Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Д.Б   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Дгийн Бд холбогдох 2212................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа ................ аймгийн Ц сумын Т багийн .......................оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дгийн Б /РД:*********/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед ............. аймгийн Ц сумын Т багийн ................. хохирогч П.Гг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхины язарсан шарх, баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212................. дугаартай эрүүгийн хэргээс:  
*Хохирогч П.Ггийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Ц сумын Т багийн нутаг Наадмын дэнж хороололд хуурай ах Бгэрт ороход Б ах Б ах 2 байсан. Тэгээд байж байтал Б ах миний үсийг аваад өг гэхээр нь та толгойгоо норгочих гээд байж байтал Б ах зүгээр сууж байснаа халбаганы ишээр нүд рүү хатгачихсан. Тэгэхээр нь нүдээ дараад суутал гар руу өшиглөөд байсан чинь Б ах салгасан. Тэгээд Б ах гараад явсан би эхнэрээ дуудаад явсан. Би сайн танихгүй. Б гэдэг хүнтэй өмнө нь ямар нэгэн харилцаа байхгүй. Б ахаас Б гэдэг гэж мэдсэн. Өмнө нь би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхдээ нэг их согтоогүй байсан. Б гэдэг хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь сайн мэдэхгүй. Б ах, Б бид 3 байсан өөр хүн байгаагүй. Гомдолтой байна. Б гэх хүний намайг зохисон үйлдлээс болж надад учирсан хохирлыг барагдуулж авмаар байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, 

*Хохирогч П.Ггийн дахин өгсөн “...Би Бтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Ямар учраас намайг цохиж гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Хоол идсэн ширээний хажууд сууж байсан намайг хоолны халбагаар цохисон байх гэж бодож байгаа гэхдээ яг юугаар цохисныг хараагүй бөгжтэй гараараа цохисон байж ч магадгүй. Тийм зүйл байхгүй. Би Б гэх хүнийг нэг их сайн танихгүй зүс таних хүн байгаа юм. Би тухайн үед архи уучихсан халамцуу байсан гэхдээ их согтоогүй айсан юм. Архангай нэгдсэн эмнэлэгт болон УлаанБаатар хот явж 2 удаа үзүүлсэн байгаа явахдаа хэрэглэсэн бензиний баримтуудыг гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/, 

*Гэрч Г.Бийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой Ц сумын төв рүү орох гэж явж байхад манай нөхөр Г залгаад нүдээ хатгуулчихлаа намайг ирээд Болд- Эрдэнэ ахынд ирээд аваадах гэхээр нь яваад очтол нүднээс нь цус гарчихсан баруун гараараа дарчихсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Б гэдэг хүн халбагаар нүд рүү хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд авч гараад Ц сумын эмнэлэг дээр аваачаад нүдний шархыг нь цэвэрлүүлсэн. Тэгээд гэртээ хариад маргааш нь аймаг орж ирж үзүүлсэн. Б ах хамт байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,

*Гэрч Г.Б өгсөн: “...Би Ц сумын Т багийн Цахиур хороололд гэртээ ганцаараа байж байтал 20 цагийн үед Б орж ирээд манайд кино үзээд сууж байтал удалгүй Г орж хууч хөөрч байгаад би Гг ахынхаа үсийг хусаад өг гэтэл та үсээ савандаж норгоод хүрээд ир гэхээр нь босоод хүсээ норгоод байж байтал пад гээд дуу гарахаар нь иргээд хартал Г нүдээ дарчихсан Б өшиглөж байхаар нь Быг араас нь татаж салгаад гэрээсээ гаргачихсан. Тэгээд иргээд Гг харахад нүднээс нь цус гараад салаагаар гарч байсан. Тэгээд эхнэр нь ирээд эмнэлэгт үзүүлнэ гээд манайхаас аваад явсан. Хоорондоо маргалдсан асуудал болоогүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Быг салгаад гэрээсээ гаргахад архи үнэртэж байсан. Тэгэхдээ нэг их согтсон зүйл мэдэгдээгүй. Өөр ил харагдах шарх сорви мэдэгдээгүй. Г миний нүд рүү юмаар хатгачихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,

*Д.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Би өмгөөлөгч сонгон авахгүй. Өмгөөлөгч авахгүй. Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай 
1.    П.Ггийн биед баруун нүдний дээд зовхины язарсан шарх баруун нүдний 
алимны салстын урагдал,  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг 
тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг 
болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт 
/хх-ийн 25-26 хуу/,

    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 хуу/,
    Архангай аймгийн Ц сумын Т багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-50 хуу/, 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 67-68 хуу/ зэрэг болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед ................... аймгийн Ц сумын Т багийн Цахиур хороололд хохирогч П.Гг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхины язарсан шарх, баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212...................... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед .................аймгийн............... Ц сумын Т багийн ................ хохирогч П.Гг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхины язарсан шарх, баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч П.Ггийн: “...Б ах зүгээр сууж байснаа халбаганы ишээр нүд рүү хатгачихсан. Тэгэхээр нь нүдээ дараад суутал гар руу өшиглөөд байсан чинь Б ах салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, гэрч Г.Бийн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой Ц сумын төв рүү орох гэж явж байхад манай нөхөр Г залгаад нүдээ хатгуулчихлаа намайг ирээд Болд- Эрдэнэ ахынд ирээд аваадах гэхээр нь яваад очтол нүднээс нь цус гарчихсан баруун гараараа дарчихсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Б гэдэг хүн халбагаар нүд рүү хатгачихлаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, гэрч Г.Б: “...Б орж ирээд манайд кино үзээд сууж байтал удалгүй Г орж хууч хөөрч байгаад би Гг ахынхаа үсийг хусаад өг гэтэл та үсээ савандаж норгоод хүрээд ир гэхээр нь босоод хүсээ норгоод байж байтал пад гээд дуу гарахаар нь иргээд хартал Г нүдээ дарчихсан Б өшиглөж байхаар нь Быг араас нь татаж салгаад гэрээсээ гаргачихсан. Тэгээд иргээд Гг харахад нүднээс нь цус гараад салаагаар гарч байсан. Тэгээд эхнэр нь ирээд эмнэлэгт үзүүлнэ гээд манайхаас аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Д.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч П.Г, гэрч Г.Б, нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед хохирогч П.Гг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхины язарсан шарх, баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Д.Б нь иргэн П.Ггийн биед баруун нүдний дээд зовхины язарсан шарх баруун нүдний алимны салстын урагдал,  цус хуралт  бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 08-ны  өдрийн 224 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Бгийн үйлдлийн улмаас хохирогч П.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч П.Г нь 795.600 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар ирүүлсэн хохирол нь 61.000 төгрөг /хх-ийн  44хуу/, 300.000 төгрөг /хх-ийн 45 хуу/, 15.000 төгрөг /хх-ийн 45 хуу/, 20.000 төгрөг /хх-ийн 45хуу/, 40.000 төгрөг /хх-ийн 45 хуу/, 20.000 төгрөг /хх-ийн 46 хуу/, 30.000 төгрөг /хх-ийн 46 хуу/, 90.000 төгрөг /хх-ийн 46 хуу/, 30.000 төгрөг /хх-ийн 46 хуу, нийтдээ  795.600 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч П.Гд 200.000 төгрөг шилжүүлсэн байх тул шүүгдэгч Д.Бгээс 595.600 төгрөгийг гаргуулж хохирогч П.Гд өгч, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Д.Б нь, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Бд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Б овогт Дгийн Бг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгээс 595.600 /таван зуун ерэн таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Ц сум Алтан-Овоо баг Жалга гэх газарт оршин суух Г овогт Пгийн Г /РД: **************/-д олгосугай

6.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
           


                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ