Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар    2022/ШЦТ/260

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Хохирогчийн өмгөөлөгч: О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Г 
Шүүгдэгч: П.А 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х овогт Пын Ат холбогдох 2212001200232 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Т суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Н С дүүрэг 12 дугаар хороо булгийн *** тоотод түр оршин сууж байгаа,  Архангай аймгийн Т сумын бөөрөлжүүт багийн Бэлүүт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Пын А /РД:******/,

                                          Холбогдсон хэргийн талаар:
 Шүүгдэгч  П.А нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд фейсбүүкээр үхэр мал худалдаж авна гэх зар тавьж зарын дагуу холбогдсон хохирогч М.Баас нийт 10 удаагийн үйлдлээр 41.300.000 төгрөгийг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212001200232 дугаартай эрүүгийн хэргээс:  

Хохирогч М.Бы мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр фейсбүүкээр мал худалдаж авна гэж зар тавьсан чинь удалгүй миний **** гэсэн дугаарын утас руу **** гэсэн дугаарын утаснаас залгаж эмэгтэй хүн надтай утсаар яриад би бяруу шүдлэн зармаар байна гэж ярихаар нь би авна гэж хэлээд аав, ээжийг нь асуусан чинь би Т сумын Баярмагнай гэдэг хүний бэр байна гэж өөрөө хэлсэн нэрээ надад А гэж хэлж байсан. Т сумын Элст тохой гэх газарт нөхөр 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг миний нөхрийг Гантулга гэж хэлж танилцуулсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэг бярууг 300,000 , Шүдлэн үхэр 480,000 төгрөгөөр бодож 2,400,000 төгрөгийг шилжүүлсэн түүнээс хойш миний утас руу залгаад нөгөө эгч чинь байна манай ах үхэр зарна гэж байна мөнгөө шилжүүл гэж хэлээд ХААН ****** гэсэн данс руу 9-н удаа нийт 44,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан байна. Би А, Гантулга нарыг танихгүй урд өмнө уулзаж байгаагүй. Одоо А Гантулга нар Улаанбаатар хотод ажил хийдэг гэсэн үхэр малаа олж аваагүй . 2022 оны 05 дугаар сарын 20-нд үхэр малыг чинь бөөгнүүлж өгнө гээд байсан сүүлдээ утас нь холбогдохоо байсан. Би Т сумын Баярмагнай гэдэг хүнийг олж уулзаагүй бэртэй нь очиж уулзсан чинь А гэдэг хүн байхгүй гэж ярьж байсан. А гэдэг хүний аав нь байхгүй ээж нь Т суманд айлын хүүхэд хардаг. Нэг эгч нь Цагаан нуурын ард байдаг нэг эгч нь Улаанбаатар хотод байдаг өөрөө нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод байдаг гэсэн тодорхой хаяг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Хохирогч М.Бы дахин өгсөн мэдүүлсэн:... Би П.Аийн **** тоот данс руу: 2022.04.10-ны өдөр 2.340.000 төгрөг, 2022.04.10-ны өдөр 1.440.000 төгрөг, 2022.04.12-ны өдөр 2.400.000 төгрөг, 2022.04.22-ны өдөр 3.840.000 төгрөг, 2022.04.22-ны өдөр 2.400.000 төгрөг, 2022.04.29-ний өдөр 9.140.000 төгрөг, 2022.05.01-НЫ өдөр 2.400.000 төгрөг, 2022.05.06-ны өдөр 5.760.000 төгрөг, мөн эхнэр Жын **** дугаарын данснаас П.Аийн ***** тоот данс руу, 2022.04.15-ны өдөр 6.240.000 төгрөг, 2022.04.20-ны 5.340.000 нийтдээ 10 удаагийн үйлдлээр 41.300.000 шилжүүлсэн байсан. Би А гэх хүний данс руу шилжүүлсэн 41.300.000 төгрөгийн нэхэмжилж байна. Тухайн А гэх хүн рүү явуулсан мөнгө нь миний мөнгө байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуу/

Гэрч Д.Г мэдүүлсэн: ...Би П.Аийг хүнд үхэр мал зарна гэж 42,500,000 төгрөг шилжүүлэн авсныг мэдээгүй байж байгаад саяхан хүн малаа авах гэж утсаар ярих үед мэдсэн. П.А хүнээс мал худалдаж аваагүй мал байхгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна намайг асуухаар гадаадын улс руу гадаад хүн рүү шилжүүлсэн гэж ярьж байсан би танихгүй байна. Манай гэр Улаанбаатар хотын С дүүргийн ** хорооны ******* тоот хашаанд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Гэрч Б.Жын мэдүүлсэн: ...Миний нөхөр М.Б үхэр мал худалдаж авна гэж 2022 оны 04 дүгээр сарын 12ноос эхлэн П.А гэдэг хүний **** тоот данс руу 32,500,0000 төгрөг шилжүүлсэн байна .Миний нөхөр М.Б нь П.А гэдэг хүнээс 63 шүдлэн үхэр, 25 бяруу, 5 үнээ авна гэж мөнгийг нь шилжүүлж өгсөн боловч одоогийн байдлаар хүлээж авсан мал байхгүй байна. Би П.А гэдэг хүний **** гэсэн тоот данс руу 11,500,000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/ 

П.Аийн яллагдагчаар мэдүүлсэн:...Би өмгөөлөгчгүй авахгүй, хуульд зааснаар өөр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуу/

*Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 118 хуу/
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128 хуу/
*Гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 129 хуу/
*Ариг банкны орлогын баримтын хуулга /хх-ийн 81-85 хуу/,
    *Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 135-137 хуу/
        *Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн  139-143 хуу/
        *Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 145-146 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд фейсбүүкээр үхэр мал худалдаж авна гэх зар тавьж зарын дагуу холбогдсон хохирогч М.Баас нийт 10 удаагийн үйлдлээр 41.300.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

    Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

    Эрүүгийн 2212001200232 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ. 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч П.А нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд фейсбүүкээр үхэр мал худалдаж авна гэх зар тавьж зарын дагуу холбогдсон хохирогч М.Баас нийт 10 удаагийн үйлдлээр 41.300.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч М.Бы ... Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр фейсбүүкээр мал худалдаж авна гэж зар тавьсан чинь удалгүй миний ***** гэсэн дугаарын утас руу ***** гэсэн дугаарын утаснаас залгаж эмэгтэй хүн надтай утсаар яриад би бяруу шүдлэн зармаар байна гэж ярихаар нь би авна гэж хэлээд аав, ээжийг нь асуусан чинь би Т сумын Баярмагнай гэдэг хүний бэр байна гэж өөрөө хэлсэн нэрээ надад А гэж хэлж байсан... Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэг бярууг 300.000, Шүдлэн үхэр 480,000 төгрөгөөр бодож 2,400,000 төгрөгийг шилжүүлсэн түүнээс хойш миний утас руу залгаад нөгөө эгч чинь байна манай ах үхэр зарна гэж байна мөнгөө шилжүүл гэж хэлээд ХААН ****** гэсэн данс руу 9-н удаа нийт 44,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/, гэрч Д.Г: ...Би П.Аийг хүнд үхэр мал зарна гэж 42,500,000 төгрөг шилжүүлэн авсныг мэдээгүй байж байгаад саяхан хүн малаа авах гэж утсаар ярих үед мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, гэрч Б.Жын: ... Миний нөхөр М.Б үхэр мал худалдаж авна гэж 2022 оны 04 дүгээр сарын 12ноос эхлэн П.А гэдэг хүний ***** тоот данс руу 32,500,0000 төгрөг шилжүүлсэн байна .Миний нөхөр М.Б нь П.А гэдэг хүнээс 63 шүдлэн үхэр, 25 бяруу, 5 үнээ авна гэж мөнгийг нь шилжүүлж өгсөн боловч одоогийн байдлаар хүлээж авсан мал байхгүй байна. Би П.А гэдэг хүний ****** гэсэн тоот данс руу 11,500,000 төгрөгийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу, “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-61 хуу/, “Төрийн” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 106-113 хуу/ 8 “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн  117-180 хуу/,“Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 135-137 хуу/, Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 139-143 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас шүүгдэгч П.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

    Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдана. Харин шүүгдэгч П.А нь хохирогч М.Бд бяруу, шүдлэн зарна  гэж итгэл төрүүлж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийтдээ 41.300.000 төгрөгийн хохирол учруулсан байна.  

Иймд шүүгдэгч Х овогт Пын А нь зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг залилсан нийт 41.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.


 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
 Шүүгдэгч П.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ***** дугаартай хаан банкны данснаас 9.140.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ***** дугаартай хаан банкны данснаас 2.400.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ***** дугаартай хаан банкны данснаас 5.760.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ****** дугаартай хаан банкны данснаас 2.400.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******** дугаартай хаан банкны данснаас 3.840.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******** дугаартай хаан банкны данснаас 2.400.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ********* дугаартай хаан банкны данснаас 2.340.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* дугаартай хаан банкны данснаас 1.440.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ********** дугаартай хаан банкны данснаас 6.240.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ********** дугаартай хаан банкны данснаас 5.340.000 төгрөг буюу нийт 10 удаагийн үйлдлээр 41.300.000 төгрөгийн хохирол учруулан бөгөөд 5000.000 төгрөгийг 2022оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч М.Бы ХААН банк дахь ******** тоот данс руу шилжүүлсэн дансны хуулгыг ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Аээс 36.300.000 төгрөгийг  гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

    Хохирогч М.Б болон шүүгдэгч П.А нар нь 36.300.000 төгрөгийг 18 сарын хугацаанд төлөхөөр хэлцэл хийсэн байгааг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч П.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аийг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат нь торгох ялын 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


                                                              ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Х овогт Пын Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аийг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь оногдуулсан торгох ялын 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй. 

5.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аээс 36.300.000 /гучин зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Ц сумын **** багийн *** гэх газарт оршин суух С овогт Мгийн Б /РД:*********/-д олгосугай.

6.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч,  хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ