Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар    2022/ШЦТ/257

 

               

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
 Хохирогчийн өмгөөлөгч: Д.Х /онлайнаар/
 Хохирогч: Д.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Г.Л   
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Гийн Лд холбогдох 2112001370108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дүгээр баг  ****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Гийн Л, /РД:***/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Л нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1493 дугаартай тогтоолоор 36.000.000 төгрөгийг гаргуулж, иргэн Д.Дид олгохоор шийдвэрлэсэн атал 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ****УНЯ улсын дугаартай Ховоо маркийн автомашинаар тээвэр хийж, үүнээс олсон орлогоо эхнэр П.Аийн данс руу шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Дийн өгсөн: ... Г.Л бид хоёр худ ургийн харилцаатай хүмүүс. 2015 онд Г.Лгээс ховоо машин авахаар тохиролцож мөнгийг нь хувааж төлөхөөр тохиролцсон. Тэгээд Г.Лгээс машиныг нь аваад Заамарын алтны уурхайд 2 сар ажилласан боловч тус компани нь цалингаа өгөөгүй. Би Г.Лг Заамарын алтны уурхайд өөрийнхөө оронд 2 сар ажиллуулсан чинь машиныхаа бичиг баримтыг аваад явчихсан байсан. Тэгээд Улаанбаатар хотод ажил гарахаар нь Г.Лг бичиг баримтаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Хамт ажиллаж байсан жолооч нар нөгөө хүн чинь машиныг чинь аваад алга болчихлоо гэж хэлсэн. Би Г.Л рүү залгасан чинь миний утсыг авахгүй байсан. Мөнгө төгрөгийг нь дутуу өгсөн болохоор машинаа авч байгаа юм байна гэж ойлгосон. Дараа нь хүний утсаар холбогдсон чинь Баянчандманьд ажил хийж байна гэж хэлсэн. Би Г.Лд нийт 36.500.000 төгрөг шилжүүлсэн. Г.Л нь тус машиныг өөр хүний нэр рүү шилжүүлээд 2 жил ажил хийж байгаад Дархан руу Ж гэх хүнд зарсан. Тэгээд эхлээд **** гэх дугаартай машин аваад дараа нь ****гэх дугаартай хоёр машин авсан. Тус 2 машин нь өөрийнх нь нэр дээр байдаггүй. 79- 38 нь Б гэх хүний нэр дээр ****нь хүүгийнх нь нэр дээр байдаг. Г.Лгийн хүүхэд нь одоо 300.000.000 төгрөгийн үнэтэй машин барьж байгаа. Би Г.Лгээс мөнгөө авах гэж 7 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлал, иргэний шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагаар явж асар их зардал гарсан. Тэгээд намайг доромжилж байгаа юм шиг нэг удаа шилжүүлэхдээ 50.000 төгрөг эсхүл 100.000 төгрөг шилжүүлдэг. Би маш гомдолтой байна гэв.    

Мөрдөн байцаалтын шатанд 2112............ дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогч Д.Дийн өгсөн “...Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/....... дугаар тогтоолоор Гийн Лгээс 36 сая төгрөгийг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ материал нь Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэслэгч Б.О хариуцаж ажилласан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш миний 36 сая төгрөгөөс Г.Л нь 50 мянга, 100 мянган төгрөгөөр хэд хэдэн удаа мөнгө өгч, уг мөнгөнөөс 500, 600 мянган төгрөг барагдуулсан би нарийн сайн мэдэхгүй байна энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Б.О баримт материал нь байгаа.. 2020, 2021 онд Г.Л нь миний хохирлыг барагдуулж мөнгө өгөөгүй. Иргэн Г.Л надад ****УБВ Ховоо маркийн Улсын дугаартай авто машиныг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 67 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч би урьдчилгаа мөнгө гэж 35 сая төгрөгийг өгсөн юм. Г.Л бид 2 Улаанбаатар хотод уулзаад 10 сая төгрөг Г.Л нь бэлэн өгчих гэхээр нь би хүнээс сурахаар машинаа орхиод явсан юм.Тэгсэн тэр хойгуур Г.Л нь машинаа аваад утсаа салгаад тэр чигтээ явсан байсан. Тэгээд би тэрнээс хойш Г.Лтэй хэд хэдэн удаа уулзаад хоёулаа одоо тохиръё хэрвээ чи машинаа өгвөл би үлдэгдэл мөнгийг нь чамд өгье эсвэл чиний урьдчилгаа мөнгийг буцааж өг гэсэн боловч аль алныг нь зөвшөөрөөгүй юм тэгээд би надаас зугтаагаад байхаар нь Эвлэрүүлэн зуучлах байгууллагад хандсан боловч тохиролцож чадаагүй тэгээд шүүхэд гомдол гаргасан юм. 2021 оны хавар Г.Л нь өөрийн төрсөн хүүгийн хамт Тавантолгой ХХК-д нүүрс зөөж байгаа талаар нутгийн жолооч нар ярьж байсан. 2020 онд Дундговь аймагт ажил хийж байсан гэж нутгийн хүмүүсээс сонссон юм. Иргэн Г.Л надад ****УБВ Ховоо маркийн авто машиныг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 67 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч би урьдчилгаа мөнгө гэж 35 сая төгрөгийг өгсөн юм. Тэгээд үлдэгдэл мөнгөө би Г.Лд тохирсон хугацаандаа өгөөгүй юм. Тэгээд Г.Л бид 2 Улаанбаатар хотод уулзаад 10 сая төгрөг Г.Л нь бэлэн өгчих гэхээр нь би хүнээс сурахаар машинаа орхиод явсан юм.Тэгсэн тэр хойгуур Г.Л нь машинаа хулгайлаад утсаа салгаад тэр чигтээ явсан байсан. Тэрнээс хойш 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хайрхан капитал гэх банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байж байгаад үүнээс хойш 2017 оны 04 дүгээр сарын 03-аас 04 дүгээр сарны 06-ны өдрийг хүртэл иргэн Г.Лгийн нэр дээр байсан бөгөөд 04 дүгээр сарын 06-аас 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хас банкны нэр дээр байсан юм. Тэрнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл иргэн Лгийн Ц /а****/ гэх хүний нэр дээр байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 04 сарын 11-ны өдрийг хүртэл Я Ж /*****/ регистрийн дугаартай хүний нэр дээр байсан юм. 2020 оны 06 дугаар сарын лавлагаагаар ****УНЯ дугаартай Ховоо маркийн уг авто машин нь иргэн Ж Б /*****/ регистрийн дугаартай гэх хүний дээр байгаа юм. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон дараа нь Г.Л надад хэлэхдээ чи надаас энэ мөнгөө амархан авна гэж байхгүй гүү гэж хэлж байсан. 2015 оноос хойш ****УБВ Ховоо маркийн авто машинаар ажил хийж байсан. Тэгээд уг машинаа зараад ****УНЯ дугаартай Ховоо маркийн авто машинаар одоог хүртэл ажил хийж байгаа юм. Надад нэмж мэдүүлэх зүйл байна. Г.Л нь намайг Цагдаагийн байгууллага, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаар 6-н жилийн хугацаанд явуулсан. Энэ хугацаанд би эд мөнгө болон сэтгэл санааны хувьд хохиролтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 хуу/,

*гэрч Б.Оийн өгсөн: “...Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/Х........ дугаар тогтоолоор Гийн Лгээс 36 сая төгрөгийг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ материал нь Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэслэгч Б.О миний бие хариуцаж 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Г.Лг дуудаж уулзаад төлбөр төлөх талаар нь танилцуулж мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй юм. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан, Хас, Голомт, Төрийн арилжааны банкин дахь харилцах дансыг битүүмжилсэн юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Г.Лг дуудаж уулзаад төлбөр төлөх талаар нь танилцуулж мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй энэ хугацаанд Авто тээврийн үндэсний төв, улсын бүртгэлийн хэлтсээс тус тус лавлагаа авсан боловч ямар нэгэн эд хөрөнгө Г.Лгийн нэр дээр илрээгүй мөн энэ хугацаанд холбогдох утасны дугаараар нь холбогдож төлбөр төлөх талаар нь сануулсан юм. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний бие Г.Лтэй биечлэн уулзаад төлбөр төлөх талаар нь танилцуулж мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй юм. Мөн Улаанбаатар хот дахь арилжааны банкнуудаас Г.Л нь данс эзэмшдэг болон гүйлгээ хийдэг талаар лавлагаа авахад өөрийн нэр дээр данс байхгүй гүйлгээ хийдэггүй нь тогтоогдсон болно. 2020 оны 10 дугаар сараас хойш Г.Лгийн холбогдох утасны дугаар нь холбогдохоо больж гэр бүлийн хүн Атэй миний бие очиж уулзаж тодруулахад би нөхөртэйгөө 2020 оны 08 дугаар сараас хойш холбоогүй байна хаана байгааг нь мэдэхгүй гэсэн тайлбар мэдээлэл өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газар Г.Лг эрэн сурвалжлах хүсэлт гаргасан боловч цагдаагийн байгууллага хүлээж аваагүй юм. 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдөр Голомт, Хаан, Хас, Төрийн банкнуудын харилцах дансыг дахин битүүмжилсэн юм. Иргэн Г.Л Д.Д-д ****УБВ Ховоо маркийн авто машиныг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 67 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч Д.Д нь урьдчилгаа мөнгө гэж 35 сая төгрөгийг өгсөн юм. Тэгээд үлдэгдэл мөнгөө Д.Д нь Г.Лд тохирсон хугацаандаа өгөөгүй учраас наймаа буцаж Г.Л нь ****УБВ Ховоо маркийн авто машинаа 2015 оны 07 дугаар сард машин болон машины холбогдох бичиг баримтыг Д.Д-д мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хотоос хулгайлаад аваад явсан юм. Тэгээд Д.Д урьдчилгаа 35 сая төгрөгөө эргүүлээд авъя гэсэн боловч өгөөгүй учраас Д.Д нь гомдол гаргасан юм. Тэрнээс хойш 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хайрхан капитал гэх банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байж байгаад үүнээс хойш 2017 оны 04 дүгээр сарын 03-наас 04 дүгээр сарны 06-ны өдрийг хүртэл иргэн Г.Лгийн нэр дээр байсан бөгөөд 04 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хас банкны нэр дээр байсан юм. Тэрнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл иргэн Лгийн Ц /аю89100966/ гэх хүний нэр дээр байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 04 сарын 11-ны өдрийг хүртэл Я Ж /****/ регистрийн дугаартай хүний нэр дээр байсан юм. 2020 оны 06 дугаар сарын лавлагаагаар ****УНЯ дугаартай Ховоо маркийн уг авто машин нь иргэн Жамцын Б /*****/ регистрийн дугаартай гэх хүний дээр байгаа юм. Иргэн Д.Д, Г.Л нь худ хургийн холбоотой учраас Д.Д нь Г.Лг хаана байгаа талаар мэдээлэл авсан байх гэж бодож байна. Иргэн Г.Л нь иргэн Д.Дид учруулсан хохирлоо барагдуулахдаа шийдвэр гүйцэтгэгч надад 2 хувилбараар ярьдаг. Иргэн Д.Дид учруулсан хохирлоо 50 хувийг нь өгөөд салъя хэрвээ тохирох юм бол өнөө маргаашгүй олоод өгч чадна хэрвээ тохирохгүй гэх юм бол хэдэн жил болсон ч сунжруулаад байж байна гэж ярьдаг би одоо энэ асуудлаас болоод гэр оронгүй, ажил төрөлгүй гудамд явж байна гэсэн тайлбар өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 хуу/,

*гэрч Б.Оийн дахин өгсөн: “...Иргэн Г.Л нь Улсын бүртгэлд албан ёсоор хаягаа өөрчлөөгүй боловч Архангай аймгийн Э сумын Ц д **дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтаа байдаггүй. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Г.Лтэй холбогдоод хаана байгаа талаар лавлан асуухад надад тодорхой оршин суух хаяг байхгүй би айлаар байдаг гэж хариулдаг. Г.Лгийн гэрийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилсэн одоо гэрт нь эхнэр хүүхэд нь амьдарч байгаа. Иргэн Г.Л нь хөрөнгийн мэдүүлэг ээ зориуд буруу мэдүүлсэн зүйл байхгүй. Харин иргэн Д.Д нь Шүүхэд гомдол гаргасны дараагаар өөрийн нэр дээрх ****УБВ Ховоо маркийн авто машиныг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эхнэр Пүрэвдоржийн Аийн нэр дээр шилжүүлсэн байна. Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр мөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан эндээс харахад Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан Давж заалдах шатны шүүхийн шийдвэр мөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасны дараагаар иргэн Г.Л нь ****УБВ Ховоо маркийн авто машиныг шилжүүлсэн байна. Иргэн Г.Лгийн талаар одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад авагдсан мэдээлэл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 хуу/,

*гэрч Б.Оийн дахин өгсөн: “...Д.Д над руу хаягаар нь оч гэж ярьсан болохоор нь би очсон. Гэрт нь очиход өөрийн том хүүтэйгээ хотоос ирээд 2 хонож байна гэж хэлсэн. Манай хүү над руу яриад өөрийг чинь цагдаагаас яриад байна очиж асуудлаа шийд гэж хэлсэн юм. Надтай хамт явж байсан хүний утас руу залгаж холбоо барьсан тухайн дугаарыг хэрхэн яаж олсныг би мэдэхгүй байна гэж хэлсэн. Архангай аймагт байгаа юм шиг байна. Хаягаар нь очоод үзээдэх Мөрдөгч 2 дахь өдөр очно гэж хэлсэн. 2020 онд Авто тээврийн үндэсний төвөөс авсан. Арилжааны банкнуудын дансны мэдээллийг мөн адил 2020 онд авсан. Ач холбогдолгүй болохоор нь би баримт материалаа өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 хуу/,

*гэрч П.Аийн өгсөн: “...Манай нөхөр байгаа юм. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Жил гарангын өмнө бид 2 салсан. Түүнээс хойш холбоо бариагүй. ****УБВ Ховоо маркийн авто машин нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний нэр дээр шилжсэн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 хуу/,

*гэрч Ж.Бын өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын эхээр фейсбүүк дээр том тэрэгний жолооч авна гэсэн зар тавьсан юм. Тэгсэн ***** гэх дугаараас нэг хүн холбогдоод тухайн хүнтэй Төв цэнгэлдэх хүрээлэн дээр уулзахад том тэрэг өмнө нь барьж байсан олон жилийн туршлагатай гэж ярьж байсан тэгээд сард орлогын 20 хувийг өгөхөөр тохиролцоод жолоочоороо авсан юм. 2020 оны Ц сар өнгөрөөгөөд Г.Л нь гэр лүүгээ яваад ирье гэж хэлээд явсан. Тэрнээс хойш уулзаагүй. Утсаар хааяа холбогддог байсан. Над дээр ажил хийхдээ ихэвчлэн Өмнөговь аймгаас Говь-Сүмбэр аймаг хоёрын хооронд ажил хийдэг байсан. Орлого нь сард 800,000-1000,000 төгрөгийн хооронд байдаг байсан. 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын Орбитын тэндээс том тэрэг зардаг хүнээс 130-н хэдэн сая төгрөг бэлэн төлөөд тухайн машиныг авсан. Уг машин нь намайг худалдаж авахад хорол нь эвдэрсэн байсан. Би 7 сая 800000 мянган төгрөгөөр хорлыг нь худалдаж аваад тухайн хүмүүсээр солиулаад өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авсан юм. Уг автомашин Эрээн хотод явж байгаад Монголд орж ирсэн 2013 оны автомашин байсан. Тухайн автомашин нь Гаалийн бичигтэй байсан нэг хүний нэр дээр байсан тэрийг нь санахгүй байна. Тухайн автомашиныг чиргүүлтэй нь бэлэн 142 сая төгрөг төлж авсан юм. Тухайн автомашин нь одоо миний нэр дээр байгаа шилжүүлэг хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-103 хуу/,

*гэрч М.Тын өгсөн: “...Тиймээ миний нэр дээр байдаг данс байгаа юм. Өмнөговь Дундговь аймгуудын хооронд том машинтай ачаа хүн. Нэг удаа манай цементийг ачиж Дундговьд авч ирж байсан. Тэр үед л нэг зүсийг нь харж байсан. Бусдаар бол сайн таньдаг хүн бол бишээ. Би 2021 оны 07 сарын 09-ны өдөр Дорноговь аймгийн үйлдвэрээс 90 тонны цемент ачуулж Дундговь аймагт ирүүлж байсан. Л /9**** утасны дугаартай/ нь Ховоо маркийн том ачааны машинтай, машинтай нь толгой хэсэг нь хар өнгөтэй, чиргүүл хэсэг нь Ц өнгөтэй байсан. Харин дугаарыг бол анзаарч харж байгаагүй. Тэгээд цемент зөөвөрлөсний төлбөр 2021.07.10-ны өдөр 2,267,000 төгрөгийг П***ж А гэдэг нэртэй -********** дугаарын данс руу шилжүүлж, гүйлгээний утга дээр нь “tsement tever” гэсэн утга бичээд шилжүүлж байсан. Мэдээж төлбөр төлж ачаа бараагаа зөөлгөнө шүүдээ. Яагаад А гэдэг хүний данс руу мөнгөө шилжүүлэгдсэнийг мэдэхгүй байна. Төлбөр хийх дансаа өгөөрэй л гэсэн чинь ********** гэсэн данс өгч байсан. Өөр хүний данс руу дахиж мөнгө хийж байсан удаа бол байхгүй ээ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн158 хуу/,


*гэрч С.Огийн өгсөн: “...************ тоот дугаарын хаан банкны данс миний өөрийн эзэмшлийн данс, миний нэр дээр байдаг. Би Л гэх хүнийг танихгүй. Манайх “Мөнгөн хөлөг ХХК”, “Хос карбон” нэртэй тээврийн компанид тухайн хүн тээвэрт явж байсан. 2021 оны 05 дугаар сараас хойш манай тээвэрт 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл алданги ононги мөн компани нүүрс тээвэрт ********дугаарын утсаар бүртгүүлж **** УНЕ, ****УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр ачаа тээвэрт явдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 17-ны ********** тоот дугаарын хаан банкны данс руу 08 дугаар сарын 14-нд буусан ачааны тээврийн хэрэгсэл нийт үлдэгдэл тооцоог шилжүүлсэн. Тухайн жолооч нь манай нүүрс тээвэрт явсан юм. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ****УНЯ, **** УНЕ улсын дугаартай 2 тээврийн хэрэгсэл “Эрдэнэс Тавантолгой ХХК”-аас нүүрс тээвэрлээд Чойр дахь Гаалийн талбайд ачиж буулгасан. ******** тоот дугаарын дансны Г.Л нь өөрөө өгсөн манайх тухайн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Өөр дансаар мөнгө авсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-172 хуу/,

 
*гэрч Ж.Бын өгсөн: “Би Г.Л гэх хүнтэй 2019 оны дараа танилцаад Ундрах гэх хүнээс 130 сая төгрөгөөр Ховоо маркийн авто машин худалдан авахаар Г.Л гэдэг хүнээр дамжуулан худалдаж авч өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Би Л гэдэг хүнтэй тодорхой хугацаанд ажил хийгээд 200 сая төгрөгийг надаа эргүүлэн өгөөд машинаа ав гэж хэлсэн. Тухайн машиныг худалдан авахад Г.Л нь 50 сая төгрөгийг бэлэн гаргасан. Машинаа худалдан авснаас хойш 2 жил хагас Г.Л нь ажил хийгээд 2021 оны 12 дугаар сард хүү Л.М нь 78 сая төгрөгийн үлдэгдэл ажлын хөлс барагдуулаад машинаа Л.М нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан.Г.Л нь 2019 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг хүртэл хүү Л.Мын хамт ажил хийдэг байсан. Би “Данитал ББСБ”-ийг эхнэрийнхээ нэр дээр ажиллуулдаг юм. ****УНЯ улсын дугаартай автомашинаа худалдан авахдаа эхнэрийнхээ ажиллуулдаг ББСБ-с мөнгө авч тухайн машиныг худалдаж авч байсан юм. Г.Л нь олсон орлогоо байгууллагын данс руу хийдэг байсан. Л.М нь ****УНЯ улсын дугаартай автомашинаар аав Г.Лтэй хамт ажил хийдэг байсан. Би гэр бүлийн нарийн ширийн асуудлын талаар мэдэхгүй. Эхнэр П.Аийн дансаар Г.Лтэй тээврийн зардал, хоол ундны мөнгө шилжүүлдэг байсан. Эхнэр нь над руу ярьдаг байсан болохоор би шилжүүлсэн. Одоо надад өр авлага төлбөр тооцооны асуудал байхгүй. Сүүлийн хугацаанд холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180-182 хуу/,


*Г.Лгийн яллагдагчаар өгсөн: “...Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 232-233 хуу/, 


Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 158 хуу/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 67-79 хуу/,
Зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга /1-р хх-ийн 112-120 хуу/,
Эд хөрөнгийн лавлагаа /1-р хх-ийн 162 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-р хх-ийн 236 хуу/,
Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй /1-р хх-ийн 173-121, 1-р хх-ийн 127-250 хуу, 2-р хх-ийн 02-140, 3-р хх-ийн 01-250/,
Голомт банкны Дипозит дансны дэлгэрэнгүй /1-р хх-ийн 124-126 хуу/,
Хас банкны Дипозит дансны дэлгэрэнгүй /1-р хх-ийн 167-168/
Хэргийн материал танилцуулсан баримт /4-р хх-ийн 30-32 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Г.Л нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1493 дугаартай тогтоолоор 36.000.000 төгрөгийг гаргуулж, иргэн Д.Дид олгохоор шийдвэрлэсэн атал 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ****УНЯ Улсын дугаартай Ховоо маркийн автомашинаар тээвэр хийж, үүнээс олсон орлогоо эхнэр П.Аийн данс руу шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2112............ дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
    Шүүгдэгч Г.Л нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1493 дугаартай тогтоолоор 36.000.000 төгрөгийг гаргуулж, иргэн Д.Дид олгохоор шийдвэрлэсэн атал 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ****УНЯ Улсын дугаартай Ховоо маркийн автомашинаар тээвэр хийж, үүнээс олсон орлогоо эхнэр П.Аийн данс руу шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн гэх  гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Дийн: “...Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01493 дугаар тогтоолоор Гийн Лгээс 36 сая төгрөгийг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ материал нь Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэслэгч Б.О хариуцаж ажилласан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш миний 36 сая төгрөгөөс Г.Л нь 50 мянга, 100 мянган төгрөгөөр хэд хэдэн удаа мөнгө өгч, уг мөнгөнөөс 500, 600 мянган төгрөг барагдуулсан би нарийн сайн мэдэхгүй байна энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Б.О баримт материал нь байгаа.. 2020, 2021 онд Г.Л нь миний хохирлыг барагдуулж мөнгө өгөөгүй... Иргэн Г.Л надад ****УБВ Ховоо маркийн улсын дугаартай авто машиныг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 67 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч би урьдчилгаа мөнгө гэж 35 сая төгрөгийг өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 хуу/, гэрч Б.Оийн: “...Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/01493 дугаар тогтоолоор Гийн Лгээс 36 сая төгрөгийг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ материал нь Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэслэгч Б.О миний бие хариуцаж 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Г.Лг дуудаж уулзаад төлбөр төлөх талаар нь танилцуулж мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй юм. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан, Хас, Голомт, Төрийн арилжааны банкин дахь харилцах дансыг битүүмжилсэн юм... 2020 оны 10 дугаар сараас хойш Г.Лгийн холбогдох утасны дугаар нь холбогдохоо больж гэр бүлийн хүн Атэй миний бие очиж уулзаж тодруулахад би нөхөртэйгөө 2020 оны 08 дугаар сараас хойш холбоогүй байна хаана байгааг нь мэдэхгүй гэсэн тайлбар мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 хуу/, гэрч Ж.Бын: “...Би 2019 оны 06 дугаар сарын эхээр фейсбүүк дээр том тэрэгний жолооч авна гэсэн зар тавьсан юм. Тэгсэн **** гэх дугаараас нэг хүн холбогдоод тухайн хүнтэй Төв цэнгэлдэх хүрээлэн дээр уулзахад том тэрэг өмнө нь барьж байсан олон жилийн туршлагатай гэж ярьж байсан тэгээд сард орлогын 20 хувийг өгөхөөр тохиролцоод жолоочоороо авсан юм. 2020 оны Ц сар өнгөрөөгөөд Г.Л нь гэр лүүгээ яваад ирье гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 хуу/, гэрч П.Аийн: “...Манай нөхөр байгаа юм. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Жил гарангын өмнө бид 2 салсан. Түүнээс хойш холбоо бариагүй. ****УБВ Ховоо маркийн авто машин нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний нэр дээр шилжсэн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 хуу/, гэрч С.Огийн: “...*********** тоот дугаарын хаан банкны данс миний өөрийн эзэмшлийн данс, миний нэр дээр байдаг. Би Л гэх хүнийг танихгүй. Манайх “Мөнгөн хөлөг ХХК”, “Хос карбон” нэртэй тээврийн компанид тухайн хүн тээвэрт явж байсан. 2021 оны 05 дугаар сараас хойш манай тээвэрт 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл алданги ононги мөн компани нүүрс тээвэрт *********** дугаарын утсаар бүртгүүлж **** УНЕ, ****УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр ачаа тээвэрт явдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 17-ны ************ тоот дугаарын хаан банкны данс руу 08 дугаар сарын 14-нд буусан ачааны тээврийн хэрэгсэл нийт үлдэгдэл тооцоог шилжүүлсэн. Тухайн жолооч нь манай нүүрс тээвэрт явсан юм. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ****УНЯ, **** УНЕ улсын дугаартай 2 тээврийн хэрэгсэл “Эрдэнэс Тавантолгой ХХК”-аас нүүрс тээвэрлээд Чойр дахь Гаалийн талбайд ачиж буулгасан. ********** тоот дугаарын дансны Г.Л нь өөрөө өгсөн манайх тухайн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Өөр дансаар мөнгө авсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-172 хуу/, Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй /1-р хх-ийн 173-121, 1-р хх-ийн 127-250 хуу, 2-р хх-ийн 02-140, 3-р хх-ийн 01-250/, Голомт банкны Дипозит дансны дэлгэрэнгүй /1-р хх-ийн 124-126 хуу/, Хас банкны Дипозит дансны дэлгэрэнгүй /1-р хх-ийн 167-168/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г.Л нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Г.Лгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Д.Д, гэрч Б.О, гэрч Ж.Б нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Л нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1493 дугаартай тогтоолоор 36.000.000 төгрөгийг гаргуулж, иргэн Д.Дид олгохоор шийдвэрлэсэн атал 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ****УНЯ улсын дугаартай Ховоо маркийн автомашинаар тээвэр хийж, үүнээс олсон орлогоо эхнэр П.Аийн данс руу шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.   

Иймд шүүгдэгч Г.Л нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн буюу түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Лгийн үйлдлийн улмаас энэ хэрэгт ямар нэг хохирол төлбөр гараагүй бөгөөд харин хохирогч Д.Дид нийтдээ 36.000.000 төгрөгийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Л нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

     Шүүгдэгч Г.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдаж, гэмт үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Лгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон


                                                                 ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч М овогт Гийн Лг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргаж, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь торгох ялын 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ