 тооны үхэр алга болсон байна. Тухайн үхрүүд нь байнга хамт явдаг үхрүүд байгаа юм. Харин сая Алтайн мэдээгээр хулгайд алдсан үхрүүдийн хураагдсан арьс, шир толгой дунд манай үхрийн толгой харагдаж байна. Тэгэхээр танай болон ***-ын үхрүүд байгаа гэж утсаар хэлсэн. Тэгээд үхрээ хулгайд алдсан талаар хэлсэн. Д.Бийн нөхөр Т нь үхэр алдсан талаараа бүртгүүлсэн байсан гэж байсан. Тэгээд эхнэр Д.Б нь үхрүүдийнхээ зүсийг сайн мэддэг байсан учраас цагдаад хандсан гэж байсан. Тухайн үхэр дотор бол манай нэг тооны үхэр алга болсон байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 37 дугаар тал/,

Хохирогч Ц.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна адуучин Санжаа ахын хүү Даваасамба над руу чатаар залгаад “Говь-Алтай аймгийн Хуримт багийн нутаг дэвсгэр дээрээс танай адуунаас 6 тооны адуу хулгайд алдагдсан” гэж хэлсэн. цагдаад тэмдэглүүлж мэдэгдээрэй гэж хэлсэн. Манай адууг *** ахын хүү *** гэх залуу малладаг байсан. Манай өмчлөлийн Хул азаргатай адуунаас нас бие гүйцсэн хул морь 1 ширхэг, Бүдүүн нас бие гүйцсэн халтар гүү 1 ширхэг, нас бие гүйцэж байгаа алаг гүү 1 ширхэг, хязаалан үрээ 3 ширхэг /өөрөө малладаггүй болохоор насыг нь сайн байна, үүнийг Даваасамба сайн мэдэж байгаа/ Би өөрийн өмчлөлөөсөө 6 тооны адуу алдсан...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 49-50 дугаар тал/,

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний 8 тооны адуу Халиун сумын Олонбулаг багийн Хустын гол, Хавцгайтын ам гэх газраар бэлчээрлэдэг. Би хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хавцгайтын амны гол дээр байхад нь харсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны орчимд манай хүргэн ах тэр хавиар миний адууг хайгаад олоогүй. Би өөрөө аймгийн төвд байж байгаад миний адуу алга болсон байна гэхээр нь 10 дугаар сарын 17-ны үед Халиун сумын Олонбулаг багт адуугаа хүргэн ах Энх-Амгалангийн хамт Олонбулаг багийн бүх нутгаар, Урагшаа Халиун сумын Чацран, Гүү бариач, Бигэр сум, Рашаант, Төгрөг, Цээл сумдын нутгаар хайсан боловч олоогүй. Адуугаа хайж яваад 4-5 хоногийн дараа Халиун сумын Олонбулаг багийн Дунд голын амны урд талын Ембүү толгой гэх газраас 8 тооны адуунаас дөрвийг нь олсон. Тэгээд байхгүй байсан адуугаа Халиун сумын цагдаад бүртгүүлсэн...” гэх тэмдэглэл /7-р хх-ийн 149 дүгээр тал/,

Хохирогч З.Эгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайх Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутагт харьяалагддаг юм. Манайх Галуут багт Цахир толгой гэх нэртэй газарт өвөлжөөтэй. Манай үхэр нь аймгийн хойд талд байдаг Улаан шороогоос Задгайн дэрс гэх газраар бэлчээрлэдэг юм. 2021 онд Улаанаа, Мягмаржав нарын үхэртэй Задгайн дэрс гэх нэртэй газарт зуссан. 2021 оны зун үхрээ байнга хариулгатай байсан. ...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үхрээ очоод эргэхэд манай үхрээс хар нүдэн, хүрэн зүсмийн, дөнжин үнээ алга байсан. Мөн хамт байсан Улаанаа, Мягмаржав нарын үхрүүд нь хэсэг хэсгээрээ тасарчихсан байсан. Үхрүүдийнхээ ерөнхий байдлыг харчхаад буцаад явсан. Тухайн үед үхрүүдээ тасарчихсан байсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 237 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч О.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...Миний бөөр өвдөж хүндрээд байдаг тул 2021 оны идэшний үеэр би Б.Чт зарах үхэр байвал надад хэлээрэй. Би бөөрийг нь бөөрөн дээрээ тавих гэж байгаа юм гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 20-ны үүрээр миний таньдаг хүн болох Б.Ч нь намайг унтаж байтал хаалга цохисон. Тэгээд нөгөө захиад байсан үхэр аваад ирсэн шүү гэж хэлчхээд манай хашаанд буулгачхаад яваад өгсөн. Тухайн үхрийг нядлаад бөөрийг нь бөөрөн дээрээ тавина гэж бодоод байж байтал Цагдаагаас хүмүүс ирээд наад үхрээ нядалж болохгүй шүү гэж хэлээд явсан. Тэнд байсаар байгаад 2-3 хоног болсон тул нөгөө үхрээ үхүүлчихгүйн тулд өвс өгч, усалж байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тухайн үхрийн эзэн гэх залуу ирээд үхрээ аваад явсан. Цэнхэр пронтер байсан. Би Б.Чийн өөрийнх нь машиныг танина. Тэр машин нь өөрийнх машин биш байсан. Ганц үхэр л байсан өөр үхэр байгаагүй. Би Б.Ч гэх хүний данс руу 150,000 төгрөгийг үхэрт явлаа гээд манай дэлгүүрт орж ирэхэд нь шилжүүлсэн. Надад тухайн үхрийг 1.200.000 төгрөгөөр зарна гэж байсан. Үлдсэн мөнгөө хэзээ авах юм гэж асуусан чинь сүүлд тэгж байгаад авъя гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 дугаар тал/,

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Халиун сумын Олонбулаг багийн Хулс гэх газарт малаа малладаг бөгөөд миний 75 үхэр байдаг. 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой гэрийн ард талын усанд бөөгнүүлж бүртгэхэд бүгд байсан. Маргааш нь 14 цагийн үед гэрээс холдож амжаагүй байхад нь араас нь очоод бүртгэхэд 11 үхэр байхгүй байсан. Тэгээд тэр хавийн газраар хайгаад явсан. 12 дугаар сарын 21-ний өдөр 7 тооны үхрийг голын баруун талаас олж авсан. Орой нь ирээд сумын хэсгийн төлөөлөгчид 4 тооны үхэр байхгүй байгаа талаараа хэлээд бүртгүүлсэн. Тухайн үхрийн эзэн Золзаяабаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Алдсан гэх 4 үхэр нь угаасаа миний хариулгад байсан. Одоо амьд байгаа нь хүрэн чимэг үнээ нь байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 дугаар тал/,

Гэрч Ч.Ү-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байсан чинь өглөө 08 цаг өнгөрч байхад Б.Ч манайд орж ирээд манай найз хөдөөнөөс ирсэн юм, 3 үхэр гаргаад зарах гэж байгаа юм, танай хашаанд гаргаад аваад явах уу гээд надаас асуусан. Тэгэхээр нь би за тэг тэг гэж хэлсэн. Тэгээд гарч явснаа цэнхэр өнгийн тэвштэй машин дээр 3 үхэр аччихсан ороод ирсэн. Б.Ч миний танихгүй залуутай үхэр төхөөрөх хүн хайгаад байх шиг байсан. Би тэгээд гэртээ орсон. Удаагүй гараад ирсэн чинь эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирчихсэн байсан. Тэгээд би гэртээ ороод хэсэг байж байсан чинь гадаа хүмүүс шуугиад байхаар нь гараад харсан чинь цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би гаргах байсан үхрүүд нь хулгайн үхэр байсан юм биш байгаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар тал/,

Гэрч Н.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Галсан овогтой Г.Б гэх хүн нь миний бүл байгаа юм. Би Халиун сумын Олонбулаг багт мал малладаг. Г.Б нь аймгийн төв дээр байдаг. Г.Б эзэмшлийн 18-н тооны үхрийг би өөрийн үхэртэй хамт Халиун сумын Олонбулаг багт малладаг. ...Би тухайн 3-н үхрийг алга болохоос өмнө Халиун сумын Олонбулаг багт хариулж байсан юм... 2021 оны 11 дүгээр сарын 29-нд үхэрнүүдээ гэрийн гаднаас туугаад явуулсан. Маргааш нь тоолох үед гурван үхэр алга болсон байсан. Тэгээд Г.Б гэх хүн рүү утсаар залгаж хэлсэн. 2 хоногийн дараа Г.Б аймгийн төвөөс ирж бид 2 хамт Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээр алга болсон үхэрнүүдээ хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 85-87 дугаар тал/,

Гэрч Т.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ц.Д нь 2021 оны 11 дүгээр сарын эхээр үхрийн өрөөл мах гэртээ авч ирсэн тэгэхдээ Б.Чтой үхэр өрөөлдсөн гэж хэлсэн бөгөөд түүнээс авлагатай гэж хэлж байсан. Мөн нэг адуу авч ирж гаргалаа гээд нэг хүзүү л авч ирсэн байсан Бусад махыг нь зарсан юм байлгүй дээ гэртээ авч ирээгүй. Хүний хүнсэнд явсан хөлсөнд авсан гэж хэлж байсан. Гэрт байхгүй цаг хугацаа нь их байдаг. Ойрын хугацаанд айлуудын идшинд хөдөө яваад байгаа гэж хэлээд байхаасаа байхгүй нь их байдаг...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 113 дугаар тал/,

Гэрч Д.Г-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ц.Д гэх хүнийг зүс танина. Харилцаа холбоо байхгүй. Би Ц.Д гэх хүнээс мөнгөний авлагатай байсан. 11 дүгээр сарын сүүлээр Ц.Д над руу залгаад өрөндөө үхэр авах уу гэж асуусан. Би үхэр авахгүй харин ажлын хүмүүсээс үхрийн мах худалдаж авах хүн байвал хэлье гэсэн юм. Тэгээд ажлын хүмүүст хэлээд үхрийн мах худалдаж авах дөрвөн хүн дагуулж очоод мах худалдаж авсан юм. Би Ц.Дын зарж байсан махыг хулгайн үхрийн мах гэж мэдээгүй. Ц.Даас хэдэн төгрөгийн авлагатай байсан. Тэрийгээ олж авах гээд ажлын хэдэн хүмүүст мах зарж байгаа талаар нь хэлээд дагуулж очсон юм....” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 110-111 дүгээр тал/,

Гэрч Т.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Г.Л нь 2021 оны 08 дугаар сард эвэртэй, ухам имтэй ягаан шар алдсан гээд өөрөө Далан багийн Шар булаг гэх нэртэй газраар хайгаад явж байсан. Харин дараа нь 2021 оны 11 дүгээр сард байх хүрэн халзан шар алдсан гэж өөрөө надаас асууж сураглаж байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38 дугаар тал/,

Гэрч Л.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайх Говь-Алтай аймгийн Тайшир сум Далан баг Шар булгаас 2021 оны 09 дүгээр сарын эхээр байх ягаан шар үхэр, 2021 оны 11 дүгээр сард Шар булгаас хүрэн халзан шар үхрийг тус тус алдсан. Тухайн үхрүүдийг манай нөхөр Д.Г.Л нь Шар булаг, Далангийн нуруу, Галуут баг, Завхан гол зэрэг газруудаар явж хайсан. Хулгайд алдсан гэх үхрүүд нь зүүн чих хойноосоо ухам имтэй. Хүрэн халзан шар үхэр нь мөн гэдсээрээ, болон нүүрэн хэсэг нь цагаантай юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,

Гэрч Д.П-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр Ш.Тийн таван тооны сарлаг үхэр алга болсон байсан. Манай үхэр Ш.Тийн үхэртэй хамт бэлчээрлэдэг юм. Үхрүүд алга болох цаг үед Халиун сумын Чацран багийн Шандын-Эх, Шинэ-Ус гэх нэртэй газраар байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154-155 дугаар тал/,

Гэрч Ш.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ш.Тийн эзэмшлийн сарлаг үхрүүд Халиун сумын Чацран багийн Шандын-Эх, Шинэ-Ус гэх нэртэй газрын ойр орчимд бэлчээрлэж байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхээр Ш.Тийн таван тооны сарлаг үхэр алга болсон байсан. Алга болсон гэх үхрүүд нь дөрвөн бор, нэг хар үхэр байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156-157 дугаар тал/,

Гэрч Д.Э-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би дээрх хүмүүсийн нэрийг нь сайн санахгүй байна. Харин зүсийг нь харвал танина. Дээрх хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын Буудай төвийн махны лангуун дээр мах зардаг юм. би мах зараад 4-5 жил болж байна. Би махыг ихэнхдээ бэлдсэн мах авдаг. Зарим үед өөрөө хөдөө явж өөрөө мал худалдаж авдаг юм. Шарга, Баян-Уул, Халиун сумын Олонбулаг багаас мал махаа бэлддэг юм. мөн аймгийн төв дээр байх үед Шарга, Халиун сумдаас малыг амьдаар нь авдаг юм. Өнгөрсөн жил буюу 2021 оны 11, 12 дугаар сард Завхан аймгаас хэдэн адуу авч ирж өгсөн. Завхан аймгаас амьдаар нь 10 орчим адуу авсан байх. *** гэсэн дугаараас яриад эхэлж адуу авч ирж өгсөн юм. тэгээд тэр дугаараас манай ах дүүс танд адуу авч ирж өгөх байх гэж хэлээд дараа нь хүмүүс адуу авч ирж өгсөн. Тухайн адуу авч ирж өгсөн гэх хүнийг танихгүй. Дээрх адуунуудыг портер маркийн автомашинаар ачиж авч ирж өгдөг. Харин зарим нь одоо буцах гэсэн юм гээд орой авч ирж өгдөг юм. би адуу худалдан авсан мөнгийг дансаар болон бэлнээр өгдөг юм. 2021 оны 08 дугаар сараас хойш 30 гаран үхэр, 20 гаран адуу, бог 40 орчим, тэмээ мөн авсан. Нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Нарийвчлан хөтөлсөн бүртгэл байхгүй. Өөр өөр хүн авч ирж өгдөг. Харин зарим үед өмнө нь авч ирж өгсөн хүн дараа нь дахиж авч ирж өгдөг юм. *** гэсэн утасны дугаарын эзнийг нь танихгүй. Харин миний өөрийн утасны дугаар луу 2-3 удаа ярьж, үхэр, адуу, тэмээ авч ирж өгч байсан. Адууны махыг бөөний үнэ буюу 1 кг-ыг 4,500-5,000 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг-ыг 8,000-8,500 төгрөгөөр, тэмээний махыг 1 кг-ыг 4,000-4,800 төгрөгийн хооронд худалдаж авдаг. Бог мал буюу хонины мах 1 кг-ыг 7,000-8,000 төгрөгөөр, ям ааны махыг 1 кг-ыг 6,000-6,500 төгрөгөөр худалдаж авдаг. Би амьд ирсэн малыг амьдын үнээр тохирохгүй бол өөрөөр нь гаргуулаад кг-аар нь худалдаж авдаг...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 82-83 дугаар тал/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би 2021 оны 11 дүгээр сарын дундуур багийнхаа айлуудаар явж байгаад Туяа гуайнд 11 дүгээр сарын 7, 8-ны үеэр уяж сойдог байсан гурван тооны адуугаа алдчихлаа гээд ярьж байсан. Яг им тамга тэмдгийг нь асуугаагүй, тухайн үед цагдаад бүртгүүлээрэй гэж хэлсэн...Туяа гуай хүүхэд Т.Нтэйгээ морь мал уяж сойдог морьдоо алдчихлаа гэж хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 230 дугаар тал/,

Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д.Б нь манай гэр бүлийн хүн байгаа юм... Манайх Завхан гол дагуу Цонж хайрхан нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан юм. Тэгээд манай эхнэр утсаар яриад үхэр дутаад болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд үхрээ хайгаад олоогүй. Тухайн үедээ зөв талын ташаан дээрээ цэнхэр будагтай хар эр шар үхэр, зөв талын ташаан дээрээ цэнхэр будагтай улаан зүсмийн эр шар үхэр, улаан халзан үнээ, ягаан халзан үнээ, халтар дөнжин үнээ алдсан юм... Манай үхрүүд нь Завхан гол дагуу Цонж хайрхан, Цагаан гарам, Бага гуулингийн тал, Зараа толгой, Шивээт гэх нэртэй газруудаар бэлчээрлэдэг юм... Ягаан халзан үнээ нь семантал үнээ бусад нь монгол үхрүүд байгаа юм...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 31 дүгээр тал/,

Гэрч У.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...Би Халиун сумын Олонбулаг багийн Дундголын Цагаан хуруу гэх газарт хаваржаандаа ганцаараа байхдаа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө малаа услах гэж явж байгаад зүслээд харсан чинь манай ямаанаас ойролцоогоор 20 тооны ямаа дутуу байсан. Тэгээд байхгүй байгаа ямаагаа хаваржааныхаа дээд уулаар, зуслангаар хайсан боловч олоогүй. Тэгээд аав руугаа залгаад манай ямаанаас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын цагдаатай таараад алдсан малаа бүртгүүлсэн. Манайх 20 тооны хар зүсмийн, буруу талын чихэндээ шоргоолж имтэй, зөв талын эвэр нэлэнхүүдээ шар будагтай ямаанууд байсан....” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 134 дүгээр тал/,

Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д.У нь миний төрсөн эгч Сонинцэцэгийн нөхөр нь байгаа юм. Э.С нь миний төрсөн эгч Бүрэнмаагийн хүү байгаа юм. Намайг аймгийн төвд байж байхад Д.Уын хүү Гантулга эхлээд утсаар ярихад тоолж амжаагүй ямаа алга болсон байна гээд ярьж байсан. Сүүлд надтай таарахад 20-иод ямаа алга байна гэж байсан. Тэдний ямаа 2021 оны 10 сарын 20-ны үеэр алга болсон байх, 2021 оны 09 сараас эхлээд 10 сарын 16, 17-ны өдрийг хүртэл манайх Д.Уынхтай хамт оторт байсан. Тэгээд хаваржаандаа очоод 2-3 хоноод ямаагаа алдсан гэсэн. Д.Уынх ямаагаа алдсан гэснээс 2 хоногийн дараа 2 ямаа нь малтай ирж нийлсэн байсан. Тэгээд манай малтай хамт явж байгаад Гантулга малаа хайна гээд манай малтай өөрийнхөө малын нийлүүлчхээд явсан. 2-3 хоногийн дараа Гантулга ирээд малаа ялгаад аваад явахад манай малд ирж нийлсэн байсан 2 ямаа нь хамт явчихсан байсан. Нэг нь шүдлэн эр ямаа, нэг нь эм ямаа байсан. Д.У болон Э.Сгийнх 2 хоорондоо их ойрхон нутаглаж байсан. Ойролцоогоор 1 км орчим газарт л байсан. Бэлчээр, ус нэгтэй газарт байсан....” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 143 дугаар тал/,

Гэрч З.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Г.Гаас амьдаар нь мал авч байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 20-ний үеэр байх хөдөөнөөс аймгийн төв дээр орж ирээд унтаж байсан чинь өглөө манай гэрт Г.Г ганцаараа хүрээд ирсэн. Адуу авах хүн байна уу гээд надаас асуусан. Тэгэхээр нь гадуур адуу авч байгаа хүн байгаа байлгүй гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд өдөр 12 цагийн үед манайд дахиад хүрээд ирсэн. Г.Г надаас чи 2 адууны мах авчхаач гэсэн. Тэгээд би адууны мах авахаар болж Г.Г адуу нядална гээд явсан. Тэгээд оройхон 17 цагийн үед миний утас руу залгаад би автобусаа бариад явж байна. Нөгөө адууг гаргаад дууссан байна гэнэ. Чи очоод авчих гэсэн. Тэгээд би ганцаараа өөрийнхөө 24-74 ДУА улсын дугаартай пронтер маркийн машинтай, адуу гаргасан гэх захын урд талд байдаг, хойноосоо ордог хаалгатай хуучин үйлдвэрийн бололтой хашаа байсан. Тэнд очиход адуу гаргаж байсан гэх хүн байсан. Би тэр хүнийг таниагүй, махаа ачих гэж байтал Г.Г хүрээд ирсэн. Тэгээд хамт мах ачилцаад манай гэрт ирээд хэмжиж үзэхэд 2 адууны мах 360 орчим кг болсон. Тэгээд би Г.Гт машин өгсөн өрөндөө 1 кг-ыг нь 4,500 төгрөгөөр бодоод 1,600,000 төгрөг гэж бодоод авсан. Би асуугаагүй. Миний өөрийн адуу л гээд байсан. Би өөрөө нүдээр Г.Гын малыг үзэж байгаагүй, өөрөө надад хэлэхдээ 2-3 азарга адуутай, олон хурдан морьдтой гэж хэлж байсан. 2 бараан зүсмийн хүрэн, хээр адууны 2 ширхэг арьс байсан. Арьсыг нь түүхий авдаг хүмүүст өгсөн. Толгойг нь махыг нь шулж аваад хаясан. Тухайн авсан адууныхаа махыг хүнсэндээ хэрэглэсэн. Адуу нядалсан хашаа нь хуучин үйлдвэрийн хашаа байсан, Б.М тэнд адуу мал тэжээдэг гэсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 216-217 дугаар тал/ болон мөн “2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би аймаг дээр гэртээ ирчихсэн байж. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би аймаг дээр гэртээ ирчихсэн байж байсан чинь Г.Г манай гэрт Б.Мтэй хамт жижиг тэргээ хүрээд ирсэн. Ирчхээд надад Б.М мотоциклоо зарчихсан байна. Хүн 2 адуу өгөх гэж байгаа юм байна тэр адууг аваад хүрээд ирье гээд Б.М, Г.Г нартай Мөнх-Эрдэний хар өнгийн машинтай хамт явсан. Тэгээд Тайшир сумын Завхан голын усан дээгүүр гараад нэг буудал дээр очсон. Г.Г, Б.М нар машинаас буугаад явснаа адуу аччихаад эргээд ороод ирсэн. Би энд адуу гаргана гээд байсан яасан гээд Г.Гаас асуусан чинь больчихлоо, машинд ачаад явахаар боллоо гэсэн. Тэгээд бид нар жижиг машинтай ирээд адуу ачсан машин бид нарын араас дагаад явсан. Тэгээд аймгийн төвд орж ирээд би гэртээ буугаад үлдсэн. Маргааш өглөө нь Г.Г, Б.М, адуу ачсан машины жолооч нар 2 адуутай ирсэн. Манай хашаанд 1 адууг нь буулгаад өгөхөөр нь би адуу гаргаж чадахгүй наад адуугаа нядлаад өг гэж хэлсэн. Тэгээд Г.Г, Б.М 2 надад унагаагаад гаргаж өгчхөөд яваад өгсөн...Г.Г нь надаас 2021 оны 05 дугаар сарын 11-ний үед миний унаж байсан 5 тонны даацтай 17-21 ГАА улсын дугаартай машиныг 10 сая төгрөгөөр худалдаж аваад явсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр 30-00 ГАО байсан байх цэнхэр өнгийн пронтер өгсөн. Тэрийг нь би 4 сая төгрөгөөр зарчихсан. Надад өөр мөнгө өгөөгүй. Тэгээд би Г.Гаас машиныхаа мөнгийг асуусан чинь Б.Мд мотоцикл зарчихсан байгаа Б.Мэс ганц нэг адуу орж ирвэл өгнө гээд яваад байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 75 дугаар тал/,

Гэрч С.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оноос хойш До гэх хүн надаар 27 тооны адуу буюу 2 азарга адуу хариулуулж байгаа. Доржсүрэнгийн болон манай адуу ихэвчлэн Туулайтын өврөөр байдаг. Би адуугаа Туулайтын өврийн урд талд байх Өвөлжөө хөх гэх газарт 2021 оны 11 дугаар сарын 20-ны үеэр адуугаа юүлж солиход адуу бүрэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр адуу усанд орох гээд Салхитын ус эх газарт ирчихсэн байхаар нь очтол 14 адуу байдгаас 8 адуу зогсож байсан. Тэгээд тэр хавийн адуунуудад хайгаад олдохгүй болохоор нь Тайшир, Цагаанчулуутын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд Шилүүстэй сумын хэсгийн төлөөлөгчид нь алдуул мал гээд бүргүүлсэн. 6 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 73 дугаар тал/,

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Халиун сумын Олонбулаг багийн Хустын ам гэх газарт хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хустын голд усанд ороод байж байхад нь оторт гарахдаа харсан. Тэгэхэд Аын адуу бүрэн байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хустад усанд орж байсан газраар нь харахад Аын азарга адуу нь байхгүй байсан. Би тэр хавиар буюу Хар Азаргын нуруугаар хайгаад олдохгүй болохоор нь 10 дугаар сарын 17, 18-ны үеэр Аын утас руу залгаад чиний адуу хайгаад олдохгүй байна. Ирж хай гэж хэлсэн. Намайг адуу нь алга болсон байна гэж хэлээд маргааш нь Олонбулаг багт ирээд надтай хамт адууг хайхаар явсан. Бид 2 Төгрөг, Шарга, Бигэр, Цээл сумдын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд бид 2 Халиун сумын Олонбулаг багийн нутаг Дунд голын амны Ембүү гэх газраас 4 хоногийн дараа 4 адууг нь олсон...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 155 дугаар тал/,

Гэрч В.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын үед М.Бийн хамт Ховд аймгийн Алтай сум ороод тэндээс буцаад гэр рүүгээ ирж байгаад замдаа Хүрэн үзүүр гэх газар хуучин нүүрсний уурхай байсан ухмалын хажуугаар өнгөрөхөд машины мөр байсан. Тэгээд дараа нь М.Б нь Хүрэн үзүүр гэх нэртэй газар нүүж очсон. Нүүж очсоны дараа М.Бийн эхнэр нь малд явж байгаад нүүрсний ухмалд тэмээ алаад явсныг мэдээд надад хэлж байсан. 4 тооны тэмээ алга байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 90-91 дүгээр тал/,

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тухайн Д.Б гэх залуугаас хүрэн халзан зүстэй, азарган шүдлэн үрээг худалдаж авсан... Би тухайн адууг шинэ мустанг-5 маркын мотоциклоор сольж авч байсан... Тухайн адуу одоо байхгүй. Би 2021 оны 12 дугаар сард махлаад зарсан... 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байсан юм. Д.Б нь өөрийнхөө адуунаас буюу зэлэн дээрээс хүрэн халзан зүстэй, азарган шүдлэн үрээг надад барьж өгсөн юм. Би тэр өдрөө тухайн мотоциклоо шууд өгсөн. Тухайн үед Д.Б нь миний өөрийн адуу байгаа юм аа. Танд сайхан үрээ өглөө шүү гэж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 81-82, 84 дүгээр тал/,

Гэрч Х.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайд 2019 оны 10 дугаар сард ирээд манай 3 адууг маллаад өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сард буцаж ирээд манайхаас 3 адуу мотоциклоор тууж авч явсан. 2020 оны 02 дугаар сарын үеэр 2 адууг аймаг оруулаад ирсэн байхаар нь манай нөхөр С.Д очиж авсан. Тэгээд нэг адуугаа авъя гэсэн чинь хөдөө байгаа хавар өгье гэж хэлсэн. Тэгээд хавар нь авъя гэсэн чинь хүнд зарсан оронд нь өөр адуу өгье гэж хэлээд өгөхгүй байгаа... Болд-Эрдэний зарсан адуу нь наран саран тамгатай хүрэн халзан хязаалан үрээ байгаа... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 86-87 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...59-80 ГАА улсын дугаартай бонго пронтер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байх ба банзаар өндөрлөгөө хийсэн тэвштэй, тэвшнээс олсон уяагаар хар зүсмийн үхэр, улаан алаг үхрийг хөлнөөс нь татаж уяж амийг нь тасалж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-14 дүгээр тал/,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Халиун сумын Олонбулаг багийн нутаг Гэр сухай гэх нэртэй газраас тухайн үхэрнүүдийг ачсан гэх газарт хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-18 дугаар тал/,

2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 37-78 УНМ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 17-20 дугаар тал/,

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 66-86 ГАА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 203-205 дугаар тал/,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-65 УНР улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 142-144 дүгээр тал/,

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг /2-р хх-ийн 132-135 дугаар тал/,

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Гын үхэр ачсан гэх газрын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 228-231 дүгээр тал/,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч Д.Бээр хулгайд алдагдсан гэх үхрийн ширийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 235-237 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн С.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 4 тооны үхэр тууж явсан гэх газарт ирж мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулав. Уг газар нь халиун сумын Олонбулаг багийн нутаг “хөндлөн” гэх нэртэй газар гэх газар байв. Уг газар нь малын бэлчээр нутаг мэт энд тэндгүй тэмээ болон үхэр бэлчиж байв. Гэрч С.Б мэдүүлэхдээ аймгийн төвөөс ирсэн машин дээр ачсан, морио унаад 19-ний 00 цагийн үед тухайн газарт ирсэн гэх бөгөөд 20-иод тооны үхэр хэвтэж байхад нь 4 үхрийг тууж машин дээр авч очсон...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21 дүгээр тал/,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Чийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 46-50 дугаар тал/,

 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн нутагт харьяалагдаж байв. Тус газар нь эргэн тойрон уул хадгүй тал газар байх ба тал дээр цагаан өнгийн 1 ширхэг байшин байх ба байшингийн зүүн урд талын булан дээр Говь-Алтай аймаг Тайшир сум Далан баг гэсэн багийн төв байв. Байшингийн зүүн урд булангаас ертөнцийн зүгээр зүүн тийш 186,4 метр зайд эргэн тойрон дэрс буттай газар байх ба уг газар 1 тооны үхэр нядалсан гэж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 14-16 дугаар тал/,

2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн О.Лийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Говь-Алтай аймгийн төвөөс Дэлгэр сумын чиглэлд А-03-04 тэмдэглэгээтэй улсын чанартай авто замаас баруун тийш 800 метр орчим зайд эргэн тойрон ухсан карьер бүхий газар байх ба хонхор хэсэгт нь хог хаясан байв. Хогны урд талд байх малын сэвсийг О.Л нь заагаад 2021 оны 11 дүгээр сарын эхээр Далангийн нурууны зүүн тал Шар булгаас гаргасан 1 тооны үхрийн дотор гэдсийг нь энд хаясан гэж өөрөө хэлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 21-26 дугаар тал/,

2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн О.Лийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Говь-Алтай аймгийн төвөөс Дэлгэр сумын чиглэлд А-03-04 тэмдэглэгээтэй улсын чанартай авто замаас баруун тийш 800 метр орчим зайд эргэн тойрон ухсан карьер бүхий газар байх ба хонхор хэсэгт нь хог хаясан байв. Хогны урд талд байх малын сэвсийг О.Л нь заагаад 2021 оны 11 дүгээр сарын эхээр Далангийн нурууны зүүн тал Шар булгаас гаргасан 1 тооны үхрийн дотор гэдсийг нь энд хаясан гэж өөрөө хэлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 21-26 дугаар тал/,

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Г.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “... Тухайн газарт Халиун сум, Цогт сум хоёрын хооронд байх газраас 5 тооны сарлаг үхрийн арьс толгой зэрэг зүйлийг энэ нүхэнд хийсэн гэж Г.Г нь өөрөө хэлэв. Уг нүхийг ухаж дотроос нь сарлаг үхрийн 5 ширхэг толгой, 17 ширхэг шийр, 5 арьс гарч ирэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 138-141 дүгээр тал/,

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...гэрч А.Б нь мэдүүлэхдээ С.Б бид 2 энэ газарт 4 тооны тэмээнээс 2 тооны тэмээг барьж авч хүлээд байж байтал аймгийн төвөөс Б.М өөрийн цагаан өнгийн пронтер машинтай ирсэн. Тэмээнүүдээ ганганд оруулж нядлаад махыг нь ачиж 2 тэмээний арьс, шийр, толгой зэргийг нь энэ ганганд булсан гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 46-50 дугаар тал/,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 196-200 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ж.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Адуу нядалсан гэх газарт 16 цаг 43 минутад ирэв. Уг газар нь зүүн талаараа уултай, баруун талаараа элсэрхэг хөрстэй газар байв. Уг газарт тээврийн хэрэгслийн мөр болон мотоциклийн мөр байв. Тус сайрын гол хэсэгт байх цэнхэр хөх өнгийн чулуу нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөр сайрын гол хэсэгт байх шороог хөдөлгөж үзэхэд шороо нь хоорондоо барьцалдаж хөлдсөн байх ба шороотой хэсгийн дундуур нь хагалж үзэхэд дотор тал нь нилэнхүйдээ улаан хүрэн өнгийн зүйл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-125 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...аймгийн нэгдсэн хогийн толгой дээр очиход эргэн тойрон хогоор хүрээлэгдсэн газар байв. Тухайн газарт хогон дунд адууны арьс, толгой шийр зэрэг эд зүйлс байв. Тухайн газраас 3 ширхэг адууны шир, 3 ширхэг адууны толгой, 12 ширхэг адууны шийр гарч ирснийг тэмдэглэлд тусгав. Гэрч Б.М нь энэ миний хаясан адууны толгой, арьс мөн байна гэснийг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 134-137 дугаар тал/

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Гын 3 тооны адууг хашиж барьсан гэх газрын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 191-194 дүгээр тал/

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Гын үхэр ачсан гэх газрын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 228-231 дүгээр тал/

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...3 ширхэг үхрийн арьс, шийр 12 ширхэг, 3 ширхэг үхрийн толгой...” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 26 дугаар тал/,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “...2 ширхэг тэмээний толгойн яс, ямар нэгэн тамга тэмдэггүй хар, хүрэн өнгийн 2 ширхэг тэмээний шир /арьс/, 8 ширхэг шийр /тавхай/ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон...” тухай тогтоол /3-р хх-ийн 54 дүгээр тал/,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “4 ширхэг адууны арьс, адууны толгой 3 ширхэг, 15 ширхэг шийрийг эд мөрийн баримтаар тооцсон” тухай мөрдөгчийн тогтоол/ 1-р хх-ийн 153 дугаар тал/, 

           2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч Г.Бэр үхрийн толгойнуудыг таньж олуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 51-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж,  машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Мэс бусад шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд гэм буруу дээр маргахгүй байна.

Шүүгдэгч Б.М тухайд “Энэ мал хулгайлах гэмт хэргийг мэдээгүй. Мэдээгүй хүмүүсийг хүчээр хэрэг хүлээлгэж байна. Би хулгай хийгээгүй. Ганц өнчин борлон ч аваагүй. Надад хулгай хийсэн нэг удаагийн үйлдэл ч байхгүй. 13 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байгаа ч “...Би өөрийнхөө машинаар явдаг байсан. Машины бензин ахиухан хийж өгдөг учраас очдог. Очихдоо хулгай биш биз гэж асуухаар хулгай биш ээ гэж хэлдэг. ...5 хүний хохирол төлсөн...” гэсэн мэдүүлэг болон бусад шүүгдэгч нарын мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.М мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...аймгийн нэгдсэн хогийн толгой дээр очиход эргэн тойрон хогоор хүрээлэгдсэн газар байв. Тухайн газарт хогон дунд адууны арьс, толгой шийр зэрэг эд зүйлс байв. Тухайн газраас 3 ширхэг адууны шир, 3 ширхэг адууны толгой, 12 ширхэг адууны шийр гарч ирснийг тэмдэглэлд тусгав. Гэрч Б.М нь энэ миний хаясан адууны толгой, арьс мөн байна гэснийг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хулгайн хэрэгт ямар ч хамааралгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заажээ.  Иймд шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч Б.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Гын хувьд хохирогч У.Бий үхэр хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй “...У.Бий 5 үхэр хулгайлсан гэх 1 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед А.Баатарням архи уусан байсан тул машин жолоодоод өг гээд хойшоо постоор гаргаж өгөөд 3 үхрийг цаашаа туугаад 2 үхрийг нядалж ирсэн. Асуухад Д.Б өөрөөсөө өгч байгаа. Хүнээс өрөндөө авсан гэсэн. Би хамт байсан. Би машин жолоодож явсан...” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байх тул хохирогч У.Бий үхэр хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Г.Гыг үйлдлээрээ нэгдсэн байна гэж үзлээ. Мөн Г.Г нь гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, өмгөөлөгч нь Г.Гыг 10 үйлдлээ зөвшөөрч байгаа гэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг аймгийн прокуророос үйлдэл тус бүрээр нь  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б, Б.Ч, А.Б, Э.С нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эаас 433,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 1,259,286 төгрөг гаргуулж хохирогч Т.Нд, 433,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Чт, 950,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт, 275,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бад, 325,000 төгрөг гаргуулж хохирогч М.Эд, 1,425,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Чд, шүүгдэгч Б.Мэс 1,425,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чд, 3,845,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нд, 1,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Чт, 950,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт, 1,175,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бад, 3,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүх шүүгдэгч Харчин овогт Б.М, Рааш овогт Г.Г, Жалайр овогт А.Б, Жалайр овогт М.Б, Баруун хутаг овогт Ц.Д, Жалайр овогт О.Л, Бүхий тэргүүн овогт Ж.Э, Жалайр овогт  Э.С, Жалайр овогт Д.Б, Дайчин тайж овогт Бүдрагчаагийн Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Жалайр овогт С.Дын Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мг 6 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Гыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Дыг 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Эыг 4 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Лийг 4 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Б-нийг 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Бийг 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Бийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Сг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Чийг 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-нийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох  2 жилийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Б-нийн нийт эдлэх ялыг  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал  болон хувийн байдал зэргийг харгалзаж оногдуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр  шүүгдэгч нар 17 удаагийн үйлдлээр бусдын  адуу 19, тэмээ 7, үхэр 31, ямаа 17 нийт 74 мал хулгайлж, 96.670.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч  Б.М 14 удаагийн, шүүгдэгч Г.Г 10 удаагийн, шүүгдэгч А.Б 8 удаагийн, шүүгдэгч С.Б, Ц.Д нар тус бүр 6 удаагийн, шүүгдэгч О.Л, Ж.Э нар тус бүр 5 удаагийн, шүүгдэгч Э.С, Д.Б нар тус бүр 3 удаагийн, Б.Ч 2 удаагийн үйлдэлд тус тус оролцсон болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Б-нийн хувьд  малын хулгайн 3 удаагийн, бусдын хөрөнгө завшсан 1 удаагийн, нийт 4 үйлдэлтэй байна.

       Шүүгдэгч С.Б, Б.Ч, А.Б, Э.С нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул тэдгээрт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял оногдуулж шийдвэрлэлээ.

       Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Х.Энхбат: “Миний үйлчлүүлэгчийн хувьд 10 үйлдлээ мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, газар зэргийг зааж өгч өөрийнхөө үйлдлийг мэдүүлсэн. Хохирлын хувьд 17,278,000 төгрөгийн хохирол төлж 3,125,000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Г.Г нь ам бүл 5, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян буурал багт амьдардаг. 2-5 насны 3 хүүхдүүдтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял хөнгөрүүлэхэд хохирол бүрэн төлөгдсөн байх нөхцөлийг шаардах ба шүүгдэгчийн 2-5 насны хүүхэдтэй гэх хувийн байдал хамаарахгүй байна. Шүүгдэгч Г.Гын хувьд гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

           Шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн  “...Ц.Д нь 6 үйлдэлд холбогдсон байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 5 хохирогчийн хохирлыг төлсөн. Хохирогч Бат-Эрдэнийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Урьд нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн хүсэлт нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  мөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал хамаарахаар байна.

                 Шүүгдэгч Д.Б-ний өмгөөлөгч Б.Одбаяр “17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? Уг хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу хамруулж, холбогдох тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож өгнө үү?” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг шүүх хангах боломжгүй гэж үзлээ.

         Шүүгдэгч Д.Б нь  3 удаагийн хулгайн үйлдлийн хохирлоос хохирогч Д.М, З.Э нарын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял оногдуулах үндэслэлгүй байна.

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-нийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн ял оногдуулж шийдвэрлэсэн бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтооно гэсний дагуу  шүүгдэгч Д.Б-ний нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

         Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд “...Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял эдэлж байгаа ялтны хувьд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалт байх тул шүүгдэгч Д.Б-ний үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж ял оногдуулах үндэслэлгүй байна.

           Шүүгдэгч С.Б, Б.Ч, А.Б, Э.С нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Шүүгдэгч Ц.Д, Д.Б.Ч, С.Б нар нь хохирогч Ц.Зын 4 тооны үхрийг хулгайлахдаа машин явахгүй газар адуугаар явж үхрүүдийг туусан эсэх асуудлыг нарийвчлан шалгаагүй байгаа бөгөөд энэ асуудал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гээд 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч Ц.Дын өмчлөлийн “Их цалуу” ББСБ-ын эзэмшилд байгаа ***ГАА улсын дугаартай Пронтер маркийн машины үнийг буюу 8,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Даас гаргуулж, 975,000 төгрөгийг хохирогч Г.Бд олгож, үлдсэн 7,525,000 төгрөгийг улсын төсөвт, 03-65 УНН улсын дугаартай Пронтер маркийн машиныг иргэний нэхэмжлэгч Х.Доржсүрэнд олгож, үнийн 5,500,000 төгрөгийг шүүгдэгч С.Боос 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч А.Бээс 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Э.Сгаас 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч О.Лоос 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, шүүгдэгч Ж.Эаас 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Т.Нд, шүүгдэгч Г.Гаас 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чд, ***УНМ улсын дугаартай BWBХ-5 маркийн машиныг Х.Гэрэлт-Одын эзэмшилд үлдээж, 7,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Бэс 1,400,000 төгрөгийг гаргуулж, 450,000 төгрөгийг хохирогч Д.Мт, 450,000 төгрөгийг хохирогч З.Эд тус тус олгож, үлдсэн 500,000 төгрөгийг улсын төсөвт, шүүгдэгч Г.Гаас 1,400,000 төгрөгийг гаргуулж, 1,250,000 төгрөгийг хохирогч Ж.Чт, 150,000 төгрөгийг хохирогч Ц.Чд, шүүгдэгч О.Лоос 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, шүүгдэгч Ц.Даас 1,400,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Б.Мэс 1,400,000 төгрөгийг гаргуулж  хохирогч Т.Нд, ***ГАА улсын дугаартай Ланд машиныг М.Амарсайханы өмчлөлд үлдээж, үнийн 11,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Бэс 2,200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Г.Гаас 2,200,000 төгрөгийг гаргуулж 1,250,000 төгрөгийг хохирогч Ж.Чт, 450,000 төгрөгийг хохирогч  Д.Мт, 450,000 төгрөгийг хохирогч З.Эд, 50,000 төгрөгийг хохирогч Ц.Чд, шүүгдэгч О.Лоос 2,200,000 төгрөгийг гаргуулж 1,716,280 төгрөгийг хохирогч Б.Эд олгож, 485,714 төгрөгийг улсын төсөвт, шүүгдэгч Ж.Эаас 2,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нд, шүүгдэгч Ц.Даас 2,200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Ж.Эын эзэмшлийн Мустанг-150 маркийн 1,020,000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг хурааж, 1,020,000 төгрөгийг Ж.Чт, шүүгдэгч О.Лийн Шинэрэй-150 маркийн мотоциклыг хурааж, үнийн 515,000 төгрөгийг  улсын төсөвт тус тус олгох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. 

         Хохирогч У.Бий үхрийг хулгайлахад ашигласан ***АҮ улсын дугаартай авто машиныг эрэн сурвалжилсан боловч  мөрдөгч, прокурор олж  тогтоогоогүй  байгаа нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд дээрх морь болон тухайн машины асуудлыг шалгуулахаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж болох боловч тухайн хэрэг нь олон шүүгдэгч, олон хохирогчтой, шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй, хохирогч нарын зүгээс хэргийг хурдан шийдвэрлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан зэрэг байдал болон хэргийг прокуророос шилжүүлсэн нотлох баримтын хүрээнд  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны   хэргийг шуурхай шийдвэрлэх зорилтод нийцүүлэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, мотоциклуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2021 оны 12 сарын 22-ны өдөр хураагдсан 3 ширхэг үхрийн арьс, 12 ширхэг үхрийн шийр, 3 ширхэг үхрийн толгой, 2021 оны 12 сарын 24-ний өдөр хураагдсан 2 ширхэг үхрийн арьс, 10 ширхэг үхрийн шийр, 2021 оны 12 сарын 23-ны өдөр хураагдсан  4 ширхэг адууны арьс, 3 ширхэг адууны толгой, 15 ширхэг адууны шийр, 2022 оны 02 сарын 09-ний өдөр хураагдсан 2 ширхэг тэмээний толгойн яс, 2 ширхэг тэмээний шир, 8 ширхэг тэмээний тавхай зэрэг эд мөрийн баримтуудыг устгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Г, Д.Б, О.Л, Ц.Д, Э.С, А.Б, С.Б нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болон шүүгдэгч С.Б, А.Б, Э.С, Б.Ч нар хохирлыг төлсөн зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2,36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Харчин овогт Бат-Эрдэнийн Б.М, Рааш овогт Гантөмөрийн Г.Г, Жалайр овогт Алтанцэцэгийн А.Б, Жалайр овогт Сүхбаатарын М.Б, Баруун хутаг овогт Цэрэндоржийн Ц.Д, Жалайр овогт Очирбатын О.Л, Бүхий тэргүүн овогт Жаргалтогтохын Ж.Э, Жалайр овогт  Энхбатын Э.С, Жалайр овогт С.Дын Д.Б, Дайчин тайж овогт Бүдрагчаагийн Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Жалайр овогт С.Дын Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мг 6 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Гыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Дыг 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Эыг 4 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Лийг 4 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Б-нийг 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Бийг 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Бийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Сг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Чийг 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-нийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох  2 жилийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Б-нийн нийт эдлэх ялыг  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Гт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Дт оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Э, О.Л нарт тус бүрд оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бэд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Бид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.С, Б.Ч нарт тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч Ц.Дын өмчлөлийн “Их цалуу” ББСБ-ын эзэмшилд байгаа ***ГАА улсын дугаартай Пронтер маркийн машины үнийг буюу 8,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Даас гаргуулж, 975,000 төгрөгийг хохирогч Г.Бд олгож, үлдсэн 7,525,000 төгрөгийг улсын төсөвт, ***УНН улсын дугаартай Пронтер маркийн машиныг иргэний нэхэмжлэгч Х.Доржсүрэнд олгож, үнийн 5,500,000 төгрөгийг шүүгдэгч С.Боос 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч А.Бээс 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Э.Сгаас 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч О.Лоос 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, шүүгдэгч Ж.Эаас 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Т.Нд, шүүгдэгч Г.Гаас 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чд, ***УНМ улсын дугаартай BWBХ-5 маркийн машиныг Х.Гэрэлт-Одын эзэмшилд үлдээж, 7,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Бэс 1,400,000 төгрөгийг гаргуулж, 450,000 төгрөгийг хохирогч Д.Мт, 450,000 төгрөгийг хохирогч З.Эд тус тус олгож, үлдсэн 500,000 төгрөгийг улсын төсөвт, шүүгдэгч Г.Гаас 1,400,000 төгрөгийг гаргуулж, 1,250,000 төгрөгийг хохирогч Ж.Чт, 150,000 төгрөгийг хохирогч Ц.Чд, шүүгдэгч О.Лоос 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, шүүгдэгч Ц.Даас 1,400,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Б.Мэс 1,400,000 төгрөгийг гаргуулж  хохирогч Т.Нд, ***ГАА улсын дугаартай Ланд машиныг М.Амарсайханы өмчлөлд үлдээж, үнийн 11,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Бэс 2,200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Г.Гаас 2,200,000 төгрөгийг гаргуулж 1,250,000 төгрөгийг хохирогч Ж.Чт, 450,000 төгрөгийг хохирогч  Д.Мт, 450,000 төгрөгийг хохирогч З.Эд, 50,000 төгрөгийг хохирогч Ц.Чд, шүүгдэгч О.Лоос 2,200,000 төгрөгийг гаргуулж 1,716,280 төгрөгийг хохирогч Б.Эд олгож, 485,714 төгрөгийг улсын төсөвт, шүүгдэгч Ж.Эаас 2,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нд, шүүгдэгч Ц.Даас 2,200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Ж.Эын эзэмшлийн Мустанг-150 маркийн 1,020,000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг хурааж, 1,020,000 төгрөгийг Ж.Чт, шүүгдэгч О.Лийн Шинэрэй-150 маркийн мотоциклыг хурааж, үнийн 515,000 төгрөгийг  улсын төсөвт тус тус олгох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авсугай. 

    6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тооцсугай. 

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Дын өмчлөлийн “Их цалуу” ББСБ-ын эзэмшилд байгаа ***АА улсын дугаартай Пронтер маркийн машин, 03-65 УНН улсын дугаартай Пронтер маркийн машин, ***УНМ улсын дугаартай BWBХ-5 маркийн машин, ***ГАА улсын дугаартай Ланд-80 маркын машин зэрэг тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Ж.Эын эзэмшлийн Мустанг-150, шүүгдэгч О.Лийн Шинэрэй-150 маркийн мотоциклуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2021 оны 12 сарын 22-ны өдөр хураагдсан 3 ширхэг үхрийн арьс, 12 ширхэг үхрийн шийр, 3 ширхэг үхрийн толгой, 2021 оны 12 сарын 24-ний өдөр хураагдсан 2 ширхэг үхрийн арьс, 10 ширхэг үхрийн шийр, 2021 оны 12 сарын 23-ны өдөр хураагдсан  4 ширхэг адууны арьс, 3 ширхэг адууны толгой, 15 ширхэг адууны шийр, 2022 оны 02 сарын 09-ний өдөр хураагдсан 2 ширхэг тэмээний толгойн яс, 2 ширхэг тэмээний шир, 8 ширхэг тэмээний тавхай зэрэг эд мөрийн баримтуудыг устгасугай.

  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эаас 433,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд, 1,259,286 төгрөг гаргуулж хохирогч Т.Нд, 433,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Чт, 950,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт, 275,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бад, 325,000 төгрөг гаргуулж хохирогч М.Эд, 1,425,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Чд, шүүгдэгч Б.Мэс 1,425,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чд, 3,845,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нд, 1,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Чт, 950,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт, 1,175,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бад, 3,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эд тус тус олгосугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.Эаас 15,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Мэс 15,000 төгрөгийг тус тус шүүхийн зардалд гаргуулж, хохирогч Д.Бт олгосугай.

  10. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Г, Д.Б, О.Л, Ц.Д, Э.С, А.Б, С.Б нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болон шүүгдэгч С.Б, А.Б, Э.С, Б.Ч нар хохирлыг төлсөн зэргийг дурдсугай.

  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор шийтгэх тогтоол хүчинтэй болохыг дурдсугай.

         12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

    13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА