Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/686

 

 

 

 

 

 

   2022            09             12                                       2022/ШЦТ/686                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган  хөтлөн,

улсын яллагч Л.Мажигсүрэн /Сүхбаатар дүүргийн прокурор/

шүүгдэгч М.Т түүний өмгөөлөгч Б.Дсүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус шүүх хүлээн авснаас  шүүгдэгч М.Тд холбогдох эрүүгийн 2009011731229Т дугаартай тусгаарласан хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ дүү нарын  хамт ...  тоотод оршин суух хаягтай, урьд

-2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 1 жил, 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийтгүүлж байсан,

-2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Б овогт Мийн Т, /РД:..../,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Т нь Б.Г, Б.Ж, өсвөр насны шүүгдэгч У.Э, М.М нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 8-аас 9-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Аму плаза” төвийн 1 давхарт байрлах М.Эын эзэмшлийн гар утасны лангуунаас 71 төрлийн 105 ширхэг гар утсыг хулгайлж 15.569.000 төгрөгийн, мөн Б.Эийн лангуунаас 31 ширхэг гар утас болон дэлгэц хулгайлан 3.270.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 18.839.000 төгрөгийн хохирол,

 

Шүүгдэгч М.Т нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдийн 100” дэлгүүрийн гудамжинд байрлах “Голомт” банкны зүүн талын гарц дээр явж байсан иргэн А.Дын гар утсыг баруун талын халааснаас нь сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.975.000 төгрөгийн хохирол,

 

Шүүгдэгч М.Т нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 119 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 3 дугаар орцны түрээсийн подволд хохирогч Б.Эын 800.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei p40 lite e” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч бусдад нийт 21.614.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Т нь Б.Г, Б.Ж, өсвөр насны шүүгдэгч У.Э, М.М нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 8-аас 9-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Аму плаза” төвийн 1 давхарт байрлах М.Эын эзэмшлийн гар утасны лангуунаас 71 төрлийн 105 ширхэг гар утсыг хулгайлж 15.569.000 төгрөгийн, мөн Б.Эийн лангуунаас 31 ширхэг гар утас болон дэлгэц хулгайлан 3.270.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 18.839.000 төгрөгийн хохирол,

 

-Шүүгдэгч М.Т нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдийн 100” дэлгүүрийн гудамжинд байрлах “Голомт” банкны зүүн талын гарц дээр явж байсан иргэн А.Дын гар утсыг баруун талын халааснаас нь сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.975.000 төгрөгийн хохирол,

 

-шүүгдэгч М.Т нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 119 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 3 дугаар орцны түрээсийн подволд хохирогч Б.Эын 800.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei p40 lite e” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч бусдад нийт 21.614.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тий өгсөн “...гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /4хх-24 тал/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх шалгах хуудас /4хх-25 тал/

Эрүүгийн 2009011731229Т дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Эын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд Аму төвд гар утасны худалдаа эрхэлдэг Т гэх залуу над руу утсаар ярьж хэлэхдээ танай лангуунд хулгай орсон байна гэж хэлсэн. Түүний дагуу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аму төвд ирсэн. Би тус төвийн лангууг ажиллуулаад 2 жил болж байна. Тэгээд өөрийн лангуугаа очиж үзэхэд тус төвийн арын жижиг цонхоор хулгай орж миний лангуунаас 78 ширхэг гар утас хулгайд алдагдсан байсан. Уг гар утаснуудыг би шилэн лангуу дээрээ дэлгэж тавьсан байсан. Тус лангуу дээр манай ээж Энхтайван, дүү Номин нар сууж худалдаа хийж байгаад орой 20 цаг өнгөрөөгөөд лангуугаа цоожлоод явсан байсан. Би өчигдөр Бүрэн плаза төвийн дотор лангуу дээрээ ажиллаж байсан. Уг лангуу дээр ямар нэгэн хяналтын камер байхгүй. Аму төвийн нэг давхарт лангуу руу харсан камер байдаг, уг хяналтын камерыг шүүж үзсэн. Манай лангуунаас 2 хүн хулгай хийж байгаа бичлэг байсан. Харин гадна талын хулгай орсон цонхны дээд талд байрлах хяналтын камерт 3 хүн харагдаж байсан. Хяналтын камерт 5-уулаа байгаа харагдсан.

1. Самсунг нөүт-5, 1 ширхэг, хар хөх өнгөтэй, 250.000 төгрөг,

2. Самсунг эс-6, 2 ширхэг, хөх өнгөтэй, 180.000 төгрөг,

3. самсунг эс-7 эджи 1 ширхэг, саарал өнгөтэй, 280.000 төгрөг,

4. самсунг эс-6 эджи, 1 ширхэг, шар өнгөтэй, 230.000 төгрөг,

5. самсунг эс-7, 2 ширхэг, шар, хөх өнгөтэй, 440.000 төгрөг,

6. самсунг жи-7, 2 ширхэг, шар өнгөтэй, 600.000 төгрөг,

7. самсунг жи-7, 1 ширхэг, цагаан өнгөтэй, 180.000 төгрөг,

8. самсунг жи-7 прейм 2 ширхэг, шар, хүрэн бор өнгөтэй, 440.000 төгрөг,

9. самсунг нөүт-3, 2 ширхэг, хар саарал, цагаан өнгөтэй 300.000 төгрөг,

10. самсунг нөүт-4, 2 ширхэг цагаан өнгөтэй, хар хөх өнгөтэй, 320.000 төгрөг,

11. самсунг нөүт-3, нио 2 ширхэг хар саарал өнгөтэй, цагаан өнгөтэй, 280.000 төгрөг,

12. Хувай П-20 лайте 1 ширхэг хар өнгөтэй, 430.000 төгрөг,

13. самсунг А-2 мини 1 ширхэг цагаан тагтай, хар өнгөтэй, 320.000 төгрөг,

14. самсунг А-30 хар өнгөтэй, 430.000 төгрөг,

15. самсунг жи-7, 2 ширхэг, хөх өнгөтэй, цэнхэр, 540.000 төгрөг,

16. самсунг эс-5, 2 ширхэг цагаан өнгөтэй, улаан тагтай, 300.000 төгрөг,

17. самсунг А-7, 2 ширхэг хар хөх шаргал өнгөтэй, 360.000 төгрөг,

18. самсунг А-6 плас 1 ширхэг, хар өнгөтэй, 350.000 төгрөг,

19. самсунг жи-6 хар өнгөтэй, 300.000 төгрөг,

20. самсунг А-710 цагаан өнгөтэй, 250.000 төгрөг,

21. самсунг А-5 шаргал өнгөтэй, 150.000 төгрөг,

22. самсунг А-511 ягаан өнгөтэй, 210.000 төгрөг,

23. самсунг жи-310, 3 ширхэг, хар нүүртэй, цагаан тагтай, 450.000 төгрөг,

24. самсунг жи-5, 3 ширхэг цагаан өнгөтэй 450.000 төгрөг,

25. самсунг вайд-1, 2 ширхэг хар саарал, цагаан өнгөтэй, 300.000 төгрөг,

26. самсунг вайд-2, хар өнгөтэй, 190.000 төгрөг,

27. Лж-ви-20 ягаан өнгөтэй, 220.000 төгрөг,

28. Лж-ви-10 шаргал өнгөтэй, нүүр нь хар, 170.000 төгрөг,

29. Лж-жи-4 хар өнгөтэй, 160.000 төгрөг,

30. Лж-жи-плэкс-1, хар өнгөтэй, 160.000 төгрөг,

31. Лж-жи-плэкс-2, хар өнгөтэй, 170.000 төгрөг,

32. Лж-Х-415, 3 ширхэг_ 2 нь шаргал, 1 нь хар өнгөтэй, 510.000 төгрөг,

33. Лж-эсф-540, 2 ширхэг цагаан өнгөтэй, хар нүүртэй, 180.000 төгрөг,

34. Лж-эф-820, 2 ширхэг цагаан өнгөтэй, хар бор өнгөтэй, 320.000 төгрөг,

35. самсунг жи-530, 2 ширхэг, хар, ягаан өнгөтэй, 500.000 төгрөг,

36. самсунг жи-330, 2 ширхэг, 2-лаа хар өнгөтэй, 460.000 төгрөг,

37. Лж-жи-плекс-4, 2 ширхэг цагаан хар өнгөтэй, 260.000 төгрөг,

38. Лж-жи-плэкс-2 хар өнгөтэй, 150.000 төгрөг,

39. Лж-жи-про цагаан өнгөтэй, 100.000 төгрөг,

40. Самсунг вин, 2 ширхэг, цагаан өнгөтэй, ижил, 170.000 төгрөг,

41. самсунг галакси кор, 3 ширхэг, 2 нь цагаан, хар саарал 240.000 төгрөг,

42. самсунг гранд макс 3 ширхэг, цагаан өнгөтэй, 450.000 төгрөг,

43. Лж-к-10, 2 ширхэг, хар өнгөтэй, 300.000 төгрөг,

44. Лж-Х-300, 2 ширхэг, хар өнгөтэй, 320.000 төгрөг,

45. Лж-күй-6, хар өнгөтэй, 150.000 төгрөг,

46. Лж-күй-7, ягаан өнгөтэй, 220.000 төгрөг,

47. Лж-жи-2, цагаан өнгөтэй, 100.000 төгрөгөөр тус тус зарж борлуулж байсан. Одоо нийт 13.900.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-202 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Эын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай ээж лангуу дээр зогсож байгаад 20 цагийн үед лангуугаа хаагаад ажлаасаа гарсан гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 09 цагийн үед манай ах М утсаар залгаад Аму төвд хулгай орчихсон байна гэхээр нь ирээд лангуугаа үзтэл гар утаснууд алдагдсан байсан. Тухайн гар утаснууд нь

1. Самсунг Эджи маркийн хар өнгийн гар утас 2 ширхэг,

2. 1 ширхэг самсунг эс-5 маркийн 110.000 төгрөгийн гар утас,

3. 2 ширхэг самсунг эс-6 маркийн гар утас, 1 ширхэг нь 160.000 төгрөг,

4. самсунг жи-7 маркийн гар утас 1 ширхэг, үнэ 130.000 төгрөг,

5. 2016 оны самсунг жи-7 маркийн гар утас 1 ширхэг 130.000 төгрөг,

6. самсунг вайд 3 маркийн гар утас 2 ширхэг, 1 ширхгийг нь 210.000 төгрөг,

7. самсунг эс-6 эджи пласс маркийн гар утас 1 ширхэг, 190.000 төгрөг,

8. гранд макс загварын гар утас 2 ширхэг, 1 ширхгийг нь 110.000 төгрөгөөр

9. 2016 оны самсунг А-5 маркийн гар утас 2 ширхэг, 1 ширхгийг нь 170.000 төгрөг,

10. 2015 оны самсунг А-5 маркийн гар тас 1 ширхэг, 120.000 төгрөгөөр,

11. 2017 оны самсунг жи-7 маркийн гар утас 1 ширхэг, 230.000 төгрөгөөр,

12. 2016 оны самсунг А-7 маркийн гар утас 1 ширхэг, 180.000 төгрөгөөр

13. Оон 5 маркийн гар утас 1 ширхэг, 135.000 төгрөгөөр,

14. самсунг гранд марк 2 маркийн гар утас, 100.000 төгрөгөөр,

15. Лж ви 10 маркийн гар утас 1 ширхэг, 130.000 төгрөгөөр,

16. самсунг эс-7 эджи маркийн гар утас 1 ширхэг, 220.000 төгрөгөөр,

17. самсунг эс 7 маркийн гар утас 2 ширхэг,  1 ширхгийг нь 180.000 төгрөгөөр,

18. Лж экс 300 маркийн гар утас 2 ширхэг, 1 ширхгийг нь 130.000 төгрөгөөр,

19. Лж экс 400 гар утас 1 ширхэг, 120.000 төгрөгөөр,

20. Лж экс фовер маркийн гар утас 2 ширхэг, 1 ширхгийг нь 130.000 төгрөгөөр,

21. Самсунг галакси мега маркийн гар утас 2 ширхэг, 1 ширхгийг нь 110.000 төгрөгөөр,

22. самсунг жи-5 маркийн гар утас 1 ширхэг, 190.000 төгрөгөөр,

23. самсунг А-5 маркийн гар утас 1 ширхэг, 210.000 төгрөг,

24. Скай мега гар утас 1 ширхэг, 70.000 төгрөгөөр үнэлэгдэх утас алдсан. Тухайн утаснуудын үнэ нь нийт 10.000.000 орчим төгрөг болж байгаа. Сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч М.Эын хохирогчоор дахин өгсөн “...Эд зүйлийн үнэлгээнд ямар нэгэн хүсэлт байхгүй. Нийт 28 ширхэг гар утас хүлээн авсан эдгээр нь үнэлгээгээр 2.753.000 төгрөг болж байна. Үлдсэн 12.816.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б.Эийн өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад СБД-ийн 14 дүгээр хороо Аму худалдааны төвөөс гарсан юм. Тэгээд 7 цаг 10 минутын орчим Аму худалдааны үйлчлэгч эгч болох А над руу залгаад танай ажил руу хулгай орсон байна гэж хэлсэн юм. Тэгээд ажил дээр ирэхэд 1 давхар цонхны төмөр хаалтыг эвдээд цонхыг хагалж хулгай орсон байсан юм. Тэгээд цагдаа ирээд үзлэг хийж байсан юм. Утаснууд болон мөн утсаа янзлуулахаар үлдээсэн байсан утаснууд алга болсон. Самсунг эс-3 маркийн утас 2 ширхэг, нөтэ-5 маркийн гар утас 1 ширхэг, скай 850 маркийн гар утас 1 ширхэг, ай фоне-6 маркийн гар утас-1 ширхэг, самсунг жи-7 маркийн гар утас 1 ширхэг, гар утаснуудын дэлгэцүүд 30 орчим дэлгэц байсан юм. Худалдаж авсан баримтууд байгаа авчирч өгий нэрлэж сайн хэлж мэдэхгүй байна. Нийт 3-4 гаран сая төгрөгийн хохирол учрууд байна. Камер манай лангууд байхгүй, харин үүд хэсэгт байгаа. Камераас харахад нийт 5 хүн байсан. Царай нь сайн харагдахгүй байна. Малгайтай, бээлийтэй байгааг харахад урьдчилан бэлтгэсэн байгаа харагдсан. Би манай эсрэг талын лангуу дээр ирдэг залуучуудыг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-210 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Эийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дахин хохирогчоор өгсөн “...Миний лангууны эсрэг талд гар утас засварын ажил эрхэлдэг Х гэдэг залуу байдаг. Түүн дээр 18-22 орчим насны эрэгтэй найзууд нь ирдэг. Хулгай ордог өдөр тэдгээр найзууд нь ирчихсэн байсан. Тэгээд би та нар авсан уу, би шалгуулна гэхэд тэдгээр залуус камерын бичлэгийг нь харъя, таних хүн байж магадгүй гэсэн. Тэгээд камерын бичлэгийг харахад зарим нь Л гэх хүүхэдтэй адилхан харагдаж байна гэсэн. Х мөн таньж мэдэх хүмүүстээ бичлэгийг харуулахад Л гэх залуу байна гэсэн байсан. Таньдаг хүнээс нь асуулгахад тэр Л гэх залуу нь хөдөө ажлаар явж байна гэж ярьсан байсан. Тэгээд би бодохдоо манай лангуунаас хулгай хийсэн утаснуудаа аваад хөдөө явсан юм байна гэж ойлгосон. Би цагдаагийн байгууллагад алдсан утаснуудыг маань шуурхай олж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Шалгуулсан боловч тэр Л гэх залуу болон түүнтэй хамаарал бүхий хүмүүс энэ хэргийг үйлдээгүй болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-213 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Эийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Өмнөх мэдүүлгүүд дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Эд зүйлийн үнэлгээнд ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Нийт 1.420.000 төгрөгийн эд зүйл хүлээн авсан. Үүнээс эд зүйлийн үнэлгээгээр үлдэгдэл 1.850.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А.Дын хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой 18 цаг 30 минутын орчимд Орос элчингийн урд талд байрлах Твин товерт байрлах ажлаасаа гараад найз залуутайгаа хүүхдийн 100-д уулзахаар хүүхдийн 100 чиглэлтэй явж байгаад хүүхдийн 100-ийн Голомт банкны тэнд ирээд өөрийнхөө гар утсыг алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд хамт явж байсан ажлынхаа хүний утаснаас өөрийн гар утас руугаа залгахад эхлээд 1 дуудаж байгаад дахин залгахад холбогдох боломжгүй болсон. Би 2021 оны хавар Тэди төвийн хажуу талын Скайтелын салбараас өөрийнхөө барьж байсан Айфоне экс загварын гар утас нь дээр 1.300.000 төгрөг нэмж өгөөд Ай фоне 11 про макс загварын гар утсыг авсан. Би одоо утсаа 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би утасныхаа имэй кодыг мэдэхгүй, ар талд нь миний Худалдаа хөгжлийн банкны карт байсан. Би алдсан утсаа эргүүлэн авмаар байна, мөн миний утсыг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 63-64 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Эын хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 15-1 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 2 дугаар орцны түрээсийн подволд О болон хоёр найзын хамт халамцуу орсон. Оийн гэрт ороход Т болон Оийн ээж, 2 хүүхдийн хамт байсан. Тэгээд бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад өөрийнхөө утсыг Од өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Оээс найзынхаа утсыг аваад өгөөч гэхэд байхгүй байна гэсэн. Тэгтэл Т аваад явсан юм шиг байна гэж хэлсэн. Утас руугаа залгатал холбогдох боломжгүй гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Би Огийн нөхрийнх нь найз, Тгийн аав, ээжийг нь таньдаг. Миний гар утас .... гэсэн кодтой, Хуавей П40 лайт Е загварын гар утас байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайн урд байрлах “сайн электроникс” зээлийн төвөөс 950.000 төгрөгөөр лизингээр 12 сарын хугацаатай авсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 225-226 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Аын гэрчээр өгсөн “...Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлын Аму плаза төвд 2020 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө хулгай орсон талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар хяналтын камерыг шүүгээд үзчихсэн байсан бөгөөд би сүүлд очиж үзсэн. Тэнд очиход хүмүүс цугларчихсан цагдаа нартай уулзаад 9 эрдэнэ дэлгүүрийн камерыг шүүж байгаад хэдэн хүүхдүүд зугтааж байгаа бичлэг олсон байсан. Тэр үед манай хажууд байх авто засварын газрын Т гэх залуу дээр янз бүрийн хүмүүс цуглаж ирээд байдаг болохоор нь сэжиглэж байсан. Би гадуур ажилтай явж байсан чинь засварын газрын Т ирчихлээ цаадах чинь бичлэгийг үзээд 7-н буудлын Л байх шиг байна, өөр хүмүүст үзүүлсэн чинь бас тэгсэн гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Ттай уулзаад чи яагаад тэгж бодож байгаа юм бэ гэж асуухад мөн байх шиг байна, би бас өөр хүмүүст үзүүлэхэд тэдгээр хүмүүс ч Л мөн юм шиг байна гэж байна гэсэн. Тэгээд Л өнөөдөр 3 найзтайгаа хөдөө явсан гэж байна гэж хэлсэн. Тэр үед би болон Т цагдаа нарт өөрийн мэдэж байгаа зүйлээ хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Тын гэрчээр өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны зах дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад утас зардаг Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх ах намайг дуудаад энүүгээр нэг хүүхэд утас зарна гээд яваад байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхэдтэй очиж уулзахад манай эгч утас зараад зарсан мөнгөөрөө гэртээ хоолны юм аваарай гэсэн гэж хэлсэн. Цагдаагийн сангаас тухайн хүүхдийн нэрийг шүүж үзэхэд Т гэх нэр гарч ирсэн. Тэр хүүхдийн эгчийг нь дуудаад асуухад “энэ ямар учиртай, хэний утас болохыг мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүүхдээс дахин тодруулж асуухад “Дарь-эх явдаг автобусанд нэг эмэгтэй унагаагаад явахаар нь авчихсан” гэж  хэлсэн. Би гар утсыг нь хурааж аваад тэр хүний зүс царайг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би тэр хүүхдийг эгчид нь хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн утасны эзэн нь олдоогүй. Т гэх хүүхдийн эгч нь гэж Ц гэх хүн ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32 тал/,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн СБ2-20-1113 дугаартай Б.Э, М.Э нарын хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 61-65 тал/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн СБ2-20-1112 дугаартай Б.Э, М.Э нарын хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 77-79 тал/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн НЦУГ-21-92 дугаартай А.Дын хохирлын үнэлгээ /5-р хх-ийн 78-79 тал/,

 

“Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-921-2817 дугаартай Б.Эын хохирлын үнэлгээ /5-р хх-ийн 246-250 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Андууд дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /5-р хх-ийн 144 тал/,

 

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Андууд дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 145-151 тал/,

 

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Аму плаза” төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 166-167 тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Аму плаза” төвийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 168 тал/,

 

2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Эд 16 ширхэг гар утас, 15 ууттай гар утасны дэлгэц, М.Эд нийт 24 ширхэг гар утсыг “хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” үйлдсэн баримт /1-р хх-ийн 155 тал/,

 

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч М.Эд 2 ширхэг гар утсыг “хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” үйлдсэн баримт /1-р хх-ийн 179 тал/,

 

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б.Аөөс хураан авсан Самсунг НӨТ-4, С-7 маркийн 2 ширхэг гар утсыг хохирогч М.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 171 тал/,

 

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр М.Лаас хураан авсан Самсунг С-5 маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч М.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 172 тал/,

 

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр М.Хаас хураан авсан Самсунг С-6 маркийн эвдрэлтэй 1 ширхэг гар утсыг хохирогч М.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 173 тал/

 

2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр  BAND LTE маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч М.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 176 тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /4хх-80 тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-83 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар

1. Шүүгдэгч М.Т нь Б.Г, Б.Ж, өсвөр насны шүүгдэгч У.Э, М.М нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Аму плаза” төвийн 1 давхарт байрлах М.Эын эзэмшлийн гар утасны лангуунаас 71 төрлийн 105 ширхэг гар утсыг хулгайлж 15.569.000 төгрөгийн, мөн Б.Эийн лангуунаас 31 ширхэг гар утас болон дэлгэц хулгайлан 3.270.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 18.839.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 204-205, 208-210, 211-213, 215-216 тал/, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Аму плаза” төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 166-167 тал/, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Аму плаза” төвийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 168 тал/, хохирогч М.Э, Б.Э нарын алдсан гэх гар утаснуудад хийсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн СБ2-20-1113 дугаартай Б.Э, М.Э нарын хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 61-65 тал/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн СБ2-20-1112 дугаартай Б.Э, М.Э нарын хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 77-79 тал/, Д.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 229-230 тал/, О.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 32 тал/, М.Лгийн гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 219-220, 217, 2-р хх-ийн 1-2 тал/, Б.Аий гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн /1-р хх-ийн 227-228 тал/, М.Хын гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн /1-р хх-ийн 223-224 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

шүүгдэгч М.Т нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдийн 100” дэлгүүрийн гудамжинд байрлах “Голомт” банкны зүүн талын гарц дээр явж байсан иргэн А.Дын гар утсыг баруун талын халааснаас нь сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгүүд /5-р хх-ийн 63-64 тал/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн НЦУГ-21-92 дугаартай А.Дын хохирлын үнэлгээ /5-р хх-ийн 78-79 тал/ , Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /4хх-80 тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-83 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

шүүгдэгч М.Т нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 119 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 3 дугаар орцны түрээсийн подволд хохирогч Б.Эын 800.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei p40 lite e” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч бусдад нийт 21.614.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /5-р хх-ийн 225-226 тал/, “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-921-2817 дугаартай Б.Эын хохирлын үнэлгээ /5-р хх-ийн 246-250 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Тг гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч М.Т болон түүний өмгөөлөгчөөс  “...гэм буруу хэргийн зүйлчлнл, хохирол төлбөр дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн байр суурь илэрхийлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Сүхбаатар дүүргийн прокуророос Шүүгдэгч М.Тг Б.Г, Б.Ж, өсвөр насны шүүгдэгч У.Э, М.М нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Аму плаза” төвийн 1 давхарт байрлах М.Эын эзэмшлийн гар утасны лангуунаас 71 төрлийн 105 ширхэг гар утсыг хулгайлж 15.569.000 төгрөгийн, мөн Б.Эийн лангуунаас 31 ширхэг гар утас болон дэлгэц хулгайлан 3.270.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 18.839.000 төгрөгийн хохирол учруулсан,  

шүүгдэгч М.Т нь ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдийн 100” дэлгүүрийн гудамжинд байрлах “Голомт” банкны зүүн талын гарц дээр явж байсан иргэн А.Дын гар утсыг баруун талын халааснаас нь сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  1.975.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.Т нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 119 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 3 дугаар орцны түрээсийн подволд хохирогч Б.Эын 800.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei p40 lite e” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч бусдад нийт 21.614.000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгчид холбогдох хэргийг  зүйлчилж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.Тий  дээрх үйлдлүүд  нь нэг гэмт хэргийн шинжийг хангасан буюу бусдын эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байх тул  хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч  М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ”  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч М.Т Б.Г, Б.Ж, өсвөр насны шүүгдэгч У.Э, М.М нарт холбогдох эрүүгийн 2009011731229 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч М.Т нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд оргон зайлсан тул шүүгдэгчид холбогдох хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарлан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Баяжих овогт  Тий  бүлэглэн үйлдсэн  хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч  М.Э,  Б.Э нарт  нийт 18.839.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй,  ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Дт 1.975.000 төгрөгийн хохирол учирснаас эд зүйлийг буцаан олгож хохирол барагдсан, хохирогч Б.Эад 800.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй болох нь тус тус тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Т нь Б.Г, Б.Ж, өсвөр насны шүүгдэгч У.Э, М.М нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Аму плаза” төвийн 1 давхарт байрлах лангуунаас эд зүйл хулгайлж  М.Э, Б.Э нарт нийт 18.839.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул  энэ хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Тгээс 3,733,000 /гурван сая долоон зуун гучин гурван мянга/ төгрөгийн   хохирол гаргуулж хохирогч М.Эд 2,563,000 /хоёр сая таван зуун,  жаран гурван мянга / төгрөг, хохирогч Б.Эд 370,000 /гурван зуун далан мянга / төгрөг олгох  нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 119 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 3 дугаар орцны түрээсийн подволд хохирогч Б.Эын 800.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei p40 lite e” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байх тул М.Тгээс  800,000 / найман зуун мянга / төгрөгийг гаргуулж  хохирогч Б.Эад тус тус олгохоор шүүх шийдвэрлэлээ.

Иймд М.Тээс нийт 3,733,000 /гурван сая долоон зуун гучин гурван мянга/ төгрөгийн   хохирол гаргуулж хохирогч М.Эд 2,563,000 /хоёр сая таван зуун жаран гурван мянга / төгрөг, хохирогч Б.Эд 370,000 /гурван зуун далан мянга / төгрөг, хохирогч Б.Эад 800,000 / найман зуун мянга / төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Т нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Тг 3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Тд оногдуулсан 3 /гурав/  жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн НАЙМДУГААР бүлэгт хуульчлан зохицуулагдсан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг шүүх хэрэглэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тий цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч М.Тий үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн  2009011731229 дугаартай хэргээс эрүүгийн 2009011731229Т дугаартай хэргийг шүүхийн шатанд тусгаарласан, өсвөр насны шүүгдэгч М.Тд урьд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолд холбогдох хэргийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мийн Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Тг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Тд оногдуулсан 3 /гурав/  жилийн хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тий цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг түүнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар М.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. М.Тд оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч М.Тээс нийт 3,733,000 /гурван сая долоон зуун гучин гурван мянга/ төгрөгийн хохирол гаргуулж хохирогч М.Эд 2,563,000 /хоёр сая таван зуун жаран гурван мянга / төгрөг, хохирогч Б.Эд 370,000 /гурван зуун далан мянга / төгрөг, хохирогч Б.Эад 800,000 / найман зуун мянга / төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн 2009011731229 дугаартай хэргээс эрүүгийн 2009011731229Т дугаартай хэргийг шүүхийн шатанд тусгаарласан, өсвөр насны шүүгдэгч М.Тд урьд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолд холбогдох хэргийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  эрх бүхий этгээд давж заалйдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ