Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар  2022/ШЦТ/262

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: З.В
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Б овогт Згийн Вт холбогдох 2212...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Т суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт...................... аймгийн Т сум Б баг ............. гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/200 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Згийн В /РД:********/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.В нь ............... аймгийн Т сумын ....................дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Антентай уул” гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Б.Птой согтуурсан үедээ “малын хулгайч гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212.................... дугаартай эрүүгийн хэргээс: 
*Хохирогч Б.Пын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би Т сумын Ө багийн нутаг дэвсгэрт байдаг Дгийн хөдөө гэрт нь хамт ажил хийдэг 2 ах болон Э ахтай хамт явж байсан В гэх хоёр хүнтэй орой 00 цагийн орчимд хамт очсон. Дгийн гэрт би очихдоо нэг ширхэг том савлагаатай пиво, нэг шил 0.75 литрийн багтаамжтай “Хараа” гэсэн нэртэй архи аваад очсон. Миний авч очсон архийг В, Э, Д бид дөрөв хувааж уусан харин Д архинаас нь уугаагүй пивоноос нь уусан. Бид нар Дгийн гэрт ороод тэдний эхнэр Б хоол унд хийж өгөөд хоол цай идэж уугаад дараа нь пиво, архиа уугаад сууцгааж байтал В бугуйндаа цаг зүүчихсэн байсан тэрийг нь би хараад та чинь хулгайн хэрэгтэй юм уу, ял эдэлж байгаа юм уу хулгайч юм уу гээд жоохон муухай үг хэлээр хэлчихсэн юм. Манайх өмнө нь мал ахуйгаа алдаж байсан учраас малын хулгайч гэхээр нь уур хүрээд тухайн үед тэгээд  хэлчихсэн. Би Втай маргалдаад удалгүй Дгийн гэрээс гараад гэрийн гадаа Втай барьцалдаж зогсож байгаад согтуу байсан учраас хөл алдаад газар уначихсан. Намайг газар унахад В хөлөөрөө өшиглөөд миний баруун нүдийг оночихсон. Дараа нь Д бид хоёрыг салгаад байж байтал манай эхнэр Н ирж намайг аваад эмнэлэг орохоор явсан ийм үйл явдал болсон. Би Выг элдэв үгээр өдөж хоргоогоод хулгайч энэ тэр гээд оролдоод байсан учраас В уурандаа өшиглөсөн байх.2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө болсон зодоон цохион болоход шөнийн 02:00 цагийн орчимд манай гэрийн гадаа нь -ухайн хэрэг болсон. Би Вын толгойны арын дагз руу алгадаж дагзадсан өөр байдлаар цохиж зодоогүй. Тийм зүйл болоогүй. Зөвхөн В бид хоёрын хооронд маргаан болсон. Бид хоёр Дгийн гэрийн гадаа нэг нэгнийгээ заамдаад авсан гэтэл би согтуу байсан учраас хөл алдаад газар унасан, газар унасан байхад нь В нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, өөр элдэв зодоон, хоорондоо удаан зодолдож цохисон асуудал болоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Маргааш буюу 04 дүгээр сарын 18-ний өдөр В намайг Архангай аймгийн эмнэлэгт үзүүлж толгойны зураг авхуулж өгнө гэсэн хэрвээ зүгээр байвал би гомдолгүй ээ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/, 

*Хохирогч Б.Пын дахин өгсөн: “...Баруун талын хөмсөгт 3 оёдол, дагзны ар хэсэгт 2 оёдол тавиулсан. Нийт 100.000 төгрөгийн хохирол учирсан. Өөр ямар нэгэн хохирол учирсан асуудал байхгүй. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/,

    *Гэрч Ж.Эөгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т сумын төвд Пүрэв- Очиртой тааралдаад юм ярилцаж байхад Дгийн гэрт очих гэж байна хамт явъя гэхээр нь би машинд нь суугаад хамт явсан юм. Т сумын төвөөс гараад Птой хамт Дгийн гэрт нь очсон. Бид нарыг Дгийн гэрт очиход 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20:00 цаг болж байсан гадаа гэгээ тасраад харанхуй болж байсан. П өөрийн саарал өнгийн суудлын автомашинаа жолоодоод хажууд нь В гэх сумын залуу суугаад бид гурав очсон. Дгийн гэрт очоод Пын авч явсан нэг ширхэг том савлагаатай пиво, нэг шил 0.75 литрийн багтаамжтай “Хараа” гэсэн нэртэй архийг Д, В, П бид дөрөв хувааж ууцгаасан. Бид нар пиво, архиа уугаад сууцгааж байтал П В хоёр маргалдаад П нь та чинь ял эдэлж байгаа юм уу, малын хулгайч юм уу, гээд хоорондоо хэрэлдээд байсан В нь “Би ял эдэлж байгаа нь үнэн, чи намайг битгий өд” гэж байсан. Удалгүй тэр хоёр Дгийн гэрээс гараад явсан гадаа гараад Пыг В зодоод хөмсөг, нүдийг нь тэс цохичихсон байсан. Гэхдээ яг зодоон болох үед би гэрт байсан учраас цохиж гэмтээсэн үү, өшиглөж гэмтээсэн үү, гэдгийг нь мэдэхгүй байна. Тэрийг би мэдэхгүй байна ямар ч байсан Дгийн гэр дотор бол зодоон цохион болоогүй. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө болсон зодоон цохион болоход шөнийн 02:00 цагийн орчимд Дгийн гэрийн гадаа нь тухайн хэрэг болсон. Гэр дотор тийм зүйл болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,

    *Гэрч Г.Бын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т сумын Ө багийн нутаг дэвсгэрт байдаг манай хөдөө гэрт манай нөхрийн найз П, Э, В гэх хоёр хүнтэй оройны 19:00 цагийн орчимд ирсэн. Манай гэрт П нэг ширхэг том савлагаатай пиво, нэг шил 0.75 литрийн багтаамжтай Хараа” гэсэн нэртэй архи авчирсан. Тэр архийг манай нөхөр Д, манай гэрт ирсэн В, П, Э дөрөв хувааж уусан харин Д буюу манай нөхөр уугаагүй хэрэг явдал болох үед гайгүй эрүүл байсан. Тэд нар пиво, архиа уугаад сууцгааж байтал П В хоёр маргалдаад П нь та чинь ял эдэлж байгаа юм уу, малын хулгайч юм уу, гэж В руу дайраад хоорондоо хэрэлдээд П нь ерөнхийдөө Выг өдөж хоргоогоод оролдоод үгээр илт хатгаад байсан. В нь Би ял эдэлж байгаа нь үнэн, чи намайг битгий өд” гээд зугтаад байсан. Удалгүй тэр хоёр хэрэлдэж байгаад манай гэрээс гараад гэрийн гадаа Пыг В газар унасан хойно нь хөлөөрөө өшиглөөд нүдийг нь оночихсон яг өшиглөсний дараа манай нөхөр Д тэр хоёрыг салгаад Выг тэврээд хойшоо болгосон. П нүд рүүгээ өшиглүүлээд босч ирээд Д, В хоёр руу дайраад орилоод байсан, Дг чи хулгайч өмөөрлөө гээд орилоод байсан уг нь Д тэр хоёрыг салгаж Пыг нүд рүүгээ өшиглүүлэхээр нь Выг холдуулж салгасан юм. П нь өөрөө Выг элдэв үгээр өдөж хоргоогоод хулгайч энэ тэр гээд оролдоод байсан учраас В уурандаа өшиглөсөн байх. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө 5олсон зодоон цохион болоход шөнийн 02:00 цагийн орчимд Дгийн гэр буюу манай гэрийн гадаа нь тухайн хэрэг болсон. П Выг толгойны арын дагз руу алгадаж цохиод байсан өөр байдлаар цохиж зодоогүй. Тийм зүйл болоогүй. Зөвхөн В, П нарын хооронд маргаан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,

    *Гэрч Я.Нын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр П -эрээсээ өдрийн 14:00 цагийн орчимд шинэ авч байгаа байшиндаа очиж Э ахтай хамт мод хагална гээд гараад явсан юм. Манай нөхөр гэрээсээ гарахдаа архи, дарс уугаагүй эрүүл байсан. Би 18:00 цагийн орчимд өөрийн нөхөр Пын утас руу залгаад чи ирэх болж байна уу, гэхэд мод хагалж дуусаагүй байна гэхээр нь хүлээж зайгаад 20:00 цаг хүртэл ирэхгүй байхаар нь би гэрээсээ гараад нөхрийнхөө мод хагалж байгаа газар очтол тэнд байхгүй байсан. Тэгэхээр нь би утас руу нь залгаад нөхрөөсөө асуутал манай нөхөр “Наана чинь би байхгүй байна Дгийн гэрт байна” гэсэн тэгэхээр нь би Дгийн гэрт очтол манай нөхөр болон Д, В, Э, Дгийн эхнэр гэх хүмүүс гэрийн гадаа гараад ирчихсэн. Манай нөхөр газар хэвтчихсэн байхаар нь очоод үзэхэд нүүр ам нь цус болчихсон байсан би айгаад манай нөхрийг хэн ингэсэн бэ гэтэл В гэдэг хүн ингэсэн гэхээр нь нөхрийгөө аваад Т сумын эмнэлэгт ирж оёдол тавиулсан. Пын баруун талын хөмсөг задарч 3 оёдол тавиулсан, толгойны арын дагз хэсэгт хагарч шархан дээр нь 3 оёдол тавиулсан одоогоор ийм гэмтэлтэй байна. Би тэр талаар нь мэдэхгүй байна намайг очиход зодоон болсон байсан. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө болсон зодоон цохион болоход шөнийн 02:00 цагийн орчимд Дгийн гэрийн гадаа тухайн хэрэг болсон байсан. Би сайн мэдэхгүй байна хэрэг явдал болоод дууссаны дараа би очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,

*Г.Вын яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 163 дугаартай 
1.     Б.Пын биед баруун дээд зовхинд язарсан шарх, дагзны хуйханд 
язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи болон алимны салстад цус хуралт, дээд уруулд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн 
үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3.    Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг 
тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх 
дүгнэлт /хх-ийн 35-36 хуу/,

    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 хуу/,
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 хуу/,
    Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-82 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 96-97 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч З.Вт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч З.В нь 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Б.Птой согтуурсан үедээ “малын хулгайч гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212.................... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.В 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Б.Птой согтуурсан үедээ “малын хулгайч гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Пын: “...Би Втай маргалдаад удалгүй Дгийн гэрээс гараад гэрийн гадаа Втай барьцалдаж зогсож байгаад согтуу байсан учраас хөл алдаад газар уначихсан. Намайг газар унахад В хөлөөрөө өшиглөөд миний баруун нүдийг оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/, гэрч Ж.Б: “...Бид нар пиво, архиа уугаад сууцгааж байтал П В хоёр маргалдаад П нь та чинь ял эдэлж байгаа юм уу, малын хулгайч юм уу, гээд хоорондоо хэрэлдээд байсан В нь “Би ял эдэлж байгаа нь үнэн, чи намайг битгий өд” гэж байсан. Удалгүй тэр хоёр Дгийн гэрээс гараад явсан гадаа гараад Пыг В зодоод хөмсөг, нүдийг нь тэс цохичихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, Г.Бын: “...Тэд нар пиво, архиа уугаад сууцгааж байтал П В хоёр маргалдаад П нь та чинь ял эдэлж байгаа юм уу, малын хулгайч юм уу, гэж В руу дайраад хоорондоо хэрэлдээд П нь ерөнхийдөө Выг өдөж хоргоогоод оролдоод үгээр илт хатгаад байсан. В нь Би ял эдэлж байгаа нь үнэн, чи намайг битгий өд” гээд зугтаад байсан. Удалгүй тэр хоёр хэрэлдэж байгаад манай гэрээс гараад гэрийн гадаа Пыг В газар унасан хойно нь хөлөөрөө өшиглөөд нүдийг нь оночихсон яг өшиглөсний дараа манай нөхөр Д тэр хоёрыг салгаад Выг тэврээд хойшоо болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/, гэрч Я.Нын “...утас руу нь залгаад нөхрөөсөө асуутал манай нөхөр “Наана чинь би байхгүй байна Дгийн гэрт байна” гэсэн тэгэхээр нь би Дгийн гэрт очтол манай нөхөр болон Д, В, Э, Дгийн эхнэр гэх хүмүүс гэрийн гадаа гараад ирчихсэн. Манай нөхөр газар хэвтчихсэн байхаар нь очоод үзэхэд нүүр ам нь цус болчихсон байсан би айгаад манай нөхрийг хэн ингэсэн бэ гэтэл В гэдэг хүн ингэсэн гэхээр нь нөхрийгөө аваад Т сумын эмнэлэгт ирж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,  Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч З.В нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас  шүүгдэгч З.Вын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Б.П, гэрч Ж.Б, Г.Б нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч З.В нь 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Б.Птой согтуурсан үедээ “малын хулгайч гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч З.В нь Б.Пын биед баруун дээд зовхинд язарсан шарх, дагзны хуйханд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи болон алимны салстад цус хуралт, дээд уруулд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 163 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч З.В нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч З.Вын үйлдлийн улмаас хохирогч Б.Пын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны  өдрийн 163 дүгнэлт /хх-ийн 35-36 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.П нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, баримт ирүүлээгүй тул шүүгдэгч З.В нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч З.В нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Вт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 102-104 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч З.Вт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Выг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч З.В нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.В нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Вын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Вт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Б овогт Згийн Выг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч З.Выг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Выг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.В нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.В нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний 
өмгөөлөгч хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.Вт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 
                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ