Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/780

 

 

 

 

 

  2022         10         05                                    2022/ШЦТ/780

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Э.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч М.Ариунцэцэг, /Баянзүрх дүүргийн хяналтын прокурор/

хохирогч А.Б,

хохирогч П.Б,

хохирогч Н.Б,

хохирогч Э.О,

хохирогч “Нэкст дистрибьюшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа нарыг оролцуулан эрүүгийн 2206000000558 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: А овогт Э.Г

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Э.Г нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор:

1. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан, хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар хохирогч Г.Г нь өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 4 ширхэг Ай фоне 13 про макс загварын гар утас захиалахаар урьдчилгаа болох 7.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

2. Өөрийгөө “Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 13 про макс оруулж ирнэ, захиалга авч байгаа” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Эээс гар утасны урьдчилгаа төлбөр болох 3.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

3. Өөрийгөө “Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 13 про макс 4,000,000 төгрөгөөр захиалга авч байна, дагалдуулаад айр про чихэвч дагалдуулж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Эаас гар утасны урьдчилгаа төлбөр болох 5,600,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

4. “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн С.Уаас гар утасны урьдчилгаа төлбөр болох 3,900,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

5. Өөрийгөө “бэлэгтэй Ай фоне 13 про макс гар утас, чихэвч зэргийг Америк улсаас оруулж ирж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Өэс гар утасны урьдчилгаа төлбөр болох 3.500.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

6. “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Боос гар утасны урьдчилгаа төлбөр болох 3,500,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

7. Фейсбүүк цахим орчинд “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан улмаар “гааль дээр гар утаснууд ирээд утсаа авч чадахгүй, мөнгө дутаад байна, мөнгө зээлээч” гэж иргэн Т.Бийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,700,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

8. Фейсбүүк цахим орчинд “Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 13 про макс загварын гар утасны захиалга авч байна” гэсэн хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М.Жгаас гар утасны урьдчилгаа төлбөр болох 3.500.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар,

9. Өөрийгөө “Америкийн нэгдсэн улсаас “Ай фоне 13 про макс гар утсыг 2.900.000 төгрөгөөр захиалга авч байна” гэж итгүүлэн, хохирогч Н.Бтай утсаар холбогдож, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Н.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 7.700.0000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр 4.800.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 34,500,000 төгрөгийг өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкин дах 450009685 тоот дансаар,

10. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Бт урьд хамт ажилладаг байсан харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ай фоне 13 промакс загварын гар утас худалдана хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч А.Бээс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гар утасны урьдчилгаа төлбөр 2,600,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2,800,000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр 5.400.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай дансаар,

11. Үнэгүй.мн зарын сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэн А.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч А.Б нь Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 12-18 тоотод байхдаа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 350.000 төгрөг буюу нийт түрээсийн төлбөр болох 700,000 төгрөгийг шилжүүлснийг 2 удаагийн үйлдлээр өөрийн Хас банкны 5003686363 тоот дансаар,

12. “АНУ-аас гар утас дагалдах хэрэгсэл оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Эаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1600 тоот гэртээ байхдаа, Хаан банкны 5753989589 тоот данснаас интернэт банк ашиглан шилжүүлсэн 150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар,

13. “Батзориг Э” гэх цахим хаягаас “Ай фоне 13 про макс зарна” гэсэн зар байршуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо, 14-437 тоот гэртээ байхдаа гар утасны урьдчилгаа төлбөр болох 1.800.000 төгрөгийг 5753989589 тоот дансаар,

14. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “ganbayrrr” гэх Инстаграмм хаягаар Ай фоне 13 про загварын гар утас Америкаас оруулж ирнэ гэж Ч.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гар утасны төлбөр 3.300.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 5920599680 дугаартай дансаар,

15. “Америкийн нэгдсэн улсаас гар утас оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж иргэн И.Цгээс гар утасны урьдчилгаа төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.600.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.700.000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр нийт 3.300.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар,

16. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билиг” их дэлгүүрийн орчимд байхдаа “Ай фоне 13 про макс маркийн гар утсыг Америк улсаас оруулж ирнэ гэсэн” хуурамч зарыг фейсбүүк олон нийтийн сүлжээнд байршуулах байдлаар цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Э.Оаас нийт 6 удаагийн үйлдлээр нийт 11.900.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар,

17. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “үнэгүй.мн” сайтад байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кореа Товн хотхонд байсан хохирогч П.Тыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөгийг өөрийн Хас банкин дахь 5003686363 дугаартай дансаар,

18. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, үнэгүй.мн сайтад “13 дугаар хороололд 1 өрөө байрыг 600,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж, 86041540 дугаарын утсаар байр түрээслэхээр холбогдсон Э.Нг урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй бол өөр хүнд түрээслэх гэж байгаа гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Э.Н нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Хүрд спорт зааланд байхдаа байрны түрээсийн урьдчилгаа болох 200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хас банкин дахь 5003686363 дугаартай дансаар,

19. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвийн 14-10 тоотод үйл ажиллагаа эрхэлдэг “зарж борлуулж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Сгаас 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Ай фоне 13 про макс загварын 3 ширхэг, Ай фоне 13 про загварын гар утас 2 ширхгийг борлуулаад мөнгийг өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлииг урвуулан ашиглаж ашиглаж залилан авч, 19.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн А.Мд Америк улсаас “Iphone 13” загварын гар утсыг захиалж авч өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар иргэн А.М нь өөрийн “Хаан” банкны 5111046444 дугаарын данснаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хугацаанд “Iphone 13 pro maks” загварын 2 ширхэг rap утасны төлбөр болох 6.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай дансаар,

21. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Америк улсаас гар утас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар хохирогч Э.Б нь өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны 74а байрны 21 тоотод байхдаа “Ай фоне 13 мини” загварын гар утас захиалахаар урьдчилгаа болох 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай дансаар,

22. Инстаграм цахим орчинд “Ай фоне 13 про макс” загварын гар утас Америкийн нэгдсэн улсаас захиалгаар найдвартай авч ирнэ” гэсэн зар байршуулсны дагуу иргэн П.Б нь “Ай фоне 13 про макс” загварын гар утас Америкийн нэгдсэн улсаас захиалуулан авахаар тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” худалдааны төвийн орчимд байхдаа Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5400567069 дугаарын данснаас Худалдаа хөгжлийн банкин дахь Э.Гын эзэмшлийн 450009685 дугаарын данс руу урьдчилгаа 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин сүлжээ дэлгүүр дотор явж байхдаа үлдэгдэл 1.950.000 төгрөг, нийт 3.950.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын дансаар,

23. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Ай фоне 13 про макс загварын гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан, хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч А.Таас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 9,799,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын дансаар,

24. цахим хэрэгсэл ашиглаж.фейсбүүк цахим орчинд “ гар утасны захиалга авна” гэх зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Э.Боос 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг нийт 2 удаагийн үйлдлээр 3.200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар,

25. Инстаграмм цахим орчинд “ Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 11 про макс загварын гар утас оруулж ирнэ гэсэн хуурамч зар оруулан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гар утас захиалахаар түүнтэй холбогдсон хохирогч Н.Хгээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити 1 хотхоны 1462 дугаар байрны 54 тоотод буюу гэртээ байхдаа 1,950,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 461016553 тоот дугаарын дансаар тус тус 25 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 138,649,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Мөн 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “Нэкст групп" ХХК-д борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж, улмаар Нэкст дистрибьюшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/2/005 дугаартай тушаалаар ажлаас халагдсанаа мэдэж байсан атлаа, иргэн Н.Бт ажилладаг мэтээр тус компанийн эзэмшлийн 4.849.700 төгрөгийн цахилгаан барааг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарж мөнгийг нь өөрийн хувийн дансанд авсан, мөн албан хэрэгцээнд ашиглаж байсан компанийн өмчлөлийн Ленова маркийн 6.599.700 төгрөгийн 3 ширхэг нөүтбүүкийг авч тус компанид нийт 11.449.400 төгрөгийн хохирол учруулан завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

 

А. 1. Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан, улмаар хохирогч Г.Г нь өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 4 ширхэг “Ай фоне 13 про макс” загварын гар утас захиалахаар урьдчилгаа болох 7.000.000 төгрөгийг Э.Гын Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлсэн  гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд байсан зар болох айфоне 13 про макс загварын гар утсыг Америк улсаас оруулж ирнэ гэсэн зарын дагуу зар оруулсан хүн болох Хорлоо гэх охинтой чатаар холбогдож зарын талаарх мэдээллийг авахад тухайн зар оруулсан байсан охин Хорлоо гэх охин нь Г гэх хүний утас болох 86041540 гэх утасны дугаарыг өгөөд наад хүнтэйгээ холбогдоод асуучих найз байгаа юм гэж надад хэлсэн. Би тус Г гэх залуутай утсаар нь холбогдоход өөрийгөө надад танилцуулахдаа би Америкаас гар утас, цаг зэргийг оруулж ирдэг юм гэж хэлсэн. Тэгээд би гар утас захиалах гэж байгаа талаараа хэлээд айфоне 13 про макс загварын гар утас хоёр ширхгийг захиалахад хэд болох талаар асуухад нэг ширхэг нь 3,750,000 төгрөгөөр орж ирнэ. Харин 4 ширхгийг захиалбал 3,500,000 төгрөгөөр орж ирэх боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчдээ нэг гар утас, өөртөө нэг гар утас, зарахаар 2 ширхэг гар утас нийт 4 ширхэг гар утас захиалуулж авчрахаар урьдчилгаа 7,000,000 төгрөгийг гурав хувааж шилжүүлсэн. Г нь надад хэлэхдээ гар утас захиалаад 3-4 хоногийн дотор ирнэ гэж хэлсэн. ... залгахаар гар утсаа авахгүй бичсэн чатад хариу өгөхгүй байсан. ... би үл таних буюу чатаар зарын дагуу танилцсан Г гэх хүнээр дамжуулан Америкаас айфоне 13 про макс загварын гар утас захиалахаар урьдчилгаа 7,000,000 төгрөгийг түүний Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөгийг, 3,750,000 төгрөгийг, 2.050.000 төгрөг зэрэг гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-10 дугаар тал/,

- гэрч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 дугаар сарын 26-нд Г гэх хүн айфоне 13 про макс зарна гэж стори хийсэн байсан би хүнтэй чатаар холбогдоход 3,800,000 төгрөгөөр ирнэ Америкаас захиалгаар ирнэ гэж байсан урьдчилгаа 50 хувь, өнөөдөр захиалбал 2021 оны 12 дугаар сарын 29-нд Монгол буугаад 2021 оны 12 дугаар сарын 30-нд таны гар дээр ирнэ гэсэн. ... би залилуулсан тул Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст өргөдлөө өгсөн байгаа. Г надаас гар утас захиалах зар оруулаад өгөөч гэж гуйсан ба би өөрийн “Khorlo Nrn” гэсэн хаягаараа айфоне 13 про макс захиалга авч байна гээд зар оруулсан. Г гэх хүн холбогдохоор нь Ггийн утасны дугаарыг аваад Гт өгсөн. Би Г хүнтэй уулзаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

 - хохирогч Г.Ггийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 35 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2. Шүүгдэгч Э.Г нь “Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 13 про макс оруулж ирнэ, захиалга авч байгаа” гэж итгүүлэн урьдын таньдаг байсан харилцаагаа ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Эээс гар утасны урьдчилгаа төлбөр болох 3.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

            - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би Г гэх хүнтэй нэг байгууллагад ажилладаг байсан. Г нь удаа дараа надаас мөнгө зээлж байсан .... нэг удаа Америкаас гар утас оруулж ирнэ зарж байгаа гэж надаа хэлсэн. Би Гын оруулж ирж зарах гэж байгаа гэх гар утсанд захиалга өгсөн. ... Би Гт гар утасны захиалга гэж 3,000,000 төгрөг өгсөн. Г нь гар утас гааль дээр гар утаснууд ирсэн удахгүй гар утсыг чинь өгнө гэж надаа хэлж байсан удалгүй ажилдаа ирэхгүй алга болсон. Өөрийн эзэмшлийн 1825123967 тоот Голомт банкны данснаас 3,000,000 төгрөг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ... Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний орчимд явж байхдаа өөрийн интернэт банкаар дамжуулж шилжүүлсэн. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-148 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 143 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

3. Шүүгдэгч Э.Г нь “Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 13 про макс 4,000,000 төгрөгөөр захиалга авч байна, дагалдуулаад айр про чихэвч дагалдуулж өгнө” гэж итгүүлэн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Г.Эаас гар утасны урьдчилгаа төлбөр болох 5,600,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчим байж байтал манай хүргэн Дөлгөөн залгаад манай найз утасны захиалга авч байна, айфоне 13 про макс 4,000,000 төгрөгөөр захиалга авч байна дагалдуулаад айр про чихэвч дагалдуулж өгнө гэнээ гэхээр нь найдвартай юм уу гэж 2-3 удаа залгаж асуухад энэ найдвартай хүн байгаа юмаа, манай найзын найз нь “Нэкст электроникст” ажилладаг юмаа гэхээр нь “нэкст электроникст” ажилладаг юм чинь найдвартай байх гэж бодоод Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай Г гэх хүний дансанд 2 ширхэг 13 про макс 2 чихэвчний 70 хувийн урьдчилгаа болох 5,600,000 төгрөгийг 2 хувааж хийсэн. Энэ хүн ор сураггүй алга болчихсон ... найзтай холбогдож асуухад ирж байгаа байхаа гэхээр нь итгээд байсан юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн159-163 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 158 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

4.  Шүүгдэгч Э.Г нь фейсбүүк цахим орчинд “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч С.Уаас гар утасны урьдчилгаа төлбөр болох 3,900,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч С.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчим явж байгаад Гэрэл гэх хүний инстаграмм хуудас дээр “13 про макс загварын гар утас Г гэх хүн Америкаас оруулж ирж зарж байна гэсэн байсныг хараад Г гэх хүнтэй холбогдоод гар утас захиалъя гэхэд эхлээд мөнгөө шилжүүлбэл баталгаажна гэхээр нь 3,900,000 төгрөгийг Г гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай данс руу хийсэн. Гар утас захиалснаас хойш 1 сар орчим хүлээхэд огт чат бичихгүй, юм асуухаар шалтаг тоочоод худлаа яриад байсан болохоор нь би сэжиглээд надад бараа захиалсан хуулгаа явуулчих гэхэд хариу бичихгүй алга болчихсон. ... Г гэх хүн Гэрлээ гэх хүнээс гуйсаар байгаад цахим хуудсан дээрээ нийтлүүлсэн байсан... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175-183 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 174 дүгээр тал/,

- хохирогч С.Уын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 186 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

5. Шүүгдэгч Э.Г нь “бэлэгтэй Ай фоне 13 про макс гар утас, чихэвч зэргийг Америк улсаас оруулж ирж байгаа” гэж хуурч урьдын таньдаг байсан  харилцаагаа ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.Өэс гар утасны урьдчилгаа төлбөр болох 3.500.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч О.Өлзий-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчим Си Юу дэлгүүрт байж байтал манай ажил буюу “Нэкст” группт цуг ажилладаг Г нь Америкаас 13 про макс оруулж ирж байгаа бэлэгтэй утас байгаа юм, айр про чихэвч дагалдуулж өгнө чи авах уу гэхээр нь надад аятайхан санагдаад за гээд Гын Худалдаа хөгжлийн банкны 000450009685 дугаарын дансанд 3,500,000 төгрөгийг 2 хувааж хийсэн юм тэр өдрөөс хойш би Гаас утас ирж байгаа юм уу гэж асуухад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирнэ гэж хэлсэн тэрнээс хойш ажилдаа ирэлгүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 196-200 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 195 дугаар тал/,

- хохирогч О.Өлзий-Эрдэнийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 201 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

6. Шүүгдэгч Э.Г нь “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэж хуурч урьдын таньдаг байсан харилцаагаа ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Боос гар утасны урьдчилгаа төлбөр болох 3,500,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хамт ажилладаг Г гэх залуугаас айфоне 13 про макс маркийн гар утас болон айрпод про загварын чихэвч худалдаж авахаар болж тухайн өдрөө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Наадам центр төвд байх үедээ өөрийн Хаан банкны 5011382322 дугаарын данснаас 1,500,000 төгрөгөөр болон 2,000,000 төгрөгөөр нийт 2 удаагийн үйлдлээр 3.500.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Гын данс нь Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын данс байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 211-218 дугаар тал/,

 - хохирогч Д.Бын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 224 дүгээр тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 210 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

7. Э.Г нь Фейсбүүк цахим орчинд “Ай фоне 13 про макс гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан улмаар “гааль дээр гар утаснууд ирээд утсаа авч чадахгүй, мөнгө дутаад байна, мөнгө зээлээч” гэж хохирогч Т.Бээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,700,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн зүс таних Г гэх хүнтэй холбогдоход Америкаас гар утас оруулж ирж зарж байгаа. Гар утас авах хүн олоод өг гэхээр нь би өөрийн найз Жаминдагватай холбогдож утас авах уу гэхэд утас авъя гэж хэлсэн. ... удалгүй над руу гааль дээр гар утаснууд ирээд гар утсаа авч чадахгүй байна. Мөнгө дутаад байна гэж надаа хэлсэн. Би Гын Худалдаа хөгжлийн банкны данс руу өөрийн эзэмшлийн 2015111755 тоот Голомт банкны данснаас 2,700,000 төгрөг шилжүүлсэн ба удалгүй миний мөнгө болон манай найз Жаминдагва бид хоёрын мөнгийг өгөлгүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 236-240 дүгээр тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 235 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

8. Шүүгдэгч Э.Г нь Фейсбүүк цахим орчинд “Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 13 про макс загварын гар утасны захиалга авч байна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч М.Жгаас гар утасны урьдчилгаа төлбөр болох 3.500.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч М.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би фейсбүүкээр утас захих хүн байна уу гэсэн утгатай пост оруулсан Б гэх хүнтэй холбогдоод тэр хүн Гтай утсаар холбож өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Айфоне 13 про макс авна гээд Гын ХХБ-ны 450009685 дугаарын данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 2022 оны 12 дугаар сарын 30-нд дахин 1,800,000 төгрөг утас авахаар урьдчилгаа болгож шилжүүлсэн. Нийт 5,300,000 төгрөг шилжүүлсэн ба Г нь 3,500,000 төгрөгний утсаа надад өгсөн ба 1,800,000 төгрөг аваад утсаа өгөлгүй залилсан би гомдолтой хохирлоо барагдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5-11 дүгээр тал/,

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

9. Шүүгдэгч Э.Г нь “Америкийн нэгдсэн улсаас “Ай фоне 13 про макс гар утсыг 2.900.000 төгрөгөөр захиалга авч байна” гэж хохирогч Н.Бтай утсаар холбогдож, урьдын таньдаг байсан харилцаагаа ашиглаж хохирогчоос Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 7.700.0000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр 4.800.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 34,500,000 төгрөгийг өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкин дах 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

           - хохирогч Н.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 сард манай хуучин ажлын Г залгаад ахаа би Некстэд ажиллаж байгаа манайд Айфоне 13 про макс Америкаас захиалж байгаа үнэ нь 2,900,000 төгрөг 3 утасны захиалгын зай байна та захиалах уу гэж асуусан. Хэзээ ирэх талаар асуухад 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирнэ гэсэн тэгэхээр нь би найдвартай юу чи өөрөө захиалж байгаа юу эсвэл танай байгууллага уу гэж асуухад манай байгууллага 150 утас захиалж байгаа гэсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, хороолол дунд 39 дүгээр байрны 22 тоотод гэртээ байхдаа 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр000 төгрөгийг утас захиалга гэсэн утгатай 450009685 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. Гын өөрийн данс байсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 19-нд 450009685 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу 7,700,0000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн эхнэр рүү ярьж Гын Худалдаа хөгжлийн банкны данс руу нь 5025433600 тоот данснаас 19,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 01 дүгээр сарын 01-ний өдөр 4.800.00 төгрөг, 01 сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ... надад нийт 34,500,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн хохирлоос Г нь надад огт төлөөгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 23-29 дүгээр тал/,

                  •                      - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар тал/,

- хохирогч Н.Бы мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 32-38 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

10. шүүгдэгч Э.Г нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бээс урьдын таньдаг байсан харилцаагаа ашиглан “Ай фоне 13 промакс загварын гар утас худалдана” гэж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гар утасны урьдчилгаа төлбөр 2,600,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2,800,000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр 5.400.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... манай ажлын залуу Г 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Айфоне 13 про макс хямдаар оруулж ирээд зарж байгаа гэж хэлсэн. Тэгээд найз нөхдөөсөө утас авах хүн байвал хэлээрэй гэсэн. Манай нөхөр А.Пүрэвдорж нь Айфоне 13 про авна гэхээр нь Гт хэлсэн. Мөн манай нөхрийн ажлын хүн Айфоне 13 про авна гэсэн. Тэгээд би Гаас 2 утас авахаар болоод 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн 5897091138 гэсэн данснаас “BATDELGER URIDCHILGAA” гэсэн утгатай 2,600,000 төгрөг 5041521509 гэсэн данс руу шилжүүлсэн. Мөн 2022.01.09-ний өдөр “Batdelger S utas” гэсэн утгатай Гын өөрийн 450009685 гэсэн данс руу 2,800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Г хэлэхдээ гар утас 2022.01.12-ны өдөр ирнэ гэж байсан. Тэгээд утас нь ирэхгүй байхаар нь асуухад удахгүй өгнө өө гэж байсан... надад нийт 5,400,000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-53 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

 - хохирогч А.Бийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

11. Шүүгдэгч Э.Г нь “Үнэгүй.мн” зарын сайт буюу цахим орчинд “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан хохирогч А.Баас Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөршандын 12-18 тоотод байхад нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 350.000 төгрөг буюу нийт түрээсийн төлбөр болох 700,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр өөрийн Хас банкны 5003686363 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой үнэгүй.мн сайт үзэж байхад 13 дугаар хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ 86041540 гэсэн зар байхаар нь залгахад эрэгтэй хүн утас авсан, байр түрээслэх үү гэхэд түрээслүүлнэ олон яриад байна би өөрөө хөдөө байна маргааш хот руу орно 1 сарын 600,000 төгрөг, 2 сарын түрээсийн урьдчилгаа өгчихвөл зараа устгалаа гэхээр нь би түрээсэлье одоо мөнгийг нь шилжүүллээ эхлээд 700,000 төгрөг өгөөд уулзаад байрандаа орохдоо 500,000 төгрөг өгье гэж тохиролцсон. Тэгээд мессежээр Хас банкны Г гэсэн 5003686363 дансны дугаар ирээд би өөрийн Хаан банкны 5779095989 дугаарын данснаас 350,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өглөө мөн уг данс руу өөрийн данснаасаа 350,000 төгрөг шилжүүлж утсаар яриад Улаанбаатар хотод 13 дугаар хороололд 13:00 цагаас уулзахаар тохиролцсон. Залгахад утсаа аваагүй бөгөөд удалгүй миний дугаар залгаж болохгүй блоклогдсон. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 70-72 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

- хохирогч А.Бын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар тал/,

 - яллагдагч Э.Гын Хас банкин дах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

12. Шүүгдэгч Э.Г нь “АНУ-аас гар утас дагалдах хэрэгсэл оруулж ирнэ” гэж 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Эаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 1600 тоотод  байхад нь Хаан банкны 5753989589 тоот данснаас интернэт банк ашиглан шилжүүлсэн 150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... манай найзын ахынх нь найз болох Энхболдын Г гэх ах надтай 2022 оны 01 дүгээр сард уулзаад ахдаа гар утасны захиалга олоод өг гээд гуйсан. Би Гыг Америкаас гар утас захиалж оруулж ирдгийг нь мэддэг байсан. Өмнө нь манай эмэгтэй найз болох Энхжинд айфоне 13 про загварын гар утсыг захиалж авч ирж өгч байсан. Би Г ахыг гар утас оруулж чаддаг юм чинь гэж бодоод захиалга олохоор өөрийн Батзориг Э гэх фейсбүүк хаягаас зар оруулсан. Үүний дагуу Б Самдандорж гэх фейсбүүк хаягтай хүн холбогдоод айфоне 13 про макс гар утас захиалахаар болоод урьдчилгаа 1,800,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний өөрийн Хаан банкны 5753989589 тоот данс руу шилжүүлсэн. Би уг мөнгийг тэр даруй Э.Гын данс болох 450009685 тоот Худалдаа хөгжлийн банкны данс руу Saruul гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөн би өөрөө “airpod gen3” загварын чихэвч захиалахаар болоод 2022 оны 01 дүгээр сарын 13- ны өдөр 150,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1600 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5753989589 тоот данснаас Э.Гын данс болох 450009685 тоот Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. ... надад 150.000 төгрөгийн хохирол учраад байна. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 104-107 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар тал/,

 - хохирогч Б.Эын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

13. Шүүгдэгч Э.Г нь “Батзориг Э” гэх цахим хаягаас “Ай фоне 13 про макс зарна” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч С.Баас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-437 тоотод байхад нь гар утасны урьдчилгаа төлбөр болох 1.800.000 төгрөгийг 5753989589 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би айфоне 13 про макс худалдан авахаар фейсбүүк цахим орчинд хайсан. Тэгэхэд Батзориг Э гэх нэртэй цахим хаягаас айфоне 13 про макс зарна гэсэн пост оруулсан байсан. Би чат бичиж асуухад бэлэн байхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 6 ширхэг айфоне 13 про макс ирнэ урьдчилгаа 70 хувь хийнэ нэг тус бүрийн үнэ 3,600,000 төгрөг гэж хэлсэн. Удалгүй 50 хувь болоод би 3,600,000 төгрөгийн 50 хувь болох 1,800,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5753814359 дугаарын данснаас 5753989589 дугаарын Э гэх хүний эзэмшлийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 22 минутад өөрийн гэр болох Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо 14-437 тоотоос интернэт банк ашиглан 1,800,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр утас хэдээс ирэх талаар асуухад орой 19 цагт бууна гэсэн. ... 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр над руу түр хүлээгээрэй надаар захиалга авхуулдаг хүн нь алга болчихлоо цагдаад өгөөд хайх гэж байна гэсэн. ... хохирлоо барагдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99-103 дугаар тал/,

- хохирогч С.Бын мөнгө шилжүүлсэн дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

14. Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “ganbayrrr” гэх Инстаграмм цахим хаягаар “Ай фоне 13 про загварын гар утас Америкаас оруулж ирнэ” гэж хуурамч зар байршуулан хохирогч Ч.Эаас гар утасны төлбөр 3.300.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 5920599680 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр инстаграмм хаягаар Америк улсаас айфоне 13 про макс маркийн гар утас оруулж ирж зарна гэсэн зарын дагуу “ganbayr” гэх инстаграм хаягтай хүнтэй танилцаад чатаар харилцсан. Тэр хүн Америк улсаас айфоне 13 про маркийн гар утас оруулж ирээд зарна зарахдаа чихэвчний хамт 3,300,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны хооронд ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд харилцаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г гэх хүний 5920599680 дугаарын данс руу 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр инстаграммаар харилцаад утсаа авах гэтэл нөгөө Америкаас ирсэн хүн нь тусгаарлалтад ороод хажууд байсан хүнээс нь ковид илэрсэн гэж хэлсэн. Тэгээд өвчин хэлээд хойшлуулаад байсан. Сүүлдээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш утсаа унтраагаад инстаграмм хаягаар нь чат бичихээр хариу өгөхгүй болсон. Би чатаар харилцаж байхдаа утас авахаар мөнгө шилжүүлэх үедээ Г гэх хүний иргэний үнэмлэхийн зургийг над руу явуулсан. Нэрээр нь хайж байгаад аав, ээжийнх нь утсыг нь олж аваад аавтай нь ярихад наад хүүхдийг чинь хаана байгааг нь мэдэхгүй, цагдаад ханд гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 173-175 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 170 дугаар тал/,

- дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 179-180 дугаар тал/,

- яллагдагч Э.Гын Хаан банкин дахь 5920599680 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 194 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

15. Шүүгдэгч Э.Г нь “Америкийн нэгдсэн улсаас гар утас оруулж ирнэ” гэж хохирогч И.Цгээс гар утасны урьдчилгаа төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.600.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.700.000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр нийт 3.300.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч И.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр онлайн фейсбүүкээр айфоне 13 про маркийн гар утас хайгаад постууд дор сэтгэгдэл хэсэгт үнэ асууж бичсэний дагуу миний фейсбүүк рүү “ganbaa enkhbold” гэсэн фейсбүүк нэртэй хэрэглэгч америкаас айфоне 13 про загварын гар утас оруулж ирж зарж байгаа, би өөрөө Нэкст электроникс байгууллагын журмаар оруулж ирдэг юм, хувиараа хямд 3,300,000 төгрөгөөр оруулж ирэх боломжтой гэж хэлсэн бөгөөд үүний дагуу би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хас банкны 5002814023 дугаарын данснаас Энхболд овогтой Г гэж хүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын дансанд 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн үүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг Э.Г гэх хүн нь утас чинь ирчихлээ үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэсэн бөгөөд би дахин өөрийн Хас банкны данснаас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 450009685 дугаарын дансанд 1,700,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Ингээд энэ хүн нь нийт 3,000,000 төгрөг авсан бөгөөд утсаа авах гэтэл авч ирж өгөөгүй. Холбоо барих гэхэд утас нь холбогдохгүй. Эсвэл авдаггүй хүн байгаа юм. Надад өөрийн бичиг баримтын зургийг явуулсан бөгөөд уг зураг дээр Энхболд овогтой Г ук96102638 регистрийн дугаартай хүн байсан юм. ... надад нийт 3,300,000 төгрөгийн хохирол учирсан. ..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 216-222 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр тал/,

- хохирогч И.Цгийн Хас банкин дахь 5002814023 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 223 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

16. Шүүгдэгч Э.Г нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билиг” их дэлгүүрийн орчимд байхдаа “Ай фоне 13 про макс маркийн гар утсыг Америк улсаас оруулж ирнэ гэсэн” хуурамч зарыг фейсбүүк олон нийтийн сүлжээнд байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Э.Оаас нийт 6 удаагийн үйлдлээр нийт 11.900.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би анх фейсбүүкээр Америкийн Нэгдсэн Улсаас айфоне 13 про макс маркийн гар утсыг 3,100,000 төгрөгөөр захиалж авахаар Э.Г гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот данс руу 1.600.000 төгрөг, 1,500,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захиалга өгсөн, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөн адил 2 удаагийн гүйлгээгээр 3,100,000 шилжүүлсэн. Мөн надаас утасны урьдчилгаа төлбөр шилжүүлэх гэсэн юмаа гээд түр 5,700,000 төгрөг шилжүүлээч гээд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан. Түүнээс хойш огт холбоогүй болсон. Би дээрх гүйлгээг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билиг их дэлгүүрийн орчимд мөнгө шилжүүлсэн. ... одоо надад нийт 11,900,000 төгрөгийн хохирол учирч байна. Мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. ..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 7-14 дүгээр тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал/,

 - хохирогч Э.Оы Хаан банкин дахь 5013203171 тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

17. Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “үнэгүй.мн” гэх нэртэй сайтад буюу цахим орчинд “байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кореа Товн” хотхонд байсан хохирогч П.Таас 300.000 төгрөгийг өөрийн Хас банкин дахь 5003686363 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч П.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яаралтай байр түрээслэх хэрэг гараад ахындаа буюу гэмтлийн голын зам дээр Корео таунд байхдаа үнэгүй.мн сайт дээр байр түрээслүүлнэ гэсэн зар үзэж байгаад Баянзүрх дүүргийн бөхийн өргөөний урд талд байрлах 27 дугаар байранд сарын төлбөр 900,000 төгрөгөөр байр түрээслүүлнэ төлбөрийг сар сардаа авч болно гэсэн зар байхаар нь 86041540 гэсэн дугаар руу холбогдоод ярихад өнөөдөр оройхондоо 19 цагийн үед ирж үзүүлэх боломжтой одоо гадуур явж байна ипотекийн зээл төлдөг болохоор сар сардаа авна гэсэн сардаа 600,000 төгрөг төлдөг гээд нэг эрэгтэй ярьсан. Чи яах вэ орвол ор хүмүүс их үзэж байгаа урьдчилгаа хийчихвэл өөр хүнд үзүүлэхгүй асуудалгүй чи ор 500,000 төгрөг хийчих гэхээр нь би надад бэлэн 300,000 төгрөг байна тэрийгээ хийе гээд дансаа явуулчих гэхэд нь мессежээр 5003686363 гэсэн Хас банкны данс ирсэн. Тэрэнд нь итгээд 300,000 төгрөгийг ахынхаа гэр болох Корео таунд байхдаа өөрийнхөө 5863234453 дугаарын данснаас гүйлгээний утга дээр нь 99432118 утасны дугаараа бичээд хийсэн. ... нөгөө дугаар руу 21 цаг болохоор нь залгахад утсаа авахгүй удалгүй холбогдох боломжгүй болчихсон. ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 42-46 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 32 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

18. Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Үнэгүй.мн” гэх нэртэй сайтад буюу цахим орчинд “13 дугаар хороололд 1 өрөө байрыг 600,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэсэн утга бүхий хуурамч зар байршуулж 86041540 дугаарын утсаар байр түрээслэхээр холбогдсон хохирогч Э.Нгаас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрд” гэх нэртэй спорт зааланд байхад нь байрны түрээсийн урьдчилгаа болох 200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн Хас банкин дахь 5003686363 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би түрээсийн байр хайгаад үнэгүй.мн сайтыг үзээд байж байтал 13 дугаар хороололд 1 өрөө байрыг 600,000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зар байхаар нь 86041540 дугаарын утас руу нь залгаж ярихад хүн түрээсэлнэ гээд урьдчилгаа мөнгө шилжүүлчихсэн байгаа гэсэн. Тэгэхээр би наад хүн чинь орохгүй бол ормоор байна маргааш ярья гэсэн. Маргааш н ь залгаад ярихад нөгөө хүн урьдчилгаа 100,000 төгрөг шилжүүлчхээд утсаа авахгүй байна гэхээр нь би урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлээд өдөр очоод байрандаа оръё гэхэд надад Хас банкны 5003686363 дугаарын дансыг өгсөн. Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Хүрд спорт зааланд байхдаа 200,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа 15 цагийн залгахад бөхийн өргөөний урд талын 22а байрны гадаа ирээд залга гэсэн. Тухайн байрыг олж очоод утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 67-69 дүгээр тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 65 дугаар тал/,

- иргэн Э.Нгийн Хаан банкин дахь 5030916022 тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 66 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

19. Шүүгдэгч Э.Г нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвийн 14-10 тоотод үйл ажиллагаа эрхэлдэг Э.Сгаас “зарж борлуулж өгнө” гэж урьдын таньдаг байсан харилцаагаа ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр “Ай фоне 13 про макс” загварын 3 ширхэг, “Ай фоне 13 про” загварын гар утас 2 ширхэг зэргийг борлуулаад мөнгийг өгнө гэж залилан авч, 19.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би теди гар утас худалдааны төвийн 2 давхарт 14/10 тоот лангуунд гар утас худалдан борлуулдаг бизнес эрхэлдэг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд өөрийгөө Г гэж танилцуулсан, 25 орчим насны дунд зэргийн нуруутай онигор нүдтэй бор царайтай залуу айфоне 13 про макс загварын 4 ширхэг гар утсыг авсан бөгөөд үүнээс хоёр ширхэг гар утсыг хүргэлтээр авсан. ... 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 ширхэг айфоне 13 про макс загварын 3 ширхэг гар утсыг манай лангуун дээрээс ирж авсан ба төлбөр мөнгийг нь хэд хоногийн дараа төлбөр мөнгийг нь төлөөд дуусгасан. Өмнө нь хэд хэдэн удаа гар утас худалдаж аваад мөнгийг хариуцлагатай төлөөд дуусгаж байсан болохоор итгэл төрсөн. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Г өөрийн биеэр манай лангуун дээр ирээд 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулдаг айфоне 13 про макс загварын гар утас 3 ширхэг, 3,750,000 төгрөгөөр худалдан борлуулдаг айфоне 13 про загварын гар утас 2 ширхгийг борлуулаад мөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгнө гэж хэлээд аваад явсан боловч одоо холбоо байхгүй алга болсон. ... тухайн үед Г нь өөрийгөө нэкст электроникс дэлгүүрт борлуулалтын менежер ажилтай гэж танилцуулсан ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 83 дугаар тал/,

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 91-93 дугаар тал/,

- 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

20. Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч А.Мд Америк улсаас “АйФоне 13 про ” загварын гар утсыг захиалж авч өгнө гэж хохирогчоос өөрийн “Хаан” банкны 5111046444 дугаарын данснаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хугацаанд “Айфоне 13 про макс” загварын 2 ширхэг rap утасны төлбөр болох 6.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гын Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансанд 01 дүгээр сарын 10-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөг шилжүүлэн өгөөд 01 дүгээр сарын 12-ны өдөр гар утсаа авахаар тохирсон. ... мөнгө шилжүүлсэн Г гэх хүний 86041540 дугаарт залган асуухад ямар ч байсан аваад өгнө гэж хэлээд 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүд хүргэсэн. ... Г 17-нд ирэх гар утаснаасаа 2-ыг өгнө гэж хэлээд түүнээс хойш гар утас нь холбогдохгүй болсон. ... айфоне 13 про макс загварын гар утас 2 ширхгийг захиалсан. Нэг утасны мөнгө нь 3,400,000 төгрөгөөр бодож мөнгө шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 123-124 дүгээр тал/,

 - гэрч А.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.... манай эгч гар утас захиалах гэсэн чинь чамтай хамт гар утас зардаг гээд Г гэх хүнтэй холбогдсон байна. тэр хүн нэг данс өгөөд мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн гэнэ, тэр хүний данс руу мөнгөө шилжүүлж болох юм уу гэж асуухад болно гэж хэлэхээр нь М эгчид хэлсэн чинь тухайн Г гэх хүний данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 115 дугаар тал/,

- хохирогч А.Мгийн Хаан банкин дахь дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 118 дугаар тал/  зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

21. Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Америк улсаас гар утас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан  хохирогч Э.Боос Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны 74а байрны 21 тоотод байхад нь гар утас захиалах урьдчилгаа болох 1,400,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гтай фейсбүүк чатаар холбогдож Айфоне 13 мини загварын гар утсыг худалдан авахаар ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сувдан сондор хотхоны 74а-21 тоотод гэртээ байхдаа 1,400,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот Г гэх нэртэй данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 145 дугаар тал/,

- хохирогч Э.Бийн мөнгө шилжүүлсэн баримт /3 дугаар хавтаст хэргийн 146 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

22. Шүүгдэгч Э.Г нь Инстаграм буюу цахим орчинд “Ай фоне 13 про макс” загварын гар утас Америкийн нэгдсэн улсаас захиалгаар найдвартай авч ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч П.БатЦс   2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” худалдааны төвийн орчимд байхад нь 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин сүлжээ дэлгүүр дотор явж байхад нь үлдэгдэл 1.950.000 төгрөг, нийт 3.950.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр инстаграмд айфон-13 про макс загварын гар утас Америкийн нэгдсэн улсаас захиалгаар найдвартай авч ирнэ гэсэн зарын дагуу чатаар холбогдож захиалахаар болоод 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн орчимд байхдаа Хаан банкны 5400567069 дугаарын дансны Худалдаа хөгжлийн банкны 450009685 дугаарын Г гэх хүний данс руу урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь надруу инстаграм чатаар та захиалсан гар утасныхаа төлбөрийг бүрэн төлбөл “айр под про” загварын чихэвч үнэгүй дагалдана гэж хэлэхээр нь тухайн өдрөө ... Г гэх хүний данс руу үлдэгдэл 1,950,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин сүлжээ дэлгүүр дотор явж байхдаа шилжүүлсэн. Надад 80248098, 86041540 гэсэн 2 дугаарыг өгсөн. Мөнгөө шилжүүлсэн өдрөөс хойш тухайн дугаарт залгаж ярихаар үл таних эрэгтэй хүн аваад таны бараа Америкаас ирж байгаа, каргоны асуудалтай байна гэж ярьдаг байсан. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тухайн хүнд залилуулсан болохоо мэдсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал/,

- иргэн П.Бийн Хаан банкин дахь дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 185 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

23. Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Ай фоне 13 про макс загварын гар утсыг Америк улсаас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан  хохирогч А.Таас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нийт 9,799,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр айфоне 13 про макс гар утас захиж авах зорилгоор Г гэх залууд 2.000.000 төгрөгийн урьдчилгааг өөрийн Хаан банкны 5059710653 тоот дугаарын данснаас Гын Худалдаа хөгжлийн 450009685 тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Тус оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г өөрийн фейсбүүкээр миний фейсбүүк рүү чатаар холбогдоод яаралтай мөнгөний хэрэг гарсан тул үлдсэн 1,200,000 төгрөгийн оронд 500,000 төгрөгийг шилжүүлчих. Шилжүүлбэл би 1.200.000 төгрөгийг 500,000 төгрөг аваад даръя гэж хэлэхэд нь дотроо эргэлзэж байгаад за за эхлээд мөнгө шилжүүлсэн юм чинь нэг мөсөн мөнгөө хийе гэж бодоод мөн өөрийн Хаан банкны 5059710653 тоот дугаарын данснаас Гын Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г нь өөрийн фейсбүүк хаяг руу холбогдоод Г нь надад 3,700,000 төгрөгийн хэрэг гарчихлаа би чамд 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг болгож өгье гэж хэлэхэд нь мөн өөрийн Хаан банкны 5059710653 тоот дугаарын данснаас Гын Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын данс руу эхлээд төгрөг, дараа нь 2,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээний давтамжаар тус тус шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би Г фейсбүүк хаяг руу чатаар холбогдож өмнө захисан айфоне 13 про макс гар утас ирэх болж байгаа юу мөн 01 дүгээр сарын 09-ний өдөр өгөх мөнгө хэвээрээ биз дээ гэж хэлэхэд Г нь мөнгөний боломж одоогоор байхгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14 утас бууна. Нэмээд гар утас захиалах хүн байна уу гэж асуухад нь өмнөх авлагын 6,000,000 төгрөг дээрээ мөнгө нэмээд гурван ширхэг айфоне 13 про макс загварын утас болгоё гэж хэлээд тухайн өдөр нийт 3,599,000 төгрөгийг хоёр удаагийн давтамжтай буюу эхлээд 2,000,000 төгрөгийг, дараа нь төгрөгийг өөрийн Хаан банкны 450009685 тоот дугаарын данснаас Гын Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын данс руу тус тус шилжүүлж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нийт 4 ширхэг айфоне 13 про макс загварын гар утас авахаар тохиролцсон. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн 98113570 дугаарын утаснаас Гын 80248098 дугаарын утас руу залгаж холбогдоод Г нь Омикроны асуудлаас нислэг хойшлогдсон 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 гар утас дээр чинь удаасан гэж бэлэг болгоод 2 ширхэг айр под чихэвчийг өгье гэж хэлсэн боловч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г нь фейсбүүк хаягаа устгаж мөн истаграмм хаяг дээрх зургуудаа устгаж, утсаа салгаж алга болсон учир цагдаагийн байгууллагад хандсан. ... би өөрийн Хаан банкны 5059710653 тоот дугаарын данснаас Г гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дугаарын данс руу нийт 6 удаагийн гүйлгээгээр 9,799,000 төгрөгийг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 236-240 дүгээр тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 208 дугаар тал/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 218-221 дүгээр тал/,

- яллагдагч Э.Гын Худалдаа хөгжлийн банкны 45009685 тоот дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 224-233 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

24. Шүүгдэгч Э.Г нь фейсбүүк цахим орчинд “ гар утасны захиалга авна” гэх хуурамч зар байршуулж хохирогч Э.Боос 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг нийт 2 удаагийн үйлдлээр 3.200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны 450009685 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр “Gambaa enkhbold” гэсэн инстаграмм хэрэглэгчээс гар утас захиалгаар оруулж ирж зарна гэсэн зар түүхчлэн оруулсан байсан тул хэрэглэгчтэй чатаар харилцаж нийт 3,400,000 төгрөгөөр айфоне 13 про загварын гар утас худалдан авахаар тохиролцсон. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус хэрэглэгчийн чатаар явуулсан 450009685 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу урьдчилгаа 1.200.000 хийгээрэй гэсний дагуу өөрийн Хаан банкны 5753383921 тоот данснаас 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа тус хэрэглэгч чатаар дахин холбогдож одоо үлдэгдэл мөнгөө шилжүүлбэл 200,000 төгрөгөөр хямдруулж гар утас авах боломжтой авах уу гэж чатаар асуухаар нь би тухайн үед нь зөвшөөрч 450009685 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5753383921 тоот данснаас шилжүүлсэн юм. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус хэрэглэгчтэй 86041540 дугаараар холбогдож гар утас ирсэн талаар асуухад Америкаас гар утас авч ирсэн хүн хүн нь тусгаарлалтад ороод гарч ирээгүй байна гарч ирэхээр нь шууд өгнө гэж хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- хохирогч Э.Бийн Хаан банкин дах 5753383921 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгэрэнгүй дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,

- яллагдагч Э.Гын Худалдаа хөгжлийн банкин дахь 450009685 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 21, 39-43 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

25. Шүүгдэгч Э.Г нь Инстаграмм цахим орчинд “ Америкийн нэгдсэн улсаас Ай фоне 11 про макс загварын гар утас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гар утас захиалахаар түүнтэй холбогдсон хохирогч Н.Хгээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд сити 1 хотхоны 1462 дугаар байрны 54 тоотод байхад нь 1,950,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 461016553 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гар утсаа сольё гэж бодож байгаад хаанаас авахаа судалж эхэлсэн. Ингээд найз Цэнджаргалтай хамт байж байхдаа найзынхаа инстаграмм цахим хаягийг хараад байж байтал Анархүү гэх хүний стори дээр Г гэх хүний Ganbayr гэсэн нэртэй цахим хаягийг оруулсан байсныг хараад өөрийн цахим хаягаас Ganbayr гэх нэртэй цахим хаяг руу найзын хүсэлт явуулж, айфоне 13 про макс маркийн гар утас зарж байгаа эсэхийг тодруулахад тиймээ зарж байна өнөөдөртөө багтааж захиалгаа өгвөл 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ирнэ гэхээр нь утасны загвар хэмжээ багтаамжийг асуухад 3,8 сая төгрөгт америк үзүүлэлттэй утас ирнэ гэхээр нь ок гэхэд Г гэж хүн урьдчилгаа 50 хувийг хийвэл захиалга нь баталгаажна гэхээр нь яг 12 дугаар сарын 29-ний өдөр багтаж ирэх үү гэхэд тэр өдрөө буюу маргааш өдөр нь тараагдана гэж хэлсэн. Үүнээс хойш Ganbayr гэх хаягаас хэд хэдэн удаа утас захиална биз дээ гэж бичиж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ахин гар утсаа захиална биз дээ гэхээр нь миний шар хөдлөөд утас авбал танайхаас л авна гэж хэлсэн. ... би өөрийн гар утасны урьдчилгаа мөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд сити 1 хотхоны 1462 дугаар байрны 54 тоот гэртээ байхдаа Хаан банкны 5604073818 тоот данснаас интернэт банк ашиглан Худалдаа хөгжлийн банкны 461016553 тоот билгүүн Бат-Өрнөлт гэх хүний данс руу 1,950,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр утас гэж бичсэн. Г нь Ганбаа Энхболд гэх фейсбүүк хаягаа устгаж, Ganbayr гэх инстаграмм цахим хаяг дээр байсан өөрийн зургуудаа устгасан байсан. Ингээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Гтай холбогдох гэхэд болохгүй байсан бөгөөд орой нь 21-22 цагийн орчим Г нь над руу 80248098 гэх дугаараас залгаад нисэх дээр бараагаа авах гээд карго дээр байна хамгийн сүүлийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бараагаа авна гэж бодоорой гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш Г холбоо бариагүй сураггүй алга болсон. ...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 61-64 дүгээр тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Б. Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “Нэкст групп" ХХК-д борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж, улмаар Нэкст дистрибьюшн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/2/005 дугаартай тушаалаар ажлаас халагдсанаа мэдэж байсан атлаа, иргэн Н.Бт ажилладаг мэтээр ойлгуулан тус компанийн эзэмшлийн 4.849.700 төгрөгийн цахилгаан барааг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарж мөнгийг нь өөрийн хувийн дансанд авч завшисан, мөн албан хэрэгцээнд ашиглаж байсан компанийн өмчлөлийн “Ленова” загварын 6.599.700 төгрөгийн 3 ширхэг нөүтбүүкийг өөртөө завшин авч тус компанид нийт 11.449.400 төгрөгийн хохирол учруулан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... манай Нэкст групп ХХК-д байгууллага хариуцсан борлуулалтын мэргэжилтэн 6 хүн байдаг бөгөөд түүний нэг болох Э.Г гэх ажилтан манайд 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны хугацаанд ажиллаж байх хугацаандаа байгууллагын өдөр тутмын хэрэгцээнд ашиглаж байсан Леново 1Р110-1515к брэндийн нөүтбүүк 1 ширхгийг ажлаас халагдахдаа буцаан компанид тушаагаагүй явсан. Ерөнхийдөө Э.Гын ажлын ур чадвар, чанар хангалтгүй муу байсан учир удаа дараа сануулга өгч ажлаас халсан юм. Тэгтэл ажлаас халахдаа ашиглаж байгаа нөүтбүүкийг үлдээгээрэй гэж амаар сануулсаар байтал аваад явчихсан байсан. Манай байгууллагын худалдан борлуулдаг цахилгаан бараа болох 3,199,900 төгрөгийн үнэ бүхий самсунг маркийн 65 инчийн ТВ 1 ширхэг, 1,249,900 төгрөгийн үнэ бүхий ротензо маркийн цахилгаан зуух 1 ширхэг, 1,449,900 төгрөгийн үнэ бүхий ЛЖ брэндийн хөргөгч 1 ширхэг нийт 5,899,700 төгрөгийн барааг хувь хүн биднээс нууцаар худалдаад улмаар мөнгийг өөрийнхөө хувийн дансаар авсан байсныг олж мэдсэн. Үүнийг манай санхүү бүртгэлийн систем дээрээсээ шүүж байж олж мэдсэн. ... манай компанийн төв Хаан тауэрт байрлах төв оффисоос хагасыг, заримыг нь ТЭЦ 4 ХК-ийн орчим байрлах агуулахаас гаргасан байна лээ. ... ямар ч байсан Гыг олоод хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Ар гэрийнхэн нь хүртэл хайгаад эрэн сурвалжпуулсан гэж сонссон. Ер нь олон хүнээс мөнгө залилсан тэрнээсээ болоод зугатаагаад байгаа юм байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 132-134 дүгээр тал/,

- хохирогч Б.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... манай компанид 3 төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэнд худалдаж мөнгийг нь Э.Г нь өөрийн дансандаа шилжүүлэн авсан байсан. Харин анх Э.Гыг ажилд орох үед нь өөрт нь хариуцуулан өгсөн нөүтбүүк зэрэг 4 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшсан. Тус бараа бүтээгдэхүүнийг нэр, үнээр нь хэлбэл Ceramic cooker Rotenzo буюу цахилгаан зуух-1.249.900 төгрөгөөр иргэнд худалдаалдаг дэлгүүрийн үнэ, ВМР LG-хөргөгч-1.449.900 төгрөгөөр иргэнд худалдаалдаг дэлгүүрийн үнэ, SMART TV SAMSUNG телевизор- 3.199.900 төгрөгөөр иргэнд худалдаалдаг дэлгүүрийн үнэ, Lenovo брэндийн Ай-5-тай Э.Гыг ажилд орох үед нь өөрт нь хариуцуулан өгсөн нөүтбүүк буюу тус нөүтбүүк нь анх 1.579.213.36 төгрөгийн үнэлгээтэй байсан ба түүний элэгдлийг нь хасахаар 1.096.675.94 төгрөгийн нөүтбүүк буюу нийт 6.996.375.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүний хохирол учруулсан. Мөн гомдол мэдээлэл гаргаснаас хойш Э.Г нь өөрийн хариуцсан ажиллаж байсан “ФИМС” ХХК-д 4 ширхэг нөүтбүүк хүлээлгэж өгөх байснаас 2 ширхгийг нь хүлээлгэж өгч 2 ширхгийг нь өгөөгүй хувьдаа авсан байсан тогтоогдсон. Тэгэхээр Э.Г нь өөртөө авсан 2 ширхэг нөүтбүүкний төлбөр болох 6.736.363.64 төгрөгийн бараа бүтээгдэхүүний хохирол компанид учруулсан байна. Тэгэхээр Э.Гын компанид учруулсан өмнөх 6.996.375.00 төгрөг дээр сүүлд гарч ирсэн хоёр ширхэг нөүтбүүкний тооцоо болох 6.736.363.64 төгрөгийн хохирол нэмэгдэхээр нийт Э.Г нь манай компанид 13.732.738 төгрөгийн хохирол учруулсан байна. ...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 145-147 дугаар тал/,

- гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би өөрийнхөө ажил дээр цахилгаан бараа худалдан авахаар болсон юм. Миний хүү Алдар манай ангийн Г Нэкст электроникс ХХК-д борлуулагчаар ажиллаж байгаа ш дээ гэсэн. Тэгтэл 4-5 хоногийн дараа Г над руу залгаад та манайхаас цахилгаан бараа авах гэж байгаа юм уу гэхээр нь би зурагт, хөргөгч, плитка авах гэж байгаа гэдгээ хэлтэл тэрээр та өөрөө дэлгүүрээр ирээд авах бараагаа сонгочих, тэгээд над руу зургийг нь дараад явуулчих гэхээр нь би чатаар зургийг нь явуулсан. Тэгсэн чинь тэр оройноо над руу чатаар зургийг нь явуулсан. тэр оройноо над руу Нэкст электрониксын Е баримтын дугаартай 5,899,700 төгрөгийн баримт над руу явуулсан байсан. Баримт дээр нийт барааны үнэ 5,899,700 төгрөг байсан боловч Г дэлгүүр надад хэлэхдээ дэлгүүр дээр дэлгүүр дээр зарагдаж байгаа үнээс бараа тус бүрд 10 хувь хямдруулж өгнө, борлуулагчид ийм эрх байдаг гэж хэлсэн. Надад бараг 600,000 орчим төгрөг хямдарч байсан болохоор ашигтай санагдаад бараа захиалж 5,400,000 төгрөг барааны үнийн дүнд төлөх болсон. Би надад бараа хямдруулж өгсөн гээд урамшил маягаар 100,000 төгрөг Гт нэмж өгөөд түүний өөрийнх нь хувийн дансаар шилжүүлсэн. Би компанийн дансанд мөнгийг шилжүүлнэ гэтэл Г тэгэхээр ахаа тэгвэл 10 хувь хямдрах боломжгүй ш дээ гэсэн учраас итгээд өөрийнх нь Худалдаа хөгжлийн банкны 450009685 тоот дансанд 3,000,000 төгрөгөөр болон 2,500,000 төгрөгөөр 2 хувааж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 2- 3 хоногийн дараа миний барааг тус компанийн хүргэлтийн ажилтнууд хүргэж ирсэн. Хэрэв Нэкст компани надад Е баримт явуулаагүй явуулаагүй бол би бас хувийн дансаар мөнгийг шилжүүлэхгүй ч байсан байж магадгүй. Г хувийн дансанд мөнгөө авч байж би байгууллагаасаа бонус авдаг юм гээд байхаар нь тийм ч юм болов уу гээд мөнгийг өөрт нь шилжүүлсэн юм л даа. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 145-147 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар тал/,

- иргэн Н.Бын мөнгө шилжүүлсэн баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 148-150 дугаар тал/,

- 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

В. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг  гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор цахим орчин, урьдах танилынхаа харилцааг ашиглан өмчлөгчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч Э.Г нь үргэлжилсэн нийт 25 удаагийн үйлдлээр гар утасны  захиалга авч бусдад худалдан борлуулах үйл ажиллагаа хийдэггүй, өөрт нь түрээслэх байр байхгүй атлаа цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк, инстаграм зэрэг цахим орчинд “гар утас худалдана, байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан, зарим хохирогч нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн нэр бүхий 25 хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан нийт 138,649,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Гыг бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруу зүйлчилсэн байна. уг буруу зүйлчилсэн байдал нь тус хэргийн шийдвэрлэлт болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй, хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдөхөөргүй байх ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж засах боломжтой байх тул зөвтгөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Г. Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж хэсэг хугацааны дараа эзэмшигчид нь буцааж өгөлгүй, эсхүл хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрлөөр бусдад худалдан борлуулж үнийг нь түүнд буцааж өгөлгүй тус тус өөртөө шилжүүлэн авсан гэмт үйлдлийг хэлнэ.

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Нэкст групп" ХХК-д борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Н.Бт тус компанийн эзэмшлийн 4.849.700 төгрөгийн цахилгаан барааг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарж мөнгийг нь өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан, мөн албан хэрэгцээнд ашиглаж байсан компанийн өмчлөлийн “Ленова” загварын 6.599.700 төгрөгийн 3 ширхэг нөүтбүүкийг өөртөө шилжүүлэн авсан тус тус үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлаж байсан хэдий ч санаатайгаар хүсэж үйлдэн компанид нийт 11.449.400 төгрөгийн хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.Гыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгө залилж их хэмжээний хохирол учруулсан,  мөн бусдын эд хөрөнгө завшсан  тус тус гэмт үйлдлүүдэд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь  тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 2 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар тус тус хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт биечлэн хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Тус хавтас хэрэгт авагдсан хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд одоо шүүгдэгч  Э.Гаас нийт 148.498.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Гд 6.600.000, Г.Эт 3.000.000, Г.Эд 5.600.000, С.Ут 3.900.000, О.Өд 3.500.000, Д.Б 3.500.000, Т.Бэд 2.700.000, М.Жд 1.800.000, Н.Б 34.500.000, А.Бт 5.400.000, С.Бт 1.800.000, Б.Э 150.000, Ч.Э 3.300.000, И.Цд 3.300.000, Э.О 11.900.000, Э.Сд 19.800.000, А.Мд 6.000.000, Бид 1.400.000, П.Бт 3.950.000, А.Тд 9.799.000, Э.Бид 3.200.000, Н.Хд 1.950.000, “Нэкст дистрибьюшн” ХХК-нд 11.449.400 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй байна. шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хохиролын тооцооны талаар оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 хуудас дансны хуулганд тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий мэдээлэл авагдсан тул хэрэгт үйлдээж, шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс э 2022 оны 10 дугаар сарын 05 өдрийг хүртэл нийт 237 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овогт Э.Гыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгө залилж их хэмжээний хохирол учруулсан,  мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Гт 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Гт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан Э.Гын цагдан хоригдсон нийт 237 /хоёр зуун гучин долоо/ хоногийг түүний биечлэн эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хуудас дансны хуулгыг хэрэгт үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Гаас нийт 148.498.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г-д 6.600.000, Г.Э -т 3.000.000, Г.Э-д 5.600.000, С.У -т 3.900.000, О.Ө /-д 3.500.000, Д.Б д 3.500.000, Т.Б -д 2.700.000, М.Ж -д 1.800.000, Н.Б -д 34.500.000, А.Б -т 5.400.000, С.Б -т 1.800.000, Б.Э -д 150.000, Ч.-д 3.300.000, И.Ц -д 3.300.000, Э.О -д 11.900.000, Э./-д 19.800.000, А.М -д 6.000.000, Э.Б -д 1.400.000, П.Б -т 3.950.000, А.Т -д 9.799.000, Э.Б -д 3.200.000, Н.Х -д 1.950.000, “Нэкст дистрибьюшн” ХХК-нд 11.449.400 төгрөгийг тус тус олгосугай.

           9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ