Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/656

 

 

 

 

 

 

 

 

     2022           08           26                                          2022/ШЦТ/

 

 

 

ТӨСӨЛ

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ргийн Э холбогдох эрүүгийн 2205024182004 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Өвөрмонголын өөртөө засах оронд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, .... оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,

Ргийн Э /Э/, C.....

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Э нь “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үзэмчин шөл” нэртэй зоогийн газарт Ч.Птай маргалдаж улмаар нүүр тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар дээд уруул, нуруу зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Р.Э нь “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үзэмчин шөл” нэртэй зоогийн газарт Ч.тай маргалдаж улмаар нүүр тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар дээд уруул, нуруу зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Эгийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205024182004 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Пын хохирогчоор өгсөн “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-рт “Үзэмчин шөл” гэх нэртэй зоогийн газрын манай нөхөр С.А түүний найз Э нар хамтран түрээсэлж ажиллуулдаг. 1 сарын 4.000.000 төгрөгийн түрээстэй бөгөөд 2 сарын 8.000.000 төгрөгийг эзэмшигчид нь өгчихсөн байгаа. 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тус хугацаанд Э намайг үл тоож, аливаа асуудал гарахад зөвлөлдөхгүй, өөрөө бие даан шийдвэр гаргадаг. Мөн би хамтран үйл ажиллагаа явуулж байхад намайг ажилтан мэт тушааж, харьцдаг. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би нөхөр А, хүү Х нарын хамт гэрээсээ 10 цагийн үед гарч зоогийн газартаа ирсэн. Тус өдрийн 17 цагийн орчимд би хүү Хангайгаа тэврээд хоолны заалны өрөөнөөс гарч хоол хийдэг хэсэгт очиж Ээс захиалсан хоол гарч байна уу гэж асуухаар очиход гэнэт урдаас Э гараад ирсэн. Би хүүхдээ тэвэрч явсан тул зүүн мөрөө өргөхөд Э манайг мөрлөөд өнгөрсөн. Би яаж байна гэж бодоод эргээд харахад миний нуруу тус газарт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Миний хажууд төмөр тавиур байсан бөгөөд би түүнийг тийшээ хүүхдээ унагангаа алдсан. Э юу ч болоогүй юм шиг яваад өгсөн. Тэгээд би хоол хийдэг хэсэгт очоод нөхөртөө хэлэхэд тухайн үед манай нөхөр халуунд агааржуулагч, газ ажиллуулж байсан тул намайг юм хэлэхэд хараад өнгөрсөн. Тэгээд б хүүхдээ ав гэж Ад өгчхөөд ширээн дээр байсан 2, 3 аягийг газарт унагасан. Би нөхөртэйгөө яриад зогсож байтал Э гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй, чи муу ер нь юу юм бэ, чи зайл гэж олон хэлсэн. Тэгэхээр нь би алгадах гэхэд хацрыг нь оноогүй шүргээд өнгөрсөн. Тэр үед манай нөхөр дундуур орсон бөгөөд намайг холдуулахаар нь би дахиад баруун гараараа зүүн хацарт  нь нэг удаа алгадсан. Тэгтэл Э сууж байсан сандал дээрээсээ босож ирээд гараа зангидаад миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Миний ухаан балартаж газарт нэг хэсэг суусан бөгөөд хамраас цус годгодож маш их цус гарсан. Би цусаа тогтоох гэж бараг 10 орчим минут болсон бөгөөд цагдаад дуудлага өгсөн. Надад учирсан гэмтлийг Э надад учруулсан. Би сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Хамраа эмчлүүлэхээр 3.500.000 төгрөгийн үнэтэй хамрын хагалгаанд орсон. Э надад эмчилгээний зардалд 3.865.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А-ийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би арын өрөөнд хоол хийгээд байж байтал эхнэр П хүүхдээ тэвэрсэн уйлаад орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад би Эг санамсаргүй мөрлөчихсөн чинь миний нуруу хэсэгт цохисон гэж хэлсэн. Тэгээд намайг тоохгүй байна гээд ширээ нь дээр байсан аягыг унагаад байсан. Тэгж байтал Э орж ирсэн бөгөөд тэр 2 маргалдсан. П Ээг алгадах гэхэд хүрээгүй бөгөөд хацрыг нь шүргээд өнгөрсөн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл манай эхнэр дахиад нэг удаа алгадсан. Тэгсэн чинь Э уурлаж босож ирээд Пын хамар хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Цус гарсан бөгөөд цусаа тогтоогоод цагдаад дуудлага өгсөн. Тэр 2 ер нь таарамжгүй харилцаатай. Би Этэй Монгол Улсад ирээд танилцсан бөгөөд 2017 оноос хойш мэднэ. Б эхнэртэйгээ гэр бүл болоод 4 жил болж байна. Манай хүү 3 настай. Э зан байдлын хувьд тогтоон томоотой, архи тамхи хэрэглээд байдаггүй. Зөрүүд өөрийнхөөрөө зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Бын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байсан болохоор юу болсон талаар хараагүй. Манай нөхөр Э надтай утсаар яриад Аийн эхнэр П ажил дээр ирээд аашлаад, маргалдаад, алгадахаар нь би нэг цохичихсон чинь цагдаад гомдол гаргачихсан гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би 2022.08.01-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Манай нөхөр Пд эмчилгээний зардал гэж 3.865.000 төгрөг өгсөн гэсэн. Би Этэй хамт амьдраад 2 жил болж байна. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байгаа. Манай нөхөр Монгол Улсын боловсролын их сургуулийн 3-р курст суралцдаг. Хувиараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Үзэмчин шөл” гэх нэртэй зоогийн газарт түр хугацаагаар тогоочийн ажил хийж байгаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ... гэх газарт ээж Хийн хамт оршин суудаг. Монгол Улсад ирээд 4 жил болж байна. Зан байдлын хувьд төлөв даруухан, үг дуу цөөтэй, томоотой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. Урлаг спортын авьяастай хүн. Монгол Улсад ямар нэгэн эд хөрөнгө нэр дээр нь байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 9680 дугаартай “...Ч.Пын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, дээд уруул, нуруу, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Эгийн яллагдагчаар өгсөн “...Би Монгол хэл сайн мэднэ, өөрийн сайн мэддэг хэлээрээ мэдүүлэг өгнө. Мөн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Тухайн өдөр П миний хажуугаар гарахдаа намайг мөрлөөд өнгөрсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, би чамайг энд залж авч ирээгүй, ч зайлаарай гэж хэлээд түүний нуруу хэсэгт нэг удаа зөөлөн цохисон. Тэгээд байж байгаад хоол хийдэг арын өрөө рүү ороход П нөхөр Ааа уурлаад ширээ нь дээр байсан аяга тавгийг газарт шидээд байсан. Тэгээд намайг орж ирэнгүүт над руу уурлаж эхэлсэн. Тэгээд намайг алгадах гэхэд нь би гарыг нь холдуулсан бөгөөд А ах дундуур орж эхнэрээ татаад, өөрөө холдсон. Тэгэхэд нь П дахиад намайг нэг удаа алгадсан. Миний уур хүрээд би Пын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хамраас нь цус гарсан бөгөөд цусаа тогтоож байгаад цагдаа дуудсан. Би эмчилгээний зардалд нийт 3.865.000 төгрөгийг төлсөн бөгөөд уур уцаараа барьж дийлээгүйгээс болж ийм гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Эгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2-46/3663 дугаартай “Р.Э нь 2022 оны 01 дүгээр сараас хойш Монгол Улсын хилээр гарсан бүртгэлгүй” гэх албан бичиг /хх-ийн 63 тал/, Гадаадын иргэн, харьяатын газрын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 04/1455 дугаартай “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Р.Э нь 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, паспортын дугаар ... болон холбогдох баримтуудыг /хх-ийн 66-68 тал/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын “Э ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 69 тал/, Монгол Улсын Оршин суух үнэмлэхийн хуулбар /хх-ийн 70-70 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Э нь “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үзэмчин шөл” нэртэй зоогийн газарт Ч.Птай маргалдаж улмаар нүүр тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар дээд уруул, нуруу зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Пын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/, гэрч A-ийн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, гэрч Э.Бын мэдүүлэг /хх-ийн 84 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 9680 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүхээс, шүүгдэгч Р.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Э нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай эсэхэд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Ч.Пын биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Р.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 91 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Хохирогч Ч.П гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд нийт 3.926.700 /гурван сая есөн зуун хорин зургаан мянга долоон зуу/-н төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт хавсаргасан байх ба хавтаст хэргийн 15-17 дугаар талд авагдсан хохирогчоор “...Э нь надад эмчилгээний зардалд 3.865.000 төгрөг төлсөн бөгөөд надад нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг өгчээ.

 

 Шүүгдэгч Р.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид төлбөл зохих хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 79 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Р.Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Р.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс, шүүгдэгч Р.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг гуч хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж Р.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ргийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Р.Эг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ