Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/03460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: А.Н-ы нэхэмжлэлтэй,

  

            Хариуцагч: О.А-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О.Абид хоёр 2012 оны 9 дүгээр сард танилцаж, холбоотой байсаар 2016 оны 2 дугаар сард хүүхэдтэй болохоор шийдсэн. 2016 оны 7 дугаар сараас О.Аийн гэрт ээж, дүүгийнх нь хамт амьдрах болсон. 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү А.А төрсөн. О.Ахүүхэд гарахаас өмнө намайг гэрээсээ хөөж, хүний хүүхэд тээсэн гэж доромжилж байсан. Хийсвэрийн заалттай төрөхөд нөхрөөр нь гарын үсэг зуруулдаг. Намайг төрөхөд О.Аирсэн байсан. О.Ахүү бид хоёрыг ээжийн хамт эмнэлгээс гаргаж авсан. Хамт амьдарч байхад О.Ань хүүхдээ авдаггүй, хүүхэд ширгэлээд өгөөч гэхэд дургүйцдэг, би шөнөжингөө хүүхдээ хөхүүлж суудаг байсан. Иймэрхүү жижиг асуудлаас болж бид хоёр маргалддаг байсан. 2017 оны 4 дүгээр сард би хүүгийн хамт аав, ээж рүүгээ Ховд аймаг руу явсан. 2017 оны 8 дугаар сард О.Аах дүүгийн хамт Ховд аймагт ирж, намайг бэр гуйсан. О.Аажил хийдэггүй, ажил хийе гэсэн бодолгүй. Би сургууль төгссөнөөс хойш бүх зүйлээ өөрөө амжуулдаг байсан учраас ээжээсээ хүртэл хүүхдийн памперсны мөнгө авахад хэцүү байдаг байсан. Тухайн үед хүүгийнхээ нэр дээр хадгаламжийн дэвтэр нээсэн байсан. О.Ахүүхдийн хадгаламжийн дэвтэрт 1000 төгрөг ч хийж үзээгүй. Манай ажлынхан намайг эргэж ирэхдээ 200.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг хүүхдээ хадгаламж нээж хийгээд мөнгө нэмсээр 1.300.000 төгрөг болсон. Хамт ажилладаг эгч мөнгөний хэрэг гараад мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь хүүгийнхээ хадгаламж барьцаалж 7 хоногийн хугацаатай 1.000.000 төгрөг зээлсэн. Би энэ талаар О.Ат хэлээгүй байсан. Хүүхдийн Үүнээс болоод хэрүүл гарсан. 2018 оны 1 дүгээр сарын 07-ны орой О.Атом өрөөнд ганцаараа нэг шил архи уучихаад 24 цагаас хойш агсам тавьж, намайг хэл амаар доромжил, “би гэртээ хүн байлгамааргүй байна, яг одоо манай гэрээс зайл” гэж намайг хөөсөн. Энэ асуудлаас өмнө би О.Ат хэд хэдэн удаа хөөгдөж байсан ч өвлийн хүйтэнд хүүхдээ тэврээд хаашаа явах вэ гэж бодоод тэвчдэг байсан. Харин 2018 оны 1 дүгээр сарын 07-ны маргаанаас болоод би гэрт нь хамт амьдарч тэсээгүй. О.Ань шүүхэд гаргасан тайлбартаа намайг эзгүй хойгуур гарч явсан гэж хэлсэн тийм тохиолдол байхгүй. 1 дүгээр сарын 07-ны өдөр О.Ашөнөжингөө агсам тавьж, үүрийн 06 цагт унтахдаа намайг сэрэхэд гэрээс зайлсан байгаарай гэж хэлсэн. Миний хүүгийнхээ бүх хувцсыг торон хийж багласан байсныг О.Агэрээр нэг цацаад, гэрлээ унтраа миний ээжийн тогны мөнгө гүйж байна гэж хэлсэн. Би гэрт нь байхдаа тогны мөнгө төлж, хоол унданд нь нэмэр болдог байсан. Би О.Ат гэрлээ асаачих, би тогны мөнгийг ээжийн данс руу шилжүүлье гэхэд үгүй, яг одоо гэрээс гарч зайл гэж хөөсөн. Тухайн үед намайг боож, унагасан. Би аргагүйд Дарханд амьдардаг дүү рүүгээ утасдаж, явахаар болсон. Намайг явна гэсэн өдөр О.Аын төрсөн өдөр байсан учраас би мах гаргаж хоол хийе гэж хүртэл бодож байсан. О.Анамайг явна гэдгийг мэдэж байсан учраас гэрээс гарч явсан. Орой 17 цагийн үед О.Ачи хаана байгаа юм бэ гэж надруу залгасан. Миний хаана байгааг О.Амэдэж байсан ч ирээгүй. Хүүхдийн ханиад хүндэрч хатгаа болсон. Баянгол дүүргийн эмнэлэгт хүүхдээ эмчлүүлж хэвтэхэд О.Ачамаас болж хүүхэд өвдсөн, чиний сонгосон зам гэж дарамталсан. Хүү 2 нас хүрээгүй цэцэрлэгт авахгүй байсан учраас би аав, ээж дээрээ Ховдод хүүгээ харуулсан. 2018 оны 9 дүгээр сард хүүгээ цэцэрлэгт оруулсан. Би О.Ат гэрээс нь олон удаа хөөгдсөн ч хүүгээ бодоод уучилъя гэж бодож байсан ч О.Анадтай холбоо бариагүй. О.Аийн ээж нь хүртэл хүүгээ бодоод надтай нэг ч удаа утсаар яриагүй, холбогдоогүй. Өвлийн хүйтэнд хүүхдээ тэврээд намайг ямар байдалтай явсныг О.Асайн мэдэж байсан. Би сүүлд О.Аийг намайг гэрээсээ явуулах хүсэлттэй байсныг ойлгосон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, хүү А.Ад эцэг О.Ааас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Ашүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Оюунчимэг овогтой Алтанхуяг нь Адъяа овогтой Ням-Оюунтай 2015 оны 8 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл өөрийн гэрт хамтран амьдарсан. Энэ хугацаанд Алтанхуяг би нь хүү Амарсанааг өөрийн биеэр харж байсан. Хүүгээ өөрөө харж байхдаа ямар нэгэн өвчин тусгахгүй маш хариуцлагатай асарч хамгаалж байлаа. А.Н нь энэ хамтран амьдарч байх хугацаандаа 4 удаагийн тохиолдлоор манай гэрээс гэрт хүн байхгүй хойгуур сураг чимээгүй нүүгээд явчихдаг байсан. 2016 оны 8 дугаар сард манай гэрийнхэн Ховд аймагт гэрт нь очиж бэр гуйж хүүгийн хамт гэртээ авчирсан боловч хүү Амарсанаагийн нэр дээрх хадгаламжийн мөнгийг А.Н нь барьцаалж хүнд зээл авч өгснөөс болж хоорондоо маргалдсан юм. А.Н нь мөнгөний маш их сонирхолтой хүн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой гэртээ иртэл хүү Амарсанаа болон бусад бүх эд зүйлсээ аван сураггүй явсан байсан. Би араас нь ярьсан боловч хаана байгаагаа ч хэлэхгүй, хүү Амарсанааг ч уулзуулахгүй байгаа. Ингэж явснаасаа хойш хүү Амарсанааг өөрийн бие дээр байлгахгүй аав, ээж рүүгээ Ховд аймаг руу явуулсан байсан. А.Н нь хүүг өөрөө асарч чадахгүй эцэг, эхийнхээ аль нэгтэй заавал хамт байх хүүхдийн эрх зөрчиж байна. Иймд А.Н нь өөрийн биеэр хүү Амарсанааг асран хамгаалж чадахгүй бол Амарсанаагийн аав би Алтанхуяг нь өөрийн бие дээр хүүгээ авч өсгөхийг хүсч байна. Хэрвээ   хүү Амарсанааг ээж Ням-Оюун нь өөрийн бие дээр авч өсгөж, аав Алтанхуягтай нь сард 2 удаа хүү Амарсанаатай уулзах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн тохиолдолд тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч О.Ат холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Ад хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Ань хүүхдийн асрамжийн талаар маргана гэсэн боловч энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй, өөрийн хүүхэд мөн, эх нь өөрөө асрамжилбал хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчид 2012 онд танилцаж, үерхсэн ба 2016 оны 7 дугаар сараас хамт амьдарч, тэдний дундаас 2016  оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү А.А төрсөн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Хариуцагч нь А.Агийн төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тул  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Алтанхуягийн Амарсанааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.А-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 33.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 37.052 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2018 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 198.600:2х12/ 1.191.600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү О.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 33.148 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 37.052 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцааж, хариуцагч О.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

          

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ