Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/780

 

 

 

 

 

 

   2022           10          18                                          2022/ШЦТ/780

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Бийн Ут холбогдох 2205024222064 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, тусгай дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ... хамтлагт бүжигчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, 

Ховогт Бийн У, /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.У нь “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Чг гараараа цохиж, түүний биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.У нь “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Чг гараараа цохиж, түүний биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уийн “...маргахгүй..” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205024222064 дугаартай хэргээс:

 

2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Г.Чгийн хохирогчоор өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хувийн машинтайгаа таксинд явж байгаад 4-р дэлгүүрийн орчмоос нэг залуу найзтайгаа сууж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд арын байрнуудын зам дээр бууна гэсэн. Тэгээд нэг нь гар утаснаасаа мөнгө шилжүүлэх гээд утсаа хайгаад байсан. Хагас түрийтэй гуталтай бараан хувцастай эрэгтэй нь машинаас буусан байсан ба найзыгаа буугаад ир, явъя гэсэн. Би мөнгөө төл, утас чинь машин дотор л байгаа байлгүй, чи суучих гэж хэлсэн. У гэх залуу “Чи намайг суулгадаг хэн бэ” гээд миний зүүн хөмсөг хэсэг гараараа цохиж сэтэлсэн. Миний хамар нүүр хэсэгт гараараа цохисон, намайг өвдөглөх гэхэд би цаашаа түлхэж, өөрийгөө хамгаалсан. Нүүр рүү хэд хэд, хавирга хэсэгт хэд хэд цохисон. Тэгээд би цагдаа дуудсан. Би эмнэлэгийн байгууллагад хандаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. У надаас уучлалт гуйж, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Г.Чгийн гэрчээр өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 20 минутын үед Монгол Улсын Их сургуулийн 5-р байрны наад талаас 3 залуу гар өргөж, Андууд хүргээд өгөөрэй гээд нэг залуу 2 найзыгаа суулгаж өгсөн. Залуусын нэг нь нэлээн согтолттой, нөгөө нь гайгүй байсан. Богд-Ар хороолол дээр ирээд 7000 төгрөг гарлаа гэхэд “чи юу яриад байгаа юм, бид мөнгөө өгсөн” гэж согтуу залуу хэлсэн. Би машинаас буугаад “чи машинд суучих” гэхэд “яахаараа чиний үгэнд орж машинд чинь суудаг юм” гээд миний хөмсөг рүү нэг удаа цохисон. Би цамцнаас нь шүүрч автал намайг толгой түрийгүй цохиж, өвдөглөж өшиглөсөн. Богд-Ар хорооллоос машинтай 2 залуу гарч ирээд цагдаа дуудаж өгсөн. Миний толгойны зүүн хэсгээр хавдаж хөхөрсөн, хамрын зүүн тал хавдаж, маш их хөндүүртэй байна. Өвдөглүүлсэн зүүн талын хавирга хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б.Уийн гэрчээр өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТВД Андуудад байх найзындаа очих гээд М гэх найзтайгаа Хүнсний 4-р дэлгүүрээс такси барьсан. Нэг мэдсэн Хаан банкны аппликэйшнээр орчихсон, мөнгө хэд гарсан гэж жолоочоос асууж байсан. Жолооч хэд гарснаа ч, дансаа ч хэлэхгүй уурлаад байсан. Юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд орсон байсан. Тавуулаа 0,75 л Эдэн гэх нэртэй архи 2 шилийг, 2,5 л Сэнгүр нэртэй пиво 4 ширхэг хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б.Уийн гэрчээр дахин өгсөн “...Би Ч гэх ахыг согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа зодож, гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч, эмчилгээний зардал хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Би гэм буруугаа ухаарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9677 дугаартай “...Г.Чгийн биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Уийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүнсний 1-р дэлгүүрийн орчмоос такси барьж, Богд Ар хороолол орсон. Цаашаа юу болсон талаараа сайн санахгүй байна, таксины ахтай маргалдаж хэд хэдэн удаа цохисон. Цагдаа ирж, намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Тухайн үед архи нэлээн уусан тасарчихсан байсан. Эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 63 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66-67 тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт /хх-ийн 68-70 тал/, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ут холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Б.У нь “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Чг гараараа цохиж, түүний биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Б.Уийн мэдүүлгүүд, хохирогч Г.Чгийн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9677 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.У гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Уийн “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Чг гараараа цохиж, түүний биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Уийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.У нь хохирогч Г.Чгийн эмчилгээний зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч  Г.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.У нь “2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Чг гараараа цохиж, түүний биед зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ут ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 76 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Ут танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бийн Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ