Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Ц.*******,

Шүүгдэгч Т.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 2022 ******* 09 дүгээр сарын 28-ны өдөр 180 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ны *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2207001390175 дугаартай хэргийг 2022 ******* 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* ******* 08 дугаар -ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс Урианхай, дээд боловсролтой, холбо******* инженер мэргэжилтэй, ХХК-ийн газрын ийн ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ны ******* /РД: /,

Монгол улсын иргэн, ******* 07 дугаар -ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс Торгууд, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, ХХК-ийн нд ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.*******, Б.******* нар нь бүлэглэн 2022 ******* 04 дүгээр -ны өдрийн өглөө 10 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хоро******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ийн үүдний хэсэгт “Охиныг нь хүүхэд зодсон” гэх шалтгаанаар хохирогч Ц.*******гийн биед халдан зодож түүний биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал  гэмтэл  бүхий  эрүүл  мэндэд нь  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:  “2022 ******* 04 дүгээр -ны өдөр өглөө 08 цаг 30 минутад охиноо цэцэрлэгт оруулж өгсөн. 08 цаг 50 минутын орчим цэцэрлэгийн захирал залуу над руу залгасан. Яасан бэ гэтэл таны хүүхдийг хүүхэд маажчихсан байна, та яаралтай хүрээд ирээч ээ гэсэн. Би холбоонд ажилладаг учир 5 минутын дотор яваад очсон. Манай охины нүүрнээс нь цус шүүрсэн, уйлчихсан байсан. Тэгээд би охиноо аваад шээсэн өмдийг нь солиод байж байтал гэх зодсон ээжийн хүүхэд орж ирсэн. Цэцэрлэгийнхэн дуудсан юм шиг байсан. Тэгээд багш ын охиныг дуудаад гаргаж ирж, уучлал гуйлгуулаад уулзуулсан. Цус гоожиход нь эдний охин ёо ёо мама цус гэхээр нь жоохон хүүхэд л маажсан гэж ойлгосон. Эгчээ яанаа уучлаарай танай хүүхдэд сорвины тос аваад өгье гэхэд нь би чиний тэр сорвины тосоор яах юм бэ гэж хэлсэн. Би охиноо аваад бушуухан хувцсыг нь өмсгөөд гараад Үүрийн гол гээд дэлгүүрт орсон. Уруудаад гүйж явахдаа ээж рүү нь ярихад охин цамц, өмд бариад гүйж ирсэн. Холбо******* үүдний хавьцаа уулзахад охин энэ жоохон хүүхэд маажсан биш юм биш үү, хоёулаа буцаж ороод камерыг нь шалгая гэж хэлсэн. Тэр хүртэл би камерыг шалгая гэсэн бодол байгаагүй. ыг ч тийм ийм гэж хэлэх сөхөө байгаагүй. Тэгээд ны голоор ороход манай охин цэцэрлэгийн байшин хараад орилсон. Би охиныг авч байя миний охин ороод үзчих гээд ээжийг нь оруулсан. Хашааны гадаа хүүхдийг тэврээд аргадаад байж байсан. Гэтэл ******* уйлаад гарч ирээд “охиныг аймар зодсон байна” гэж хэлсэн. Манай том охин чичрээд уйлаад байсан, охиныг өгчхөөд би зөрөөд гүйж орсон. Цэцэрлэгийн захирал багш руу ороод юу болсон бэ гэтэл “эгчээ хүүхдүүд танай охиныг ингээд зодсон байна” гэж хэлсэн. Хэрэгт авагдсан 2 цуварсан бичлэгийг минутаар нь надад нөүтбүүк дээр харуулсан. Манай охиныг мандаринтай яваад ороход эдний охин , гээд ын дүүгийн охин нар нийлээд ямар ч үгийн зөрүүгүйгээр миний охиныг үсдэж унагааж байгаад зодсон. Боосон үснээс нь сэгсрээд өшиглөөд элэгдээд зодож байгаа. Их хурдан үйл явдал болдог. Нүүрийг нь ингэхэд маажсан байна, дараа нь дахин зодсон байна гэж захирал багш нь хэлэхэд миний нүднээс нулимс асгараад байсан. Манай охин сүүлийн 14 хоног цэцэрлэгтээ явж чадахгүй болсон. Цэцэрлэгийн шар байшин харахаараа л орилоод чарлаад байхаар нь эрхлээд байна гэж ойлгоод охиноо чирч авчирч өгөөд байсан. Хоёр дахь бичлэг дээр гээд хүүхэд миний охины нүүрийг нь маажаад цус нь гоожсон бичлэг үзсэн. Тухайн үед би ыг ирнэ гэж бодоогүй, яах гэж гарснаа мэдэхгүй байна, захирлын өрөөнөөс би уйлаад гүйж гараад хаалга татахад энэ хүүхэн хаалгаар өөдөөс орж ирж таарсан. Тэр бичлэгийг үзсэндээ тэгсэн үү мэдэхгүй, энэ хүүхнийг би шууд хэд хэд цохисон. Би мэдэж байгаа, миний буруу. Хоёр хүүхдийг зодсон гэж бодоогүй, ийг л маажсан гэж бодсон. Охиныхоо өмдийг сольж байхдаа палажийг нь харсан байсан тул олон хүүхэд дундаас шууд таньсан. Очоод би сууж байсан хүүхдийг монгол хүний зан, ёсоор бөгсөн дээр нь алгадъя гэж бодоод гарнаас өргөтөл хүүхэд ширээн дээр сууж байсан тул сугарч гарч ирээгүй. Би ууцан хэсэгт нь нэг удаа алгадсан. Хашраах гэж байсан байх, биеэ барьж чадаагүй. Гэхдээ би эхлээд охиныгоо тэвэрч байхдаа нэг ч хараалын үг хэлээгүй охиноо аваад гарсан. Хүүхдүүд маажилцсан байна гэж бодоод гарсан. Гэтэл 4 өдрийн бичлэг үзэхэд 6 удаа миний охиныг бүлэглэж зодсон байсан. Тэр бичлэгийг үзсэнээс үүдэлтэйгээр би энэ эмэгтэйг хоёр гурван удаа цохисон. Гүйж ороод хүүхдийг бөгс рүү нь цохисон. Би хүүхдийг нүүр ам руу нь цохихгүй. Миний охин анхны ганц зээ охин,  би хүү, охин хоёртой. Манай гэр бүлд байгаа өвөө, эмээ, аав, ээжийн хамгийн хайртай ганц охин. Ганц охиныг минь хоёрхон настай, халуун мөөмнөөсөө гараагүй хүүхдүүдийн сэтгэлд багтахгүйгээр зодож байсан. Би цагдаагийн байгууллага дээр очоод 4 өдрийн 6 удаагийн зодсон бичлэгийг үзээд сэтгэл шимширсэн. Би энэ эмэгтэйг зодсон. Зодоод би ухаан орж, тайвширсан. Би өөрийгөө шууд цагдаад дуудлага өгсөн. Би нийтийн хэв журам зөрчлөө, хүний биед халдлаа, хүчирхийлэл үйлдлээ гэдгээ ойлгосон учраас цэцэрлэгийн захиргааны урд талд зогсож байхдаа гэмт хэрэг үйлдлээ гэж мэдээлэл цагдаад өгсөн. Ингэж байх хооронд охин маань өмдөндөө шээгээд, би гэр лүү очиж эм уух шаардлага гарсан. Гэтэл цагдаагаас залгаад та хаана байна, дуудлага өгсөн хүн мөн үү гэхээр нь мөн гэсэн. Уучлаарай би гараад ирсэн байна, нөгөө хүн маань цэцэрлэг дээр байж байгаа гэсэн. Гэтэл цагдаа аан за гээд утсаа тавьсан. Би очих байх гэж бодсон, он сар өдрөөрөө баталж чадна. 2, 3 цагийн дараа би тайвширч чадахгүй байсан. Үдээс хойш оройхон цэцэрлэгийн захирал над руу яриад хүрээд ирээч уулзах хэрэгтэй байна гэсэн. харьцангуй гайгүй болоод сууж байсан. Бид хоёр тэврэлдээд, уйлалдаад, үнсэлцээд нэмж уучлал гуйсан. Эгчийнх нь буруу байлаа, яагаад хоёулаа ийм зүйл болчихов гэж хэлээд уучлал гуйсан. Би эдний дэлгүүрийн үйлчлүүлэгч. Миний хүүхэд таны хүүхдийг зодчихлоо, та намайг зодчихлоо ойлголцлоо гээд салсан. 2 цагийн дараа гэмтлийн эмнэлэг рүү явж байна, чамайг цагдаад өгчихлөө шүү гэж дахин ярихад нь за ойлголоо. Цэцэрлэгийн багш нар энэ дунд намайг гуйгаад байсан. Та той очоод уулзаад учрыг нь олоод, цагдаа сэргийлэхэд өгсөн өргөдлийг нь очоод авхуулаад өгөөч гуйж байсан. Миний буруу, би хүн зодсон гээд той гэмтлийн эмнэлэг дээр очоод буцаж ирээд цэцэрлэгт уулзсан. Тэгэхэд хадам аав, ээж, дүү нар нь ирсэн бүтэн 2 цаг гаран намайг хараасан. Тухайн үед 180 гаруй мянган төгрөгийн зардал одоогоор гарсан байна. Гэмтлийн эмнэлгийн MRI муу байдаг юм байна. Маргааш нөгөөдрөөс бид нар дахиж MRI -д үзүүлнэ. 500.000 төгрөг өг гэхэд нь эгч нь нэг дэх өдөр гэхэд би бүрдүүлээд өгье гэсэн. од уучлаарай гэдэг өргөдөл, цэцэрлэг дээр зодоон гарсан гэдгийг нууна гэсэн батламж, 1 дэх өдрийн өглөө 500.000 төгрөгийг өгье гэсэн бичиг хийгээд од өгсөн. мөнгөө нэг дэх өдөр өгөөрэй гээд намайг дагуулаад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод гомдолтой гэсэн өргөдлөө авсан. Тэгээд би нэг дэх өдөр мөнгөө өгөх юм байна гэсэн бодолтой байж байтал хагас сайн өдрийн орой эгч нь гэх эмэгтэй утасдаад “чи миний дүүг зодсон байна, бид нар чамайг дахиж цагдаад өглөө” гэсэн. Тэгээд үүнээс цааш асуудал цагдаа хуулийн байгууллагаар яваад шалгагдаж байгаа тул нэмж хэлэх зүйл алга байна. Миний хайртай охиноос гадна энэ хоёр хүүхэд тэр цэцэрлэгийн бүх хүүхдийг зоддог. Хүүхдүүд нь том, жижиг, хэлд орсон ороогүй гээд холилдоод байдаг тул хэлд орсон хүүхдүүд нь “иас, аас айж байна ий” гээд цэцэрлэгтээ явдаггүй байсан байгаа. Энэ хүн эгч дүү, хадам аав, ээжтэйгээ нийлээд намайг харааж, 2 цаг гаран загнуулаад уучлал гуйгаад өргөдөл бичсэн. Тэр үед багш нь сануулга өгч байсан байгаа. Тэр үед нь анхаарахгүй яасан юм бэ? Хүн цохисон нь миний буруу, үнэхээр миний алдаа. Би гэмшиж байгаа, цаг тутамд ын биеийг асууж, мессеж бичсэн бүх зүйл байгаа. Миний охины буруу, би охиноо дагуулаад өнөөдөр ийм газар ингээд зогсож байгаадаа харамсаж байна. Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж байгаадаа гэмшиж байна. Би энэ хүний биед учирсан хохирлыг төлье гэсэн бодолтой байна. Орлого олоогүй гэж надаас нэхэмжилж байгаа 4.000.000 гаруй төгрөгийн хохирлыг одоогоор би төлөх хүсэлгүй байна. Монгол Улсын шүүх шинжлэн судалж үзээд үүнийг би та төлөх шаардлагатай гэж тогтоох юм бол би үүнийг төлөхөө илэрхийлж байна. Өнөөдөр биш шүүх танхимыг хүндэлнэ.   хохирогчийн дүрд тоглоод тэр олон төмс, манжин бичээд суухдаа юунаас болж гээд нэг удаа та яагаад бодсонгүй вэ? Юунаас болж өргөдөл гомдол бичилцээд явж байгаа вэ гэж та бодсон уу. Энэ бол ёс зүйн хариуцлага. Би хуулийн хариуцлагаа хүлээгээд явахад хэзээд бэлэн байгаа. Тэр хоёрхон настай хүүхэд найзыг бүлэглэж зодож гэмтээхийг хаанаас юунаас сурсан бэ? Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. 20 настай хүүхэд бол гаднаас сурчээ гэж эгч нь хэлнэ. Хоёрхон настай халуун мөөмнөөсөө гараагүй хүүхдүүдэд тийм байдал үүсгээд ангийн 23 хүүхдэд удаа дараа хохирол учруулсан, бичлэг надад байгаа. Энийг би өөр газар ярихаа мэдэж байгаа. Хохирогч гээд байгаа энэ эмэгтэйд би 500.000 төгрөг төлье гэсэн. Би цэцэрлэгт гомдолтой байгаа, цэцэрлэгийнхэн намайг шөнөжин гуйгаад гэмтлийн эмнэлгээс буцаад явж байна  гэхэд нь сансрын колонк дээр бууж уулзсан. Цэцэрлэгийнхэн уулзаад 500.000 төгрөг өгье, та очиж өргөдлөө авчих гээд цэцэрлэг,   хоёр хоорондоо ярьж байгаад хийлгүүлсэн. Энэ бичгийг надад эх хувиар авч өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Эрүүл мэндэд нь хохирол учруулж, гар хүрсэндээ харамсаж байна. Өмнө нь ч уучлал гуйсан, одоо уучлал гуйж байна. Үлдсэн насандаа дахин ийм асуудал гаргахгүй гэж хичээж амьдарч явна. Та өөрөө хэн нэгэн хүнээр ийм асуудал гаргуулах вий гэж гэр бүлийн чинь хүний хажууд, хуулийн хүмүүсийн хажууд хэлж байна. Өөр хэлэх зүйлгүй, би шүүхийн шийдвэрийг 100 хувь хүлээн зөвшөөрнө” гэв.

 

Шүүгдэгч  Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухайн өдөр юу болсон бэ гэхээр би он сарыг нь сайн санахгүй байна. Ээж маань өглөө болгоно охиныг минь цэцэрлэгт хүргэж өгдөг. Орой би ажлаа тараад очиж авдаг. Тухайн өдөр би гэртээ ажилгүй байсан тул гэрээ цэвэрлээд байж байсан. Гэтэл ээж над руу залгаад охиныг маажсан байна ээж нь очиж авчхаад  ирье, миний охин гарч ирээд яах юм бэ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ээж залгаад охин өмдөндөө шээсэн байна миний охин хуурай солих хувцас байвал аваад гараад ирээч гэсэн. Манай гэр ээжийн ажил руу харсан байдаг тул охин, ээж хоёрыг Үүрийн гол дэлгүүр лүү явж байхыг хараад гараад уулзсан. Охин өмдөндөө шээгээд уйлсан, нүднийх нь энд маш тод сорвитой, цус нь гарсан, толгойных нь хэсэгт шалбархайнууд байсан. Ганц удаа хүүхэд маажихад яаж ийм болох юм бэ, очиж хоёулаа бичлэгийг үзье гээд охиныг ээжийг дагуулаад т очсон. Охин уйлаад байсан тул ээж миний охин захиралтай нь уулзаад бичлэгийг нь шүүчих, ээж нь охиноо аргалаад байж байя гээд хашааны гадаа үлдсэн. Тухайн үед би захиралтай нь орж уулзаад “би Бадмаарагийн ээж байна, охины нүүрийг маажчихсан байна. бичлэгийг шүүгээд үзэж болох уу” гэсэн санал тавиад бичлэгийг шүүсэн. Захирал нь бүх өдрийг шүүх боломжгүй хоёулаа ээж рүү чинь залгасан хугацаанаас өмнөх бичлэгийг шүүгээд үзье гээд захиралтай нь хамт бичлэгийг шүүж харсан. Яг тэр мөчийг үзсэн, бөгөөд давхар гар утсан дээрээ бичиж авч байсан. Тэр үед охиныг минь түлхэж унагааж байсан, тэр бичлэгийг үзэхэд хүнд байсан. Уйлаад зогсоогоод дахин үргэлжлүүлж үзээд хуулж бичиж авсан. Бичлэгийг үзчихээд гүйж гараад охиноо тэврээд уйлсан. Ээж буцаад зөрөөд орсон бөгөөд эгч гаднаас орж ирсэн. Уучлаарай миний дүү гэж хэлээд орсон. Би охиноо тэврээд эгчийн араас ороод хүчтэй сэтгэл хөдлөлтэй байх үедээ хаалганаас түлхсэн. Тэгэхэд хаалга онгойж таараад ээж гарч ирээд эгчийн биед нь халдсан. Тухайн үед би охиноо тэвэрсэн байсан тул үймээнээс хол байх гээд хаалганы дэргэд зогсож байсан. Ээж эгчийг цохиж байх явцад миний охиныг хажуугаас нь өшиглөж байгаа дүр зураг харагдаад яг тэрэнтэй адилхан очоод би эгчийг өшиглөсөн. Өшиглөсөндөө би харамсаж байгаа. Талийгаачийн биед халдах ёсгүй байсан. Тэр үед би үнэхээр биеэ барих ямар ч боломжгүй, уйлсан хүнд байдалтай байсан.  эгч хүртэл мэдэж байсан. Тэр өдрийн маргааш нь Бямбасайхан захиралтай дахиж уулзаад миний охиныг өмнө нь зодож байсан байна уу гэд бичлэгийг хайж үзсэн. Тэгэхэд тухайн бичлэг болсноос 8 минутын өмнө хөтөлж аваачаад зодсон байсан. Тухайн 20 минутад миний охиныг хоёр удаа зодсон. Би хүүхдийн сэтгэл судлаач бөгөөд байгууллагад 3 жил гаруй хугацаагаар ажилласан. Эрсдэлт бүлгийн хүүхдүүд, бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжих, тэдэнд туслах чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллагад ажиллаж байсан. Хүүхдийн сэтгэл судлаачаар одоо хүртэл ажилладаг. Бага насны хүүхдүүд ямар үйлдэл гаргах, ямар үйлдэл болохгүй вэ гэдгийг хамгийн сайн мэднэ. Охиноо найзынхаа биед халдахгүй, бусдын хил хязгаарыг хүндлэх, нэгнээ хайрлах тал дээр зааж өсгөсөндөө тухайн үед маш их харамссан. Миний охин хүн зодож үзээгүй хүүхэд. Бичлэгийг үзэхэд өмдөндөө шээгээд уйлаад зогсож байхад дахиж хөтөлж аваачаад зодож байсныг үзэхээр маш хэцүү байдаг. Би дахиж бичлэгийг үзээгүй. Цагдаа дээр очоод үзээгүй. Тухайн үед эгчийн биед халдаж, өшиглөсөндөө уучлал гуйж байна. Би хүний эрхэд халдах ёсгүй байсан. Маш сайн ойлгож байгаа. эгчийн биед халдсантай холбоотой гарсан зардлуудыг нөхөн төлөхөө амлаж байна. Ээж сая хэллээ. Ах бид хоёр айлаас хоёулаа. Манай гэр бүлд байдаг хамгийн бага ганц хүүхэд миний охин. Манай гэр бүл охиныг алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн. Би цэцэрлэгт сурах эрхийг нь хангаж сургасан. Ийм зүйл болсонд надад их хэцүү байгаа. Танд яриад зогсож байхад сэтгэл санаа маш хүнд байна. Би мөн Бямбасайхан захиралд бичлэгийг хадгалж өгөөч ээ гэсэн өргөдөл бичиж өгсөн. Сүүлийн 4 өдрийн бичлэгээр миний охиныг 6 удаа зодсон бичлэг бичээтэй байгаа. Би өргөдөл бичиж өгсөн учраас цэцэрлэгт байгаа гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг хүндэлнэ. Өөрийнхөө гэм буруутайг маш сайн ойлгож байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч  Ц.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 ******* 04 дүгээр -ний өдрийн өглөө цэцэрлэгээс захирал багш намайг дуудсан. Би их цочирдсон байгаа. Энэ хоёр хүн намайг өнөөдөр хүүхдээрээ далимдуулаад мөнгө салгах гээд байгаа юм шиг зүйл ярьж байна. Надад тийм сэтгэл огт байхгүй. Өдийг хүртэл би чив чимээгүй, энэ хоёр хүнийг харлаа. Хүүхдийнхээ гаргасан үйлдэлд чин сэтгэлээсээ энэ хоёр хүнээс уучлал гуйсан. Хэлд ороогүй хүүхэд тул “ядаж уучлал гуйж чадахгүй гээд охиноороо ******* эгчийн зээг үнсүүлээд уучлал гуйлгая, намайг уучлаарай, яагаад ийм зүйл болчихов оо” гэж хэлсэн. Урьд өмнө манай хүүхэд өөр хүүхэд зодож байна гэсэн талаар хэн ч ямар ч багш ярьж байгаагүй. Анх удаа над руу цэцэрлэгээс тэгж ярьсан. Тэр даруй би дэлгүүр дээрээ ойрхон байсан тул гүйж ирээд ******* эгчээс уучлал гуйгаад “за дүү нь тосыг нь аваад өгье, яасан юу болсон бэ” гэсэн. Зүүн талынх нь хацрынх нь доод талд улаан зураас болчихсон байсан. Өөр сорви тухайн үед харагдаагүй, зургийг нь дараад авчихсан байгаа. “За ямар ч байсан сорвины тос олоод ирье” гээд гүйгээд гарахад “чиний тэр тос чинь надад огт хэрэг байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би ямар ч байсан олж ирнэ гээд Монос руу явсан. Моносын тэнд тос хайгаад гүйж байхад цэцэрлэгийн эрхлэгч дахиж над руу яриад “танай дүүгийн чинь хүүхэд хамтдаа зодсон байна. Та хоёр яг одоо ирэх шаардлагатай байна, бичлэгийг үзүүлсэн чинь энэ хоёр хүн эцэг, эхийг нь дууд гээд байна” гэсэн. Би дүүгээ утасдаж дуудаад манай дүү машинаа байрлуулах гэж зогсоол дээр үлдсэн. Би түрүүлээд цэцэрлэг рүү гүйж орсон. Би ******* эгчийг маш их хүндэлдэг. Манайхаар байнга орж гардаг, “ямар гоё эгч вэ, ингэж гоё хөгшрөх юм” гэж бодож, ярьдаг. Тийм их үлгэр дуурайлал авдаг эгчээсээ би их муухай зүйл авсан. Тэгээд би түрүүлээд цэцэрлэгийн хашаагаар ороход ******* охиноо тэврээд цэцэрлэгийн хойд буланд сууж байсан. Тэгэхэд нь “яанаа миний дүү уучлаарай, муухай зүйл болчихжээ” гэж хэлээд хаалгаар ороход хойноос шууд түлхээд ******* эгч гарч ирээд намайг үгийн зөрүүгүй цохисон. “Яая чих” гээд орилсон. Миний чих манараад орчныг сонсоогүй, юу болж байгааг мэдээгүй. Нэг  харахад анги руу гүйж орж байгаа харагдсан. Миний хүүхдийг зодох гэж байгаа юм байна гэж бодоод хүүхэд зодлоо гэтэл хойноос нь захирал багш гүйж байгаа харагдсан. Би яг унах гээд нүд харанхуйлаад сандал харагдаад сандал дээр сууя гэж бодоод суухын завдалгүй, эргэж гарч ирээд намайг яаж цохисныг мэдэхгүй, цохисон. Нэг мэдэхэд үсэдсэн. Үсдэж байхад ******* хажуугаас охиноо тэвэрчихсэн өшиглөж байсан.  Цохиж байх үед ухаан балартаад нэг сэрэхэд цэцэрлэгийн сандал дээр хэвтэж байсан. Хоёр хөл мэдээгүй, гишгэж чадахгүй байсан. Багш нар яасан, юу болсон бэ болоод тойроод зогсож байсан. Би нэлээд удаан хэвтсэн. Над дээр 2, 3 удаа түргэн ирсэн гэсэн. Өвчин намдаах тариа, булчин суллах тариа хийсэн гэсэн. Сүүлийн эрэгтэй эмч ирэхэд би сэргээд гайгүй болоод юм асуухад нь хариулж байсан. Тэгээд намайг сэргээд гайгүй болж байхад цэцэрлэгийн эрхлэгч “нөгөө эгчтэй та уулзаад үзэх үү, цагдаа дуудсан уу” гэхэд нь манай дүү “цагдаа дуудаагүй” гэж байсан. Цэцэрлэгийн эрхлэгч хэлэхдээ “манай цэцэрлэгийн 100 жил болох гэж байна. Энэ хэргийг цааш нь явуулахгүйгээр та бүхэн энүүхэндээ зохицуулчхаач ээ” гэж хэлж байсан. Би хоёр хүнээр түшүүлж босож бие зассан. Сарын тэмдэг дөнгөж ирж байсан тул доошоо цус нэлээд гарсан байсан. Тэр үед цэцэрлэгийг бодоод нөгөө хүнтэй уулзаад үзье гэж хэлсэн. Цэцэрлэгийн эрхлэгч ******* эгчийг дуудахаас өмнө надад хэлэхдээ өөрийгөө “тэр ангид тогоочтойгоо томилсон. багш, туслах багш хоёрыг буяны ажлыг зохион байгуулах ажилд томилсон, томилолт нь энэ байна” гэж харуулж байсан. Тэр үед цэцэрлэгийн эрхлэгч ангид байгаагүй, анги эзгүй байх үед тэр үйлдэл гарсан байсан. Тэгээд цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд ороод бичлэг үзсэн. Үзээд дахин хямарсан, хүн харахад бас эвгүй. Миний хүүхэд айлын хүүхдэд зодуулсан бол ийм харгис балмад үйлдлийг би хэзээ ч хийхгүй. Яагаад гэвэл   өдий насны хүмүүс юмыг бодох, тухайн үед ямар үйлдэл гаргах вэ гэдгийг бодох чадвартай байх хэрэгтэй. Тухайн үед би бичлэгийг үзээд миний хүүхэд, хоёулаа нийлж байгаад айлын хүүхдийг зодсон байхыг хараад би хүүхдээ өмөөрөөгүй. ******* эгчтэй уулзаж яриад үзье гэсэн. Миний дүү ******* эгчтэй захирлын өрөөнд ярилцаж байхад “өөдөөс нь чиний тэр авгай хоёр хүүхдийнхээ нүглийг үүрээд надад зодуулаад хэвтсэн, дараагийн удаа чи зодуулна шүү” гэж хэлж заналхийлсэн. Манай дүү ярихдаа “эгч сэргэчихлээ уулзаж ярилцъя” гэж л ярьсан болохоос биш хэрэлдэж маргалдаж яриагүй. Энэ хүн ямар ч ухамсаргүй юм байна, ойлгохгүй юм байна, цагдаад өгье гэхэд цэцэрлэгийн эрхлэгч дахиж надаас гуйсан. Та хоёр “битгий цагдаад хэлээч битгий ингээч” гэсэн. Би эмнэлэгт ямар ч байсан үзүүлэх шаардлагатай юм байна, толгой маш их өвдөж байна, би толгойгоо дийлэхгүй байна гэж хэлээд гэр лүүгээ очиход манай хадам аав над руу залгасан. “Та нар юу болоод хүнтэй зөвшилцөөд гараад ирж байгаа юм бэ? Хүний эрүүл мэнд чухал, чи хүнд ингэж зодуулчхаад уучлаад явуулж болж байгаа юм уу? Ингэж харгис балмад үйлдэл гаргасны төлөө хүнийг уучлах гэж байгаа юм уу?” гэж байсан. Хадам аав намайг шууд дуудаад миний машиныг бариад бид шууд гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод томограф, MRI хийлгэсэн. Хүнд зодуулсан болохоор цагдаа дээр заавал бүртгүүлж байж үзүүлэх ёстой гээд цагдаа дээр бүртгэсэн. Тэндээс Налайхын цагдаа руу ярьсан байсан. “Гэмт хэргийн чанартай ийм зүйл болоод байхад яагаад очдоггүй юм бэ” гэж хэлсэн байсан. Бид нар тухайн үед огт дуудлага өгөөгүй, цэцэрлэгийнхэн гуйж байсан. Налайхын цагдаа нар манайд ямар ч дуудлага ирээгүй гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр цагдаа дээр бүртгүүлээд хэрэг үүссэн. Шууд шүүх эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч хамаг юм хаачихсан байсан. Гэмтлээс 7, 8 цагийн үед гараад явж байхад цэцэрлэгийн эрхлэгч над руу яриад “хаана байна, үзүүлсэн үү, бие нь яаж байна гэж” байсан. Би үзүүлээд явж байна, толгой хавантай, доргилттой, толгойгоо дийлэхгүй явж байна” гэсэн. Цэцэрлэгийн эрхлэгч уулзмаар байна гэхээр нь бид хэд Баянзүрхийн товчооноос наашаа гараад Сансар дэлгүүр дээр уулзсан. Тэр эгч өөрөө тохиролцъё гээд байна гэсэн. Тэнд 500.000 төгрөг ярьж тохирсон асуудал огт байхгүй. Прокурорын зогсоол дээр ирээд бид хэд бүгд зогсож уулзсан. Хадам аав, ээж хоёр цуг бөөндөө явж байсан. Цагдаа дээр орохоос өмнө ******* эгчтэй уулзчихаа тэгээд уулзаад дахин ярилцаад үз гэсэн. Би хүний мууг үзэхгүй, хүүхдийг нь зодчихоод байхад миний эрүүл мэнд яах вэ, шүүх цагдаагаар явахад эмээ, ээж хоёрынх нь нэр төрд нь муугаар нөлөөлнө гэж бодсон. Манайхан болохоор үг дуугүй, чи цэцэрлэгийн эрхлэгчийнхээ үгийг битгий тоо, өгдөг газар нь өг, өөрөө ийм байдалтай явж байж яагаад чи хүнийг өмгөөлж хамгаалаад байгаа юм гээд хориод байхад нь уулзаад үзье гээд тэр хүнтэй би уулзсан. Цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд нь бид хэд уулзсан. Манай хадам аав, ээж хоёр, манай дүү би, ******* эгч, цэцэрлэгийн эрхлэгч, бас хоёр гурван багш хөндлөнгөөс орж ирж суусан. Бид хэд ярилцсан. Манай хадам аавын зүгээс “би охиноо ийм болгочхоод энэ хэргийг нууж хаахгүй” гэсэн. Надад эцсийн шийдвэр буюу “энэ хоёр хүнийг өмгөөлөх үү, эсхүл цагдаад өгөх үү” гэдэг шийдвэрийг гаргахаар болсон. Би бодож байгаад өөрийнхөө эрүүл мэндийг хохироогоод үлдье. Хүүхдийг нь зодсон гэдэг талаасаа энэ хоёр хүнийг би уучилсан. Цэцэрлэгийн эрхлэгч өнөөдрийг хүртэл таны гаргасан зардлыг ******* эгч, бид хоёр төлөөд дуусгая гэж хэлсэн. Өөрсдөө 500.000 төгрөгийг төлж барагдуулъя гэж өөрөө амаараа хэлсэн. Тухайн үед би 120.000 төгрөгөөр томограф хийлгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 120.000 төгрөг гарлаа гэж хэлсэн болохоос биш танаас 500.000 төгрөг авна гэж гарын үсэг зуруулсан асуудал бол байхгүй. Цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал гарвал эгч нь 500.000 төгрөгийг өгье гэж амаараа хэлсэн. Энийг баталгаажуулаад цаасан дээр бичиг хийлгүүлж авъя гээд бичиг хийлгүүлж авсан. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар бүгд мэдэж байгаа. Тэр орой нь цагдаа дээр очоод өгсөн гомдол саналаа буцааж авсан. Маргааш орой нь билүү, хагас сайны орой нь манай хадам эгч манайд ирсэн. Манай нөхөр хөдөө мал дээрээ байсан. Би гурван хүүхэдтэйгээ дөрвүүлээ байж байсан. Би дэлгүүрээ ажиллуулж чадаагүй, үнэхээр би толгойгоо дийлэхгүй байсан. Аймар царайтай байсан. Эгч ирээд эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд нь эм уугаад зүгээр болно гэж хэлсэн. Ийм байж болохгүй, энэ хүн рүү чинь эгч нь яръя гээд оройны 09 цаг өнгөрч байхад ******* эгч рүү залгасан. “Таны зодсон хүн чинь толгойгоо дийлэхгүй ийм царайтай байж байна” гэхэд “би унтаж амрах гэж байна, өөр ярих зүйлгүй бол” гээд утсаа салгасан. Тэгээд манай эгч “ийм хүний ингэж өөгшүүлж болохгүй, хийсэн буруугаа хүлээж чадахгүй байгаа энэ хүнийг уучилж болохгүй, юу яриад байгаа юм бэ” гэсэн. Би дахиад л өөрийгөө буруутгаад өнгөрсөн. Маргааш нь, нөгөөдөр нь би нойл орох гэж явж байгаад унасан. Түргэн дуудахад түргэн өөрсдөө авчир гээд аваачсан. Шөнө 3 удаа татаад, сэтгэл санааны хувьд маш их шооконд орсон. Ийм үйлдэл гаргана гэж бодоогүй хүнээсээ ийм үйлдэл харсан. Дараа нь охин нь сэтгэл судлаач гэдгийг нь сонсоод үнэхээр их харамссан. Ямар хүнд бакалаврын зэрэг олгодог юм бэ? Сэтгэл зүйч гэдэг ийм асуудлыг давж туулаад эсрэгээр нь бид нарт зөвлөгөө өгөөд, та нар ингэж үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой гэж зөвлөж байхын оронд эсрэгээрээ намайг даапаалж байсанд нь үнэхээр харамсалтай байгаа. Маргааш нь манай дүү гомдол өгсөн. Энэ хэрэг үүсэж, би эмнэлэгт яаралтайгаар шууд хэвтсэн. Би гэртээ байх хугацаандаа хоёр хоног хоол идээгүй, эмнэлэгт 3 хоног хоол идээгүй, глюкозоор хооллож байсан. Үнэхээр сэтгэл цочрол аймар байсан. Одоо ч би их юм мартаж санаад, юмнаас их айдаг болсон. Би хэнд ч юунд ч цохиулж толгойдоо хүргүүлж үзээгүй. Үнэхээр сайхан хүндэлж явж байсан эгчээрээ гар хүргүүлнэ гэдэг үнэхээр харамсалтай байсан. Хоёр хүүхдийнхээ үйлдэлд их уучлал гуйсан. Гэхдээ тэр жаахан хүүхдүүд хүүхэд зодсон гэдгээ мэдэхгүй, мэдрэхгүй явж байгаа. Одоо хүртэл байнгын захиж хэлээд, дахиж очоод хүүхэд зодчих вий гэсэн захиастай байгаа. 04 сард болсон зүйл одоо хүртэл ийм байдалтай явж байгаа. Би энэ хүнтэй юу ч яриагүй. Энэ хүн над руу ч яриагүй. Зохих журмын дагуу л явж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс шинжээчийн 222 дугаартай дүгнэлт /хх-59-60/, ял шалгах хуудас /хх-102-103/, шүүгдэгч Б.*******ийн ажлын тодорхойлолт /хх-105/, шүүгдэгч Т.*******гийн ажлын тодорхойлолт /хх-106/,  хохирогч Ц.ын мэдүүлэг /хх-24/, хохирогч Ц.ын дахин өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч Н.ы мэдүүлэг /хх-31/, гэрч Д.гийн мэдүүлэг /хх-37/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-39/, яллагдагчаар өгсөн Т.*******гийн мэдүүлэг /хх-73-74/, яллагдагчаар өгсөн Б.*******ийн мэдүүлэг /хх-84-85/, ял шалгах хуудас /хх-102-103/, хохирол, төлбөрийн баримтууд /хх-89-90/, эд мөрийн баримтаар хураан авсан Нийслэлийн ийн 5 хэсэг бүхий хяналтын камерын дүрс, бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь 2022 ******* 04 дүгээр -ны өдрийн өглөө 10 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хоро******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ийн үүдний хэсэгт “Охиныг нь хүүхэд зодсон” гэх шалтгаанаар хохирогч Ц.*******гийн биед халдан зодож түүний биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан болон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзсэн. Иймд шүүгдэгч Т.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос хохирол төлбөрт нийт 6.730.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс бензиний 20.000 төгрөг болон олох ёстой байсан орлого гэж өөрийнх нь нэхэмжилсэн 4.485.185 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзээд, эрүүл мэндийн үзлэг болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалтай холбоотойгоор 1.546.000 төгрөгийг шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөртэй гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.*******, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь бүлэглэн 2022 ******* 04 дүгээр -ны өдрийн өглөө 10 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хоро******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ийн үүдний хэсэгт “Охиныг нь хүүхэд зодсон” гэх шалтгаанаар хохирогч Ц.*******гийн биед халдан зодож түүний биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.*******гийн өгсөн: “...Үүдэнд Ц.******* доошоо тонгойгоод сууж байхаар нь би гарч ирээд үснээс нь зулгаасан тэгэх үед Б.******* миний хажуу талаар хүүхдээ тэврээд уйлаад Ц.*******г өшиглөж байсан би хаашаа нь яаж өшиглөсөн талаас хараагүй тэгээд тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан тэгэхээр нь би гараад гэрлүүгээ явсан. Тэгээд 16 цагийн үед над руу цэцэрлэгээс залгаад та xvpээд ир Ц.*******гийн бие нь гайгүй болчихсон байна хэдүүлээ уулзаад асуудлаа шийдмээр байна гэж хэлэхээр нь би цэцэрлэг дээр очих үед Ц.Мөнх-Одонтой уулзаад би уучлалт гуйгаад хүүхдээс болоод ийм асуудал болчихлоо уучлаарай гэж хэлээд би явсан. Удалгүй 20 цагийн үед Ц.******* гэмтэлт очиж үзүүлнэ гэж байна та хүрээд ирээч хамт яваад гэмтэл дээр очиж үзүүлье гэж хэлсэн тэгээд бид нар хамт гэмтлийн эмнэлэг рүү очих үед буцаад Налайх руу явчихсан байхаар нь Налайхад цэцэрлэг дээр очоод 500.000 төгрөг өгөхөөр тохиролцоод салсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 73 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******ийн өгсөн: “...Манай ээж болох Т.******* захирлын өрөөнөөс гарч ирж таараад Ц.******* эгчийн нүүр хэсэг рүү 2 удаа алгадаад авсан тэгээд цаашаа цэцэрлэгийн бүлэг рүү орчихсон тэгсэн Ц.******* эгч сандал дээр сууж байх үед ээж буцаж гарч ирээд Ц.Мөнх-Одон эгчийн нүүр хэсэг рүү дахиад нэг удаа алгадсан тэгээд ээж уурлаад дахиж гүйж очоод Ц.******* эгчийг үсдээд доош нь дарсан тэгсэн цэцэрлэгчийн ажилчид салгах гээд бүгд шамбааралдаад байж байх үед очоод хөлний бүдүүн гуя хэсэг рүү нийт 4-5 удаа өшиглөсөн байх яг хэд өшиглөсөн талаар бол санахгүй байна. Тэгээд цэцэрлэгийн ажилчид салгаад Ц.Мөнх-Одон эгчийг цэцэрлэгийн хувцас солих өрөө рүү аваад явсан тэгээд бид хоёр цэцэрлэгээс гараад цэцэрлэгийн үүд хэсэгт зогсож байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 84 дүгээр тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******гийн өгсөн: “...Би уучлалт гуйгаад цэцэрлэг рүү орох гэтэл Б.******* миний нуруу хэсэг рүү түлхсэн тэгээд би яваад ортол Б.*******ийн ээж болох Т.******* өөдөөс гарч миний зүүн чих хэсэг рүү нэг удаа цохисон тэгээд яаж байгаа юм бэ гэж хэлсэн дахиад миний баруун чих хэсэг рүү нэг удаа цохисон тэгээд Т.******* эмэгтэй цэцэрлэгийн хүүхдийн анги руу яваад орсон тэгэхээр нь би анги ороод хүүхэд зодчихгүй байгаа гэж бодоод босоод иртэл өөдөөс гарч ирээд нүүр лүү дахиад цохисон тэгэхээр нь би ард байсан сандал дээр суусан миний хамар хэсгээс цус гараад сууж байтал Т.******* миний үснээс зулгаасан тэгсэн хажуу талаас намайг Б.******* өшиглөөд байсан би хаашаа яаж өшиглөсөн талаар мэдэхгүй байна /Дараа нь камерийн бичлэг үзэх үед миний толгой хэсэгт өшиглөсөн байсан/ тэгээд би ухаан алдчихсан нэг сэрэх үед эмч ирчихсэн, зодсон Т.*******, Б.******* нар гараад явчихсан байсан. Тэгэхээр цагдаад хэлэх гэсэн чинь захирал багш нөгөө хүмүүс чинь уулзаад ярилцъя гэж байна гээд тэгээд уулзах үед надаас уучлалт гуйгаад байсан тэгээд тэрнээс хойш над руу дахиж холбогдоогүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24  дүгээр тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ы өгсөн: “...2022 ******* 04 дүгээр -ны өөр 5 дахь өдөр байсан тухайн өдөр би жижүүр багшаар ажиллаж байсан. Жижүүр багш нь тэр өдрийн үйл ажиллагааг хариуцах үүрэгтэй байдаг. Тийм учраас би тухайн өдөр өөрийн хариуцсан бүлэгтэй ажиллаагүй манай туслах багш Д., гал того******* туслах М. нар байсан... ******* хүрч ирээд хүүхдээс нь уучлалт гуйгаад эмээд нь сорвины тос аваад өгье гэж хэлсэн чинь Т.******* эгч би чиний тосоор яадаг юм гэж хэлээд гараад явчихсан... би ангидаа хүүхдүүдээ хараад сууж байх үед Т.******* гэнэт хүүхдийн анги руу гүйж орж ирээд Ч.ийн нуруу хэсэгт нь 1 удаа цохисон тэгээд нөгөө хүүхэд нь хаана байна гэж хэлээд нөгөө хүүхдийг хайгаад байсан тэгсэн гаднаас дарга орж ирээд түлхээд үүд хэсэг рүү гаргасан тэгсэн Ц.******* үүдний сандал дээр уйлчихсан сууж байсан. Тэгсэн Т.******* Ц.гийн нүүр хэсэг рүү 1-2 удаа алагдсан тэгэхээр нь захирал бид хоёр салгаад байж байтал Т.******* шууд Ц.гийн үс хэсгээс зулгаагаад авсан тэгэхээр нь дундуур нь ороод үсийг нь салгах гээд дийлэхгүй байсан тэгсэн Б.******* өшиглөөд байх шиг байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31 дүгээр тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.ын өгсөн: “...2022 ******* 04 дүгээр -ний өдөр би ажил дээрээ 07:30
минутад очсон, Тэгэх үед манай эрхлэгч холимог бүлгийн багш нь жижүүр багш юм
байна чи холимог бүлэгт туслаж ажиллаарай гэж хэлсэн тэгээд би холимог бүлэгт
туслах багштай нь хамт хүүхэд хүлээн авч хувцсыг нь тайлж өгөөд тэгээд би сандал
аваад хүүхдүүдийн байр байран дээр байрлуулж өгч байх үед газар нэг хүүхэд унчихсан уйлчихсан байсан. Тэгээд би тухайн хүүхдийн очоод босгоод ирэх үед хажууд нь байсан хүүхэд гүйгээд ширээн доошоо орсон би тухайн үед юу болсон талаар мэдээгүй дараа нь нөгөө хүүхдээ сандал дээр нь суулгасан чинь хацар нүд хэсэгт нь улаагаад маажулчихсан юм шиг харагдаж байсан тэгэхээр нь би туслах багш т энэ хүүхдийн нүүр нь улаачихсан майжуулчихсан юм шиг байна гэж хэлсэн тэгээд би шууд хүүхдийн өглөөний цай билдэх гээд гал тогоо хэсэг рүү орсон тэгээд юу болсон талаар бол мэдэхгүй дараа нь цэцэрлэг дээр эцэг эхүүд нь маргалдаж зодолсон талаар ярьж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33 дугаар тал/

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: Тухайн үед намайг гарч ирэх үед хүмүүс салгаад шамбааралдчихсан байсан тэгэх үед тухайн эмэгтэй хүрч ирж өшиглөсөн хүмүүсийн цаагуур орчихсон байсан болохоор би яаг хаашаа өшиглөсөн талаар бол хараагүй, сүүлд тухайн эмэгтэйг бүлгийн үүдний өрөөнд оруулах үед хамар нь цус болсон болохоор нь би хүүхэд тэвэрсэн эмэгтэйг өшиглөсөн гэж бодож байсан. Би тухайн үед үстчихсэн эмэгтэйг өшиглөхийг бол хараагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37 дугаар тал/

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.ын өгсөн: “2022 ******* 04 дүгээр -ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хоро******* нутаг дэвсгэрт байрлах т ажиллаж байгаад цэцэрлэгийн хүүхдийн ам зайлах ус авах гээ гал того******* өрөөнд байх байх үед нэг эмэгтэй хүн муухай орилоод уйлаад байсан тэгэхээр нь би гараад очих үед настай нэг эмэгтэй хүн ийн ээжийг үстээд доош нь дарчихсан тэгэх үед дарга болон цэцэрлэгийн багш нар салгах гээд зогсож байсан тэгсэн цаана хүүхэд тэвэрчихсэн нэг эмэгтэй алхаж хүрч ирээд тухайн үсдүүлээд доош даруулчихсан эмэгтэйг өшиглөсөн тэгэх үед Д. багш тухайн зодуулж байсан ийн ээжийг цэцэрлэгийн холимог ангийн үүд рүү дагуулаад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 39 дүгээр тал/

           8. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/221 дугаар: “Ч.ийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

/хх-ийн 49-50 дугаар тал/

9. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/222 дугаар: “Ц.*******гийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 59-60 дугаар тал/

 

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 102-103 дугаар тал/

 

11. Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-ийн 105-112 дугаар тал/

 

12. Шүүгдэгч Т.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 114-120 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь хохирогч Ц.*******г модоор цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/222 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Т.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******, Б.******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцс*******г хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мөнх-Одонгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос хохирол төлбөрт нийт 6.730.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс бензиний 20.000 төгрөг болон олох ёстой байсан орлого гэж өөрийнх нь нэхэмжилсэн 4.485.185 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул эрүүл мэндийн үзлэг болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалтай холбоотойгоор 1.500.546 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нар 1 цагийн завсарлага авч хохирогчид 1.500.546 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ц.******* цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь

энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ны *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, Б.******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч тус бүр 750.273 /долоон зуун тавин мянга хоёр зуун далан гурав/ төгрөг, нийт 1.500.546 /нэг сая таван зуун мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг төлсөн учир энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ